Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс-Таван Толгой” ХК уурхайчдаа ажилтай байлгахын төлөө чармайн ажиллажээ

"Эрдэнэс-Таван Толгой” ХК  шинэ гэрээт олборлогч "ТТJVCO” компани руу өөрийн 206 ажилтнаа шилжүүлэх шийдвэрт хүрээд байгаа билээ. Харин уурхайчид "Эрдэнэс-Таван Толгой” ХК-иас явахгүй гэдгээ илэрхийлж, суулт зарлаад байгаа нь сүүлийн үед  олны анхаарлын төвд байна. Асуудал яагаад үүссэн бэ гэдгийг тайлбарлахын тулд таван жилийн өмнөх түүх сөхөх хэрэг гарч байна. Манай улс одоогоос таван жилийн өмнө Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр нүүрс олборлох оператор компани шалгаруулах тендер зарласан. Сонгон шалгаруулалтад Австралийн "МакМahon holdings” компани шалгарч, 2011 оны 11 дүгээр сараас нүүрсээ олборлуулж эхэлсэн юм. Гэвч  гэрээний "зэс” цухуйж, гэрээг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан байна. Үүнд юуны түрүүнд нүүрсний зах зээл дэх үнийн таагүй нөхцөл гол нөлөө үзүүлсний дээр  2011 оны гэрээний нөхцөлөөр "Эрдэнэс-Таван Толгой” ХК гарсан зардал болгонд мөнгө төлөх "ял”-тай заалтууд халгаатай болж эхэлжээ. Нүүрсний үнэ зах зээлд өндөр байсан үед байгуулсан гэрээний нөхцөлүүд аажмаар үнэ унаж байгаа зах зээлтэй зохицолдсонгүй. "Эрдэнэс- Таван Толгой” ХК-нь муу гэрээнүүдийн (Чалкогийн гэх тодотголтой гэрээ ч бий) үр дагаварыг ханатлаа амсаж байгаа компанийн нэг гэж хэлж болно.  "Макмахон”-ы гэх тодотголтой гэрээ ч компанийн санхүүд дарамт болсноор "Эрдэнэс­-Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл гэрээг шинэчлэх, сайжруулах үүрэг өгсөн байна. Ингээд Цанхийн зүүн уурхай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зогсолт хийжээ. Харин ажилчид өнөөдрийг хүртэл сул зогсолтын 60 хувийн цалингаа компаниасаа авсаар байгаа аж. Энд нэг зүйлийг онцлоход компанийн ТУЗ-өөс Цанхийн баруун хэсэгт гэрээт олборлогчоор ажилладаг  "Монгол Уурхайчин Нэгдэл”-тэй 2013 онд байгуулсан гэрээний нөхцөлд ойртуулж "Макмахон”-той хийсэн гэрээг сайжруулах үүрэг өгсөн байна. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулдаг  гэрээт олборлогчийн уулын цулын ажлын хөлс "Макмахон” компанийнхаас хоёр дахин бага ч бүтээмж нь өндөр байдгийг өнгөрсөн хугацаанд монголчууд харсан билээ. Ингээд амаргүй хүнд нөхцөлд гэрээг шинэчлэх хоёр талын хэлэлцээ 8 сар гаруй хугацаанд үргэлжилсээр 2015 оны 4 дүгээр сард ТУЗ-өөс хэлэлцээний ширээний ард дахин сууж шийдэлд хүрэх, эс хүрвээс гэрээг цуцлах үүрэг өгчээ. Гэтэл "Макмахон” компани "ТТJVCо”-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг "Five Hills” компанийг өөр компанид зарсан байна. Гэвч асуудлыг эвийн журмаар шийдэх тохиролцоонд хүрснээр "ТТJVCо”-той "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн толгой компани "Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирлаар удирдуулсан ажлын хэсэг 2015 оны 8-р сараас эхлэн хэлэлцээ хийж 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шинэчилсэн гэрээнд гарын үсэг зуржээ. Шинэчилсэн гэрээгээр бол нэгдүгээрт, "Эрдэнэс-Таван Толгой” ХК зардлаа 40 орчим хувиар бууруулах боломжтой болсон, хоёрдугаарт, Цанхийн зүүн хэсгийн үйл ажиллагааг эхлүүлж, олборлогчийн хөлсийг нүүрсээр төлж, үлдсэнийг нь Чалкогийн өрөнд өгөх давуу талтай болсны дээр ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж чадсан нөхцөлүүдийг гэрээнд тусгаснаараа ач холбогдолтой болсон гэж тайлбарлаж байгаа юм. Компанийн удирдлагууд ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажилласнаа хэлж байна. Нөгөө тал сонгон шалгаруулалтаар ажилтнуудыг нь  авах санал ч тавьсан байна. Харин тэр санал үл дэмжигдсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө уурхайд ажиллаж байсан Захиалагчийн бүх ажилтанд үйл ажиллагаа эхлэх өдрөөс ажил нь эхлэх ажлын байр санал болгож, цалингийн хэмжээг бууруулахгүй, ажлын байрны нөхцөлийг дордуулахгүйгээр ажиллуулах зэрэг заалтуудыг оруулж чадсан байна. Шинэчилсэн гэрээний дагуу ажилтнуудыг шилжүүлэхгүйгээр цаашид "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн менежмент дээрх байдлаар үргэлжилбэл санхүүгийн эрсдэлд орох учраас зайлшгүй ийм шийдвэрт хүрч, Цанхийн зүүн уурхайг ажиллуулахаар зэхэж байгаагаа тус компанийн удирдлагууд тайлбарлаж байгаа юм. Тус компанийн удирдлагууд уг шийдвэрийг хуулийн хүрээний дагуу хугацаанд нь Үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөлд 2015 оны 10 дугаар сарын 12-нд албан ёсоор амаар мэдэгдэж, мөн сарын 16-ны өдөр суулт зарласан ажилтнуудтай уулзаж, тодорхой мэдээлэл солилцсон бөгөөд 19-ний өдөр нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хүлээн авч уулзсан байна.  "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ажилчидтай үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ байгуулах тухай асуудал мөн ойрын өдрүүдэд яригдаж байгаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр  ойрын хугацаанд хамтын  гэрээ байгуулах ажлыг ажил болгохоо хоёр тал тохиролцсон байна.                                                                           

                                                                                                                           А.Дөлгөөн

“Эрдэнэс-Таван Толгой” ХК уурхайчдаа ажилтай байлгахын төлөө чармайн ажиллажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани