Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Батбаяр: Халх голын хэвлий дор Оюутолгойгоос 20 дахин их алт, эрдэнэс бий

Атарын аян өрнөж байхад ЗХУ-ын эрдэмтэд Халх голыг судалж үзээд танай улсын газар тариалангийн гол амин судал нь энд байна. Ямар нэгэн тохиолдлоор энд газар тариалан эрхэллээ гэж бодоход бусад хэсгийн үржил шим муудаж, цөлжилт үүсэх нөлцөл бүрдэнэ хэмээн тооцсон тул  Халх голыг Монгол улсын нөөцөд авсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Халх голыг хөдөө аж ахуйн Чөлөөт бүс болгоно хэмээн Р.Бурмаа сайд тэргүүтэй нөхдүүд өдөр шөнөгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй мэдээ цацаж, иргэдийн тархийг угааж байна гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл бид Халх голд газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахаар Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

- Халх гол сумыг Чөлөөт бүс болгох асуудлаас үүдээд иргэд өнөөдөр хоёр талцаад байна. Тэгвэл газар дээрээ нөхцөл байдал ямар байна вэ?

-Халх гол сумын иргэд  УИХ-ын 75 дугаар тогтоолыг 100 хувь эсэргүүцэж байгаа. Гэхдээ иргэдийн эсэргүүцэл эрх мэдэлтэн, мөнгөтэй төгрөгтэй улсуудын нэлээд ширүүн тэмцэлтэй тулгарч байна.  Нэг талд нь эрх мэдэл, мөнгө төгрөгтэй улсууд байна. Нөгөө талд нь ядарсан сумын ард иргэд байна. Энд ганцхан жишээ дурдахад, сая О.Баасанхүү, Р.Бурмаа сайд,  тэргүүтэй хөдөө аж ахуйн салбарын эрх мэдэлтнүүд Халх голд ирж ажиллаад буцлаа.

Гэтэл тэд ирэхдээ нутгийн архинд дуртай, ядарсан зүдэрсэн иргэдэд архи, боов чихэр тараагаад  УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжиж байна гэх мэтчилэн сурталчилгаа бариулаад, хурал цуглаан дээр төр засгийнхаа бодлогыг бид 100 хувь дэмжиж байна гэж захиалгаар хашгируулаад буцлаа.

Түүнчлэн 75 дугаар тогтоолын эргэн тойронд бие, биенийгээ гүтгэн доромжлох, нотлох баримтгүйгээр эрх бүхий албан тушаалтнууд худал мэдээлэл тараах, тэмцэж байгаа нутгийн иргэдийг шүүх цагдаад өгөх зэргээр хүсэл зоригийг нь мохоох төрөл бүрийн  арга ашиглаж байна.

Ер нь Халх голыг авахын  тулд эрх мэдэлтнүүд энгийн ард иргэдийнхээ эсрэг мэдээллийн дайн зарлачихсан юм байна гэдгийг ойлголоо.

- Нутгийн иргэдээр лоозон бариулсан гэдгээ жаахан тодруулаач?

-Түрүү долоо хоногт Өргөдлийн  байнгын хорооны дарга О.Баасанхүү 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр, өөрсдийнхөө телевизтэйгээ ирж Халх гол суманд ажилласан. Тэд нарыг ирэхээс  4, 5 хоногийн өмнө 10-аад хүн Халх гол сумын зочид буудалд байрлаж иргэдийг суртачлан ухуулж эхэлсэн.

Хашаа хороон дээр ухуулах хуудас наах, архи уудаг нөхдүүдэд архи уулгах өөрсдийнхөө талд оруулах, плакат лоозон бариулж зогсоох, хуралдаж байхад дайрч орж ирэн "Бид нар 75 дугаар тогтоолыг дэмжиж байна” гэх мэтчилэнгээр хашгирах, түүнийг нь хотоос ирсэн хэвлэлийнхэн авч, "Халх гол сумын иргэд хоорондоо хагарчихсан байна” гэх мэтээр нийт ард түмний тархийг угааж эхэлсэн. Тэгээд энэ асуудлынх нь дагуу сумынхаа цагдаагийн газарт тэдгээр хүмүүсийг барьж өгсөн. Одоо энэ асуудал шалгагдаж байна.

Эндээс эрх мэдэлтнүүд Халх голыг авахын тулд сумын иргэдийн ядуу зөдүү, дорой байдлыг далимдуулж, мөнгө төгрөг өгөх, хэвлэл мэдээллийнхнээр тархийг нь угаах зэргээр мэдээллийн тэнцвэрт байдлыг маш ихээр алдагдуулж байгаа нь харагдана.

- Сумын иргэд энэ мэт башир аргын хариуд ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?

-Бид нар газар шороогоо бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд хандивын аян цуглуулж эхэлсэн. Ингэснээр хэвлэл мэдээллийнхнийг авчрах,нутаг орноо танилцуулах, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэх, үнэн бодит мэдээллийг түгээх боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.

- Сүүлийн үед 500 мянган га газарт бус 5000 га газар дээр Халх голын чөлөөт бүсийг байгуулна гэх шуум дэгдээд байна. Үнэхээр 5000 га болтол нь бууруулчихсан юм уу?

- 500 мянган га газар хэвээрээ байгаа. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн УИХ-ын 75 дугаар тогтоолд зааснаар 500 мянган га газрыг хорио цээр технологийн чөлөөт бүс болгох тушаал гарсан. Энэ дээр нэмж ямар ч тэмдэглэл хийгээгүй.

- Тэгвэл Р.Бурмаа сайдын мэдээлсэн шиг Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар Халх голын газар нутгаас зарчихсан хэрэг үү?

- Тийм зүйл байхгүй. Р.Бурмаа сайдын мэдээлээд байгаа шиг Хятад, Солонгосын компаниудад газар эзэмшүүлж үйл ажиллагаа явуулах эрх олгосон зүйл огт байхгүй. Өнөөдөр яг энэ мэдээлэлд цэг тавьж Халх голын засаг дарга бүх бичиг баримт, нотлох баримтуудаа эх хувийн хамт авчирсан байна.

Хэрвээ үнэхээр Халх гол, Дорнодын засаг дарга нар газар нутгаа зарсан онц ноцтой хэрэг үйлдсэнийг Р.Бурмаа сайд мэдэж байгаа бол түүнийгээ хэлээд, цагдаа шүүхэд хандах хэрэгтэй. Гэвч тийм зүйл байхгүй учир эргүүлээд Р.Бурмаа сайдыг шүүхэд өгчихлөө.

-Шүүхээс ямар нэгэн хариу өгсөн үү?

- Р.Бурмаа сайд бол "иргэдийн тархийг 2 сар угаасан, газар худалдсан гэж гүтгэн доромжилсон” гэдэг агуулгаар намайг нэр төрд халдсан гэдэг зүйл ангиар шүүхэд өгсөн. Харин Р.Бурмаа сайдыг би АТГ, ТЕГ өгчихсөн байгаа. Гэхдээ М.Бадамсүрэн, В.Мөнхтайван нарыг албан тушаалаа ашиглан газар зарсан байна хэмээн хуулинд байхгүй нэр томъёо ашиглан, нотлох баримтгүйгээр онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн учраас Р.Бурмаа сайдыг 111.3-т заасан зүйл ангиар  давхар шүүхэд өгчихсөн явж байна. 

- Ингэхэд Халх гол сумыг Чөлөөт бүс болгох гэж байгаатай холбогдуулан, ард иргэдийн эргэлзээг арилгахаар Ерөнхийлөгч газар дээр нь очиж танилцана гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?

- Ирээгүй л байна. Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Халх голд очиж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах ёстой. Газар нутаг гэдэг бол Төрийн хар хайрцагны бодлогод багтдаг зүйл. Тиймээс ерөнхийлөгч шууд очиж газар дээр танилцах үүрэгтэй. Гэхдээ яагаад өдий болтол ирэхгүй байгааг ойлгохгүй байна.

- Өнөөдөр сонинд өгсөн таны ярилцлагыг уншсан. Гэтэл тэндээс таныг 75 дугаар тогтоолын яг юуг нь эсэргүүцээд байгаа олж хараагүй. Нэг харахад бүр дэмжээд ч байгаа юм шиг зүйл ярьсан байсан. Ер нь таны хувьд 75 дугаар тогтоолын яг юуг нь эсэргүүцээд байна вэ?

- Ер нь бол би 100 хувь эсэргүүцэж байгаа. Яагаад вэ гэвэл 75 дугаар тогтоол гуравхан үндсэн агуулга дээр тогтож байгаа юм.  Нэгдүгээрт, малын махыг экспортлох, хоёрдугаарт, тэргүүний технологийг нэвтрүүлэх, гуравдугаарт, бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоох.

Гэтэл эдгээр заалтуудыг Халх голыг заавал чөлөөт бүс болгохгүйгээр хэрэгжүүлэх бололцоотой. Чөлөөт бүс байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзээд эдгээр байгаа зүйлүүд чинь Монгол Улсад үйлчилж буй одоогийн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Чөлөөт бүс гэдэгт 26-хан зүйл заалттай маш хоржоонтой зүйл заалтууд байгаа юм л даа. Тэр заалтуудаар явбал шууд биеэ даасан тусгаар улс болно. Жишээлбэл, Хонг Конг байна, биеэ даасан тусгаар улс болчихсон. Зөвхөн хятад иргэд тийш нэвтрэхийн тулд заавал виз даруулж байна, гадны иргэд бол хамаарахүй, дураараа орж гарч болоод байдаг. Эндээс л харж болно. 

- Үндэсний аюулгүй байдлаас гадна, Халх гол стратегийн хувьд ч чухал ач холбогдолтой юм шиг байгаа юм? 

- Ер нь энэ Халх голын газрын хэвлий дор маш их баялаг бий. Тухайлбал, ЗХУ-ын үед Халх голыг судалж үзээд Монгол улсын бүх газар тариалангийн гол цөм нь явж байна, ямар нэгэн тохиолдлоор хагалж, газар тариалан эрхлэх юм бол бусад нутагт цөлжилт явагдаж, өвс ногоо ургахаа болино хэмээн улсын нөөцөд авсан байдаг.

Мөн байгалийн баялагийн тухай аваад үзье. Газрын хэвлий дор нь Оюутолгойг болвол 20 дахин их эрдэнэс баялаг бий гэсэн судалгаа байдаг. 1970 оны ЗХУ-ын хайгуулаар Халх голын газрын хэвлий дор асар их соронзон орны хуйлрал мэдрэгдсэн гэж тэмдэглэсэн байгаа юм. Гэтэл үүнийг ямар ч судалгаа шинжилгээгүйгээр гадныханд өгөх гэж улайраад байгааг ойлгохгүй байна

Хэрвээ Чөлөөт бүс нэрээр гадныханд өгчихсөний дараа тэр их эрдэнэс баялаг гараад ирэхэд яах вэ, түүнийг ухаад авчихгүй гэх баталгаа байна уу? Үүнийг чөлөөт бүсийн тухай хуулиараа зохицуулаагүй байж л юуны духанд хүрээгүй өгнө гэж хашгираад байж болохгүй. Тийм учраас энэ тогтоолыг 100 хувь эсэргүүцэх шаардлагатай.

Мөн Чөлөөт бүс байгуулах газар хүн амын нягтаршил их байх ёстой. Гэтэл тэнд Халх голын сумын 600 иргэнийг эс тооцвол өөр хүн байхгүй. Тэгэхээр үүнийг дараа нь буцаан залруулах ямар ч боломжгүй юм. Тэгээд л би эсэргүүцээд байна.

- Тэгвэл үнэхээр нутгийн иргэдийн мэдээлсэн шиг, Р.Бурмаа сайд эрдэнэс баялагийнх нь хэмжээг мэдээд өөрийнхөө хамаатан садны нэр дээр 2000 га газар авчихсан юм биш үү? 

- Тийм хардлага сэрдлэг гарсан. Гэхдээ нотлогдсон зүйл байхгүй учраас сайн мэдэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Г.Батбаяр: Халх голын хэвлий дор Оюутолгойгоос 20 дахин их алт, эрдэнэс бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани