Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нутгийн иргэд Улз голоо лабораторид судалж, хамгаалж, хянаж байна

 Нутгийн иргэд Улз голоо лабораторид судалж, хамгаалж, хянаж байна"Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн төвийн мэргэжилтнүүд болон орон нутгийн зохицуулагчдын баг харилцан туршлага солилцох, ажлаа танилцуулах ажил хэрэгч аяллын дөрөв дэх цуврал сурвалжлагыг Дорнод аймгийн Баяндун сумаас  толилуулж байна.

Тус төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа тэргүүтэй мэргэжилтнүүд, Баяндун сумын Засаг дарга Б.Батжавтай уулзаж хамтын ажиллагаа, цаашдын зорилтынхоо талаар санал солилцлоо.

Дорнод аймгийн Баяндун сум нь Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул болон ОХУ-тай хиллэсэн 623,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Засаг захиргааны 4 багтай. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 900-1100 метр өндөрт боловч хамгийн нам дор газар Улз голын хөндий 760 метр, хамгийн өндөр нь Халиун уул 1378 метрт оршдог. Нутгийн хойд хэсэг нь ой модтой. Тус суманд "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд байгальд ээлтэй, ард иргэдийн амьжиргаанд тустай олон ажлууд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд цаашдаа ч хамтран ажиллахаар тодорхой асуудлууд дээр санал нэгдсэн юм.

Улз голын ус болон хөрсний бохирдлыг шинжлэх багаж төхөөрөмжийг тус  төслийн хүрээнд 4,8 сая төгрөгөөр авч үр дүнтэй ашиглаж байгаа талаар Дорнод аймгийн Баяндун сумын ЭМТ-ийн дарга, их эмч Б.Сэргэлэнбаатарын сэтгэгдлийг сонслоо.

Баяндун сумын ЭМТ-ийн дарга, их эмч Б.Сэргэлэнбаатар

"Манай сумын эрүүл мэндийн төвийн харъяанд Улз голын усны чанарын үнэлгээний лаборатори байгуулагдаад 5 дахь жилдээ ажиллаж байна. Улз голын усны дунд хэсгийн усны чанар ямар байгааг жил бүр 6, 8 дугаар сард судалгаа хийж шинжилдэг. Үүний үр дүн нь гарч байна. 2015 оны 6 дугаар сард хийсэн судалгаагаар усны бохирдол дунд зэргээс бага руу орсон байгаа. Бид Хэнтийн Норовлин сум, Дорнодын Дашбалбар, Чулуунхороот сумтай хамтарч ажиллаж үр дүнгээ ярилцаж, байнгын харилцаатай ажиллах шаардлага тулгарч байна. Манай голын усны чанарын шинжилгээний багийн бүрэлдэхүүнд 9 хүн ажилладаг. Энэ бүлэгт сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч, цаг уурын ажилтан, төслийн зохицуулагч Н.Отгонзаяа, дунд сургуулийн биологийн багш, Улз голын эрэг дээр амьдарч байгаа иргэдийн төлөөлөл Бямбадорж гэж хүн бий, мөн газрын даамал, эрүүл мэндийн төвийн лаборант болон миний бие багтдаг. Шинжилгээг голын уснаас авч макро түвшинд хийж байна. Эко төслийн тусламжтайгаар бид компьютер, принтээс эхлээд хөрсний шинжилгээ авах төхөөрөмжтэй болсон. Малчид хөрс муудаад байна, ургамал цэцэг, өвс ногоо ургахгүй байна гэдэг ч яг юунаас болов гэдгийг мэддэггүй. Бид одоо хөрсний чийг, нягтаршил, температурыг үзэж судалж байгаа. Мөн 2014 онд 3 сумын эко-клубын сурагчидтай хамтарч судалгааны дадлагын ажил хийсэн нь их үр дүнтэй болж тэд энэ ажлыг маш тааламжтай хүлээж авсан. Манай ЭМТ-д 40 хүний суудалтай сургалтын танхим байдаг. Энэ танхимдаа бид сургалт зохион байгуулдаг. Дашбалбар сумын нууран дээр өнгөрсөн 5 дугаар сард хүүхдүүдээ хамруулж сургалт хийсэн. Бид энэ хүүхдүүдээр дамжуулж голын усны шинжилгээг нутгийн иргэдэд таниулж, голын усанд маань ямар ямар амьтан байна, нүдэнд үзэгдэхгүй ямар биет байгааг таниулж мэдүүлэх нь хамгийн чухал. Ялангуяа манай нутагт цөөнгүй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Иймд бид Улз голын усаа хамгаалж, хянаж байх ёстой. Энэ ажилд тусалж  дэмждэг эко төслийнхөнд талархаж байна” гэв.

"Эмч хүн тус лабораторийг ахалж байгаа нь нутгийн иргэдэд Улз голын ус, хөрсний бохирдлыг таниулахад онцгой ач холбогдолтой” гэдгийг төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа онцлон хэлж байв. Тэрбээр, их эмч Б.Сэргэлэнбаатарыг төслийн хүрээнд нийслэлд зохион байгуулах хурал, зөвлөгөөнд оролцож уг асуудлаараа илтгэл тавьж асуудал дэвшүүлэхийг урьсан юм.

"Байгальд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн аяллын багийнханд Баяндун сумын дунд сургуульд эко "ОО" барьсан болон тус сумын эсгий урлалын "Наран” бүлгийнхэн хонины ноосоор эсгий хийж дурсгалын зүйл болон хүүхдийн углааш зэрэг бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байгааг тус сумын төслийн зохицуулагч Н.Отгонзаяа сонирхууллаа. Мөн "Ургац” бүлгийн хамт олны тарьж ургуулсан хүнсний нарийн ногооны хүлэмж зэрэг амжилттай хэрэгжиж байгаа олон жижиг төслийг газар дээр нь танилцуулж, туршлага солилцсон юм. Мөн сумын төвийн өмнө талд орших Наранбулагийн орчимд ус хуримтлуулах хөв цөөрмийг энэ оны 9 дүгээр сарын 18-нд байгуулж дуусгасан байна. Энд хөв, цөөрөм байгуулсан онцлог нь Наранбулагаас гадна дөрвөн булагийн болон цас, борооны ус хуримтлуулах хамгийн тохиромжтой газар аж.

Ус хуримтлуулах сан

Аяллын багийнхан Баяндун сумын төвд байрлах Улз голын Сав газрын захиргаанд зочилж хэрэгжүүлж байгаа ажилтай нь танилцав.Тус сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх оновчтой менежментийг хэрэгжүүлэх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй бүс нутаг болгож хөгжүүлэх эрхэм зорилготойгоор Улз голын Сав газрын захиргаа нь 2013 онд байгуулагджээ. Улз голын урт улсын хил хүртэл 495 км бөгөөд Дөч, Түргэн гол нь энэ голын томоохон цутгалууд юм. Улз голын сав газар нь 2 аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 37961 км.квадрат талбайг эзэлдэг. Энэ сав газарт нийт 175 нуур тойром тоологдсоноос Баян-Адарга, Норовлин суманд тус бүр 6, Баян-Уулд 12, Баяндун суманд 15, Дашбалбарт 34, Чулуунхороот суманд 39, Гурванзагал, Чойбалсан суманд тус бүр 29, Сэргэлэн суманд 5 нуур тойром тоологдсон байна.

 Бий болсон хөв цөөрөм

Энэ үеэр аялалд оролцож яваа Увс нуур Тэсийн голын Сав газрын захиргааны дарга Д.Тогтохбаяр өөрийн байгууллага болон нутагтаа байгуулсан Ус хэрэглэгчдийн холбооны сайн туршлагыг түгээх зорилгоор танилцуулга хийж, мэдээлэл солилцлоо.

Дашрамд дуулгахад, Баяндун суманд 6 хайгуулын лиценз аваад байгаа бөгөөд 2025 онд усны хэрэглээ 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Д.Өлзий

 

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

Нутгийн иргэд Улз голоо лабораторид судалж, хамгаалж, хянаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани