Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой хөдлөх үү, засаг хөдлөх үү?

Тавантолгой хөдлөх үү, засаг хөдлөх үү?

 

М.Энхсайханы өргөн барьсан төслийг Засгийн газар эргүүлэн татсанаас хойш Тавантолгойн зодоон наанаа намжсан мэт харагдавч, цаанаа уугисан хэвээрээ л байна. Энэ төслийн хувь заяа Ч.Сайханбилэгийн сандалтай ярих хэмжээний том улстөр болон хувирна чинээ хэн санах билээ. Одоо бол Ч.Сайханбилэгийн оруулж ирэх Тавантолгойн төслөөс түүний танхим орших, эс оршихуй нь хамаарна.

 

Одоогоос бараг есөн сарын өмнө Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж хоёрхон асуулт тавьсан юм. Нэг нь эрдэс баялгаа эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хямралаас гарах. Нөгөө нь хэмнэлт таналтыг үргэжлүүлж, эдийн засгийн сахилга батыг бий болгох. Иргэд хэдийгээр нэгдүгээр замыг сонгосон ч эцэстээ Ч.Сайханбилэг хэмнэлт таналтын бодлогоо үргэлжлүүлэхээр, төрийн 180 мянган албан хаагчийн 20 мянгыг нь цомхотгох төсвийг Б.Болороор өргөн бариулав. Үүнийг нь З.Энхболд дэмжсэн нь "Хэцүү ч гэсэн цомхотгол, цалингийн хасалт бас хийгдэнэ” гэх үг. Ингээд ирэх нэгдүгээр сарын 1-нээс олон хүн цалингаа хасуулж, олон иргэн ажлын байраа алдахаар болж байна. Эдийн засгийн хүндрэлийг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан богино хугацаанд даван туулахаар төлөвлөж байгаа тухай УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэхдээ "2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийг одоо байгаагаар нь батлана” гэсэн байна билээ.  Үнэнийг хэлэхэд "Үүрэхийг чи үүрч, янцаглахыг нь би янцаглая” гэсэн эрх баригчдын үнэн төрх ердөө энэ шүү дээ. Эдийн засгийн хямралыг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлчихээд өөрсдөө 3.27 хувийн алдагдалтай төсөв дээрээ жаргах гэсэн башир арга гэлтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн илүү их өвдөлтийг нь иргэд бид л амсана гэж ойлгох ёстой болж байх шиг. 

Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ-аар оруулалгүй, замд нь "гацаасандаа” баяртай байгаа хүмүүс УИХ-д Л.Эрдэнэчимэгээр тогтохгүй бий. Гэвч, өнөөдрийн эдийн засгийн байдлыг харахад тэд зөвхөн төслийг гацаагаад зогсохгүй, төмөр замаар дамжин дэлхийн зах зээлд гарах гэсэн Монгол Улсын хөл, хөгжлийн гарц, түүгээр дамжин манай улсад орж ирэх тэрбум, тэрбум долларыг  давхар, давхар гацаажээ.

Ийнхүү эрдэс баялгаа эргэлтэд оруулж чадаагүй Монголын төр засаг, иргэдийнхээ цалин хөлснөөс таналт хийж, нэг их наядын алдагдалд орсон төсвөө нөхөхөөр шийджээ.Хүний идэж байгаа аягатай хоолыг хүчээр багасгана гэдэг эрүүл бодлого яавч биш, энэ бол аргаа барсан төр, засгийн авдаг арга хэмжээ. Цаашлаад эдийн засгийн хямрал энэ янзаараа үргэлжилбэл, дахиад хичнээн хүний аягатай хоол руу төр гараа дүрэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан ирэх 2017 оноос эхлэн бид гадагшаагаа нийтдээ 4.4 тэрбум долларын өр төлнө. Тэрхүү өрийг төлөх хуримтлал хийгээд хөрөнгө оруулалт хаана байна?

 

Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ-аар оруулалгүй, замд нь "гацаасандаа” баяртай байгаа хүмүүс УИХ-д Л.Эрдэнэчимэгээр тогтохгүй бий.Гэвч, өнөөдрийн эдийн засгийн байдлыг харахад тэд зөвхөн төслийг гацаагаад зогсохгүй, төмөр замаар дамжин дэлхийн зах зээлд гарах гэсэн Монгол Улсын хөл, хөгжлийн гарц, түүгээр дамжин манай улсад орж ирэх тэрбум, тэрбум долларыг  давхар, давхар гацаажээ. 

 

Даляньд хийсэн айлчлалынхаа дараахан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Тавантолгойг удахгүй хөдөлгөнө” гэснээс хойш С.Баярцогтын асуудлыг босгож, Ч.Сайханбилэг рүү сум тавьсан улс төр одоогоор түр намжин, халуун намар дуусч, хахир өвөл хаяанд ирлээ. Лав энэ Засгийн өнгөн дээр, энэ парламентын үед Тавантолгой төсөл урагшлахгүй нь тодорхой болов. Эс бөгөөс Тавантолгой төсөл гэх эмзэг сэдвийг нь эргэн хөндсөнөөрөө энэ засгийн газар өөрөө нурж ч магадгүй  байна. ТиймээсТавантолгой хөдлөх үү, засаг хөдлөх үү гэдэг нь цаг хугацааны л асуудал болжээ гэж хэлэхэд буруудахгүй биз. Ийм анхааруулгыг Л.Эрхэмбаяраас эхлээд З.Энхболд дарга ч энэ засагт хаяглан илгээсэн нь саяхан.

 

Гэвч нөгөө талдаа эдийн засагчид эрхбаригчдаас тэс өөрийг ярьж, зөвлөх болсон. "Ашигт малтмалын зах зээл маш их эрсдэлтэй, өндөр зардалтай, тиймээс төр төмөр замаа барина гэж төсвийн болон бондын мөнгийг үрээд их хэмжээний алдагдалтай хоцрох шаардлагагүй”-г эдийн засагч Ч.Хашчулуун сануулсан юм.

Хэн ч бодсон ийм өндөр өртөгтэй төслийг,  цалингаа тавьж чадахгүй байгаа Монголын төр хариуцаж хэрэгжүүлнэ гэж итгэхэд хэцүү.  Итгэлээ гэхэд энэ мөнгийг хаанаас олох вэ. Ахиад өр тавьж уу?!

 

Улаанбаатарт үдлээд мордсон шинзо Абэгийн хүлгийнх нь тоос бараг замхраагүй шахам байхад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлд хандан "Японы ерөнхий сайдын айлчлалаар УИХ-ын ажлын хэсгийн зорилт биелсэнд баяртай байна” гэж. Л.Эрдэнэчимэгийг яриад байгаа зүүн чиглэлийн төмөр зам, нүүрсний гэж нэрлэх болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудал хоёр өөр зүйл. Тэгээд ч Ш.Абэгийн айлчлалаар зөвхөн санамж байгуулсан төдий. Санамж бол гэрээ гэсэн үг биш гэдгийг Тавантолгой төслийн ажлын хэсгийг ахалсан хүний хувьд сайн ойлгож баймаар.

 

Тавантолгой төсөл бол дөрвөн тэрбум долларын өртөгтэй мега төсөл. Энэ төслийг хувь заяаг Л.Эрдэнэчимэг ганцаараа мэдэж шийдэх эрх байхгүй. Учир нь УИХ бол ард түмний төлөөлөл. Тиймээс УИХ-аар оруулаагүй төслийн сайн мууг хэн нэгэн улстөрч хувь хүний үзэмжээр дүгнэх ёсгүй гэсэн үг. Үнэндээ "Ажлын хэсгийнхний үүрэг бол төсөлд дутагдал байвал түүнийг тодорхойлж, төслийг сайжруулах талаар санал зөвлөмж гаргаад УИХ-д танилцуулах ёстой” гэсэн Ч.Хашчулуун докторын үг үнэн шүү дээ. Энэ төсөл сайн муу болсныг шүүн хэлэлцэх эрх нь зөвхөн УИХ-д бий. УИХ-ын олонхийн саналаар энэ төслийг шийдэх болохоос УИХ-ын даргын заавраар Тавантолгой гацах ёсгүй баймаар.

Эцэст нь хэлэхэд, эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хямралаас гарах иргэдийн хүсэл болохоос аягатай хоол, авдаг цалингаа хасуулахыг хүсээгүй болов уу. Энэ хүсэл лав эрхбаригчдын өөрсдийнх нь хүсэл байсан биз. Энэ бүхнээс харахад Тавантолгой хөдөлбөл засаг хөдөлнө. Засаг хөдлөхгүй бол Тавантолгой хөдлөхгүй гэсэн үг.

 

 Ж.НЯМСҮРЭН


Тавантолгой хөдлөх үү, засаг хөдлөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани