Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Xэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн атомын бөмбөг буюу Ханфорд орчмын цөмийн хаягдлын ноцтой аюул

 Xэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн атомын бөмбөг буюу Ханфорд орчмын цөмийн хаягдлын ноцтой аюулФукушимагийн осол дэлхий нийтийг цөмийн аюулгүй байдлын асуудлыг эргэж харахад хүргэсэн. Тэгвэл АНУ-ын баруун хойт нутаг цацрагт маш ихээр бохирдсон байдаг. Хуучин плутони үйлдвэрлэдэг байсан Вашингтон мужийн Ханфорд орчим бол манай гариг дээрх цацрагт хамгийн их бохирдсон газар нутаг бөгөөд түүнийг бүрэн ариутган цэвэрлэхэд дахиад хэдэн арван жил шаардагдах ажээ.

Тэр нутагт нүдгүй, амгүй хурга төрдөг. Заримых нь хөл нь нийлээд овойсон юм байх, бүр огт хөлгүй хурга ишиг ч гардаг гэнэ. Маш их амьгүй төл төрдөг. Ердөө ганцхан шөнийн дотор 31 үхсэн төл мэндэлсэн удаатай гэлцэнэ.

Тэндэхийн үхэр нь бэлчээртээ туурайгаа хэдэн тал руу жийгээд хөшөөд үхчихдэг. Колумбия голыг уруудаж амьдардаг Якама омгийн индианчууд голоос 3 нүдтэй хул загас барьдаг л гэнэ. Бас биеэр нь дүүрэн хорт хавдарын ургацаг шарх гарсан загас ч олон байдаг аж.

Дараа нь хүүхдүүд ч бас өвчилж эхэлжээ.

 

1962 оны хавар Нелс Аллисон гэдэг фермер эрд нэг л муу ерын гэмээр сэжиг төрж эхэлжээ. Америкийн баруун хойд буланд Колумбия голын сав дахь Бэйзин Сити гэдэг хөдөөгийн жижигхэн хотын ойр амьдардаг Аллисоны ферм дээр аливаа юм тохиолдоход хамгийн түрүүнд хонь нь хэвтээд үхдэг байжээ. Тэнд нэг аймшигтай шөнө тохиолдсоныг Аллисон "Жижигхэн чөтгөрүүдийн шөнө” гэж нэрлэсэн гэдэг.

Аллисоны гэр бүлийнхэн аль хэдийнэ өөд болцгоосон ч тэдний туулж өнгөрүүлсэн айдаст түүх бидний сэтгэлд үлджээ. Майкл Д’Антонио гэдэг сэтгүүлчийн 1993 онд бичсэн "Цөмийн ургац” номонд орсон тэдний гэр бүлийн түүх бол Америкийн плутони үйлдвэрлэх бүрэн хэмжээний анхны үйлдвэр байрлаж байсан Вашингтон мужийн Ханфорд нутгийнханд тохиолдсон хэдэн мянган аймшигт түүхийн нэг билээ.

SATELLITE IMAGE OF WASHINGTON STATE FIRE.

Ханфорд бол америкчуудын цөмийн салбарт үйлдсэн анхны нүгэл юм. 1500 хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр таруухан байрласан, Сиэтл хотоос бол машинаар ердөө 4 цагийн зайтай орших Вашингтон мужийн өргөн цэлгэр газар нутагт америкчууд Хүйтэн Дайны үед хэрэглэсэн цөмийн материалынхаа дийлэнхийг үйлдвэрлэсэн гэдэг. Плутонийн үйлдвэрийг 1988 онд хаасан хэдий ч энэ газар нутаг дэлхийн баруун хэсгийн цацрагт хамгийн их бохирдсон газар нутагт тооцогддог хэвээр.

Саяхан АНУ-ын Эрчим Хүчний Департаментаас Америкийн түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй байгаль орчныг ариутгах асар том санаачлага болох Ханфордыг цэвэрлэх ажлын хэрэгжих хугацааг эргэн хянажээ. Ингэхдээ байгаль орчныг ариутган цэвэрлэх ажлын дуусах хугацааг дахин нэг хойшлуулсан байна. Одоогийн байдлаар тус газар нутгийг 2052 оны 9 сар гэхэд цэвэрлэж дуусахаар төлөвлөсөн нь Ханфордын үйлдвэрийг нээснээс хойш 108 жилийн дараа ажээ.

"Үхлийн” газрын зураг

Алс холын Фукушимагийн цөмийн ослын дараагаар олон америк иргэд АНУ-ын цөмийн реакторуудын аюулгүй ажиллагаанд сэтгэл зовних болжээ. Гэвч хамгийн ноцтой аюул Хүйтэн Дайны сүүлчийн хөшөө дурсгал болсон Ханфордын үйлдвэр орчмын газрын гүнд нуугдаж байна.

Тэр дундаа хамгийн ихээр сэтгэл түгшээсэн асуудал бол газар хөдлөлтийн онц идэвхтэй бүсэд ордог Номхон далайн бүсийн Баруун хойт хэсэгт байрлах одоогоор ажиллаж байгаа ганц АЦС нь цацрагт бохирдсон газар нутгийн захад байрлаж буй явдал юм. "Heart of America Northwest” ТББ-ын гүйцэтгэх захирал Герри Поллетийн ярьсанаар Ханфордын үйлдвэрийн хорт өв, газар хөдлөлтийн эрсдэл хоёр хослосноор ноцтой гарз хохирол учруулахуйц нэн аюултай нөхцөл байдал бүрдсэн ажээ.

Ханфордын орчмын Ричланд хотын оршин суугчид болоод тус нутагт таруу суурьшсан 240 мянга орчим иргэдийн хувьд аюул заналхийлэл шинэ зүйл биш ажээ. Тэдний эцэг өвгөд нь хэзээ ч дахин сэргэхгүйгээр цацрагт бохирдсон орчинд амьдарч, цацраг туяанд шаруулсныхаа горыг цагтаа бас амсаж, жирэмсэн үедээ зулбаж, төрөлхийн гажигтай болон асар ховор тохиолддог эмгэгтэй хүүхэд төрүүлж байжээ.

1960-аад онд Хуанита Андрейевски гэдэг нэгэн фермерийн эхнэр гэрийнхээ орчин тойрон дахь үхлийг тэмдэглэсэн нь "үхлийн” газрын зураг гэгдэх болжээ. Тэрбээр зүрхний өвчтэй хүмүүс амьдарч басайн айлуудыг хэрээсээр тэмдэглэж, хорт хавдартайг нь дугуйлжээ. Тун удалгүй түүний газрын зураг хэрээс болон дугуй дүрсээр дүүрсэн ба бүгдийг нь тоолж үзэхэд 67 хүрч байсан гэдэг.

 

 

HANFORD NUCLEAR RESERVATION

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энх тайван амьдралын өр төлөөс гэж үү?

Ерөнхийлөгч Жон Кеннеди болон Линдон Жонсон нарын үед дотоод асуудлыг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Стюарт Удалл Ханфордыг "Америкийн Хүйтэн Дайны түүхийн хамгийн эмгэнэлтэй хуудас” гэж нэрлэсэн байдаг.

1943 онд Ханфорд орчимд асар том барилгын ажил эхлүүлж цөмийн 9 реактор барьсан нь өнөөдөр ч цөлийн элснээс чулуужсан үлэг гүрвэлийн яс гэлтэй цухуйсан хэвээр. Тэдний нэг болох Б реактор нь тийм төрлийн реакторуудынхаа дунд анхдагч нь байсан гэдэг.

Чухам энд л АНУ-ын эрх баригчид Манхэттэн гэдэг цөмийн төсөлд ашигласан цацраг идэвхит плутони бодисыг маш нууц нөхцөлд гаргаж авчээ. Чухамхүү Ханфордын цөмийн үйлдвэрээс гаргаж авсан цөмийн материалаар 1945 оны 7 сарын 16нд Нью Мексико мужийн Уайт Сэндс гэдэг нутагт туршсан хамгийн анхны цөмийн бөмбөгийн үйлдвэрлэсэн байдаг. 1945 оны 8 сарын 9-нд Нагасакигийн дээр дэлбэрсэн атомын бөмбөгийн хийсэн 6.4 кг плутони-239 бодисыг мөн ижил Ханфордод гаргаж авчээ.

Цаашид ч олон арван жилийн туршид Ханфордын үйлдвэрт АНУ-ын цөмийн зэвсэгт ашигласан бүх плутонийг ялгаж авчээ. Барууны ертөнцийн эрх чөлөө зөвхөн Ханфордоос шалтгаална гэж ухуулдаг цаг үе байж. Чухам энэ нутаг Дэлхийн 2-р Дайныг төгсгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Хүйтэн Дайныг эхлүүлээгүйд чухал ач холбогдолтой байсан гэдэг байв.

Энэ бүхэн нь Америкийн төр засгийн хувьд ард иргэдийнх нь эрүүл мэндээс ч чухал байсан бололтой.
Үхэл дагуулсан өв

Америкчууд Ханфордоороо бахархадаг байсан. Өдөр бүр өөрсдийгөө золиослож байгааг нь үнэлж Ханфордын ажилтнуудад мөөгөн үүлний дүрстэй энгэрийн тэмдэг дурсгадаг байжээ. Д’Антониагийн номонд бичсэнээр яг ийм мөөг хэлбэртэй үүл тухайн үед Ричланд хотын ахлах сургуулийн "Бөмбөгдөгчид” нэртэй хөлбөмбөгийн багийн билэг тэмдэг болж байсан гэдэг. Тэр бүү хэл нутгийн компаниудад "Цөмийн боулинг”, "Цөмийн хүнс”, "Цөмийн зүлэг засаx үйлчилгээ” гэдэг нэр өгдөг уламжлал байсан гэнэ.

Харин өнөөдөр тэр бүх бахархал нь айдас болон хувирчээ. Ричланд болоод зэргэлдээ орших Паско, Кэннэвик гэдэг 3 хотын орчин суугчид, тэр хавийн фермерууд манай гариг дээр хамгийн их цацрагийн тун авсан хүмүүсийн тоонд зүй ёсоор тоологдож байна.

Энэ бол үнэхээр аймшигтай өв. Ханфорд нутагт 52 байшин байгууламж цацрагт бохирдож, 620 хавтгай дөрвөлжин км газар нутаг даяар хөрс, ус руу нь уран, цезий, стронций, плутони гэх мэт үхэл тээгч радионуклид бүхий цацраг идэвхит бодис нэвчсэний улмаас хүн амьдрах боломжгүй болжээ. Өнөөдөр нийтдээ 204 мянган шоо метр цацраг идэвхит хог хаягдал Ханфордод хадгалагдсаар буй нь АНУ-д агуулагдаж буй нийт цацраг идэвхит хог хаягдлын гуравны хоёрыг эзэлж байна.

Radioactive Waste Cleanup Continues At Hanford Nuclear Reservation

Ханфорд орчмын бохирдлын цар хүрээний талаар ганцхан жишээ татахад зөвхөн нэг газарт гэхэд л 216 сая литр цацраг идэвхитэй шингэн хаягдал савнаасаа асгарч байжээ. Одоо ч Колумбия голын хажууханд байрлах 100 мянга гаруй ашигласан цөмийн түлшний саваануудыг (нийт 2300 тонн жинтэй) агуулсан савнууд цоорч, цацрагт хор аажмаар газарт нэвчсээр байгааг юу гэх вэ.

 

Плутонийн үйлдвэрийг хөргөөх усыг Колумбия голоос татдаг байсан ба 1971 он хүртэл үйлдвэрт ашигласныгаа дараа гүйцэт цэвэрлэлгүйгээр гол руу нууцаар асгадаг байсан баримт байна. Ханфордоос баруун зүгт 402 км зайд орших Колумбия гол Номхон Далайд цутгадаг тэр хэсэгхэн газарт хэмжилт хийхэд цацрагийн түвшин өндөр гарч байжээ. Цацрагт хордсон загасын Индианчууд л ихэвчлэн хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг.
Цацраг идэвхтэй үүл

Үйлдвэрийн яндангаар цацраг идэвхтэй утаан үүл гарч салхинд туугдаад Орегон, Айдахо, Монтана мужууд, тэр бүү хэл Канад хүрдэг байжээ. Оршин суугчид (тэднийг "салхин дор амьдрагсад” гэж нэрлэдэг) хамгийн түрүүнд буюу 1945-1951 онуудад ихээр хордоцгоожээ. Тухайн үед үйлдвэрээс ялгарсан йод-131 гэдэг цацраг идэвхит бодис мал сүргийг хордуулж, өндөг, сүүгээр дамжин хүнсний сүлжээнд нэвтэрч улмаар хүмүүсийг хордуулсан байдаг.

Тэр байтугай олон мянган ажилтан ажилчид, нутгийн оршин суугчид, фермеруудыг зориудаар цацрагт хордуулж, туршилт хийж байсан нь сүүлд илэрчээ.

1949 оны 12 сарын 3-нд Ханфордын физикчид тухайн үед манай гаригийн хамгийн том плутони ялгах үйлдвэр буюу Т-үйлдвэр гэдэг нууц нэртэй байгууламжийн яндангаар асар өндөр цацрагтай утаан үүл ялгаруулжээ. Тухайн үед ялгарсан цацрагийн хэмжээ нь Америкийн түүхнээ хамгийн том цөмийн осолд тооцогддог 1979 онд Пенсильвани мужийн 3 Майл арал дээрх АЦС-ын ослынхоос бараг 1000 дахин их байжээ. Бие халаалт гэж нэрлэсэн энэ туршилтын тунадас нь явсаар бүр Калифорни муж хүрсэн байдаг. Хүмүүс яагаад гэнэт өвчин туссан учраа ч олохгүй өвдөж эхэлцгээсэн гэдэг.

Бүр сүүлд Ханфорд орчмын зарим хүүхдүүд Чернобылийн АЦС-ын осолд өртсөн хүүхдүүдээс 2 дахин өндөр тунгаар цацрагт хордсоныг судалгаагаар олж тогтоосон байдаг. Бие халаалт гэдэг цөмийн туршилт хийхээс өмнө фермерийн хүү 2 настай Том Бэйли нугад тоглох дуртай байжээ. Бяцхан хүү нэг л өдөр гэнэтийн саа өвчинд дайруулсан бөгөөд хожим сүүлд нь үр удмаа тогтоох чадваргүй гэдгээ мэджээ. Түүний гэр бүлийнхэн бараг бүгд хорт хавдраар нас барцгаажээ.

Гэвч энэ бүхний учрыг Бэйли бүр сүүлд, 1986 онд, "Споуксмэн Ревью” гэдэг орон нутгийн сонины хашир сэтгүүлчийн тусламжтайгаар олж мэдсэн байдаг. Ингэж л АНУ-ын засгийн газар болон цацраг хордож золиос болсон ард иргэдийн хоорондох хэдэн арван жилийн тэмцэл эхэлсэн. Хохирогчид АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгч, нууцын зэрэглэлтэй баримтуудыг ил гаргаж тавихыг шаарджээ. Зарим хэргийг хамтруулан нэгэн том хавтаст хэрэг үүсгэсэн аб өнөөдөр ч хэрэг шүүхэээр шийдэгдэж дуусаагүй ажээ.

Plutonium Plant

Чаг чаг дугарах цөмийн бөмбөг

Ханфорд орчмыг 1988 онд хааж битүүмжилсэний дараа АНУ-ын засгийн газраас ариутган цэвэрлэх асар том арга хэмжээ эхлүүлжээ. Засгийн газар үүнийгээ нэг их бахархмаар зүйл хийчихсэн мэтээр "хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том хоргүйжүүлэх арга хэмжээ” гэж нэрлэж байжээ.

Өнөөдөр ч АНУ Ханфорд орчмын цацрагийг цэвэрлэн хоргуйжүүлэх арга хэмжээнд жилд 2 тэрбум доллар зарлагдсан хэвээр. 2013 оны санхүүгийн жилд $2.9 тэрбум доллар тусгах шаардлагатай гэж гарчээ. Цэвэрлэгээний ажил хариуцлагагүй, салан задгай байдал, бүтэлгүйтэл, осол нүүрлэсний улмаас удааширсаар байгаа аж. 2008 он буюу ариутгах ажиллагаа эхлээд 20 жил өнгөрөхөд хийх ажлынхаа дөнгөж тал хүрэхгүй хувийг гүйцэтгэсэн байв. Нийт есөн цөмийн реактороос дөнгөж 4-ийг нь битүүлж амжсан байна. Гадна орчныг 2020 он гэхэд, цацраг идэвхит бодис агуулсан асар том савнуудыг 2047 оны эцэс гэхэд ариутгаж дуусна гэж төлөвлөж байгаа ажээ.

Тэгтэл Ханфордод одоо ч ажилласаар байгаа нэгэн реактор бий. 1984 оноос ажиллаж байгаа тэр реактор нь АНУ-ын хамгийн их эрсдэлтэй реакторт тооцогддог. Японд цөмийн гамшиг болсны дараахан Northwest Эрчим хүчний консорциум гэдэг эзэмшигч компани нь цөмийн реактор хэд хэдэн давхар хамгаалалтын системтэй, 6.9 магнитудын газар хөдлөлтөд дөжрөхгүй гэж мэдэгдэж байжээ.

Өнгөрсөн жил Ханфорд орчимд 210 удаа газар хөдөлсөнөөс хамгийн хүчтэй нь 3 магнитудын хүчтэй байсан. Газар төдийлэн хүчтэй хөдлөөгүй хэдий ч байгаль хамгаалагчдын сэтгэл түгшсээр байна. Газрын гүнд байрлуулсан том емкость савнууд цоорон цацраг нэвчиж, улмаар газрын гүний усыг бохирдуулсаар байгаа нь голын усанд нэвчих эрсдэлтэй. "Ирээдүйд гол усаа цацраг идэвхитэй бодисонд хордуулчихгүйн тулд энэ бохирдлыг өнөөдөр л цэвэрлэж, цацрагийн ослоос сэргийлэх шаардлагатай. Бидэнд өвлүүлэн үлдээсэн асар их хэмжээний цөмийн хаягдал бол цаг нь чаг чаг дугарах тэсрэх бөмбөгнөөс өөрцгүй” гэж Номхон Далай орчмын Холбооны Загас Агнагчдын Нийгэмлэгийн бүсийн захирал Глен Спэйн ярьж байна .

Эх сурвалж: "Шпигель Интернэйшнл” сэтгүүл. 2011 оны 3 сарын 24

http://www.spiegel.de/international/world/america-s-atomic-time-bomb-hanford-nuclear-waste-still-poses-serious-risks-a-752944.html

Жич:"Голомт-ЦЭХ” ТББ-ынхан Ханфордын тухай баримтат кино орчуулсныг та бүхэн сонирхон үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=NcayWYNFP6I

Орчуулсан Э.Амарлин

Xэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн атомын бөмбөг буюу Ханфорд орчмын цөмийн хаягдлын ноцтой аюул
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 08 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани