Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БНХАУ-ын Зөөлөн хүчний бодлого ба Тавантолгойн орд

БНХАУ-ын Зөөлөн хүчний бодлого ба Тавантолгойн ордАмерикийн Улс Төр Судлаач Joseph Nye ингэж хэлжээ: "Зөөлөн хүч” гэдэг бол өөрийн хүссэн зүйлийг бусдын анхаарлыг татах маягаар олж авах хүчин чадал”. Дэлхийн олон улс энэхүү зөөлөн хүчний бодлогыг өөрийн улс төр, дипломатын бодлогод ашиглаж байна. Ялангуяа Хятад улс "Зөөлөн хүч”-ний бодлогыг дэлхийд хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа тэргүүлэгч орон гэж дүгнэхэд буруудахгүй.  Tэд ёс заншил, түүх соёл, хөгжлийн загвар, эдийн засгийн өсөлтөөрөө бусад улсуудыг алмайруулж, бишрүүлэн шүтүүлж, соёлын харилцаа үүсгэн, аялал жуулчлал хөгжүүлж, иргэд хоорондын харилцааг идэвхтэй дэмжиж, оюутан сургах, эдийн засгийн бодлого, үйлдвэрлэл, бүтээн зохион байгуулалтын чадавхаа гадагшаа цацах гэх мэт аргаар "Зөөлөн хүч”-ийг ашиглаж өөрийн улс төр, эдийн засгийн сонирхлоо хэрэгжүүлж байна.

Зөөлөн xүчний хамгийн чухал хэсэг бол "Ухаалаг дипломат” харилцааг Хятад улс хоёр талын болон олон талт гадаад харилцаанд хэрэгжүүлж байна. Тиймээс Хятад улстай харилцаж байгаа гадаад орны олон улс төрчид зөөлөн хүчний энэ дипломат аргыг "найрсаг харилцаа” гэж төөрөгдөх нь их.

Латин Америкийн эдийн засагт давамгайлсан байр суурьтай Бразил улстай хамтарсан 50 тэрбүм ам. долларын тив дамжсан төмөр зам байгуулах мега-төсөлд Хятад улс хөрөнгө оруулахаар болсон. Энэхүү төмөр зам нь Перу улсын Номхон далайн эргээс Атлантын далайн эрэг хүрч Хятад руу гаргах төмрийн хүдрийн тээвэрлэх зардлыг хэмнэх зорилготой.  Энэхүү төмөр зам нь Хятадын эдийн засгийн "Зөөлөн хүч”-ний хувьд, Бразилаас авч байгаа төмрийн хүдрийг маш хямд үнээр тээвэрлэх боломжийг нээж байгаа нь хамгийн чухал. (http://www.bbc.com/news/business-32747454), (http://dialogochino.net/china-is-part-of-an-interoceanic-dream-between-brazil-and-peru/)

Хятад улсын гадаад харилцааны бодлогыг улс төр судлаачын зүгээс үзвэл, ирээдүйд өөрт нь (Хятадад) ашигтай салбарт л хөрөнгө оруулах гэрээ хийх сонирхолтой/зорилготой. Өөрөөр хэлбэл, Гадаад улстай хамтран ажиллах аливаа гэрээ, хөрөнгө оруулалт нь Хятад улсын ирээдүйн улс төр, эдийн засгийн зорилго, ашиг сонирхолд бүрэн нийцэж байх ёстой байдаг. Монгол улсын хувьд Хятадын "Зөөлөн хүч" хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг "Таван Толгойн” нүүрсний ордыг ашиглах тухай асуудал дээр жишээ авч үзье.

Эхлээд Тавантолгойн орд хэр зэрэг том орд вэ гэдгийг хөндлөнгийн жишээгээр авч үзье. Rio Tinto coal Austalia болон Mitsubishi компани хамтран Coal & Allied гэдэг нүүрсний компанийг эзэмшдэг. Энэ компани нь Австралийн New South Wales мужид Hunter Valley бүсэд хүрэн болон хагас коксжих нүүрсний 4 ордод олборлолт явуулдаг. Нийт нөөц нь 651 сая тонн бөгөөд жилд 33 сая тонн олборлох хүчин чадалтай. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Rio Tinto энэ компаниа 5.4 тэрбум доллараар үнэлж байгаа гэдэг. Үүнээс харахад 6 тэрбум тонн нөөцтэй Тавантолгойн ордын үнэлгээ ямар байх вэ? Үүнийг ойлгоход заавал гадаадад төгссөн эдийн засагч байх шаардлагагүй байх.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудал бол зөвхөн нүүрсний орд ашиглах бизнесийн асуудал биш. Энэ бол Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжил, дэд бүтэц, төмөр зам, үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал ач холбогдолтой асуудал мөн. Тавантолгойн нүүрсний орд  ба Тавантолгойн ордыг ашиглах Гэрээний төслийг товч дүгнэе.

1. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнүүдийг (Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Ухаа худаг- Гашуунсухайт чиглэлд зам тээвэр суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ) боловсруулахдаа Монгол улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомж, УИХ-ын болон Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн олон удаагийн шийдвэрийг зөрчсөн.

2. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд Монгол улсын эдийн засгийн боломжийг 30 жилээр (нэмж 30 жилээр сунгах боломжтой) хязгаарлах, гадаадын компани өөрийн бүрэн хяналтыг тогтоох бодлого давхар явагдаж байна.

3. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнүүдийг боловсруулсан М. Энхсайханы удирдсан Ажлын хэсэг хууль зөрчсөн асар их зөрчил гаргаж, Монгол улсын хуулийг элэг доог болгон, гадаадын хөрөнгө оруулагч компанид хууль бус давуу эрх олгосон байна. Энэ давуу эрх нь Монгол улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх байтугай сөрөг нөлөөтэй, ашигт малтмалын зах зээлийг тэр чигээр нь ачаад явах бодлогоор хийгджээ.

4. Гэрээг боловсруулахдаа эхнээсээ Тавантолгойн ордыг ашиглах зорилго агуулаагүй бөгөөд хууль зөрчсөн, хүлээн зөвшөөрч үл болох гэрээнүүдийг зориуд, санаатай боловсруулж, улс төрийн намуудын хооронд болон улс төрчдийн дунд хагарал үүсгэх, нийгэмд дунд таагүй уур амьсгал бий болгох давхар зорилго бүхий гадны улс төрийн бодлого явагдаж байгааг үгүйсгэхгүй.

5. Тавантолгойн ордыг ашиглах консорциумд байгаа хөрөнгө оруулагч компаниуд Энержи Ресурс, Шенхуа Энержи, Монголиан Майнинг Корпораци зэрэг компаниуд нь Хятад улсын Зөөлөн хүчний бодлогыг дамжуулагч/хэрэгжүүлэгч гэж ойлгож болно.

Хятад улсын Зөөлөн хүчний бодлогод хоёр талын дипломат харилцааг сайжруулж, удаан хугацааны түншийн харилцаанд орох гэсэн хэсэг бий. Хэрвээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хуулийн дагуу, зөв хийсэн бол Монгол-Хятад хоёрын харилцаа Монголын эдийн засагт эерэг нөлөөлөх үзүүлэх хамтын ажиллагааны үлгэр жишээ болох том боломж байсан. Гэвч Гэрээг боловсруулсан М. Энхсайханы Ажлын хэсэг энэ боломжийг алдсан учраас одоо Монгол улсын төр ийм аюултай гэрээг зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу гэдэг асуудалтай бид нүүр тулаад байгаа болно.

Үүнээс шалтгаалан Монгол улсад улс төрийн намуудын зөрчилдөөн, улс төрчдийн хагаралдсан байр суурь эв нэгдэлгүй байдал, нийгмийг хоёр хэсэгт хуваасан, Монгол төрийг үзэн ядсан сэтгэлгээ үүссэн нь Тавантолгойн ордыг ашиглах гэрээг  боловсруулах үндсэн зорилго, агуулга байсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг сонирхогч этгээдүүдийн зүгээс "гэрээг хүссэн хэлбэрээрээ байгуулж чадвал сайн, чадахгүй бол бүр сайн” гэдэг аль тохиолдолд нөгөө талдаа ашигтай байх стратегийн бодлого явуулж байна. Энержи Ресурс бол их хэмжээний өр гэдэг урхинд орсон, энэ бодлогыг хэрэгжүүлэгч хэрэгсэл төдий юм.

Тэгэхээр Хятадын эдийн засгийн Зөөлөн Хүчний бодлого Монголд Тавантолгойн ордоор дамжин ирлээ. Тавантолгойн ордыг ашиглах зөрчилтэй гэрээнүүд нь үүнийг нотлох бодит баримт болж байна. Тэгэхээр Тавантолгойн ордыг ашиглах нь Хятадын зөөлөн хүчний бодлготой ямар холбоотой юм? Хамаатай. Монгол улсын Үндэсний аюулгүй  байдал нь эдийн засгийн аюулгүй байдалтай уялдаатай. Тавантолгойн орд нь одоо бидэнд байгаа хамгийн том өмч гэдэг утгаараа Монгол улсын эрх ашгийн төлөө, Монгол улсын иргэдийн сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол улсын дараагийн арав, хорь, гуч... зуун жилийн оршин тогтнох геополитикийг нэг хэрэгсэл  гэж үзээд байгаа юм.

Тавантолгойн ордыг ашиглахдаа бид "Хятадын бодлого” гээд буруушаахдаа биш, харин Монгол улсын ашиг сонирхол, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн боломж, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд хянах, шүүх хэрэгтэй. Ийм эрх Монголчууд бидэнд бий. Учир нь Монгол улс бол бүрэн эрхэт тусгаар тогтносон улс. Бидэнд өөрийн гэсэн төрийн бодлого байх ёстой.  Бид нар л зөв алхам хийхгүй бол Хятад улс болон мөнгө хөөсөн хувийн компаниуд өөрсдийн ашиг сонирхлыг л хангахыг хүснэ.

Нөгөө талаас нь хараад үзвэл, Тавантолгойн ордыг ашиглах хууль зөрчсөн гэрээг зогсоолоо гэж Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа хаагдахгүй гэдгийг тодруулах нь зүйтэй. Хятад хичнээн бусад улсуудтай нүүрс худалдан авах гэрээ хийж байгаа ч Монголтой хямд үнээр гэрээ хийх нь бусад улстай хийж байгаа гэрээний үнэд нөлөөлөх арга хэрэгсэл болох бөгөөд Монголоос нүүрс авах тээврийн тариф хямд гэдгийг  ч тэд мэдэж байгаа. 

Монгол улс цаашид зуун зууны турш оршин тогтнож, дэлхийн геополитикт өөрсдийн бодлого, байр суурьтай байхын тулд оршин тогтноход аюул учруулсан гадны нөлөөнөөс зайлсхийх бодлогыг үргэлж дээдлэх хэрэгтэй. Гадны нөлөө гэдэг нь Монгол улсын эдийн засагт, улс төрд, болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан бодлого, төсөл, санал гэх мэтээр янз бүрээр илрэнэ гэдгийг төрийн удирдагчид, сайдууд, УИX-ын гишүүд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.  Монгол улсын төр өөрсдийн үндэсний эрх ашиг, түүнийг хамгаалсан хууль тогтоомжоо дээдэлж, улс төр, эдийн засгийн ашиг сонирхол дагасан гадны бодлого, төслүүдийг ялган салгаж, эрх ашгаа хамгаалсан сайн гэрээ хийх боломжтой. Монгол улсын хуулиуд бас ч муу хуулиуд биш гэдэгт би итгэдэг. Харин өөрийн гэсэн улс төрийн бодлогогүй улс л бусад улсын бодлогод автана.

Улс төр судлаач Б. Энх-Хүслэн

БНХАУ-ын Зөөлөн хүчний бодлого ба Тавантолгойн орд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани