Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүндхэн өдрүүд биднийг тосч байна

Хүндхэн өдрүүд биднийг тосч байнаУул уурхайн салбар дангаараа Монгол Улсын ДНБ-ий 20 хувь, улсын төсвийн орлогын 40 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь, экспортын орлогын 90 хувийг эзэлж байгаа ч урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, дэлхийн зах зээл дээр манай экспортын гол нэрийн барааны үнэ тасралтгүй унасаар байгаагаас шалтгаалан ирэх 2016 онд Монголчуудыг хүндхэн өдрүүд тосч байна.
 
Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх уул уурхайн супер циклийн үед ашигт малтмалын үнэ, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болж, энэхүү хямралыг бууруулах арга хэмжээ нь хэтэрхий оройтсонтой уялдан эдийн засгаа олон тулгууртай болгох бололцоо хязгаарлагдаж, төсөв, мөнгө, валютын бодлого нь ч хуримтлалыг бус хэрэглээг дэмжиж ирснээрээ өнөөдрийн хямралыг улам гүнзгийрүүлж байна. 
 
Сүүлийн гуравхан жилийн дотор гадаад худалдааны нөхцөл эрс муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд нийт дүнгээрээ 9.0 тэрбум ам. долларт хүрч байсан бол 2014-2015 онд ердөө 0.4 тэрбум ам. доллар болж 22.5 дахин буурсныг Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. 
 
Харин эдийн засгийн хямрал, экспорт, импортын харилцан уялдааг дагалдан гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ бодит хөрсөн дээрээ бууж байгаа нь л Монголчуудын хувьд "Хонгилын үзүүрт сүүмэлзэх” ганц гялтайх мэдээ болж байна.
 
Монголбанкнаас айл өрхүүдийн бодит орлогын түвшинг хадгалах зорилтын хүрээнд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг 35 хувиас 0 хувьд хүргэж, эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг өрхийн хуримтлал, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримталснаар инфляци буурсаар байгаа нь л өнөөдөр Монголчуудын сэтгэлийг бага ч болтугай тайвшруулж байгаа юм.
 
Монголбанкнаас мэдээлж байгаагаар 2012 онд 14 хувь байсан жилийн инфляци 2015 оны есдүгээр сарын байдлаар 4.9 хувь болж буурчээ. Оны эхнээс инфляци 2.6 хувь, валютын ханш 5.7 хувийн хөдөлгөөнтэй байгаа нь дотоодын санхүүгийн зах зээлд тогтворжих хандлага бий болж байгаагийн илэрхийлэл хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдэгдсэн.Хэдийгээр инфляци буурч байгаа нь ард иргэдийн нуруун дээрх ачааг багагүй хөнгөрүүлж байгаа ч Монгол Улсын эдийн засгийг бүхлээр нь аваад үзвэл ирж байгаа 2016 онд хүнд өдрүүд биднийг тосч байгаа юм.
 
Гуравхан жилийн дотор 2.1 тэрбум ам.долларын өр тавьчихсан манай эрх баригчид 2016 онд 900 гаруй тэрбум төгрөгөөр өр, зээлээ төлнө. Цаашдаа 2017 он гэхэд нийт төсвийн орлогынхоо 50 хувийг өр төлөхөд зарцуулна гэж байгаа. Өр зээлийн эргэн төлөлт, экспортын тодорхой бууралт, дэлхийн зах зээл дээрх үнэ ханшийн савалгаанаас шалтгаалан өнгөрсөн сард 4.9 хувь болж буурсан инфляци ирэх онд долоон хувь болж өсөхийг Монголбанк мэдээлж байгаа. Ингэхээр цомхотголд орж ажлын байраа алдсан төрийн албан хаагч голдуу иргэдийн амжиргаа улам л хүндэрнэ гэсэн үг. 
 
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай "Монголын өр одоогийн төр, засгийнхны хүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум. Хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл 27-28 тэрбум ам.долларын өртэй болоод байна. Манай ДНБ-ээс хоёр дахин давсан хэмжээнд очлоо. Украины өр бас ч манайхыг бодвол бага юм шүү дээ.
 
Тэгэхээр улс маань дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос Монгол Улс өрөө дийлэхгүй байдалд ороод байна” гэсэн байна лээ. Угаасаа өрийн даац хэмжээгүй хэтэрчихсэн. Засгийн газрынх, төв банк, банкууд болон компани хоорондын өрийг ДНБ-тэй харьцуулбал, 216 хувьтай болсон гэдгийг Үндэсний статистикийн газар анхааруулж байгаа. Байдал ийм байхад БНХАУ-аас дахин нэг тэрбум ам. долларын өр авахаар болсон.
 
Товчхондоо улсын төсөв ирэх онд, 2017, 2018 онд улам л хүндэрнэ гэсэн үг. Хүнд байдлыг арай жаахан хөнгөлөхийн тулд олон яамдыг цөөрүүлэх, цалинг бууруулах, халамжуудыг зогсоох хэрэг гарна. Олон хүн ажилгүй болно. Тэр хэрээр банкны зээлээ төлж чадахгүй, чанаргүй зээл нэмэгдэнэ. Банкуудаа татан унагах эрсдэл улам л даамжирна. 
 
Өнөөдөр 180 мянга гаруй төрийн албан хаагч байгаа мэдээлэл бий. Энэ нь Монголын гурван сая гаруй хүнтэй харьцуулахад томдсон тоо гэдэг нь ойлгомжтой. Төрийн албаны энэ нүсэр бүтэцтэй уялдан улсын төсөв сүүлийн 10 жилийн турш байнга нэмэгдэж, мөн байнга алдагдалтай төсөв баталсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар төсвийн орлого бүрдүүлэлт 900 орчим тэрбум төгрөгөөр тасарч яваа.
 
Энэ хэмжээгээр эдийн засагт дарамт ирнэ. Энэ бүх базаахгүй байдал төвлөрсөөр ирэх 2016 онд эрх баригчид, улстөрчид нь төдийлөн анзаарахгүй ч жирийн иргэдийн хувьд гэдсээ тасартал татсан санхүү, эдийн засгийн тун яггүй хүнд жил болж, барзгар өдрүүд үргэлжлэх нь тодорхой болж байна.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Хүндхэн өдрүүд биднийг тосч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани