Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц: Даваацэрэ: “Эрдэнэт”-ийн орлого буурснаас биш алдагдалд ороогүй

 

Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталсан.

 

 Чуулганы хуралдаанаар Засгийн газар хоорондын протокол  батлагдсантай холбогдуулан "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

- "Эрдэнэт” үйлдвэр нь Оросын талын хувьцаа эзэмшигчдээ ногдол ашгаа өгөхгүй байгаа  гэсэн. Засгийн газар хоорондын тогтоол батлагдлаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?

 

- 2012 оны ногдол ашиг болох 47 сая доллар манай үйлдвэрийн эргэлтэд байгаа. Энэ 47 сая долларыг Оросын талын аль байгууллагын ямар данс руу шилжүүлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Учир нь "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Оросын талын байгууллага нь албан ёсоор тодорхой болоогүй байсан. Одоо албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болж буй учир уг асуудал цаашид үргэлжлэн шийдэгдээд явна.

 

- "Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцаа эзэмшигч нь өөрийн хувиа төрийн өмчит компани руугаа шилжүүлчихлээ.  Энэ байдал "Эрдэн” үйлдвэрийн үйл ажиллагаанд  хэр нөлөөлөх вэ?

 

- Хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа юм. Түүнээс үйлдвэрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Засгийн газар хоорондын хэлэлцээр, үйлдвэрийн үндсэн дүрэм, худалдан авалт хуучин хэвээр үргэлжилнэ. Дотоод дүрэм хэлэлцээрийн үндсэн агуулгад өөрчлөлт ороогүй. Өмнө нь Оросын төрийн өмчийн хороо 49 хувийг албан ёсоор эзэмшдэг байсан. 2008 онд Оросын тал өөрийн хувиа  "Орос тех” компанидаа 100 эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнийг Засгийн газар хооронд хэлэлцэж явсаар өнөөдөр Оросын талыг тус компанид 100 эзэмшүүлэхээр соёрхон батагдлаа. 

 

- Ногдол ашиг болох 100 тэрбумыг Оросын талд шилжүүлэх хөрөнгө "Эрдэнэт” үйлдвэрт одоо байгаа юу? Ажлын хэсгийнхний тайлбарласнаар "Эрдэнэт” үйлдвэр тусгай сандаа байршуулсан гэсэн.

 

- "Эрдэнэт” үйлдвэр жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийж, борлуулдаг. Бид жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр шүү дээ. Банкнаас зээл авсных нь төлөө "Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй шүү дээ. Эргэлтийн хөрөнгөн доторх мөнгөө бид "Орос тех” компани руу удахгүй шилжүүлнэ.

 

 -"Эрдэнэт” үйлдвэр "Шилэн данс”-аа хөтлөөгүй, тиймээс  таныг огцруулна гэх яриа гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 

- Хууль дүрмийн дагуу хариуцлагаа үүрэхэд бэлэн. Гэхдээ аливаа хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж байдаг. "Шилэн данс”-ны үндсэн зориулалт нь Монгол улсын төсөв, төсвөөс санхүүждэг аж, ахуй нэгж, компани, төрийн байгууллагад илүү хамааралтай. Төрийн өмчит аж, ахуй нэгжүүд уг хуулийг яаж хэрэгжүүлэх талаарх аргачлал нь одоохондоо гараагүй байна. "Шилэн данс”-ны хууль батлагдсаны дараа манай байгууллагаас Үндэсний аудитын газарт "Хамтарсан үйлдвэрүүд тус хуулийг хэрэгжүүлэх тусгай аргачлал байхгүй байна. Түүнийг гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Засгийн газарт хандсан байгаа. Тэгэхээр Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүдийн шилэн дансыг хөтлөх аргачлал, журмыг гаргасны дараагаар бид уг хуулиа хэрэгжүүлээд явна. Хэрэгжүүлэхгүй гэсэн бүдүүн зүрх байхгүй. Гэхдээ манай улсын Үндсэн хуулинд олон улсын гэрээ хэлцэл нь тус улсынхаа дотоодын хууль, журмаас дээгүүр байна гээд заагаад өгсөн. Монгол  болон ОХУ-ын ЗГ хооронд байгуулсан хэлэлцээрт "Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Гэхдээ шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ харилцан тохирч, журмын дагуу тохиролцоно” гэсэн байдаг. Нэгдүгээрт, Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүд дээрээ "Шилэн данс”-ыг хэрэгжүүлэх журмаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, энэ журмыг хэрэгжүүлэх гэж байгаа талаараа хувьцаа эзэмшигчид хуралдаж баталгаажуулах ёстой. Ер нь "Эрдэнэт” үйлдвэр нь аж, ахуй нэгж. Тэгэхээр бизнесийн нууц гэж юм бий. Түүнийгээ хязгаарлах ёстой. Ялангуяа олон улсын зах зээл дээр өрсөлддөг манай компаний хувьд зарим зүйлийг нууцлах, аюулгүй байдлаа хангах зэрэг асуудлууд бий. Бид шилэн байна гээд хамаг зүйлээ дэлгээд бусдын өмнө унаад өгвөл сайн зүйл мөн үү гэдгийг бас харах ёстой.

 

- Өнөөдөр  "Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ?

 

- "Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сая Сангийн яам, Татварын Ерөнхий газарт тайлангаа гаргаж өгсөн. Эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татварт 10 тэрбум төгрөгийг өгөхөөр байгаа. "Эрдэнэт”  үйлдвэр Оросын хувьцааг өгөөгүйгээрээ дампуурч байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд тарааж болохгүй. "Эрдэнэт” үйлдвэр жилд 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн боловсруулаад худалдаанд гаргадаг. Оросын талын ногдол ашгийг өгчихөөр өрөнд ороод, дампуурчихгүй шүү дээ. Үйлдвэрийн эдийн засаг нь зээл аваад эргэн төлдөг. "Эрдэнэт" үйлдвэрийг 200 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн буруу мэдээлэл гарсан. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасанаараа манай олдог орлого 200 тэрбумаар буурсан юм.

 

Н.Энх

Ц: Даваацэрэ: “Эрдэнэт”-ийн орлого буурснаас биш алдагдалд ороогүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани