Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Маккензи”-гийн хийсэн гэх ТЭЗҮГ-г япончууд тоосонгүй

“Маккензи”-гийн хийсэн гэх ТЭЗҮГ-г япончууд тоосонгүйМонголд дөрөвхөн цаг саатсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дөрвөн жилийн турш гацаанд орсон Тавантолгойн төслийг хөдөлгөх итгэл найдвар төрүүлээд буцлаа.

1990 оны зах зээлд шилжсэн хүнд хэцүүхэн цаг үеэс өнөөг хүртэл Монголд хандив тусламжийн гараа сунгасаар буй Япон улс манай хамгийн том хандивлагч төдийгүй хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлтээр эхний тавд багтдаг гол түншүүдийн маань нэг. Тиймдээ ч зөвхөн энэ онд гэхэд манай төрийн гурван өндөрлөг Их наран улсад ойр ойрхон айлчилсан. Японы Ерөнхий сайд, Японы эзэн хаан болон хатан нарт бараалхаж холбогдох албаныхантай уулзалт, форум зохион байгуулсны зэрэгцээ томоохон яриа хэлэлцээрүүд хийсэн талаар мэдээлж байсан. Үүний үр дүнд Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтойгоо Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сая Улаанбаатарт илэрхийлээд буцлаа. Жирийн иргэдийн хувьд үүнийг айлчлалын гол үр дүн хэмээн хүлээн авч, Монголын улстөрчдөөс илүү Японы Ерөнхий сайдад найдвар тавин Тавантолгойгоос орж ирэх хөрөнгө оруулалтыг хуруу тоолон хүлээж эхэллээ. Харин"Тавантолгойг гацаасандаа баяртай байгаагаа илэрхийлж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэхүү айлчлалын үр дүнгээр бас л PR хийв . "Тавантолгойг гацаасан” УИХ-ын Ажлын хэсгийн зорилт Японы Ерөнхий сайдын айлчлалаар биелсэнд баяртай байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан,facebook-ээр "sponsored” хийн LIKE цуглуулж буй. Үүнийг Япончуудын том улстөрийг Монголынхоо жижиг улстөртэй хутгасан ичгивтэр сурталчилгаа гэж хэлж болно. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүний хувьд тэрбээр ярилцлагадаа Японыг гурав дахь хөрш хэмээн мэдэгдсэн нь Монголын гурав дахь хөрш болохын төлөө сүүлийн хэдэн жилийн турш нааштай хандаж буй АНУ, Герман, БНСУ зэрэг бусад улс орны хувьд анзааралгүй өнгөрөөж үл болох ноцтой үг юм. Тэртусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч "Монгол Улс байнга төвийг сахих тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж энэхүү айлчлалаас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барьсан үед УИХ-ын эрхэм гишүүн ийнхүү мэдэгдсэн нь төрийн түшээгийн хувьд байж боломгүй улстөрийн алдаа болов. Энэ бол тоймчийн хувьд дурдахгүй өнгөрч боломгүй манай улстөрчийн болчимгүй үйлдэл тул нэгийг сануулж хоёрыг бодуулах үүднээс ийнхүү эхэнд нь онцлов. Харин одоо үндсэн гол сэдэв буюу Япончууд Тавантолгойн төсөлд оролцохтой холбоотой зарим нэг зүйлд уншигчдынхаа анхаарлыг хандуулья.

 

Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөлд Монгол-БНХАУ-Япон гэсэн гурван талын оролцогч эцсийн байдлаар шалгарч үлдээд байгаа. Үүгээр Японы тал Тавантолгойн нүүрсийг худалдан авах, гуравдагч талд нийлүүлэх үүрэг хүлээж байсан бол сая Ерөнхий сайд Шинзо Абегийн айлчлалаар Японы тал Тавантолгой дахь оролцоогоо өргөжүүлж Тавантолгойгоос Дорноговь аймаг хүртэлх зүүн тийш тавих төмөр зам болон Тавантолгойн цахилгаан станц, Сайншандын нүүрс угаах, кокс үйлдвэрлэх, нүүрснээс хий үйлдвэрлэх төсөлд оролцох сонирхлоо илэрхийллээ. Үүнтэй холбоотойгоор тэд эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд хүртэлх 455 км төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ - ийн судалгааг ирэх арванхоёрдугаар сард багтаан хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл Япончууд манай улстөрчдийн дөрөв таван жил маргалдаад өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй төмөр замын асуудлыг өөрсдийнхөөрөө нарийвчлан судалж, ашиг орлогыг нь эхнээс нь тооцохоор болоод байна. Энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн "Маккензи” компанийн хийсэн гэх Монголын төмөр замын ТЭЗҮ-ийг япончууд үнэлсэнгүй, үл тоолоо гэсэн үг.

 

Төмөр замын асуудал нь Тавантолгойн галт тэргийг хөдөлгөхөд гол гацаа үүсгээд байсан. Царигийн маргаанаас эхэлсэн энэ гацаа эдүгээ хөрөнгө оруулагчид биднээс нүүрээ буруулсан, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш үнс болтлоо уначихаад байгаа энэ үед хөрөнгө санхүүгийн хүндрэлээр үргэлжлэн ойрын таван жилдээ өндийх, сэхэх нь тодорхойгүй болчихоод байсан юм.

Ийм үед Япончууд төсөлд оролцох оролцоогоо өргөжүүлэн нааштай хандаж буй нь нэг талаар ганц Тавантолгойн баялагт бус Монгол Улсад стратегийн өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж үзэж болно. Тиймээс Япончууд төмөр замын ТЭЗҮ-ийг хэрхэн тооцож хийх нь монголчуудын төдийгүй хоёр хөршийн анхаарлыг татах нь тодорхой. Гэхдээ энэ бол Тавантолгойн төмөр замтай холбоотой анхны ТЭЗҮ биш.

 

Өмнө нь буюу 2010 онд "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ баталсан. Үүнтэй холбоотойгоор 2011 онд шинээр байгуулагдсан "Монголын төмөр зам” компанид шинэ төмөр зам барих эрх олгосны дагуу МТЗ ТӨХК нь хэдэн зүтгүүрээ барьцаанд тавьж, ямарч сонгон шалгаруулалтгүйгээр "зөвлөх баг” гэгчтэй шууд гэрээ байгуулсан. Уг зөвлөх багт нь McKinsey and Co, Liberty Partners LLC, Pillsbury Winthrop Shaw Pittman LLP болон BNP Paribas гээд дэлхийд нэртэй гадаадын гурван компани, Монголын нэг компани багтсан бөгөөд 15 сая ам.доллларын өртгөөр Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав-Хөөт-Бичигтийн 1100 км төмөр замын ТЭЗҮ-ийг хийж өгсөн гэдэг. Гэвч мэргэжилтнүүдийн дунд судалгаа үндэслэл муутай, шаардлага хангаагүй хэмээн анхнаасаа л шүүмжлэлд өртсөн энэ ТЭЗҮ-ээс бид юутай үлдэв? Япончууд яагаад төмөр замын ТЭЗҮ-ийг өөрсдөө эхний ээлжинд хийхээр болов. Тухайн үед дээрх зөвлөх багийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сонгохдоо "Маккензигийн хийсэн ТЭЗҮ-ийг дэлхий хүлээн зөвшөөрдөг” хэмээн УИХ-ын гишүүн, тухайн үеийн сайд асан Х.Баттулга УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д хүртэл сурталчилж байсан. Гэтэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Маккензигийн ТЭЗҮ нь япончуудад яагаад үнэлэгдсэнгүй вэ?

 

Энэ ТЭЗҮ-г манай төмөр замын мэргэжилтнүүд анхнаасаа л шүүмжилж байсан. Төмөр зам тавих газар зүйн байрлал, онцлогийг нарийчилсан тооцсон сансрын зураг, маршрут хангалтгүй, эрсдэлийн шинжилгээгүй, төмөр замын иж бүрэн системийг хангахад шаардлагатай өртөө зөрлөг, депо, эрчим хүч зэрэг өөр хоорондоо зайлшүй холбогдох ёстой зүйлүүд тусгагдаагүй, төмөр зам тавих шаардлага хангаагүй ТЭЗҮ болсон хэмээн мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор Америкийн нэр хүндтэй Маккензи компани ямар нэгэн тайлбар өнөөдрийг хүртэл хийгээгүй бөгөөд Монголын шинэ төмөр замын ТЭЗҮ-г Маккензи хийсэн гэдэгт эргэлзэх хүмүүс олон бий. Тиймээс Маккензи-гийн нэрийг барьж Монголоос мөнгө луйвардах, хууль бус үйл ажиллагаа явагдсан гэх хардлага ч тайлагдаагүй байгаа билээ.

 

Маккензигийн хийсэн гэх энэхүү ТЭЗҮ-ийн дагуу өнгөрсөн хугацаанд нийт 173 сая ам.долларын ажил хийгдсэн гэсэн мэдээллийг Зам, тээврийн яам, МТЗ компаниас өгч байсан. Үүнд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км замын газар шорооны ажлын 70-80 хувийг хийсэн бол Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян-Баруунурт- Хөөт- Чойбалсангийн чиглэлийн трассын дагуух геодезийн ажил 6.6 тэрбум төгрөг, Баруун-Уртын Уртын өртөөнөөс Сайншанд чиглэлийн 50 км замын далангийн ажил таван тэрбум төгрөгөөр тус тус үнэлэгджээ. Энэ бол ил болсон үнийн дүн бүхий ажлууд. Харин үлдсэн хэдэн зуун тэрбум төгрөгийг хаана, юунд зарцуулсан нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.

 

МТЗ компани бол төрийн өмчит компани. Бусад төрийн өмчит компаниуд шиг нэг тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй ажилд Сангийн яам тендер зарлаж гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах хуультай. Гэтэл өнгөрсөн хугацаанд МТЗ ТӨХК-ийн өөрсдийн үнэлэмж үзэмжээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруудаг байдалд хариуцлага тооцох, хяналт тавих, хөрөнгө санхүүгийн үйл ажиллагааг албан ёсоор шалгаж, дүгнэсэнгүй. Хэдэн улстөрчид нь өөр хоорондоо баримттай, баримтгүйгээр бие биенийгээ хардаж сэрдсэн мэдээллээс өөрөөр МТЗ-д оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавьж чадсангүй 2011 оноос хойш дөрвөн жил өнгөрлөө. Тавантолгойд хөрөнгө оруулах гол ажлыг нуглах гэж байгаа Японы тал эхний ээлжинд өөрсдөө ТЭЗҮ хийж ашиг орлогыг нь тооцохоор боллоо . Харин одоо Монголын төр, засаг зөвхөн төмөр замд зарцуулчихаад байгаа энэ хэдэн зуун сая ам.долларынхоо үр дүнг тооцож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн "Маккензи” компанийн хийсэн ТЭЗҮ япончуудад яагаад гологдсоныг судалж, хариуцлага тооцох цаг болжээ. Магадгүй тухайн үед гарч байсан хардлага, сэрдлэгэ тухайлбал, Маккензи-гийн нэрийг ашиглан, маш өндөр үнээр, бодит бус ТЭЗҮ хийсэн эсэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс холбогдох хууль хяналтынхан шалгаж яагаад болохгүй гэж.

 

УИХ, Засгийн газраас төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Ялангуяа Тавантолгой тэргүүтэй том мега төслүүдэд УИХ шууд хяналт тавих болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацааж, унагааж буй атлаа маргааны гол бай болсон Төмөр замд Монголын татвар төлөгчдийн халаасыг сэгсрэн байж 200-аад сая ам.долларыг зарцуулчихаад байна. Тийм атал энэ олон зуун сая ам.долларыг овоолсон шороотойгоо хамт салхинд хийсэхийг хүлээн зөвшөөрөх мэт УИХ-ын эрхэм түшээд дүмбийсээр өнөөдрийг хүрэв. АТГ-аас эхлээд хууль хүчний байгууллагынхан МТЗ компанийн удирдлага үйл ажиллагаатай холбоотой УИХ-ын нэр бүхий гишүүдээсээ эхлээд салбарынх нь мэргэжилтнүдийн баримт нотолгоотой олон мэдээллийг өнгөрсөн хугацаанд огт шалгаж нягталсангүй. Монголын төр өнөөдөр төр шиг байж улс орныхоо эрх ашгийн төлөө шийдвэр гаргах чадамжгүй болсныг төрийн түшээд хүртэл ил тод зарладаг болсон. Ийм үед Монголын төмөр замыг бүхэлд нь өөрсдийн мэдэлд байлгахын төлөө төр, засгийг хүссэнээрээ хөдөлгөж шийдвэр гаргуулдаг хэсэг бүлгийнхэн Тавантолгойн төсөлд, ялангуяа төмөр замын асуудалд тун эмзэг хандах нь тодорхой. Ийм үед Япончууд Тавантолгой-Сайншандын чиглэлийн 455 км төмөр замын ТЭЗҮ-ийг элдэв шахалт дарамт, хуйвалдаан хулгайгүйгээр өөрсдөө хийхээр болсон нь өнгөрсөн хугацаан дахь төмөр зам тойрсон их мөнгөний ашиг сонирхол тэртусмаа "Маккензи” компаниар хийлгэсэн гэх асар өндөр үнэтэй төмөр замын ТЭЗҮ-тэй холбоотой эргэлзээнд ямар нэг байдлаар үнэнийг илчилэх хариу өгөх биз ээ.

 

Тоймч Д.Оюун-Эрдэнэ

http://www.times.mn

“Маккензи”-гийн хийсэн гэх ТЭЗҮГ-г япончууд тоосонгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани