Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өвгөдөө нутаглуулсан газрыг өлмийнөөс нь ухаад эхэллээ

Г.ГАНЧИМЭГ

"Өнөөдөр үр хүүхэд нь сэрүүн тунгалаг байхад эцэг өвгөдөө нутаглуулсан газрыг алт хайж, ашиг хонжоонд дурлагсад ухаж сэндийлээд байна” гэдэг гомдол удаа дараа гарсны дагуу сэтгүүлчдийн баг Төв аймгийн Заамар сумыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. "Тосон Заамар тоост хөндий боллоо”, "Шувуу ч нисэхээргүй болтол нь нинжа нар сүйтгэсэн” гэх мэт гомдлыг үгсийг сонсч байлаа. Арай ч хүн тавьдаг газрыг ухна гэж байхгүй байлгүй. Нэгийгээ дэгсдүүлэх юм даа, манайхан гэсэн бодолтойгоор л Заамарын тийш хөлгийн жолоо заллаа. Газар дээр нь очоод нүдэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр эцэг өвгөдөө нутаглуулсан газрыг өлмийнөөс нь хөндөөд эхэлчихсэн байх юм. Энд хэн ч ямар ч тусгай зөвшөөрөл олгоогүй. Олгох ч боломжгүй газар гэдэг нь ойлгомжтой байлаа.

Анх сонсоод итгээгүй ч нүдээр үзээд хэлэх үг олдсонгүй.

Төмстэй багийн иргэн Б.Хүрэлбаатар "Их Өлийн өвөр тал Нарийны амны баруун гар талд бид ихэс дээдсээ оршуулдаг. Гэтэл өвөг дээдсийн маань тавьсан газрыг өлмийнөөс нь ухаад эхлэхээр бид яах юм бэ. Өвөг дээдсээ хүндлэхгүй байна шүү дээ. Өнөөдөр үр хүүхдийнх нь нүдэн дээр өвөг дээдсийнх нь булш бунханд халдах гэж байна. Үүнийг Алтанцэцэг гэдэг хүн ухуулж байгаа юм билээ. Түрээсэлсэн талбайгаа ухахгүй ямар ч зөвшөөрөлгүй, эрүүл газрыг, бүр эцэг өвгөдөө нутаглуулсан газрыг хөндөж байна. Эд нарын арга нарийн. Сум болон гаднаас хүн амьтан ирлээ гэнгүүт нам зогсчихдог. Орой 23:00 цагаас эхлээд ухдаг. Бид машин, мотоцикльтой очихоор "Ахаа би ухсан нүхийг дарж байна” гэдэг. Үнэндээ шөнө ухаж, алт угаасан шороогоороо нүхээ дардаг” гэсээр биднийг угтсан юм.

Даанч ирэх замд нинжа гэхээр хүмүүс таарахгүй. Уулын орой руу дөрөв, таван мотоцикль янгир шиг дүүлж, нэг ковш мөлхөж байсан нь нинжа нарын сүүлч гэдгийг нутгийн иргэд ярьж байлаа. Тэд сум, орон нутаг болон төвөөс хүн ирэхийг анддаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, сумын төвд холбоочин нь байдаг юм байна. Биднийг суманд ирж, зам асуусан сургаар л машин техникээ унтрааж зугатаасан нь тэр байж. Үүнээс өмнө Ашигт малтмалын газрынхан газар дээр нь ажиллаад явах хүртэл нам жим байсан гэж байгаа. Тэгээд араар нь алт хайж газар шороо сэндийчээд эхэлжээ. Ингэхээр их л том мэдээлэгчтэй бололтой.

Тэд мэдээлэл холбоо сайтай. Сум, орон нутаг болоод төвөөс хүн ирэх сургаар үйл ажиллагаагаа зогсоогоод зугтдаг.

Төмстэй багийн малчин Ч.Алтангэрэл "Би энэ нутагт ирээд 10 орчим жил болж байна. Энэ сайхан баян хангайд сүүлийн үед нинжа нар дийлдэхээ байлаа. Хамгаалалтын алба ч тэднийг дийлэхээ байсан юм. Харин "Заамархаан” компанитай хамтарч нөхөн сэргээлт хийж, хамтарч хамгаалдаг болсон гээд хийсэн ажил их бий. Ингэж байж л арай танагтай болсон доо. Түүнээс биш мал их үхнэ. Малчид хий дэмий л малаа хайгаад гүйгээд байдаг. Гэтэл энд тэндгүй сэг нь гарч ирнэ. Мөнхбат гэдэг залуу л ухсан нүхийг дарж өгсөн. Сүүлийн үед тусгай зөвшөөрөл олгох сургаар олз ашиг хайгчид энд тэндгүй ухаад эхэллээ. Тоос шороонд дарагдаж, уух усгүй болсон бид одоо хүн тавьдаг газраа хүртэл хөндүүлж байна шүү дээ. Алтанцэцэг гэдэг эмэгтэй айж ичихээ ч мэдэхгүй өвөг дээдсийн маань булш бунхныг өлмий дороос нь ухаад эхэллээ. Энэ эмэгтэй өнгөрсөн жил Цагаанчулуутын адаг дээр ирж, голын тохой ухаж байсан. Өөрийнхөө дураар голоос нарийн шуудуу татаж, түүнд мал унаад байхаар нь бид хөөсөн юм. Гэтэл энэ жил дахиад хүрээд иржээ. "Нарийн гоулд” компанийн захирал Мижиддорж гэдэг хүний зөвшөөрөлтэй ирсэн гээд байдаг. Гэтэл зөвшөөрөл өгч түрээслүүлсэн талбайгаа ухдаггүй. Дандаа зөвшөөрөлгүй эрүүл газар хөндөөд байх юм” гэв.

Энэ мэтээр нутгийн иргэд их л гомдолтой байгаа нь илт. Тал талаасаа машин, мотоцикльтэй хүмүүс цугларав. Тэдний дунд хоёр суга таягтай хүн охиноороо хүргүүлэн портер машинаас бууж ирсэн нь Хайлаастай багийн иргэн Б.Могнон гуай байлаа. Тэрээр "Би энэ жил энд зуслаа. Эд нар шөнө унтуулна гэж байхгүй. Саяхны хэд хоногт бүр гэгээн цагаан өдрөөр ч ухсан. Шөнө түчигнэх чимээний багцаагаар нь арай хүн тавьдаг газраа ухаагүй байгаа даа гэж санаа зовж байсан юм. Гэтэл ухчихсан байна, яасан муухай юм. Цагаанчулуутад нөхөн сэргээлт хийгээд овоо сайхан болгочихсон байсныг нь бас ухаад болдоггүй. Би энэ багтаа хамгийн өндөр настай нь юм. Би охиноо гуйж наашаагаа машинаар ирлээ. Шороо тоосонд хүн амьтангүй зутарч байна. Манайхны малыг ажиллалаа гэхэд уушги цээжнээс нь авах юм байдаггүй. Манай худгийн ус хүн уухын аргагүй. Шанага ус хутгасан талаараа харлаж, хойд тал нь цагаанаараа үлддэг. Ийм усыг бид уух нөхцөлгүй шүү дээ. Өмнө нь эндээс ундалж болдог байлаа. Бид арай ингэж амьдармааргүй байна. Дээрээ засаг захиргаатай улс биз дээ энэ чинь” гээд ярих хэлэх зүйл зөндөө аж.

Нинжа нарын ухаж орхисон нүхэнд 1000 гаруй мал унаж үхжээ.

Ирсэн хүмүүс ам амандаа шуугилдаж, дор бүрээ гомдол тавьсан ч асуудал нь нэг л байлаа. Тиймээс бүгдээрээ нэгнийдээ цугларан ярилцаж, нөхцөл байдлаа танилцуулахаар болов. Нутгийн иргэд замчилж нэг газрыг үзүүлсэн нь үнэхээр өр өвтгөм. Нэлэхүйдээ хайлаас байсан газрыг ухаж, үндэстэй шороог нь мөлжөөд хаячихаж. Энэ модод эргэж ургахааргүй болжээ. Дахиад ч ийм болгосон газар бий гэнэ.

Ингээд бид Борбуланд намаржиж буй Хайлаастай багийн иргэн М.Удаанжаргалын хотонд буулаа. Тэрээр замдаа "Малчид газар нутгаа мэддэг тулдаа аргаа олоод явдаг. Зам мэдэхгүй хүн жаахан бороо, цаснаар хальтиргаа гулгаанд осолдож мэдэхээр шүү. Овооны зам үерт идэгдэж нурсныг янзлаад өгчих сэтгэлтэй хүн байдаггүй. Тэгсэн хэр нь хаа дуртай газраасаа шороо татаж, өөрсдийнхөө явдаг замыг янзын сайхан янзлаад байдаг юм” хэмээн үүссэн цагаан тоосны учрыг тайлбарлав.

Энд 5-6 хово явангуут Заамарын хөндийгөөр дүүрэн цагаан тоос босч хавь ойрд нь нутаглаж байгаа малчдын гэр барааг шороо дардаг юм байна. Ийм нөхцөлд идээ, цагаагаа борлуулах ямар ч нөхцөлгүй болдог аж. Бүсгүйчүүд гэрээ цэвэрлээд эргээд харахад л тоос шороо дарчихдаг гэнэ. Малчид нөхөн олговор авъя гэхээр "Та нар мөнгөний сонирхолтой юм байна” гэж уул уурхайн компаниуд гуйвуулдаг. Гэтэл малчин айлууд ундны усаа хүртэл сумынхаа төвөөс очиж авдаг юм байна. Нэг портер сумын төв явлаа гэхэд энэ хавийнхны ундны усыг зөөж авчирдаг юм билээ.

Төмстэй багийн иргэн О.Рагчаа "Бид Хүй долоон худагт буюу нийтийн эзэмшил газарт зуссан. Гэхдээ тэнд бас хөөгдөж туугдаж, бэлчээрийн татвар төлдөг. Намар нутагтаа ирээд бөөгнөрч байтал энд тэндгүй алт хайгчид газар шороо хөндөөд амар заяа үзүүлэхгүй юм. Худаг уснаасаа ундлах ч нөхцөлгүй боллоо. Туул голын ус ч дэндүү бохирдож байна. Зарим нь ходоодны хагалгаанд орлоо. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн хүн ийм хагалгаанд орсон. Уг нь бид Мөнхбат гэдэг залуутай хамтраад Цагаанчулуутад уул талгүй нөхөн сэргээлт хийсэн юмсан” хэмээн харамсалтай байгаа бололтой.

Борбуланд одоо 38 айлын 100 гаруй хүн, 40 гаруй мянган мал намаржиж байна. Малчид ундны ус, мал бэлчээрийн хомсдолд нэрвэгджээ. Тиймээс бэлчээр усаа талхлуулахгүй байхсан гэж хүсч буй юм байна. Ядахдаа уул уурхай хариуцлагатай бол ийм нөхцөл байдал үүсэхгүй биз. Хайлаастай багийн иргэн Б.Могнон "Энэ Улаан энгэрийн чулуунаас ч, шорооноос ч алт гарч ирдэг. Тиймээс энд бүх аймгийн хүн ирсэн. Харуул хамгаалалт гаргасан ч хүний амьдрал болсон хойно болоогүй юм байлгүй. Улаанбаатараас бөхчүүд голдуу хүн ирж дарга цэрэггүй ухсан даа. Эндээс алт аваагүй хүн байхгүй. Эцэст нь Мөнхбат л хоёр удаа нүхийг нь дарж мал амьтан унаж үхэхээргүй болтол нөхөн сэргээлт хийсэн. Гэтэл үүний цаад талын Цагаанчулуутад бүр том хөндийг мөн л гадна дотны иргэд ухсан юм. Заамарын унаган иргэд эндээс хувь хүртээд, юм аваад байгаа нь ховор. Дандаа гадны улс ирж ухдаг. Би Баян-Өлгийгөөс хүн ирлээ гэж сонсоогүй. Бусад аймгаас бол ирсэн. Ухсан нүхэнд нь мал унаад үхчихнэ. Алга болсон үхрээ хайж олоод гаргатал зөрөөд айлын үхэр нүхэнд уначихсан байх жишээний. Нэг хэсэгтээ нинжагүй болж, амар жимэр байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс хойш олон хүн ирж газар шороо ухаж байна” гэж нутаг орондоо үүссэн нөхцөл байдлыг тайлбарлан танилцуулав.

Алт хайж газар шороо сэндийчдэг нөхөд нутгийн иргэдийг яваад очихоор "Өлөөр давах гэсэн түлш байдаггүй” гээд л хэд хоногоор байгаад байдаг гэнэ. Тэгсэн хэр нь шөнө болохоор энд тэндгүй гэрэл гялбалзуулж, нүх ухдаг. Өглөө нь тэдэн дээр хамгийн үнэтэй жийп л ирээд явдаг аж. Тэд бүгдээрээ гадны хүмүүс байдаг тухай ч нутгийн иргэд ярив. Тиймээс Монгол Улс нэгэнт эдийн засгаа уул уурхайгүй, тэр тусмаа алтгүйгээр авч явж чадахгүй байгаа юм бол сум орныхоо нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүст нь тусгай зөвшөөрөл өгчихөж болдоггүй юм болов уу гэсэн саналыг зарим нь гаргав. Тухайлбал, "Заамархаан” гэдэг компани Цагаанчулуутыг нэлээд хэдэн жил хамгаалж байгаа аж. Энэ компанид тусгай зөвшөөрөл өгвөл Мөнхбат нөхөн сэргээлтээ янзын сайхан хийнэ дээ гэсэн саналтай хүн ч байна.

Заамар сумын II багийн малчин Ч.Баяндалай "Өл Цагаанчулуутын асуудал олон жил яригдлаа. Сүүлийн үед нинжа нарын ухсан 2000 гаруй нүхэнд 1000 гаруй мал унаж үхсэн. "Заамархаан” л харуул хамгаалалт гаргаж, нөхөн сэргээлт хийсэн. Өнгөрсөн жил гэхэд бүх нүх сүвийг дарж, нөхөн сэргээлтийн ажил хийсэн юм. Гэтэл энэ жил дөрвөн уурхай гарч ирсэн. Багийн хурлаараа энэ асуудлыг хөндтөл ашиглалтын ямар ч тусгай зөвшөөрөлгүй юм гэнэ. Сум, орон нутгаас байгаль орчны улсын байцаагч ирээд хамаг юмыг нь лацдаад явахад шөнө нь очоод ухаж байна. 2012 оны мал тооллогоор манай Заамар сум 46 мянгат малчинтай байсан. Тэдний 16 нь энд буюу Төмстэйгээс Өлийн даваа хүртэл нутагладаг юм. Одоо энэ малчдын маань эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна. Багийн иргэдийн нийтийн хурлаараа манай "Заамар таван хишиг”, "Борбулан” малчдын бүлгэмийнхэн ээлжээр харуулд гарч байхаар болсон. Заримдаа хүч хүрэхгүй байх нь бий” гэж учирлав.

Хайлаасан төгөл байсан газрыг ахиж ургахааргүй болтол нь тойруулаад мөлжчихжээ.

Энэ үеэр Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ш.Галтбадрах ч ирлээ. Тэрээр "Би сумын ИТХ-д гурван сонгууль дараалан сууж байна. Өлийн асуудлыг анхнаас нь сайн мэднэ. Сумын ИТХ-ын гаргасан шийдвэр нь Заамарын өвөрт ямар ч уул уурхайн компанид үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй байгаа. Сумынхаа Засаг даргад "Өлийн орчимд ямар нэгэн аж ахуйн нэгжийг ажиллуулахгүй шүү” гэдэг үүрэг өгсөн. Тиймээс өнөөдрийнх шиг нинжа нар орж ирвэл Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу таслан зогсоох ёстой. Гэтэл Засаг дарга маань энэ ажлаа хийе гэж бодохгүй байх шиг байна. Цаад, наад яриагаар бол өөрөө ч оролцсон сурагтай. Өнгөрсөн жилээс Алтанцэцэгтэй ороолцолдсоныг зарим нь хэлж байна. Энэ хоёр шөнө дөлөөр 150 сая төгрөгийн нууц гэрээ байгуулсан юм билээ. Үүнийг нь ИТХ зөршөөрөөгүй. Тиймээс дураараа газар шороо хөндөж, алт ухаж байгаа хүмүүсийг Засаг даргатай холбоотой гэж хардаж байна. Ашигт малтмалын газарт долдугаар сарын 28 гэсэн огноотой тогтоол очсон гээд байдаг. ИТХ албан ёсоор өнгөрсөн хавраас хойш хуралдаагүй. Тиймээс энэ нь хүчингүй тогтоол шүү” хэмээн малчдад тайлбарлаж байв.

Заамарт мал аж ахуй, газар тариалан, алтны үйлдвэрлэл гэсэн гурван том салбар зэрэгцээ оршдог. Тиймээс үүгээрээ бусад сумаас онцлогтой гэсэн үг. Энэ гурван салбарыг тэнцүүхэн авч явахын тулд ямар бодлого баримталдаг талаар сумын ИТХ-ын дарга Б.Нямдорж "Мал аж ахуй, газар тариалан, хариуцлагатай уул уурхайг гурвалсан байдлаар хөгжүүлж байж сум хөгжинө гэдэг дээр бид санал нэгтэй байгаа. Зөв зохистой авч явахгүй бол энэ гурван салбар хоорондоо зөрчилддөг. Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлийн хэмжээ 33 мянган га газарт хүрчихээд байна. Тиймээс бусад салбараа хөгжүүлэхийн тулд ялангуяа мал аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд нэмж тусгай зөвшөөрөл өгөхгүй гэдэг дээр манай ИТХ, засаг захиргаа, иргэд санал нэгдэж байгаа юм. Манай сум 238 мянга 373 толгой малтай. Тусгай зөвшөөрөлтэй болон газар тариалангийн талбайгаа хасаад үзэхээр манай суманд яалт ч үгүй бэлчээрийн даацын асуудал яригдана” хэмээн ярьж байсан юм, уг нь.

Гэтэл Заамар сум 5545 хүн амтай. Албан бус буюу бүртгэлгүй иргэдээ оруулж тооцвол 10 мянга гаруй хүн амтай юм байна. Тэднээс 1080 нь нинжа буюу бичил уурхай эрхлэгч гэнэ. Энэ сумын бүртгэлтэй 500 гаруй бичил уурхай эрхлэгч байгаа гэдэг статистик бий. Үүний зэрэгцээ хувиараа ашигт малтмал олборлогч хэд байгааг хэлэхэд хэцүү аж.

Байгаль орчны улсын байцаагч Т.Мөнхжаргал "Манай сумын хэмжээнд 6000 гаруй га газар хөндөгдсөнөөс техникийн нөхөн сэргээлт 3000 гаруй га, биологийн нөхөн сэргээлт 2000 гаруй га газарт хийсэн. Нөхөн сэргээлтийг 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд идэвхтэй хийдэг болсон. 2014-2015 онд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн маань нөхөн сэргээсэн талбайг буцаагаад бичил уурхай эрхлэгчид самараад хаячихаж байна. Тэгэхээр үүнийг нөхөн сэргээсэн гэж үзэхэд асуудалтай болчихож байгаа юм” гэдгийг ч сануулсан.

Одоогоор Заамарт тусгай зөвшөөрөлтэй талбай 95 байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 76, хайгуулынх 19 байгаа аж. Нийт 95 тусгай зөвшөөрөлд 33 мянган га талбай оржээ. Үүн дээр 48 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Заамар сумын Засаг дарга Д.Болормаа "Аж ахуйн нэгжүүд маань нэгэнт хаягдалтай технологиор алт олборлосноос үүдээд хаягдал дээр нь ажилладаг хөдөлмөр эрхэлдэггүй хэсэг хүн бий болсон. Энэ асуудал зөвхөн Монголд биш дэлхий нийтэд байна. Гэхдээ манайд энэ нь эмх замбараагүй явж ирсэн. Хаа дуртай газраа ухаж сэндийчдэг. Үүнийг бид эмх замбараатай болгохын тулд зохион байгуулалтад оруулахыг хичээсэн. Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу 24 га талбайг сумын тусгай хэрэгцээнээс гаргаж 250 бичил уурхай эрхэлдэг хүнийг нөхөрлөл хэлбэрээр ажиллуулсан” гэж байлаа. Харин тэрээр ямар ч зөвшөөрөлгүй, эрүүл газар, тэр дундаа эцэг өвгөдөө тавьдаг газрыг өлмийнөөс нь хөндөж байгааг мэдээгүй юм уу, эсвэл нуусан уу энэ талаар нэг ч үг өгүүлбэр дурсаагүй юм.

Тэр ч байтугай Заамар сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Цогтгэрэл "Сүүлийн үед уул уурхай хариуцлагатай болсон юм шиг харагдаж байна. Гэхдээ бидний сэтгэлд хүртэл нөхөн сэргээлт хийдэг болтлоо болоогүй байгаа. Үүнийг Уул уурхайн яам, Засгийн газар бодолцож үзэж, амьдралтай зохицуулалт хийх хэрэгтэй” хэмээн тохитой хүний дүрээр томоотой үгсийг хэлж угтсан. Гэтэл мөнөөх нинжа нартай тэмцэж явсан байгаль орчны байцаагч маань өөрөө эцэст нь бичил уурхай эрхлэгч болж хувираад "Бидэнд олгодог таван га газар багадаад байна” гэх утгатай үгээр уулзалтаа дуусгасан нь сурвалжлах багийнхныг бүр гайхшруулж орхилоо. Заамарт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахад ийм л эмгэнэлтэй дүр зураг угтав. Энэ нутагт эзэн байна уу, үгүй юу гэсэн асуулт монгол хүний сэтгэлд хөндүүрлэнэ.

 
Зууны мэдээ
Өвгөдөө нутаглуулсан газрыг өлмийнөөс нь ухаад эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани