Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шүтээнээ хамгаалах түмэн шалтгаан

Шүтээнээ хамгаалах түмэн шалтгаан Ноён уулын 11 мянган га талбайг тусгай хамгаалалтад авна

...Ямар ч гэсэн бууж өгч болохгүй. Бүхэлд нь хамгаалалтад авна гэсэн байр суурь дээрээ бат зогсоно шүү... хэмээн шивнэлдэх хүмүүс бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд. Хагас зуун тонн алтны баталгаат нөөцтэй Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад бүхэлд нь авах уу, эсвэл хэсэгчилж хаших уу гэдэг дээр санал солилцох уулзалтад нутгийнхан ирээд буй нь энэ. Уулзалт эхлэхэд хурлын зааланд хоосон сандал үлдсэнгүй. Сандалгүй хоцорсон зарим нь хана даган зогсжээ. Эндээс харахад эрдэнэс агуулсан их хайрханы асуудал хэрхэн шийдэгдэх нь төр хийгээд нутгийнхны хувьд ямар чухал сэдэв болсныг илтгэнэ.

Харин одоо Ноён уулд ямар нөхцөл байдал үүсээд буйг эхлээд танилцуулъя. БОНХАЖЯ Ноён уул орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг өнгөрсөн есдүгээр сард хийсэн байна.

Судалгааг ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаар гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллажээ. Тус газрыг хамгаалалтад авснаар УТХГН-ийн хэмжээ 11 мянга гаруй га-гаар буюу нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэх тооцоо бий. БОНХАЖЯ-наас гаргасан саналаар энэ тоо анх 35 мянга орчим га талбайгаар хэмжигдэж байсан юм. Гэхдээ нэгэнт тогтоогдсон нөөцийг ашиглах, олборлолтын үйл ажиллагаа идэвхэжсэн бүс нутгийг хамгаалалтад авах хэсгээс гаргах саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ. Чухам энэ санал олны дунд маргаан дэгдээх бас нэг гогцоо болчхоод байна.

"8700 ХҮНИЙ ГАРЫН ҮСЭГТЭЙ ӨРГӨДӨЛ ХААЧИВ”

Нутгийн иргэдийн санал бодлыг сонсох, бодит мэдээлэл хүргэх зорилгоор БОНХАЖ-ын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, уулзалт зохион байгуулсан юм. Уулзалт тийм ч таатай уур амьсгалаар эхэлсэнгүй. Салбарын сайдыг үг хэлсний дараа иргэд байр сууриа илэрхийлэв.

Төрийн эсрэг тэмцэнэ гэхийн оронд нинжануудыг оруулахгүй байх арга хэмжээг ядаж нэг удаа авсан гэж үү

"Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр хоёрын хооронд тасдаж хамгаалалтад авна гэж ярихаа боль. Оройн хэсгийг хамгаалалтад аваад, хормойг нь "Бороо гоулд” компанид ухуулна гэж байгаа бол нутгийнхан дэмжихгүй. Ноён уулыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтэй байгаагаа уламжилж Мандал сумын 8700 иргэний гарын үсэг бүхий өргөдөл, ТББ-ынхан, хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлах үед нэгдсэн 36 мянган хүний гарын үсэг, 10 мянган хүний өргөдөл гээд албан бичгүүдийг төрийн түшээдэд хүргүүлсэн. Салбарын сайд Та үүнтэй танилцсан уу.

Монголд одоо 50 тоннын нөөцтэй алтны орд дахиад байхгүй гэлээ. Үнэхээр ийм нөөцтэй газар байхгүй юм бол хадгалаад, хойч үедээ үлдээе л дээ. Лицензийг нь цуцалбал компаниудад өгөх нөхөн төлбөр байхгүй, Монгол Улсыг Арбитрын шүүхэд өгвөл их хэмжээний торгууль хүлээнэ гэлээ. "Бороо гоулд” шүүхдэж чадахгүй, олон улсад ийм нэр нүүргүй компани. Ноён уулыг ухах зөвшөөрлийг төр өгвөл нутгийн иргэд бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн” хэмээн Мандал сумын иргэн О.Цэрэннадмид, Б.Чимэдрэгзэн нар эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Ерөнхийдөө, Ноён уулыг бүхэлд нь хамгаалалтад авахгүй бол сумаараа тэмцэнэ, босно, жагсана гэсэн хүмүүс нэлээд байв.

Баялгийн хараал үндсэндээ гурван шинж тэмдгээр илэрдгийн нэг нь нийгмийн давхаргуудын хооронд уул уурхайгаас үүдэлтэй зөрчил тэмцэл өрнөх явдал юм. Зөрчил тэмцэл нийгмийн амгалан тайван байдлыг эвдэж, улмаар эдийн засгийн ихээхэн хор хохирол учруулах эрсдэлтэй байдаг. Тэгвэл яагаад нутаг усаа хамгаалах иргэдийн тэмцэл ингэтлээ хурцдаад, бүр буу шийдэмдээ хүрч байна вэ. Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа алт олборлолт бидэнд юу авчирч, юу үлдээж байна вэ гэдгийг бас бодох л ёстой.

Нэг талаас, хэдэн үеэрээ нутагшиж, хайрлаж, шүтэж явсан хайрхан уулаа ухуулж, хөндүүлнэ гэдэг нутгийн иргэдийн хувьд тэвчиж боломгүй үйлдэл. Энэ ч утгаараа тэдний уур бухимдал туйлдаа хүрэн шатаж буйг буруутгах арга алга. Гэхдээ нөгөө талаас нь харвал, хэдэн зуугаараа цуглаж байгаа нинжа ингэтлээ газар авсан нь бас нутгийнхантай холбоотой. Төрийн бус байгууллага, хөдөлгөөний хэдэн зуун гишүүд төрийнхөө эсрэг тэмцэнэ, босно, үзэлцэнэ гэхийн оронд газар газраас ирсэн нинжануудыг гарган хөөх, оруулахгүй байх арга хэмжээг ядаж нэг удаа авсан гэж үү.

ГУРВАН ЗӨВИЙН ЗӨВХӨН НЭГИЙГ БИД СОНГОНО

Харин одоо төр хийгээд нутгийн иргэдийн уулзалтын уур амьсгалд эргэн оръё. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Ноён уулыг хамгаалалтад авах асуудлаар дэвшүүлж буй гурван хувилбар бүгд зөв. Харин бид зөвхөн нэгийг сонгох ёстой” хэмээн онцоллоо. Тэрбээр цааш нь:

-Хэрвээ энэ нутгийн 8700 иргэн Ноён уулыг ухуулахгүй гэж гарын үсгээ зурсан бол төр олборлолт хийх зөвшөөрөл олгохгүй. (Сайдыг ийн хэлтэл цугласан хүмүүс нижигнэтэл алга ташив) Хамгийн гол нь орон нутагтайгаа бид зөрчилдөх ёсгүй. Ноён уулыг тусгай хамгаалалтанд авах талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн баригдсан. Ингэж тусгай хамгаалалтанд авснаар нийгэм, эдийн засгийн үр дагавар нь юу байх талаар бид ярилцахаар ирсэн. Ноён уул нь өөрөө Хан Хэнтийн салбар уулсын нэг, экологи болон түүхийн өв соёлын хувьд ч онцгой газар. Хамгаалж, хойч үедээ авч үлдэх хэрэгтэй байгалийн дурсгалт бүс яах аргагүй мөн. Тэрчлэн энэ ууланд олон тооны уул уурхайн олборлолтын болон ашиглалтын лиценз олгогджээ.

Байгаль орчин уул уурхай хоёр зөрчилдөх тохиолдол олон байдаг. Дэлхийн улс орнуудад зөв зохион байгуулж чадвал олсон ашгаараа байгаль орчноо нөхөн сэргээж, ажлын байр бий болгоод, орлогоо нэмэгдүүлээд, нийгмийн хөгжилдөө шат ахиулаад, зохицож ирсэн туршлагууд бий. Юутай ч эхний ээлжинд нөхцөл байдал ямар байгаа талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй, ул суурьтай судалгаа, мэдээллийг та бүхэн сонсох хэрэгтэй гэв.

Үүний дагуу Ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө. Улсын тусгай хамгаалалтад авах шалтгаан, археологийн судалгааны дүн, химийн бодисын хэрэглээ болон орчны бохирдол, Мандал сумын нутагт явагдаж буй алт олборлолтын өнөөгийн байдал гээд. Эндээс харахад яамны байр суурь тодорхой байсан тул иргэдийн дунд харьцангуй нам тайван, зөөлөн уур амьсгал бий болсон юм.

ХАМГААЛАЛТАД АВСАН Ч НИНЖАНУУДЫГ ДИЙЛЭХГҮЙ

Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Бамсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог хайрхан. МЭӨIII-МЭӨII зуун хүртэлх хугацаанд төв Азийн өргөн уудам нутагт хүннүчүүд амьдарч, төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны нотолгоо болох археологийн дурсгалууд олон тоогоор олддог чухал бүс. Тэрчлэн Хүннү гүрний төв Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх чухал баримт энд бий. Эрт үеэс Ноён уул хэмээн шүтэж ирсэн Сүжигт, Зурамт, Хужирт хэмээх гурван аманд Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон дурсгал оршин буйг судлаачид тогтоожээ.

Уул орчмын нутаг нь Орхон голын томоохон цутгал хараа голын сав газарт хамрагддаг бөгөөд Хэнтийн уулархаг нутгийн амьтны шилжилт хөдөлгөөн хийдэг экологийн коридор гэж үздэг. Харамсалтай нь, тус бүс нутагт дэд бүтэц сайн хөгжсөн, аж ахуйн үйл ажиллагааны нөлөө их учраас амьтан, ургамлын төрөл зүйл, ойн нөөцийн хэмжээ багасчээ. Ялангуяа, Хэнтийн тайгад өргөн тархацтай амьтан бараг үзэгдэхээ байж, дүрвэсэн байна.

Ноён уулын энгэрт 16 жил амьдарсан "Бат” нөхөрлөлийн тэргүүн Л.Батсүх "Манай нөхөрлөл Мандал сумын Уртын ам нэртэй энэ газар 2007 онд арван өрх 21 гишүүнтэй, 1328 га газрыг хамгаалан эзэмших зорилгоор байгуулагдаад есөн жил болж байна. Бид ойгоо хамгаалахын зэрэгцээ ашиглаж орлого олдог. Гэтэл сүүлийн үед энэ хавиар газар газрын нинжанууд тасрахаа больсон. Бие биенээ хутгалсан л гэнэ, айлын үхэр алга боллоо л гэнэ. Өмнө дуулдаж байгаагүй гэмт хэрэг, зөрчил гарч байна. Уртын аманд нинжанууд одоо харагдахгүй байгаа ч харуй бүрий болоход л цуглачихдаг юм.

Нутгийн 8700 иргэн Ноён уулыг ухуулахгүй гэж гарын үсгээ зурсан бол төр олборлолт хийх зөвшөөрөл олгохгүй

Миний хувьд нэгэнт алтны нөөц нь тогтоогдчихсон, нинжанууд орчихсон газрыг тусгай хамгаалалтад авна гэж байхгүй гэж бодож байна. Ганц, хоёр байгаль хамгаалагч, нөхөрлөлийн хэдэн малчин хамгаалж хүчрэхгүй нь тодорхой. Таван метр тутамд л хамгаалагч зогсоодоггүй юм бол бид дийлэхгүй. Үүний оронд үнэхээр татвараа төлдөг, хууль журмын дагуу ажилладаг, дараа нь нөхөн сэргээлтээ хийх компанидаа хатуу гэрээ хийгээд ашиглуулбал хэн хэнд нь хэрэгтэй болов уу” хэмээн ярьж байлаа. Хэдийгээр энэ нь алтны компаниудад найр тавьж буй мэт харагдах ч угтаа Ноён уулыг хамгаалж үлдэх гэсэн адил санаа юм шүү гэж нөхөрлөлийн нэг гишүүн давхар тайлбар өгсөн юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Ганболд "Өнгөрсөн есдүгээр сарын 3-наас хойш нинжа нарыг уулнаас буулгах ажиллагааг нийт 28 удаа зохион байгуулаад байна. Давхардсан тоогоор 5000 гаруй хүнийг уулнаас буулгасан. Мөн 200 орчим иргэнд Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Нийт найман сая орчим төгрөгийн торгууль оногдуулсан дүн бий. Тэрчлэн хэдхэн хоногийн өмнө хүн амины хэрэг гарсан. Ер нь зөрчил тасрахгүй байна” гэв.

УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын хуралдаанаараа Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан. Тэр үед Уул уурхайн сайд Р.Жигжид "Байнгын хороод хэлэлцүүлгийг хойшлуулж, асуудлыг хойш тавих хооронд нинжа нар буюу гараар алт олборлогч нар стратегийн чухал ач холбогдолтой Гацууртын ордыг хууль бусаар ухаж, дууслаа. 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтад хамгийн сайн бэлтгэгдсэн орд. Уг ордын ашиглалт эхэлснээр үйл ажиллагааны нийт зардал нь нэг тэрбум гаруй ам.доллар бөгөөд улсын төсөвт татвар, төлбөр хэлбэрээр 433.6 сая ам.доллар төвлөрнө” хэмээн мэдээлж байсан.

НОЁН УУЛЫГ ХЭСЭГЧЛЭН ХАМГААЛАХЫН УЧИР

Газар нутгийн маань ердөө 17 хувь нь зарлигаар дархалсан хамгаалалттай бүс. Га талбайгаар нь тооцвол 30 орчим саяд хүрнэ. Аливаа улс орон зарим газраа хамгаалалтад авах зайлшгүй шаардлага нь юунд байдаг вэ? Олон улсын хэмжээнд биологийн аливаа төрөл зүйл, амьтан, ургамлыг хамгаалахад дангаар нь бус, тэдгээрийг амьдрах таатай орчин, байгальтай нь хамт хамгаалах хэрэгтэй хэмээн үздэг. Үүнийг дэлхийн орнууд "Экосистемийн хандлага” гэж нэрлэдэг. Харин хэрэгжүүлэх боломж нь тусгай хамгаалалттай газар нутагт бүрддэг байна.

Гэхдээ энд бас нэг асуудал бий. Тусгай хамгаалалттай, дархан цаазтай, байгалийн цогцолборт газар гээд хэнийг ч оруулахгүй хориотой бүс болгож бид чадахгүй байна. Монгол орныг хэрэн тэнүүчлэх эрдэнэсийн ангуучдын хүрээгүй, ухаагүй газар ч гэж үлдэхгүй нь. Улсын тусгай хамгаалалттай газарт, байгалийн цогцолбор газарт, бүр дархан цаазтай газар нутгийг хүртэл хувиараа алт олборлогчид зүрхлэн тонож байна. Хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдэлд бүлэг болон ажилладаг нинжануудын олборлох үйл ажиллагааг хувиараа хэмээн тодотгох аргагүй. Угтаа бол Монгол Улс дийлдэхээргүй хүчирхэг хорлон сүйтгэгчдийн армитай болчхоод байна. Засаг захиргаа гэдгийг мартсан, байгаль орчноо, цаашлаад эх орноо цэн алтаар золиосолсон хүмүүсээ одоо яах вэ гэдэг дээр оновчтой хариулт ч алга.

Ялангуяа, хагас зуун тонны алтны нөөц тогтоогдчихсон, нинжанууд хавирга бөөрнөөс нь хэдийнэ нүхлээд эхэлчихсэн газрыг төр хамгаалалтдаа бүрэн хянана гэвэл тун ярвигтай асуудал. Түүх сөхье. Долоо, найман жилийн өмнө Говийн Их, Бага дархан цаазат газрын хэд хэдэн толгойд алтны арвин нөөц илэрсэн удаатай. Илрүүлсэн хүмүүс нь нинжанууд. Тэд алт эрдэнэсийг нь авахын тулд дархан газрыг хайр найргүй ухаж сэндийчин, хэдэн зуугаараа уухайлан дайрч байсныг санаж байна уу. Шүтдэг, тахидаг уул бүү хэл төр хамгаалалтад авсан дархан газруудыг ийн нүхэлсэн гашуун түүх нэлээдийг дурдаж болно. Чухам үүнтэй холбоотойгоор Ноён уулын доод хэсгийг буюу ашиглалт, хайгуулын лиценз олгогдсон, олборлолт хийгээд эхэлчихсэн, бас нинжанууд орсон газрыг улсын тусгай хамгаалалтад авах хилийн цэсээс хасах шалтгаан болжээ. Юутай ч БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Ноён уулыг хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бүх талын байр суурийг харгалзан үзэхээ амласан.

...Монгол угсаатны буурал түүхийг Хангайн нуруу, хөвч тайгын бүсээс салган ойлгох аргагүй. Эртний чулуун зэвсгийн үеэс аваад түүхийн бүхий л үед хамаарагдах дурсгалууд нойрсож байна, тэнд. Энэ бүсэд байршдаг олон газрын ширхэг чулууг нь хөдөлгөх байтугай ургамал модыг нь хугалж гэмтээхээс цээрлэж болгоомжилсоор өдийг хүрсэн түүхтэй, монголчууд. Тэр дундаа Ноён уулын бүс бол экологи болон түүх соёлын асар үнэ цэнийг өөртөө агуулсан хайрхан. Хэдийгээр төр засаг, ТББ, Мандал сумын иргэд эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа ч эцсийн зорилго нь Ноён уулаа хамгаалж үлдэх гэсэн чин хүсэл, түмэн шалтаг шалтгаан эндээс харагдаж байна.

Ц.Цэвээнхэрлэн

Шүтээнээ хамгаалах түмэн шалтгаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани