Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын Шенхуа Группийн дэд дарга амиа хорлов (Шенхуа Групп ба Тавантолгойн орд)

Хятадын Шенхуа Группийн дэд дарга амиа хорлов (Шенхуа Групп ба Тавантолгойн орд)(Шенхуа Групп ба Тавантолгойн орд)
 
2015 оны 10 дугаар сарын 29-нд Хятадын Шэнхуа Группийн дэд дарга Ван Пин Ган байшин дээрээс үсэрч амиа хорлосон гэсэн мэдээ Бээжин, Шанхай, Тайван, Хонгконгын мэдээгээр тархлаа. Шенхуа Группийн хэвлэлийн алба түүний үхлийн тухай мэдээллийг баталж, амиа хорлосон гэхээс илүү мэдээлэл өгсөнгүй.
 
Гэхдээ Хятадын хэвлэл мэдээллийг нягтлан шүүж үзвэл 2014 оны 11 дүгээр сарын 27 -ноос 31 хүртэл Шенхуа Группийн 271 нэр бүхий хүмүүсийг хууль бус үйл ажиллагаа явуулж, хахуул, авилга авсан гэсэн хэргээр гурван өдөр саатуулж шалгасан байна. Эдгээр шалгагдаж буй хүмүүсийн тоонд дэд дарга Ван Пин Ган, ахлах дарга Хао, технологийн хөгжлийн корпораци дарга Жан Вэнжиан, нүүрсний салбарын аюулгүй байдлын хэлтэсээс Лиү Баолун бa түүний орлогч захирал болон Шэнхуа группд бүртгэлтэй "Хуа Зө” гүүрний компани тус тус  орсон байна. Хятадын Коммунист намын Авилгатай тэмцэх төв комиссooc Шенхуа Группийн менежментийн үйл ажиллагааг хянан шалгахаар 12 тусгай ажилтаныг илгээжээ.
 
2015 оны 5 дугаар сарын 5-нд комиссын шалгалтын үр дүнгээр 10 томьёлолоор 43 онцлог асуудлууд, 172 засаж залруулах арга хэмжээг тодруулж дараахь удирдамжийг гаргаж хэрэгжүүлж ажиллахыг шаарджээ.
 
Нэгт. Шенхуа Групп нь нүүрсний үйл ажиллагаа эрхлэх инженер, менежментийн хуулийг ноцтой зөрчсөн хэргээр комиссоос сахилгын хатуу сануулга өгсөн байна. Үүний дагуу тусгай хяналтын баг томилж ажлын хэрэгжилтийн явцыг 10н хоног тутам тайлагнах журмаар ажиллана гэжээ.
 
Хоёрт. Шенхуагийн нэр бүхий өндөр албан тушаалтнуудыг нэгдмэл байхыг анхааруулсан байна. Шалгалтын явцад, хувь хүний ашиг сонирхлоос болж удирдлагууд дотроо хагаралдах байдал үүссэнийг тодруулж, нэгдмэл байхыг шаарджээ.
 
Гуравт. Шенхуагийн үйл ажиллагааг хуулийн дагуу жигд явуулах үүднээс, ХКН-ын комиссоос 49 тусгай ажилтан компанийн удирдлага, менежмент, бас хөдөлмөрийн аюулгүй байдлыг засан залруулах үүрэгтэй ажиллах болно гэв. Комиссын тусгай ажилтанууд Шенхуагийн  зарчмын  доголдлыг илрүүлж, төрөөс эрхэмлэх зарчмийг хуулийн дагуу хэрэгжүүлнэ гэсэн удирдамжтай ажиллах юм байна.  
 
Дөрөвт. Уул уурхайтай холбоотой дотоод болон гадаад үйл ажиллагааг тодорхой, нэгдсэн чиглэлтэй болгож, үр дүнтэй хариуцлагын тогтолцоог бий болгох гэсэн шаардлагыг тавьсан. Үүнээс гадна, Шенхуагийн уул уурхай, эрчим хүчтэй холбоотой үйл ажиллагааг Хятадын эдийн засагт нөлөөлөх шаардлагуудыг комиссоос тогтоож өгчээ.
 
Үүнд: ажлын байрыг сайжруулж, нүүрсний борлуулалт, уул уурхайн инженерийн мэргэжилтэн, хүний нөөцийг дэд шатанд бэлтгэх, сургалт явуулах, удаан хугацааны чанартай ажил эрхлэлтийг дэмжиx маягаар үйл ажиллагаа явуулахыг шаардсан байна.
 
Хятадын компанийн нэг дарга амиа хорлосон л биз гэж бодох нэгэн байхад, энэ хүнтэй холбоотой, Шенхуа Групп гэх компани Монгол улсын Таван Толгойн ордыг ашиглахаар гэрээ байгуулах гэж байсан компани байсан гэдгийг Монголын Засгийн газар анзаарахгүй өнгөрч болохгүй. Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой мэдээ, мэдээлэл сүүлийн хэдэн сар иргэдийг болон улс төрчдийг тайван байлгасангүй.
 
Тайван байлгах ч аргагүй. Гэтэл одоо бүр хамтран ажиллах гэж байсан компанийн нэг том дарга нь амиа хорлосон гэдэг мэдээ Шенхуатай гэрээ хийх гэж байсан сайд М. Энхсайхан болон түүний ажлын хэсгийн гишүүд, хамтрагч болох Монголын "МCS” болон "Энержи Ресурс” компанийн удирдлагад айдас бас ухаарал болон хүрэх ёстой.
 
Хатуу чанга хуультай Хятад улсын хуулийг зөрчиж, авилгын хэрэгт тусгай албаныхнаар шалгагдаж байсан Шенхуа компани Монголын хуулийг зөрчиx нь юу ч биш гэдэг нь тод харагдаж байна. Үүнээс гадна шалгагдаж байгаа хүмүүс нь шийдвэр гаргах хэмжээний өндөр албан тушаалтнууд байсан гэдэг нь анхаарал татаж байна. Тэгэхээр Тавантолгойн нүүрсний ордыг авилгын асуудлаар шалгагдаж байгаа, ийм асуудалтай компанид өгөх нь Монголын талын сонирхол ердөө ч биш гэдгийг онцлон тодруулмаар байна.
 
Тавантолгойг ашиглах асуудал нь Монгол төрийн урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын эдийн засгийн болон аюулгүй байдлын бодлого дээр суурилах ёстой. Мөн Хятадын тал Шенхуа компанийн удирдлагын авилгатай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа үйл явцыг ажиглаж, Монголын тал өөрсдийн гэсэн байр суурийг илэрхийлэх хэрэгтэй болов уу. Учир нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жин Пин авилгатай хүчтэй тэмцэх бодлого явуулж байгаа бөгөөд энэ бодлогын хүрээнд Шенхуа групп шалгагдаж байгаа гэдгийг ч тооцоолох нь зүйтэй.
 
Авилгын хэргээр шалгагдаж байгаа Шенхуа компанитай хамтран ажиллах нь Хятад улсын авилгатай тэмцэх төрийн бодлоготой зөрчилдсөн байр суурь болох бөгөөд үр ашигтай, ирээдүйтэй үйл ажиллагаа болох уу гэдгийг ч тооцох ёстой юм.
 
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар Шенхуа болон Энержи Ресурс компанийн зүгээс санал болгосон хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсад ашиггүй гэсэн Л. Эрдэнчимэг гишүүний ахалсан УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт нь Монгол төрийн бодлогыг зөв тийш нь залж, алдаа гарахаас сэргийлж чадсан, ирээдүйд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай, эрх тэгш гэрээ байгуулах боломж болсон гэдгийг Монголчууд бид цаг хугацаа өнгөрөх тусам ухаарч байна. 
 
Дашрамд хэлхэд, одоогийн байдлаар China Southern Airlines, China Shipping, China Unicom, China Shipping, Huadian Group, Dongfeng Motor, Shenhua Group, Sinopec зэрэг компаниуд хууль зөрчсөн, хахуул авилгын хэргээр шалгагдаж байгаа юм байна.  
 
Улс төр судлаач: Б.Энх-хүслэн
Хятадын Шенхуа Группийн дэд дарга амиа хорлов (Шенхуа Групп ба Тавантолгойн орд)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани