Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Улаан: Тавантолгойн ажлыг зогсоох зөв шийдвэрийг их хурлын дарга гаргасан

Ч.Улаан: Тавантолгойн ажлыг зогсоох зөв шийдвэрийг их хурлын дарга гаргасанЭдийн засгийн хүндрэл бий болж, оны эцэс гэхэд төсөв нэг их наядаар тасалдах хэмжээнд хүрээд байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Улаантай эдийн засгийн хүндрэлээс  хэрхэн гарах боломжтой талаар ярилцлаа.

- Төсөв тасалдах хэмжээнд хүрсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

- Эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Энэ эдийн засгийн гол хүндрэл юугаар илэрч байна гэхээр төсвийн орлогын дутагдлаар илэрч байна. Энэ нь эргээд зарлага дээрээ очоод нөлөөлж байгаа юм. Үүнээс болоод улс орон, төр засаг, ард иргэдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, амжиргаа залгуулахад бэрхшээл үүсч байна. Үүгээр гол бэрхшээл илэрч байгаа. Тэгэхээр бид оны эхэнд дотоод, гадаад нөхцөл байдлаа тооцож үзээд төсвийнхөө орлогыг төлөвлөсөн байтал өмнө байсан хэмжээнээсээ бараг нэг их наяд төгрөгөөр бууруулаад төлөвлөсөн. Оны эхэнд нэг сард тодотгол хийгээд энэ нөхцөл байдалд нь илүүтэй ойртуулаад зохицуулалт хийгээд өгсөн. Гэтэл өнөөдөр 600-700 тэрбум төгрөгөөр орлого нь тасарцан. Оны эцэс гэхэд энэ тасалдал нь 900 тэрбум төгрөг болох төлөвтэй болчихлоо. Тэгэхээр бид төсвийнхөө хуулийн хүрээнд ажлаа зохион байгуулж чадсангүй.

- Энэ хүндрэлээс гарахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

- Дотоод нөөц бололцоогоо дайчилж идэвхитэй ажиллах хэрэгтэй. Орлого олох ямар боломж байна. Тэрийг бүрэн дайчлах хэрэгтэй. Үйлдвэр үйлчилгээгээ нэмэгдүүлэх, түүний цар хүрээг тэлэх, шинэ нөөц бололцоог дайчилж ажиллах боломж байгаа эсэхийг нарийвчилж авч үзэх хэрэгтэй. Нөгөө талд нь орлогодоо зохицуулж зарлагаа оновчтой болгох ёстой.   Манай улс зарлагаа хүссэн хэмжээгээрээ төлөвлөдөг. Өссөн зарлагадаа тааруулж, орлогоо хийсвэрээр нэмж тавьдаг. Ингээд оны эцэст бодит байдал нь зардал гараад явдаг бол, орлого нь хийсвэрээр шахсан учраас оны эцэст тасалдаад эдийн засгийн тэнцвэр алдагддаг. Энэ байдал өнөөдөр байсаар л байна. Тийм ч учраас бид орлогодоо тааруулж зарлагаа зарцуулах хэрэгтэй.

- Эдийн засгийн хүнд энэ байдлаас гарахын тулд уул уурхайн томоохон стратегийн ордуудыг хөдөлгөх хэрэгтэй гэдэг. Тавантолгойн орд зэргийг гацаанд оруулаад зогсоочихоод байгаа. Эдийн засгаа аврахын тулд стратегийн ач холбогдолтой орд газруудыг дариу хөдөлгөөнд оруулах шаардлагатай юм бишүү?

- Томоохон орд газруудыг дариухан стратегийн эргэлтэнд оруулах нь зөв. Үүнийг эсэргүүцэх хүн бараг байхгүй. Харин эдгээр орд газруудыг яаж эргэлтэнд оруулах вэ гэдэг асуудал байгаа. Хэрвээ бид эдийн засгийн хувьд үр ашигтай хэлбэрээр монголдоо өгөөжтэй, аж ахуйн эргэлтэнд оруулбал бид хожно. Гэтэл өнөөгийн оруулж ирж байгаа байдлаас харвал эдийн засаг хөгжинө гэсэн итгэл үнэмшил төрөхгүй учраас зарим төслүүдийн хэрэгжилт эхлэхгүй байна. Жишээ нь Тавантолгой. Оюутолгойн хувьд төслөө хэрэгжүүлээд явж байгаа. Гэхдээ үр өгөөж нь өнөөдөр харагдахгүй байна. Тийм учраас том ордуудыг эргэлтэнд оруулсан үр шимээ харж чадахгүй байгаа юм. Эдийн засгийн эргэлтэнд яаж оруулах уу гэдгээ оновчтой зөв шийдэж, санал бодлоо нэгтгээд тэгээд ажлаа түргэлэх хэрэгтэй.

- Тавантолгойг зогсоосон нь зөв гэж бодож байна уу? Энэ зогсоох ажилд их хурлын дарга З.Энхболд нилээн нөлөө үзүүлэх шиг боллоо.

- Орж ирсэн саналынх нь хүрээнд авч үзвэл зогсоосон нь зөв. Эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах арга механизм энд суугаагүй. Тиймээс бид үүнийг засч залруулах учиртай. Ямар ч үнээр хамаагүй ордоо эргэлтэнд оруулна гэж хэлж болохгүй. Энэ том ордыг үр ашигтай, хамтран ажилласан бүх талууд харилцан ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой. Энийг өнөөгийн Монголчууд төдийгүй ирээдүй үе маань ашиг шимийг хүртэх ёстой. Тиймдээ энэ удаагийн Тавантолгойн ажлыг зогсоох зөв шийдвэрийг гаргасан гэж бодож байгаа.

- Та үе үеийн парламенд ажилласан хүмүүсийн нэг. Өмнөх парламентуудаас одоогийн парламент ямар онцлогтой байна.

- 5 парламентанд ажилалаа. Эргэцүүлж тунгааж үзэхэд хоорондоо бүгд ялгарах онцлогтой. Ахиж дэвшиж сайширч байгаа зүйлүүд ч бий. Шүүмжлэлтэй хандах асуудлууд ч бий. Ерөнхийдөө асуудал байна. Гэхдээ энэ удаагийн парламент өмнөхөө бодвол илүү нягт нямбай ажиллаж байна гэж дүгнэж байгаа.

- Танд баярлалаа.

Ч.Улаан: Тавантолгойн ажлыг зогсоох зөв шийдвэрийг их хурлын дарга гаргасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани