Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс тансаг хэрэглээ болсон нь

Одоогоос бараг жилийн өмнө утаат Улаанбааитар баяртай гэж хэлэх шахуу тууз хайчлалт нийслэлийн ойрхон хөдөө газарт болж байсныг санах юм байна. "...Жилд 300 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ "Дэрст тохой" ХХК Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд ашиглалтад орууллаа. Уг үйлдвэрийг өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ бий. Энэ хэрэгцээний тал хувийг бүрэн  автоматжсан энэ үйлдвэр дангаар нийлүүлэх боломжтой...” гэсэн нээлтийн үг чихэнд чимэгтэй байсан.

 

Энэ сайхан мэдээг дагуулаад цааш утааны эсрэг дараагийн том алхам хийхээ ч төрийн төлөөлөл мэдэгдэж байлаа. "...Ирэх онд Төв аймгийн Сэргэлэн сумын орчим шахмал түлшний хоёр үйлдвэр нэмж ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэх тул 2015-2016 оны халаалтын улиралд түүхий нүүрсний хэрэглээг хориглох чиглэл барьж байна” гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт онцолж байлаа.

 

Алга ташилт ...Бид бараг утаанаасаа салчих гээд байх шиг...

Харин жилийн дараа 2015 оны аравдугаар сарын сүүлээр анхны цасны өнгөн дээр "нүүрс чинь одоо тансаг хэрэглээ болж байна” гэж Хотын дарга ажлын албаны хурал дээрээ онцолж суухыг цэнхэр дэлгэцээр харлаа даа.

 

Утаагүй Улаанбаатарын тухай төслүүд өндөр авч төрөөс мөнгө хаяж эхлэхэд нийслэлд Баянгол дүүргийг утаагүй дүүрэг болгохоор амлан авч гэр хорооллынх нь иргэдийг жичид нь боловсруулан шахмал түлшээр хангаж эхэлсэн байдаг. Нэгэн кинон дээр "Дариймаагийн хот” гээд ямаагаа савантай усаар угаагаад байдаг шиг нийслэлийн бөөрнөөс утаа буулгах энэ дүүргийн гэр хорооллыг эхлээд шийдэж нүүрийг нь угаахаар сонгож.

 

Тэгээд ч магнаг торго шиг ховор живэр байсан боловсруулсан шахмал түлшээ энэ дүүргийн иргэдэд хямдхан буюу нүүрстэй дүйцүүлсэн үнээр өгч эхэлсэн тухай мэдээ сурвалжлага гарч байсан санагдана. Тухайн үедээ боловсруулсан шахмал түлш олон сайн талтай ч өртөг өндөртэй. Зах зээлд борлуулагдах үнэ нь иргэдийн худалдан авах чадвараас хол давж байсан нь нүүрстэй өрсөлдүүлэхэд хүндрэл учруулсан хэрэг. Тэгээд үнийг хямдруулж зөрүүг төрөөс татаас хэлбэрээр үйлдвэрлэгч нарт өгч байхаар түрдээ зохицуулсан бололтой. Ийм тохироогоор засагтай гэрээ үзэглэж үнэ тохирсон "тусгай” түлш үйлдвэрлэгч ААН-үүд одоог хүртэл мөнгөө авч чадахгүй суусаар байгаа гэнэ. Арга барахдаа тэд энэ өвлөөс дахиж боловсруулсан шахмал түлш нийлүүлэхгүй гэж тунирхаж байгаа юм байна.

 

2015 оны төсөвт бол энэ зөрүүнд 2 тэрбум төгрөг суучихсан. Гэвч энэ мөнгийг Сангийн яам гаргаж өгөөгүй ба одоо хэлэлцэж буй төсвийн тодотголоор хасчих маягтай байгаа аж. Ер нь төрийн захиалга гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэсэн ААН-үүд мөнгөө авч чадахгүй үгээ барж байгаа. Энэ бол төр үндэсний үйлдвэрлэгчдээ нэг гараараа дэмжинэ гэж даллаад нөгөө гараараа боомилж байгаа хэрэг.

 

Утаагүй зуухаар гэр хорооллын өрхийн ная гаруй хувийг хангасан боловч дотор нь шатах утаагүй шидэт түлшээр нь хангаж дийлдэггүй гэсээр удсан. Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ бий гэдэг. Нийт 180 мянга орчим гэр хорооллын өрхүүдэд боловсруулсан шахмал түлш нийлүүлж түүхий нүүрсийг шахахын тулд 6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарснаас 2 тэрбумыг нь төсөвт суулгасан. Гэхдээ энэ мөнгө нь ч энэ ондоо олдох найдвар бага болжээ. Энэ бол албан тасалгаан дотор болж байгаа хямралаас үүдсэн аргагүй байдал, учир зовлон гэж ойлгоё.

 

Харин одоо захын гэр хорооллын айлын зууханд юу шатаж байна. Иргэдийн нүүрс худалдан авалт илт буурсан гэж нүүрсний ченжүүд нь сэтгэл дундуур байна. Сайжруулсан  шахмал түлшээ хүлээсэндээ бус үнэндээ худалдан авах чадвар нь тэг заасантай холбоотой байх.

 

Портер нүүрс 230-250 мянган төгрөг. Ноднин жилийн өдийтэй харьцуулахад нүүрсний үнэ өсөөгүй харин ч бага зэрэг буурчээ. Эхний цаснаар хамгаа шавхаад авахгүй хаачихав гээд хос портертой ирж зогссон нүүрсний ченжүүдийн хүлээлт талаар болсон бололтой. Нэг  машин нүүрс нь оройдоо нэг юм айл бараадсан гэж байна. Ажилгүй хүүхдүүдтэй ам бүл олон тэтгэврийн хөгшдөд үнэндээ нүүрсэндээ гээд барьчих мөнгө байхгүй байна. Гэхдээ амьд хүмүүс байна. Даараад бээвийгээд суухгүй. Шатаж болох бүхнийг л шатааж эхлэх байх даа.

 

Боловсруулсан шахмал түлш гэсэн файс пайж байна.  https://www.facebook.com/bolovsruulsantulsh 

Энд 2014 оны 12 сарын 23 нд оруулсан нэгэн сурталчилгаа тавигджээ.

 

МАК хагас кокс 30 кг уут нь 2750 төгрөг.

Налайх түүхий нүүрс 15 кг нь 3000 төгрөг байна.


"Утаа бага гаргадаг, удаан шаталттай, хорт бодисын агууламж эрс бага илүү илчтэй, хагас кокс боловсруулсан нүүрс авах уу эсвэл утаатай, чийгтэй, хорт бодис ихтэй түүхий нүүрсээ авах уу?

Борлуулах цэгүүдийг 94022544 утсаар аваарай" гэжээ

 

Энэ харьцуулалтаас харахад жилийн өмнө "утаагүй” нүүрс үнийн хувьд түүхий нүүрстэй өрсөлдөхөөр болжээ гэмээр. Харин иргэд яагаад ч юм түүхий нүүрсээ сонгосоор байна. Цэвэр агаар сангийнхан цаашлаад агаарын бохирдлын эсрэг төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэгч нар энэ асуултад хариулах хэрэгтэй байх. Төрийн нуруун дээр асар их дарамт үүрүүлсэн энэ шахмал түлшний төсөл чинь эхнээсээ сайн тооцоолсон амьдралд хэрэгжих төсөл мөн эсэхийг хол яваагүй дээрээ  эргэн харах хэрэгтэй юм биш үү. 

 

Энэ өвлийн хувьд бол боловсруулсан шахмал түлш ч яамай болж нүүрсээ ч барахгүй иргэд олон боллоо. Нийслэлийн хойд уулын орой бэлчэр дээр, салхины дээр эгнэн шивээлсэн яндангуудаас хамер дугуй, хог хаягдлаар уугих хорт утаа суунаглаад эхэлбэл хэдэн жил асар их хөрөнгө хаяж явуулсан утаагүй зуухны төсөл чинь үндсэндээ дампуурах юм биш үү.     

 

Б.Хэгжүүн

Нүүрс тансаг хэрэглээ болсон нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани