Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойгоос зургаан тэрбум ам.доллар орж ирснээр ханш суларна

-МӨНГӨНИЙ ХАТУУ БОДЛОГО ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХ УУ-

Өнөөдрийн байдлаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу манай улсад зургаан тэрбум ам.доллар орж ирэх нь тодорхой болоод байгаа билээ.

Өнгөрсөн оноос 2015 онд Оюутолгойн гацаа арилж, дээрээс нь Тавантолгой эргэлтэд ороод эхэлвэл ам.долларын ханш суларна гэх хүлээлт үүссэн. Монголбанкны эх сурвалж түүнийг баталж, хэрвээ Оюутолгой хөдөлж эхэлвэл манайд ам.долларын бодит эрэлт байхгүй учраас ханш нь суларна гэдгийг хэлэв. 

Монголбанк 2014 оны долдугаар сарын 30-ны өдөр мөнгөний бодлогын шийдвэр гарган, бодлогын хүү 10.5 байсныг 12.0 болгож чангаруулсан. Мөн УИХ-аар 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд хатуу бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь зөв хэмээн баталсан билээ.

Монголын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн цаашид бүр том эрсдэл гарахаас сэргийлж мөнгөнийхөө бодлогыг хатуу барих нь хамгийн зөв гарц гэдэг. Энэ нь гадны валютын ханшийн өсөлтийг хязгаарлахад дөхөм болно гэж эдийн засагчид хэлж байв.

2014 онд ам.доллар өсч, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтууд гацсанаар манай улсын валютын сан хоосорч, байгаа хэдэн ногооноо дуртай үнээрээ худалдаалахад хүрсэн гэж зарим хүн тайлбарладаг. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, шинээр ам.доллар орж ирэх сувгийг нээж чадвал 2015 онд ам.долларын ханш төгрөгийн эсрэг эргээд суларна гэж эдийн засагчид үзсэн нь таамаг төдий зүйл биш бололтой.

-АМ ДОЛЛАРЫН ХАНШ СУЛРАХ БОДИТОЙ НӨХЦӨЛ БҮРДСЭН-

Өнгөрсөн хугацаанд ам.долларын ханш бага багаар өсч ирсэнд гадаадын шууд хөрөнгө оруулалт нөлөөлсөн гэж үздэг. Монголбанкнаас мэдэгдэж буйгаар, ам.долларын дотогшлох урсгал он гарсаар 30 гаруй хувиар буурчээ. Ингэснээр дотоодын зах зээл дээр ам.доллар хомсдож, ханш аажмаар чангарсан байна. Түүнд мөн гадаад худалдааны алдагдал ихэссэн зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.

Гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад Оюутолгойн экспорт голлох нөлөө үзүүлэхийг эдийн засагчид хэлж буй юм. Энэ нь ойролцоогоор 800 сая ам.долларын экспорт. Хэрвээ экспорт эхлээд, жигдэрвэл гадаад худалдааны алдагдал буурч, гадаадын хөрөнгө оруулагчдыг ч мөн татах боломж бүрдэнэ. Өнгөрсөн долдугаар сарын 9-нд Оюутолгойн экспорт эхэлсэн. Тиймээс цаашид гадаад худалдааны нөхцөл байдал харьцангуй сайжирна гэсэн хүлээлт үүссэн. Хэрвээ худалдааны нөхцөл сайжирвал ам.долларын ханш буурах боломжтой. Хятад, Европын том зах зээл сэргэвэл Монголын экспортод ч бас сайнаар нөлөөлнө. Ирэх хэдэн сард ам.долларын ханш сулрах бодитой нөхцөл бүрдсэн гэж эдийн засагчид хэлж байна.

Оюутолгойгоос зургаан тэрбум ам.доллар орж ирснээр ханш суларна-ОЮУТОЛГОЙ ХӨДЛӨХӨӨР МОНГОЛЫН ТАЛЫН 34 ХУВЬ ҮНЭД ОРНО-

Засгийн газар Оюутолгойн далд уурхайг ашиглахад шаардагдаж байсан 4.2 тэрбум ам.долларын эх үүсвэрийг шийдэж чадсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан цагаас Монгол Улс жил бүр менежментийн гэрээгээр 60-70 сая ам.долларыг хөрөнгө оруулагч талд төлж ирснийг 10 сая ам.доллараар буулгасан нь тодорхой үр дүн юм.

Цаашдаа Оюутолгой хөдлөхөөр Монголын эзэмшлийн 34 хувь үнэд орно гэж эдийн засагчид хэлж байна. Далд уурхайн санхүүжилт шийдэгдэхэд "Рио Тинто”-гийн хувьцааны үнэ өсч байгаатай адил бусад гадаадын хөрөнгийн бирж дээр гаргасан Монголын уул уурхайн компаниудын хувьцааны үнэ өснө. Ингэснээр Монголд итгэх итгэл сэргэнэ гэж хүмүүс харж байна. 

Оюутолгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани болжээ. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгосон гэсэн үг аж. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгожээ. Эдийн засагчдын үзэж буйгаар, "Эрдэнэт”-ийн 51 хувийг үнэлээд Оюутолгойтой нийлүүлэн хөрөнгийн бирж дээр гаргавал ард иргэдэд ирэх ашиг, хувьцаа нь үнэд орох аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Оюутолгойгоос зургаан тэрбум ам.доллар орж ирснээр ханш суларна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани