Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Гансүх: Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай

А.Гансүх: Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатайЗам тээврийн сайд А.Гансүх болон албаны бусад хүмүүс энэ сарын 10, 11-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын талаар болон бусад асуудлын талаар Зам тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.


-Та БНСУ-д айлчлаад ирлээ. Энэ удаагийн айлчлалын гол зорилго юу байв? 
-Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд болон Газар, дэд бүтэц, тээврийн сайд, Экспорт, импортын банк болон бусад томоохон компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Тухайлбал, "Самсунг” гэх мэтчилэн томоохон компанийн төлөөлөлтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Солонгос улс өндөр технологитой, дэд бүтэц, тээвэр өндөр төвшинд хөгжсөн. Монгол Улстай улс төр, эдийн

засгийн хувьд маш тааламжтай харилцаатай, гуравдагч хөрш гэж тооцогддог улс. Энэ утгаараа бид Солонгос улстай дэд бүтцийн салбарын харилцааг өндөр төвшинд, өргөн хүрээнд хөгжүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс энэ улсад айлчилж, дэд бүтцийнхээ хөгжлийн талаар ярилцахаас гадна өмнө нь яригдаж байсан төсөл, яриа хэлэлцээрээ сэргээж, шинээр ямар ажил хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцлаа. Үүнээс гадна БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн онд шинээр байгуулагдсан. Шинэ сайдтай нь уулзаж, ажил төрлийн харилцаа тогтоож, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон хэмжээний төсөл, арга хэмжээнүүд болон төмөр зам, агаарын тээвэр, авто замын салбарт хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо. Гэхдээ бид зөвхөн дэд бүтцийн салбараар хязгаарлаагүй, ХАА, уул уурхай, эрчим хүчний чиглэлийн мэдээллүүдийг өгч, санал солилцож, хэлэлцээр хийлээ. Үр дүнд нь хоёр тал маш хурдан хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулж, анхны хуралдаанаа хийхээр тохирлоо. Манай талаас энэ улсыг Улаанбаатар хотод хийгээч гэсэн санал тавьсан. Мөн ирэх долоо хоногоос манай яамнаас мэргэжлийн баг БНСУ-д очиж, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Мөн ирэх сард бид Элчин сайдын яамтай хамтраад БНСУ-д дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон хэмжээний төслийн талаар Солонгосын компаниудад танилцуулга хийхээр тохирсон. Дашрамд дурьдахад, тус улсын холбогдох яамдын сайд нар биднийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.
-Таны энэ удаагийн айлчлалын үеэр төмөр замын асуудал нэлээд түлхүү яригдах шиг боллоо. Солонгосын тал манай төмөр замын асуудалд ямар байр суурьтай байна? 
-Бид гол нь төмөр замын салбарт Солонгосын компаниудын шууд хөрөнгө оруулалтыг хийх, мөн банк санхүүгийн байгууллагуудаас зээлийн санхүүжилт хийх боломж юу байна. Мөн тус улсын төмөр замын барилгын томоохон компаниуд Монголд ирж ажиллах гэсэн гурван чиглэлээр санал солилцож явлаа. Одоогийн байдлаар "Самсунг” компани манай Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн зам дээр ажиллаж байгаа. "Самсунг” компани  цаашид Монголд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлж байна. Харин Солонгосын "Эксим” банк зарим нэг чиглэлээр санхүүжилт хийх, өөрийнхөө зүгээс болон Солонгосын бусад банк санхүүгийн байгууллагуудтай хамтраад, санхүүжилт хийх боломжийг эрэлхийлж нарийвчилсан судалгаа хийхээр тохирлоо. Тэгэхээр эхний ээлжинд нааштай үр дүнтэй яриа хэлэлцээрүүд болсон учраас үр дүн гарах байх гэж найдаж байна.
-Манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх төмөр замын бүтээн байгуулалтад "Чингис бонд”-оос нийт 400 сая ам.долларыг хуваарилан зарцуулна гэж байгаа. Одоо хэдий хэрийн санхүүжилтшаардлагатай байгаа вэ? 
-Бид эхний ээлжинд 1800 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Ажлын зураг хийгдээд дуусчихсан. Одоо санхүүжилтийн асуудал дээр хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээр хийж байна. Нийтдээ 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгох шаардлагатай. Одоогийн байдлаар 20 орчим компаниас дөрвөн компанитай хэлэлцээр хийж, хэлэлцээр маань үргэлжилж байна. Тийм учраас хэн хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг хэлэхэд эрт байна. Гэсэн хэдий ч бид бусад өөр боломжуудыг судалж, ялангуяа Солонгосоос ямар хэмжээний боломж байна гэдгийг судалж байна. Яагаад Солонгос гээд байна вэ гэхээр энэ улс Алс Дорнод, Сибирийн дэд бүтэцтэй холбосон төмөр зам, автозам, эрчим хүч, логистикийн дэд бүтцийг байгуулах санаачилга дэвшүүлсэн орон. Өнгөрсөн оны аравдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдсэн. Евроазийн санаачилга гэж төсөл дэвшүүлж байгаа. Энэ санаачилгын хүрээнд БНСУ-ыг Евроазитай холбосон төмөр зам, дэд бүтэц байгуулах, ингэснээрээ байгалийн баялаг ихтэй Сибирь, Алс Дорнодын бүс нутаг руу дэд бүтэц тавиад ирээдүйд тэндээс эрчим хүчнийхээ хэрэгцээг хангана гэсэн холыг харсан том хэмжээний төсөл хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлсэн. Солонгосын энэ санаачилга нь манай төмөр замын бодлоготой нийцэж байгаа. Тийм учраас бид энэ санаачилгатай уялдуулаад төмөр замын салбарынхаа бодлогыг танилцуулж, уялдаа холбоог нь хангах чиглэлээр холбогдох сайд дарга нартай нь ярилцаж байна.
-Дэд бүтэц өндөр хөгжсөн улсад очиж үзсэн хүмүүс хамгийн түрүүнд автозамыг нь ярьдаг шүү дээ. Чанар, стандартын шаардлага хангасан байдлыг нь магтдаг. Харин манай улсын хувьд нэлээд шүүмжлэл дагуулдаг нь нууц биш. Автозамын салбарт хоёр улсын хооронд томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжих үү? 
-БНСУ-д салбар салбарын хүмүүсээ сургах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. БНСУ-ын Технологийн дээд сургууль болон Зам тээврийн салбарын бусад сургуулиудад оюутан сургах, давтан сургах зэргээр боловсон хүчнээ бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Хамгийн гол нь манайд мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай байна. Өндөр мэргэжилтэй боловсон хүчин маань чанартай, стандартад хүрсэн зам барина. Нөгөө талаар замын чанар төсөвт өртөгтэйгөө их холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, нэг км замыг бид 500 сая төгрөгөөр барьж байна. Бид хүнд даацын машин явуулах боломжтой илүү өндөр чанартай зам барих юм бол нэг км замын нэгж өртөг нь нэг тэрбум орчим төгрөг болох байх. Тэгэхээр санхүүгийнхээ боломжид баригдаад байгаа тал бий.
-Уулзалтын үеэр агаарын зам болон далайн тээвэртэй холбоотой асуудлыг бас хөндөж ярьсан. Энэ тал дээр? 
-Далайн тээвэр дээр бид харьцангуй үр дүнтэй, нэлээд шуурхай ажиллаж байгаа. БНСУ-ыг бид далайн тээврийн хамтрагчаараа сонгоод хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Мөн далайн мэргэжлээр бид оюутан сургаж байна. Эхний 10 оюутан сурчихаад, далайд дадлага хийгээд явж байна. Ер нь бид 100 далайчин бэлтгэх зорилт тавьсан. Үүнээс гадна далайн тээврийн хамтарсан компани байгуулъя гээд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод явж байна. Агаарын тээврийн салбарын хувьд хоёр орны энэ салбарын харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах хэлэлцээрүүд явагдаж байгаа. Ирэх сард агаарын тээврийн хэлэлцээрээ хоёр тал хийх байх. Тэр үед тодорхой үр дүн гарна гэж бодож байна. Ер нь агаарын тээврийн харилцаа маань иргэд чөлөөтэй зорчихдоо гол нь байдаг. Монгол Улсын иргэд чөлөөтэй зорчиж чадаж байна уу, үгүй юу. Яагаад гэвэл Солонгосын визийг авахад хүндрэлтэй байдаг. Тэгэхээр бид агаарын тээврийн салбарыг визийн хөнгөлөлт чөлөөлөлттэй уялдуулж авч үзэж байгаа.
-Энэ удаагийн айлчлалын гол зорилгын нэг бол хөрөнгө оруулалтыг татах явдал байсан. Үр дүн нь хэдий үеэс харагдаж эхлэх бол? 
-Хамгийн гол нь бидний яаж ажиллахаас үр дүн шалтгаална. Хийсэн хэлэлцээрүүдийнхээ хойноос үр дүнтэй, санаачилгатай, ажил хэрэгчээр хандан ажиллах хэрэгтэй. Тэгж байж үр дүн хурдан мэдэгдэнэ. Тийм ч учраас ирэх долоо хоногоос манай ажлын хэсгүүд гараад ажиллаж эхлэх юм.

 

А.Гансүх: Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өнөөдөр, 12:46
Өнөөдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани