Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатарын ганцаардал ба “Рио Тинто”-ийн ноёрхлын эрин үе

С.Ганбаатарын ганцаардал ба “Рио Тинто”-ийн ноёрхлын эрин үе С.Ганбаатарын ганцаардал эдүгээ цагт "Рио Тинто” группийн ноёрхлоор солигдох нь уу гэсэн дүр зурагт дарагдах болов. 

Гудамжны тэмцэгчээс УИХ-ын гишүүн болтлоо албан тушаал огцом өссөн эл эрхмийн тухайд Төрийн ордонд оронгуутаа амаа үдүүлсэн нөхдөөсөө "эрс өөр” гэдгээ өнгөрсөн хугацаанд хэдэнтээ батлан хамгаалаад амжсан. 
 
Тэрээр Монгол Улсын Засгийн газар, "Айвехоу майнз”  /одоогийн "Туркойз хилл ресурс”/ компани хоорондын Оюутолгой ордын эзэмшлийн 34/66 хувийн харьцаанд шүүмжлэлтэй хандсаар ирлээ. Мөн түүний төрсөн дүү С.Гантуяа гэх бүсгүй Олон улсын арбитрын шүүхээр анх удаа "хувь хүн” гэх тодотголоор Рий Тинтог буулгаж авсан нь бий. Гэхдээ тэдний энэ тэмцэл тун чиг хязгаарлагдмал хүрээнд оршиж, "ганцаардмал” хэвээр оршиж буй нь харамсалтай.
 
Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хүртэл сөргөөр нөлөөлөхүйц уг гэрээний заалтуудаас хамааран Монгол Улсын хүртэх ашиг хувь хэмжээ хэт бага байна гэж заргалдсаар ирсэн С.Ганбаатарын тэмцэл өнөө хэр үргэлжилсээр Оюултолгой нэгдүгээр төслийн хөрөнгө оруулалтын зардлыг хянах ажлын хэсгийн дүгнэлт дээр тулж ирээд байгаа. 
 
Ажлын хэсэгт багтан ажилласан түүний хувьд "Оюутолгой зах зээ­­лийн ханшаас гурав дахин өн­дөр үнээр цемент авдаг, 20 да­хин өндөр үнээр шүгэл авдаг, ма­най­хаас ханган нийлүүлэлтээ авдаг гэж байгаа. Энэ хугацаагаар мон­­голчуудын ногдол ашиг авах хугацаа хойшилно” гэж мэдэгдэж, нэр бүхий есөн гишүүнийг асуудалд хувь хүний эрх ашгийн үүднээс хандлаа гэж АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан асуудлуудын нэг болов.
 
Түүний энэ шийдэлд мөнхүү хэд, хэдэн нийтлэлч хүртэл багтсан бөгөөд "зарлаж орхино шүү” гэдгээ тун чиг итгэлтэйгээр мэдэгдээд амжсан. Оюутолгой төсөл, Рио Тинто групптэй холбогдох асуудлуудын ард түмэн олны тархийг угаах бүхэл бүтэн баг ажиллаж байгааг тэрээр онцолсоор ирсэн нь бас чиг учиртай л үг. 
 
С.Ганбаатар ба Оюутолгой төслийн дуусашгүй зарга, мэтгэлцээн ийнхүү өрнөж байхад нөгөө талд "Туркойз хилл ресурс” компанийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ганхаж байгаа нь Монгол Улсын Засгийн газарт хэр хамаатай хийгээд ашиг ногдлын талаарх асуудлууд дахин хөндөгдөх нь үү гэсэн хардлагыг төрүүлнэ.
 
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн эхээр дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаар байрт жагсдаг "Рио Тинто” групп Оюутолгой төслийн хэрэгжүүлэгч "Туркойз Хилл Ресурсес”  компанийн үлдсэн хувийг худалдан авахын төлөө ажиллаж байгаа талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх болсон. 
 
"Рио Тинто” группийн лавшруулан атгах санаархал "ингэж" биеллээ олсон
 
Сайтар лавшруулан харах аваас, "Рио Тинто” группийн эл санаархал басхүү "шинэ юм биш”. Далд уурхайн бүтээн байгуулалт хийх арвин туршлага бүхий цөөн хэдхэн компаниудын нэг "Рио Тинто” групптэй 2006 онд Канадын "Айвехоу майнз”  компани стратегийн түншлэлийн гэрээ байгуулсныхаа дагуу Оюутолгойн барилгын болон ашиглалтыг хариуцах хамтарсан техникийн зөвлөл гэгчийг байгуулсан цагаас хойш "Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгой төслийг анхааралтай ажигласаар ирсэн.
 
Улмаар "Айвенхоу майнз” компани өөрийн хувьцааг "Рио Тинто” компанид худалдах замаар Оюутолгойн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг босгосон бөгөөд 2011 оны эцэст, "Рио Тинто”  групп  "Айвенхоу майнз”  компанийн 49 хувийг
эзэмшдэг болоод байлаа.
 
Мэдээж, "Айвенхоу майнз”  компанийн зүгээс удирдлагын манлайллаа хадгалан үлдэхийн тулд "Рио Тинто”-д нэмж хувь өгөхгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байсан. Эсрэгээрээ "Рио Тинто” групп тус компанийн хувцааг нэмж авна гэх маргаан үүсгэж, арбитрийн шийдвэрийг ч өөрийнхөө талд гаргаж чадсан юм.
 
Ингээд арбитрийн шийдвэрийн дагуу 2012 оны эхээр "Айвенхоу майнз” компанийн 15.2 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 20 канад доллараар нэмж худалдаж авснаар 51 хувьд хүргэсэн. 
 
Эзэмшлийн харьцаа нэгэнтээ өөрчлөгдсөн болохоор "Рио Тинто” группийн давамгайлал үргэлжилж, "Айвенхоу майнз” компани "Туркойз Хилл Ресурсес” нэртэй болсноор удирдлагууд нь ч мөн солигдсон юм.
 
Гэхдээ "Рио Тинто” энэ хүрээд сэтгэл нь ханаагүй. Өөрөөр хэлбэл, тэдний далдын зорилго нь "Туркойз Хилл Ресурсес” компанийг "бүрэн эзэмшиж”, Оюутолгой төслийг Монгол Улсын Засгийн газартай өмнөх гэрээний дагуу хамтран эзэмших сонирхолтой байсан нь эдүгээ нэгэнт ил болжээ.
 
Тэдний харж, тооцоолсноор 2012 оны эхээр "Туркойз Хилл Ресурсес” нэрийн дор Оюутолгой төслийг бүтнээр авах нь хэтэрхий өндөр өртөгтэй тусаж байв. Учир нь тухайн үед "Туркойз Хилл Ресурсес” компанийн бүх хувьцааг "Рио Тинто” групп нэгж бүрийг 20 канад доллараар авах нь хэтэрхий хүнд туссан хэрэг.
 
Тиймээс тэд хүлээхээр шийдэж. Учир нь "Туркойз Хилл Ресурсес” компанийн эдийн засгийн боломжит нөхцөл бусдаас хараат болох нь тэр үед нэгэнт ил байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд "Рио Тинто”-оос 1.8 тэрбум долларыг зээлж, 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор буцааж авахаар гэрээ байгуулсан юм. 
 
"Туркойз Хилл Ресурсес” компани "Рио Тинто”-гоос авсан энэ зээлээ хугацаанд нь төлж, үлдсэн хэдээр нь бүтээн байгуулалтыг зогсоочихгүй явуулах үүднээс, "Туркойз хилл” компани гадаадын банк санхүүгийн байгууллагаас дөрвөн тэрбум долларын зээл авахаар хүсэлтээ мөн ондоо илэрхийлсэн хэдий ч өнөөг хүртэл хойшилсоор байгаа юм. Учир нь, дэлхийн томоохон банкууд уг зээлийг гаргахын тулд Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын газраас батлан даалт гаргахыг хүсэж, манайх нам гүрийснээр асуудал ийн сунжрахад хүрээд байгаа.
 
Засгийн газар чухам хэний талд зогсов?
 
Манай Засгийн газар дэлхийн томоохон банкуудаас авах "Туркойз Хилл Ресурсес” компанийн дөрвөн тэрбум ам.долларын зээлд баталгаа гаргахаас яагаад татгалзав гэдэг асуулт гарч ирнэ.
 
Хийсэн тайлбар, харсан өнцгөө тэд ингэж илэрхийлдэг. "Рио Тинто” групп "Туркойз Хилл Ресурсес” компаниар дамжуулан Оюутолгойд оруулсан хөрөнгөө буцаан авах гэж байгаа нь буруу” гэж. 
 
Өнгөц харахад ийм байна, гэвч асуудлын цаад гүнд нь Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто” группийн талд буюу тэдний бодлогыг дэмжигч байр сууринаас "Туркойз Хилл Ресурсес” компанид шахалт үзүүлж, дахин зээлжилтийн шугамаар эдүгээ цагийн эдийн засгийн хүндрэлийг нь үүсгэхэд нөлөөлсөн мэт харагддаг.
 
Тус компани аргагүйдэхдээ Рио Тинтогоос мөн л зээл авч, нэмэлт хувьцаа гаргасан хэдий ч худалдан авалтад манай Засгийн газар оролцсонгүй.
 
Уг нь учир мэдэх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар гарын салаагаар урсгаад байгаа Чингис бондын мөнгөний нэгээхэн хэсгээс "Туркойз Хилл Ресурсес” компанийн хувьцааг авчихад манайд ихээхэн ашигтайгаас гадна, өнөөх 34/66-ын харьцаанд ч мөн өөрчлөлт орж болох байсныг Засгийн газар анзаараагүй гэвэл, түүн шиг худал зүйл үгүй мэт.
 
Ийнхүү Засгийн газар Оюутолгойн төслийн хоёрдугаар ээлж буюу далд уурхайн бүтээн байгуулалтын асуудалд жинхэнэ утгаараа "Рио Тинто”-д найр тавиад өгчихөв.
 
Рио Тинто группийн хүлээлт алтан биеллээ олж, эдүгээ "Туркойз Хилл Ресурсес” компанийн нэгж хувьцааг найман ам.доллараар худалдан авах санал тавихаар зэхэж байгаа бөгөөд 16 тэрбум ам.долларыг уг компанийг худалдан авахад зарцуулахад бэлэн байна гэх яриа түгэх болсон нь оргүй үг биш биз ээ.
 
Ийнхүү Оюутолгой төслийг Рио Тинто групп дангаараа Монгол улсын засгийн газартай хуваан эзэмших аваас тэр нь манай улс төрийн хүрээний хэсэг нөхдийн хичээл зүтгэлийн үр шим ч байж болох.
 
Эндээс өнөөх л С.Ганбаатарын хоолойгоо сөөтөл орилдог эрх ашгийн зөрчилдөөн, төрийн толгой дахь хэдхэн хүний ЛОББИ-оор дамжиж, "Рио Тинто” монгол түмнийг юу юугүй савардаад авах нь уу гэмээр айдаст орчинг үүсгээд байна.
 
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн "Би Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэсэн үг хэдийнэ мартагдаж, өдөр ирэх бүр Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг тойрсон аалзны шүлс мэт хорчин бодлогод автсаар байгаа нь биднийг хааш нь хөтлөх бол...
 
Ядаж цөөнхөө дэмжээд хааяа дуугарчихдаг, гадны ноёрхлыг таслан зогсоохоор хүчтэй шийдвэр гаргадаг тийм л улс төрийг уул уурхайн салбар үгүйлсээр байна.
 
 
 
mnb.mn
С.Ганбаатарын ганцаардал ба “Рио Тинто”-ийн ноёрхлын эрин үе
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани