Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Налайхын уурхайг эрх мэдэлтнүүд өмчилжээ

Налайхын уурхайг эрх мэдэлтнүүд өмчилжээ-Уурхайн газрыг хувийн компаниудад өгснөөс нутгийн иргэд ажилгүй болсон байна-

Цаг агаар хүйтрэх тусам нүүрс, түлээний үнэ тэнгэрт хаддаг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Иргэд идэр ес эхлэхээс урьтаж нүүрс, түлээгээ базаадаг. "Уурхайгаас очоод нүүрсээ авбал Улаанбаатар хотод зарж буй нүүрснээс арай хямд үнээр авах боломжтой. Нүүрс зардаг хүмүүс 100-150 мянган төгрөг нэмдэг” гэх яриа иргэдийн дунд бий. Тиймээс бид бодит байдлыг сурвалжлахаар Налайхын нүүрсний уурхайг зорьсон юм.
 
Тус уурхай хотоосоо зүүн урагш таван км-ийн зайтай орших аж. Жижигхэн хөтөл даваад жи-рийн биш өөр ертөнц гэмээр дүр зураг биднийг угтлаа. Учир нь, хуучин Налайхын их уурхайн хоёр балгас, "Портер” машинд нүүрс ачиж буй залуус, ухаж төнхсөн нүх, овоолсон нүүрсний үйрмэг, энд тэндгүй эмх замбараагүй барьсан гэр, хогон дундаас хооллох золбин ноход харагдлаа. Энэ бол олон айлыг хоолтой хонуулж, хэдэн мянган өрхийг өнтэй өвөлжүүлдэг дундаршгүй баялагтай Налайхын уурхайн өнөөгийн дүр төрх.
 
Тус уурхайн 200 гаруй аманд 5000 орчим хүн үр хүүхдээ тэжээхийн тулд өдөр шөнийг ажралгүй ажиллаж байна. Хуйсагнуур жихүүн салхи эргэлдсэн хуурай шороо, хуй нүүр нүдгүй хийсэх нүүрсний үйрмэгийг үл ажран дөрвөн залуу портер машинд нүүрс шигшин ачиж байлаа. Тэднээс портер нүүрс хэдэн төгрөгийн үнэтэй байгааг тодруулахад "Нэг ковш нүүрс 40-60 мянган төгрөг. Портерт гурван ковш, ЗИЛ-130 машинд таван ковш ордог.
 
Тэгэхээр портер нүүрс 160-180 мянган төгрөгийн үнэтэй байгаа” гэв. Биднийг ийн ярилцах зуур ковш хөлөглөсөн хоёр залуу доош нүхний гүн рүү бууж байлаа. Энэ ам 200 орчим метр гүн гэнэ. Тэд цаг орчим нүүрсээ ачиж дээш дохио өгснөөр ковштой нүүрсээ гарган авч байв. Эдний ковшинд 600 орчим килограмм нүүрс багтдаг байна. Энэ амны эзэн Г.Баярсайхан"Ажилчдын эрүүл мэнд, амь насыг нь хам гаалахын тулд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал дагаж мөрддөг. Өнгөрсөн жил өдөрт6-10 портер нүүрс зардаг байсан.
 
Гэтэл одоо өдөрт хоёр портер нүүрс зарж байна. Үнийн хувьд өнгөрсөн оныхоос 40 мянган төгрөгөөр хямд байгаа юм. Эдийн засгийн хямралаас шалтгаалаад эрэлт нийлүүлэлт муу байна. Манай ам хоёр ээлжийн 20 гаруй ажилчинтай. 24 цагийн турш ажилладаг. Орлогоосоо шалтгаалж өдрийн 40-60 мянган төгрөгөөр цалинжуулж байна. Өдрийнх нь хоолыг хангалттай өг дөг. Түүнээс биш эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөд байдаггүй. Ихэвчлэн 20-25 насны залуучууд ажилладаг” гэв. 5-6 уурхайн аманд очиход нүүрс ний үнэ ихэвчлэн ижил.
 
Харин ковшны хэмжээнээс шалтгаалан 10-20 мянган төгрөгийн зөрүүтэй байв. Салхин сэнсээр агааржуулалт хийсэн 200-300 метрийн гүнд ажиллах хүмүүс уг нь үхлийн өмнөөс биш, амьдралын төлөө гартаа хүрз, жоотуу барьж, хар чулуун ханыг хага цохин нүдэндээ орох үртсийг, үл тоомсорлон ажиллаж байгаа. Тэдний эрүүл мэнд, тэр дундаа уушги нь өвчилж байгаа нь хэн хүнд ойлгомжтой.
 
Уурхайчин Ц.Ганхуяг "Хүүхдээ үнсээд ажил руугаа инээмсэглэн гараад эргэж гэртээ харих баталгаагүй газар бид ажилладаг. Гэхдээ энд ажилла гэж хэн ч албадаагүй. Хэдэн хүүхдээ хүний дай тай хүн болгох гэж л харанхуй нүхэнд хэдэн төгрөг олохын тулд ажиллаж байгаа. Нүүрсний амуудыг эхнээс нь хаагаад эхэлсэн. Ямар учиртай юм мэдэхгүй. Хэрэв манай ам хаагдчихвал зургаан хүүхдээ яаж тэжээнэ гэх бодол толгойд эргэлдэх юм.
 
Уурхайн аманд ажил лаад долоон жил болж байна. Цооног доторх нүүрсэн ханыг л хэдэн цагийн турш жоотуугаар цохиж, ковшиндоо/сав/ хүрздэж хийдэг. Тэгээд дээш нь дохио өгч нүүрсээ гаргуулдаг. Түүний дараа пүрш нь дээр шигшин ангилж ялган ачилтаа хийнэ. Өдрийн 12 цаг ажиллаад 30-40 мянган төгрөгийн цалин авдаг” гэсэн юм. Сурвалжлага хийх явцад "3000 гаруй хүн амтай энэ хотын иргэдийг уурхай л тэжээж байна. Битгий л хаачихаасай.
 
"Цагаан шонхор” компанийн лицензтэй газар иргэд ам гаргаж, гар аргаар нүүрс олборлож, хоногийнхоо хоолыг олж байгаа. Гэтэл тус компанийн гомдлын дагуу Онцгой байдлын хэлтсийн ажилчид нүүрсний амуудыг хааж байна. Хотын захирагч "Ш.Хааны шийдвэр юм” гэсэн. Гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэж хүнд нөхцөлд ажиллаж байгаа бидэнтэй ганц удаа ирж уулзаагүй байж ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
 
Нүүрсний уурхай хаагдахаар хоосон хонодог өрхийн тоо огцом нэмэгдэж, архидалт газар авдаг. Иргэдийнхээ эсрэг шийд вэр гаргадаг Ш.Хаан даргыг огцруулах хэрэгтэй” гэх хүнтэй олон таарсан юм. Чухам ямар учраас ху виараа олборлолт хийж буй нүүрсний амуудыг хаах болс ныг тодруулахаар "Цагаан шонхор” компанийн ли цензтэй газар очлоо. Нүүрс ний амуудыг эхнээс нь хаасан бололтой. Олборлолт хийж байгаа байдал ажиглагдсангүй.
 
Харин хэдэн залуу өөр хоорондоо ярилцан эгнүүлж тавьсан машинуудын урд зогсч байв. Тус газарт нүүрсний ам ажиллуулж байсан Д.Болдоос ямар шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож байгааг тодруулсан юм. Тэрбээр "Манай аманд 20 гаруй хүн хоёр ээлжээр ажиллаж байсан. Өдрийн 70-100 мянган төгрөгийн цалин өгдөг. Энэ жилийн хувьд иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан нь эдийн засгийн хямралтай холбоотой.
 
Манай ам л гэхэд өнгөрсөн жил портер нүүрсийг 200 мянгаар борлуулдаг байсан. Гэтэл одоо 160-180 мянган төгрөгөөр борлуулж байна. Налайхын нүүрсний ордыг эрх мэдэл бүхий эзэнтэй компаниуд лиценз хэлбэрээр хуваагаад авчихсан. Иргэдийг гар аргаар нүүрс олборлож, амьжиргаагаа залгуулах гэхээр хөөж, туудаг. Эсвэл түрээс авна гэдэг. Бидний төлж дийлэхгүй үнийг хэлж дарамталж байна. Хүссэн мөнгийг нь өгөхгүй болохоор Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрыг дуудаад хаалгаж байна.
 
Лацдаад явчихсан болохоор бид олборлолтоо зогсоохоос өөр ямар ч аргагүй шүү дээ. 200 орчим аманд 5000 гаруй хүн 24 цагийн турш нойр хоол муутай ажилладаг. Уг нь бид амьдрал, үр хүүхдээ тэжээж яваа жирийн л уурхайчид. Нэг ам хаагдлаа гэхэд цаана нь 20-30 гаруй хүн ажилгүй болж байна. Эдгээр хүний гэр бүлийг хэн тэжээх юм” гэсээр дуугаа хураагаад цааш алхав.
 
Бидний уулзсан, ярилцсан хүмүүс тэр дундаа уурхайчид, Налайхын иргэд хүртэл "Төр засгийн зүгээс уур хайн амыг хааж болно. Гэхдээ цаана нь хэдэн хүний амь зуулга таслуулах вэ гэдгийг бодолцож үзээд, хугацаа өгч, эсвэл өөр ажлын байрыг нь бэлтгэх ёстой байсан юм” хэмээж байлаа. Тэдний нэг болох Налайхын уурхайд нүүрсний ам ажил-луул даг Ш.Хайдавтай ярилцлаа.
 
-Танай аманд хэчнээн хүн ажиллаж байна. Өдрийн хэдэн төгрөгөөр цалинж даг вэ?
 
-Манай цооногт дөрвөн хүн ажиллаж байна. Одоогоор нүүрсээ гаргаж эхлээгүй, шороогоо зөөж байна. Нүүрс гараагүй үед нэг хүнийг дунд жаар өдрийн 30 мянган төгрөгөөр цалинжуулж байна. Нүүрсээ гаргаад жигдрэхээр 50 мянгаас дээш төгрөгөөр цалинжуулдаг.
 
-Хамгийн багадаа өдөрт хэдэн портер нүүрс зарж байна. Орлогогүй өдөр гэж байх уу? 
 
-Өдийд орлогогүй өдөр гэж байхгүй. Өдөрт дунджаар 3-4 портер нүүрс зардаг. Түүнээсээ хоол, унд бүх зардлаа хасаад үлдсэнийг нь хувааж авах зарчмаар ажилладаг. Ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлдөггүй. Бид төлье гэдэггүй. Тэд төлөөд өгөөч ч гэдэггүй юм.
 
-Нүүрс ямар үнэтэй байна вэ. Уурхайгаас нь авахад арай хямд байх?
 
-Энэ жил нүүрсний үнэ харьцангуй буурсан. Өнгөрсөн жил уурхайгаас нүүрс авахад дөрвөн ковш нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил 160 мянга болсон. Нэг ковш нь том жижгээсээ хамаарч 40-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Ковшинд тогтсон хэм жээ гэж байхгүй учир нэг портерт дөрөв ордог ковш нь 40 мянга, гурав ордог буюу арай том нь 60 мянган төгрөгийн үнэтэй.
 
-Өдийд нүүрсний бор-луулалт, эрэлт ихэсдэг үе нь. Энэ жилийн хувьд борлуулалт хэр байна вэ. Иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар байна?
 
-Өдийд нүүрсний борлуу-лалтын оргил үе нь эхэлдэг. Ер нь есдүгээр сарын сүүлээс Цагаан сар хүртэл нүүрсний эрэлт их байдаг. Харин Цагаан сараас хойш борлуулалт мууддаг. Эндээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл иргэд гэртээ авдаг. Түүнээс хойш ихэвчлэн чен жүүд авч эхэлдэг юм. Иргэдийн худалдан авалт өнгөрсөн жилийг бодвол хамаагүй буурсан. Өнгөрсөн жил нэг портер нүүрс 200 мянга байхад нь иргэд аваад байдаг байсан бол энэ жил 160 болж хямдарч байхад бас л муу байна. Ихэвчлэн 160 мянгаар портер нүүрс авахаас том машинаар авч байгаа хүн ховор байна.
 
-Нүүрсний ам ажиллуулж байгаа хүний хувьд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ. Мэргэжлийн байгууллагууд уурхайн ажилчдын аюулгүйн хамгаалалтыг шалгадаг уу?
 
-Бүхэл бүтэн хүний аюул гүй байдлыг хариуцан ажиллаж байгаа болохоор хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь сайн хангаж ажиллахыг хичээдэг. Бид ч гэлтгүй ажилчид өөрсдөө ч аюулгүй бай далдаа анхаардаг болсон. Тухайлбал, гэрлээ зүүе, каскаа өмсье хувцас хэрэглэлээ хангая гэж өөрсдөө анхаардаг. Бэхэлгээгүй бол уурхай руу орохгүй, ийм нөхцөлд ажиллахгүй гэх мэтээр хүмүүс хэрхэн аюулгүй ажиллах вэ гэдгээ мэддэг болсон.
 
-Жилийн жилд осол аваар гарлаа гэж ярьдаг. Энэ жилийн хувьд осол аваар гарав уу?
 
-Ажилчид аль болох аюулгүй ажиллагаагаа мөрдөж ажилладаг. Бид ч гэсэн шаарддаг. Тэр ч байтугай гэр орондоо хэрэлдсэн ч юм уу, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүн өглөө нь ажилдаа ирэхэд андашгүй байдаг. Тиймээс тэр хүнийг ажиллуулалгүй амраадаг. Энэ улиралд миний мэдэхээр хоёр хүн агааргүй орчинд орсноор осолдож, нас барсан.
 
Тэд аюулгүй ажиллагаатай танилцаагүй, уурхайгаа сайн мэдэхгүй шинэ залуу байсан юм шиг байна лээ. Агааргүй мөргөцгүүдэд хорих тэмдэг тавьж орхидог. Гэтэл бие засах гэж агааргүй газар луу орсноос нас барсан бай-гаа юм. Тийм агааргүй нөхцөлд хүн 30 секунд ч амьд байж чадахгүй. Ер нь хүн энэ мэтийн өөрийнхөө хариуцлагагүй үйлдлээс болж осолдох нь элбэг бай даг.
 
-Уурхай ажиллуулах зөв шөөрлийг хаанаас авдаг вэ?
 
-Ашиглалтын лицензтэй газар бол эздээс нь амыг түрээсэлдэг. Бусад газарт зөвшөөрөл авдаггүй. Дуртай хүн нь ирж уурхай нээдэг эзэнгүй газар болохоор хоо-рондоо нэг нэгнийхээ урдуур орлоо, танайх манай нөөцийг ашиглалаа гэсэн маргаан бишгүй гардаг.
 
-Уурхайн ажил хэдэн сараас эхэлдэг вэ. Уурхайн ажлын явцын талаар танилцуулна уу?
 
-Уурхайн ажил жилийн дөрвөн улиралд явагддаг болсон. Хавраас бэлтгэл ажлаа эхлээд өдийд борлуулалтаа хийдэг. Чанарын хувьд Налайхын нүүрс илүү байдаг. Тухайлбал, тортог багатай, илчлэг сайтай. Налайхын нүүрс нэг хийсэн байхад 10 цаг дулаанаа барьдаг бол Багануурын нүүрс 5-6 цаг л барьдаг. Нүүрсний цооногийн гүн нь хамгийн ойр нь 10 метр, хамгийн гүн нь 150 метр хүрдэг. Түүнээс цааш нэвтрэлт хийгээд 500 метр хүртэл ашиглана.
 
Түүнээс цааш бидний техникийн хүчин чадал хүрэхгүй, агааржуулж дийлэхгүй. Нүүрсийг лебёдкоор татаж гаргадаг. Уурхайд хүн дээд тал нь 10 цаг ажилладаг. Гэхдээ найман цаг ажиллаж байгаа. Энэ хугацаанд гаднаас халуун хоол цайг нь оруулж өгдөг. Уурхай дотроо өвөл зуны аль ч улиралд тогтмол 0 хэмийн дулаантай байдаг. Гэхдээ дулаан байлаа гээд хувцсаа нимгэлж болохгүй. Чийгтэй байдаг учир нуруу бөөрний өвчтэй болдог гэж жаргал, зовлонгоо илэн далангүй хуваалцлаа.
 
Иргэдийн хэлсэнчлэн уурхайг хаах шийдвэрийг гар гах амархан. Гэхдээ эдгээр иргэдийг ингэж хөсөр хаяхын оронд эмх цэгцтэй ажиллуулж, зохион байгуулалтад оруулах нь дээр баймаар санагдсаныг нуух юун. Мэдээж уурхайчдыг хэн ч уурхай, цооног руу хүчээр оруулаагүй. Аюул, аймшиг далласан харанхуй нүх рүү тэд амьдрахын эрхэнд л ордог.
 
С.Ичинхорлоо
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Налайхын уурхайг эрх мэдэлтнүүд өмчилжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани