Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамгийн олон ашиглалтын лицензтэй компаниуд

Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газраас хамгийн сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сард гаргасан мэдээллээр Монголд 919 компани хайгуул болон ашиглалтын 2751 лиценз эзэмшиж байна.

Зарим компани хорь, гучин лиценз эзэмшдэг ажээ. Эдгээр компанийн үүсгэн байгуулагч нь Монголын иргэн төдийгүй 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай, мөн  хамтарсан компани ч байгаа юм. Хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшигч 10 компанийг дараах графикт харуулав.

Хамгийн олон ашиглалтын лицензтэй компаниуд

АЛТАНДОРНОД- 30
Тус компани 1995 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт орших Баянголын гольдролын ордоос анх гараагаа эхэлж байжээ. Нэгэн цагт Forbes-ын гаргадаг дэлхийн тэрбумтнуудын эгнээнд багтаж явсан Сергей Паушокийн байгуулсан тус компани өдгөө алтны 30 ашиглалтын лицензтэй.

Төв, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудад нийт 10,248га ашиглалтын талбайтай. Хамгийн гол ордууд нь Архангай аймгийн Цэнхэр сумын Өлзийт тээл, Өлийн гол, Төв аймгийн Заамар сумын Ар наймганы дунд хэсгийн алтны ордууд юм. Алтандорнод Монгол нь 100 хувь ОХУ-ын хөрөнгө оруулалттай компани.

МОНГОЛРОСЦВЕТМЕТ-29
БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд "Совмонголцветметал” нэртэйгээр анх байгуулагдсан.

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байрлах Бэрхийн жоншны уурхайгаас гараагаа эхэлж байжээ. Монголросцветметийн үйл ажиллагааны гол чиглэл нь жоншны баяжмал экспортлох бөгөөд түүний харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 1983 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.

Жонш нь төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн нэг ба ЗХУ-ын томоохон төмөрлөгийн үйлдвэрийг 30 жил түүхий эдээр хангасан юм.

Жонш нь төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн нэг ба ЗХУ-ын томоохон төмөрлөгийн үйлдвэрийг 30 жил түүхий эдээр хангасан юм. 42 жилийн туршлагатай уг байгууллагын мэдэлд

  • Жоншны 14 орд
  • Алтны 7,
  • Холимог металлын 2,
  • Мөнгөний 2, нүүрс,
  • Гянтболд, төмрийн тус бүр нэг орд харьяалагддаг.

Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий, Булган, Баянхонгор, Дундговь, Төв, Увс аймгуудын нутагт нийт 3,859 га ашиглалтын талбай эзэмшдэг. Монголросцветмет нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.

МАК-25
Энэ компани 1993 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч Монгол Улсын иргэд (Б.Нямтайшир,  түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр).

Анх Төв аймгийн Заамар сумын Их Галтын шороон ордоос гараагаа эхэлж байжээ. 1998 оноос Алагтолгойн нүүрсний ордыг ашиглах болсноор уг компанийн бизнесийн хүрээ тэлж, өдгөө охин компани "Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК-ийн хамт Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нийт 13 нүүрсний ашиглалтын лиценз эзэмшиж байна.

Уг компани цемент үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ч үйл ажиллагааны гол цөм нь нүүрс экспортлох юм. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын орд тэдний хамгийн чухал орд.

2010-2012 онд гурван жил дараалж, 5 саяас дээш тонн нүүрс уг ордоос олборлож экспортолсон ба энэ үзүүлэлтээр улсдаа тэргүүлжээ. МАК түүний охин компани МАК цементийн хамтаар

  • Барилгын материалын 6,
  • Алтны 2,
  • Гөлтгөнө,
  • Перлитийн ашиглалтын лиценз, мөн хайгуулын хоёр лиценз эзэмшдэг.  100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм.

ГАЦУУРТ-17
1990 оны эхээр "Гурван гол” геологи хайгуулын компани Сэлэнгэ аймгийн Мандал сум Гацууртын аманд алтны шороон ордыг олсноор тус газрын нэрээр нэрлэж, "Гацуурт” компанийг байгуулсан аж.

1998 оноос геологи, уул уурхайн чиглэлээр ажиллаж, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад алтны шороон орд олборлож, улмаар өсөн дэвжиж, Монголын томоохон компаниудын нэг болсон билээ.

Тус компани нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Гацуурт компани Сэлэнгэ, Дархан-уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт нийт 15 алт, Дархан, Улаанбаатарт тус бүр нэг шохойн чулуун ордны ашиглалтын лицензтэй.

Нийт 9339 га ашиглалтын талбайтай. Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хайгуулын лиценз эзэмшдэг аж.

СЕНТЕРРАГОУЛД-15
2004 онд Канадын Камеко Корпорацийн охин Камеко гоулд IPO гаргаж, СентерраГоулд (CG.TO) байгуулагдсан түүхтэй.

Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг уг компани Монголд хоёр охин компанитай. Сентерра Гоулд Монголия, Бороо гоулд компаниуд нийлээд алтны 14 ашиглалтын лиценз эзэшдэг.

Канадад төвтэй уг компани Киргизстан, Монгол улсад алт олборлох, Турк, Канад улсад хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг. 1997 оноос 2015 он хүртэл Киргизийн Кумторын алтны ордоос нийт 315 тонн алт олборлосон.

2004 онд Монгол улсын Засгийн газартай "Тогтвортой байдлын гэрээ" байгуулж, долоон жилийн хугацаанд 46 тонн алт олборлосон юм. Бороо гоулдын тухайн үеийн алтны олборлолт Монгол улсын ДНБ-ийг 6%-иар өсгөсөн гэдэг ч Монголчуудад ашиггүй гэрээ болсон гэж олон судлаач үздэг.

Киргизийн Ерөнхий сайд асан Жомарт Оторбаев өнгөрсөн дөрөвдүгээр сард Кумторын төсөл Киргизстан улсад ашиггүй байна гэж мөн мэдэгдсэн байдаг.

Сентерра Гоулдын дараагийн төсөл алдарт Ноён уулын ойр орших Гацууртын орд. Гацууртын орд 28 сая тонн хүдэр, 76 тонн алтны нөөцтэй.

Уг компанийн мэдэлд алтны 14 лицензээс гадна Дархан-Уул аймгийн шохойн чулууны орд багтдаг. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 37302 га талбай бүхий дөрвөн хайгуулын лицензтэй.

ДАЦАНТРЕЙД-11
Энэ компани нэгэн цагт 52 лиценз эзэмшдэг байсан. Өдгөө ашиглалтын 11 лицензтэй. Компанийн захирлын албыг Д.Баянбат хашдаг боловч жинхэнэ эзэн нь одоо хир тодорхойгүй.

Увс, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Алтны 9, Нүүрсний 2, нийт 1050 га ашиглалтын талбай эзэмшиж байна.  Дацантрейд ХХК нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани.

ГОБИКОҮЛ ЭНД ЭНЕРЖИ-9
Говь-Алтай, Баянхонгор аймгийн зааг дээр орших коксжуулсан нүүрсний хоёр томоохон ордыг эзэмшдэг. Уг компанийн эзэмшдэг Шинэжинст, Зээгтийн ордууд нийлээд 95 сая тонн нүүрсний баталгаажсан нөөцтэй.

Хөшөөтийн орд 141 сая баталгаажсан нүүрсний нөөцтэй.

Уг компанийн мэдэлд нүүрсний 9 ашиглалтын лиценз, нийт 6797 га талбай эзэмшдэг. Мөн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дээр таван хайгуулын лиценз эзэмшиж байна. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм.

ЭРЭЛ-9
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын байгуулсан компанийн мэдэлд 9 ашиглалтын лиценз бий. Эрэл группын томоохон салбар нь цемент үйлдвэрлэл ба үйлдвэрийн гол түүхий эд болох шохойн чулууны 7 ашиглалтын лиценз эзэмшдэг.

Дархан-Уул, Говьсүмбэр, Төв, Улаанбаатар, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 675 га ашиглалтын талбайтай. Мөн Дорноговь аймагт гөлтгөний орд, Хөвсгөл аймагт алтны ордтой ба Ховд аймгийн Булган суманд 5122 га талбай бүхий хайгуулын лицензтэй.

100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм.

МОНЭНКО-8
Уг компанийг Хөшөөтийн уурхайг эзэмшдэг гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. Монэнко ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай. 2007 оноос Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа  арилжаалж эхэлсэн Mongolian Energy Corporation-ы охин компани юм.

2011 онд Mongolian Energy Corporation-ий хувьцаа 12.28 Хонконг доллар байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч өдгөө 0.23 болсон. Хөшөөтийн орд 141 сая тонн баталгаажсан нүүрсний нөөцтэй.

Монголын талыг хариуцсан захирал Жеймс Доланы хэлснээр уг компани Хөшөөтийн ордод 715 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ховд аймгийн Дарви, Үенч сумын нутагт нүүрсний ашиглалтын найман лиценз, нийт 2203 га талбай эзэмшдэг.

ЭРДЭНЭСТАВАН ТОЛГОЙ- 8
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг авч, 2010 онд "Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийг байгуулсан.

Тавантолгой орд нь зургаан тэрбум нүүрсний нөөцтэй ба үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс, 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс. 2011 оноос Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортолж эхэлсэн ба

  • 2011 онд 1 сая,
  • 2012 онд 2.4 сая тонн нүүрс экспортолжээ.

Уг компанийн мэдэлд нийт 68471 га ашиглалтын талбай бүхий найман лиценз  байдаг. Эрдэнэставан толгой нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани юм.

 

Б.Аригуун

Хамгийн олон ашиглалтын лицензтэй компаниуд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани