Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр

Нүдэнд торох зүйлгүй цэлийсэн талд гэнэт алсаас тоос босч, мөдхөн тэнгэр баганадав. Машин явж өнгөрснөөс хойш бараг км зайд тоос нь арилаагүй байтал араас нь дахиад бөөн тоос манарч тал дундуур тархана. Арын машин хурдаа нэмэн өмнөхтэйгөө зэрэгцэхэд гүйцэгдсэн нь ч мөчөөгөө өгөхгүй давхисаар байгааг холоос харахад эгээтэй л морины уралдаан гэж андуурмаар. Тэнгэрт боссон тоос мөддөө арилахгүйг харвал цуваа явж байгаа нь илт. Алдарт Мэнэнгийн тал дээрх газрын тосны тээвэрлэлтийг харж байгаа минь энэ.

 

Монголын хамгийн тэгш хялганат Мэнэнгийн тал газрын тосны тээвэрлэлтэд ингэж талхлагдаж байна. Хад асгагїй тэгш тал дээгїїр хятад жолооч нар олон зам їїсгэн явдаг болжээ.

 

 

Монгол орны хамгийн том, байгалийн унаган төрхөө алдаагүй тэгш тал гэж магтан дуулж, дуу шүлгэндээ мөнхөлсөөр ирсэн Мэнэнгийн тал газрын тосны балгаар сүйдэж байна гэж байгаль хамгаалагч, нутгийнхан шимширсээр байгааг олонтаа харж, сонссон юм. Дэлхийд нэртэй гэж сайрхах тал нутаг хамгийн, хамгийн гэх олон тодотголоо яагаад гээх болсныг сурвалжлахаар Дорнод аймгийг зорьсон юм.

Тэнгэр зүссэн өндөр уулсын дунд төрж өссөний хувьд аймгийн хил даваад л харааны цэц шалгасан цэлийсэн талыг харахад уйтгартай ч юм шиг, уртаар амьсгаа авмаар ч юм шиг сонин мэдрэмж төрөх. Нээрээ л Соёлын гавъяат зүтгэлтэн Данзангийн Нямаа гуайн шүлэглэснээр

...Явж явж асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Явсаар явсаар асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үдэш болоход асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үүр цайхад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ... гэх мөртүүд толгойд харваж, явж барахгүй өргөн талын хаана нь хүн амьдардаг байна аа гэсэн бодлоор Мэнэнгийн талын "дээсийг алхав”.

Мэнэнгийн талын эмзэг, сул хєрсєн дээгїїр тостой 60-70 тонны хїнд даацын автомашины жолооч нар уралдан давхиж байна. 

 

Уртаараа 90 км, өргөнөөрөө 60 км үргэлжлэх бүртийх ч довгүй тэгш тал дээрх хялгана шагай өнгөрсөн өндөр, зарим хэсгээрээ өвдөг шүргэж ургажээ. Уг нь энэ жил зүүн аймгууд зуншлага сайтай орсон. Гэвч хялгана тачир ургасан гэнэ. "Цаг сайхан үед машин зөрөхөд харагдахааргүй өндөр ургадаг байлаа” гэж жолооч ах шүүрс алдан ярина. Мэнэнгийн талыг хялганат хээр гэж тодотгодог. Хялгана нь 50-80 см өндөр, үндэс орчмын навчтай нийлээд нягт дэгнүүл үүсгэдэг, навчны доод гадаргуу буюу гадна талдаа нүцгэн ширүүвтэр тармаг хатгууруудтай ургамал юм байна. Гэвч Мэнэнгийн талын хялгана тийм өндөр, соргог ургахаа больжээ.

Мэнэнгийн заставаар дайраад давхиж байтал нэлээд холуур жийп машин өнгөрч явна. "Петрочайна дачин тамсаг Монгол-21” компани буюу "Петрочайна дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн кэмп Мэнэнгийн талын зүүн бөөрөнд байрладаг ажээ. Тэндээс аймгийн төв рүү явж байгаа хүмүүс бололтой. Төв замаар бол Мэнэнгийн заставаар дайрч, бичиг баримтаа шалгуулаад нэвтэрнэ. Заставаас холуур хулгайн замаар явчихдаг бололтой.

 

30 ОРЧИМ МЕТР ӨРГӨН ТАЛЫГ ХҮНД ОВРЫН МАШИНЫ МӨР ТАЛХАЛЖЭЭ

Олон эгнээ замын єргєн зарим хэсгээр 30 гаруй метр їргэлжилжээ.

 

Аймгийн төвөөс 200 гаруй км давхиж тосны зам руу орлоо. 21 дүгээр талбайгаас олборлосон газрын тосыг Баянхошуу боомт руу гаргадаг замд орсон хэрэг. Энэ газар нутаг нь Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн харъяа. "Петрочайна дачин Тамсаг” компани Дорнодын талд газрын тос олборлодог 19 ба 21 дүгээр талбайтай. 19 дүгээр талбайгаас олборлосон тосыг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргадаг аж. Бидний эхэлж очсон 21 дүгээр талбай 19-өөсөө 150 км-т алслагджээ. Тээвэрлэлтийн автомашин нь хүнд даацынх учраас зам нь нэлээд өргөн юм. Дайны үеийн нуувч таарахгүй л бол хад асгагүй, хаашаа ч чиглээд явахад чөлөөтэй. Кэмпээс гарахдаа нэг чигээр явж байсан зам мөдхөн салаалжээ. Хөрс нь дагтаршин, голоороо өндөрссөн замын хажууд шинэ зам төвөггүй анзаарагдана. Хамгийн нарийндаа гэхэд хоёроос гурван зам байхад өргөн нь гэвэл 30 орчим метр өргөн талыг хүнд оврын машины мөр талхалжээ. Зам дээгүүр хялгана битгий хэл өвсний үндэс харагдахгүйгээр дагтаршжээ. Зөөлөн хөрстэй хэсгээр гишгэвэл хөл далд ором сул хар шороотой юм.

Нэлээд яваад их үдийн хавьд өмнөөс тоос босч харагдлаа. Тосны автомашины цуваа гэдгийг нутгийн хүмүүс хэллээ. Хятад, монгол жолооч нар тосоо хилээр гаргаад кэмп рүүгээ буцаж яваа нь тэр аж. 10 орчим хүнд даацын автомашин хоорондоо зайтайхан цуваагаар явж өнгөрөв. Зам дагуу хэдэн арван метрийн өндөрт боссон тоосыг салхи улам хөгжөөж, цэлгэр талд бүрэнхий нөмрөх шиг болов. Ачаатай үедээ тоосжилт улам нэмэгддэг юм байна. 40-50 тонн тостой, машины жин нь 20 орчим тонн гээд нийлээд 60-70 тонн ачаа Мэнэнгийн тал дээгүүр явахад хөрс үндсээрээ эргэж хоцрох нь энүүхэнд гэж зам дагуу нутаглаж ирсэн Ц.Энхжаргал халаглан ярив. Тэднийх уг нь замаасаа нэлээд зайдуу намаржиж байна. Гэвч цуваа явж өнгөрсөн үед замын тоос км орчмыг бүрхэж мал, амьтнаа, тэр бүү хэл гэрээ олоход хэцүү болдог гэж байв. Гэр, мал нь тоосонд дарагдаж, эрүүл орчинд амьдрахад хүндрэлтэй байгаагаа ч хэлж байлаа.

 

68 КМ ЗАМЫН ТУХАЙД...

 

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг газар тариалангийн сор болсон хөрстэй. Социализмын үед эрдэмтэн, судлаачид тэнд 12 сангийн аж ахуй байгуулах бололцоотой гэдгийг тогтоож байжээ. Хэдийгээр сор болсон ч эмзэг хөрс гэдгийг ч онцолсон байна. Мэнэнгийн тал ч мөн адил ийм хөрстэй газар ажээ. 21 дүгээр талбайн кэмпээс гарсан зам 60 гаруй км үргэлжилж төв замтай нийлж байна. Нарийн хэлбэл 68 км зам Дорнодын тал дээгүүр нэг биш нэлээд хэдэн эгнээгээр үргэлжилж нь хөрсийг хуйхалж байгааг харлаа. 21 дүгээр талбай ашиглалтад ороод хоёр жил орчим болж, мөн хугацаанд тосны тээвэрлэлт хийж байгаа гэхэд Мэнэнгийн тал дундуур хөндлөн гулд давхих хүнд даацын автомашинууд хөрсийг түйвээж байна, тэнд. Нутгийнхан асфальтан зам тавихыг дээр дооргүй улиг болтлоо шаардаж ирснийг уулзсан хүн бүхэн хэлж байв. Гэвч "Петрочайна дачин тамсаг” компани 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомтыг холбосон 210 км замыг асфальт болгож эхэлжээ. 19 дүгээр талбайгаас гарсан эхний 100 км ашиглалтад орсон бол Баянхошуу хүртэл үргэлжлэх 100 гаруй км замыг хэсэгчлэн тавьж эхэлсэн байна. Уг нь байгаль орчинд учирч байгаа хор хөнөөлийг бодвол 21 дүгээр талбайгаас Баянхошууны боомт хүртэлх замыг асфальт болгох ёстой атал 19 дүгээр талбайг Баянхошуутай холбож байгаа нь "Петрочайна дачин тамсаг” компанийн эрх ашигт нийцсэн ажил гэж нутгийн иргэд захаас аваад ярьж байв. Компани олборлосон тосоо Бичигтийн боомтоор гаргаад үйлдвэртээ очиход хол, харин Баянхошууны боомтоор бол ойр гэлцдэг юм байна. Тиймээс Монгол Улсын байгаль орчин, хүн ардад нүүрлэсэн аюулыг үл тоож, эрх ашгаа урьтал болгож байгаа юм биш биз гэсэн эргэлзээ, таамаглалыг нутгийнхан ярьж байлаа.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани