Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухайСүүлийн жилүүдэд Казахтсан улс өөрийн эрдэс баялаг, түүхий эдийг амжилттай олборлон боловсоруулж эргэлтэнд оруулснаар эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түвшинд хүрч байна. Өнөөдөр Казахстанд 493 орд газар 1225 эрдэс түүхий эдийн нөөц нээгдэж цайр ,вольфрам ,баритын нөөцөөрөө дэлхийд 1-р байранд , мөнгө, хар туглага, хромын нөөцөөр 2-р байр, Зэс , хайлуур жоншны нөөцөөр 3-р байр, Молибдений нөөцөөр 4-р байр , Алтны нөөцөөр 6-р байранд орж маш их эрдэс баялгийн нөөцтэй оронд тооцогдож байна. Тэр хэмжээгээр уул уурхайн олборлолт ашиглалт , үйлдвэрлэлийн салбар ч маш эрчимтэй хөгжиж байгаа билээ. Казахстан улс нүүрс , нефть, байгалийн хий, төмрийн хүдэр, зэс, цайр , хар туглага, уран , никель, боксить болон бусад эрдэс баялагийг эрчимтэйгээр олборлон ашиглаж байна. Энэ 2015 онд гэхэд л 150сая тн нефть олборлохоор төлөвлөсөн ба сүүлийн жилүүдэд нефть олборлолтоороо дэлхийн тэргүүлэх 10 орны эгнээнд багтаж орсон билээ. Уран олборлолтоороо (19.451тн/жил ) дэлхийд тэргүүлж байна. Зэс болоод бусад өнгөт металл олборолт ч гэсэн эрчимтэй хөгжиж байгаа. Ойрын үед Казахстан улсад хэрэгжиж байгаа зэс олборлон баяжуулах 3-н шинэ төслийн тухай товч танилцуулга доор бичлээ. Эдгээр зэс олборлон баяжуулах үйлдвэрүүд нь ирээдүйд зэсийн экспортын салбарт бидний манай Монгол улсын гол өрсөлдөгч нар болох юм. Дэлхийн зэсийн үндсэн гол хэрэглэгч ( 44% ) болох Хятад улстай бидэнтэй л адил хөрш зэргэлдээ мөн л төмөр зам , авто замаар холбогдсон , зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг хүчтэй өрсөлдөгч нар юм.

 

Актогай Зэс-Молибдений уурхай

Актогай зэсийн ил уурхайг Казакстаны томоохон зэс-алт үйлдвэрлэгч уул уурхайн тэргүүлэгч компани Касахмыс эзэмшдэг. Алкогай уурхай Казакстны зүүн өмнөт нутагт Хятадын хилээс 250км зайд оршидог. Энэ шинэ төсөл нь ил уурхай, исэлдсэн хүдрээс катодын зэс гаргах үйлдвэр (SX-EW), сулфидийн хүдрийг баяжуулах фабрик , мөн Молибдений баяжмал боловсоруулах үйлдвэр зэргээс бүрдэнэ. Актогайн зэс олборлон баяжуулах энэ шинэ төсөл 2012 оны 12 сард Казахмысийн удирдалгын зөвлөлөөр шийдэгдэн 2013 онд барилгын ажил эхэлсэн. 2014 оны эхний хагас гэхэд 110 кВт шугам татах ажлын 50% хийгдэж дууссан, барилгын газар шорооны ажил, уусгалтын үйлдвэрийн суурь фунтамент цутгалтын ажлууд амжилттай явагдаж байна. Мөн ус татах шугам хоолой, төмөр зам болон бусад барилга байгууламжын ажлууд ч төлөвлөсөн хугцаандаа явагдаж байна. Aктогай уурхай 2015 оны сүүлийн улиралд исэлдсэн хүдрээс катодын зэс гаргах үйлдвэр, 2017 онд сулфидийн хүдэр баяжуулах үйлдвэрийг барьж байгуулж дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт 2,3 тэрбум доллар байхаар төлөвлөсөн. Уурхай нь 50 жил ажиллахаар төлөвлөсөн ба ашиглалтын эхний 10 жилд 104,000 тн катодын зэс үйлдвэрлэнэ.

Aктогай зэсийн уурхайн геологи минерлогийн бүтэц нөөцийн тухай

Актогай зэс –молбидений профирийн орд газар нь Дорнот Казахстаны нутагт оршидог. Хүдрийн биет нь зэсийн исэлдсэн хүдэр , молибдени агуулсан зэсийн сулфидийн хүдрээс тогтсон. Зэс нь халькопиритэд зонхилон оршино эрдэсжилт нь галт уулын гаралтай тунмал чулуулгаас бүрдсэн. Эрдэсжилтийн 70% интрузив чулуулаг диорит , гранодиорит мөн галт уулын гаралтай тунмал чулуулаг бүрдүүлдэг. Уурхайн нөөц ийг JORC –н шатлалаар тогтооход ойролцоогоор 0,37% зэс агуулсан 122,8 сая тонн зэсийн исэлдсэн хүдэр, 0,33% агуулгатай 2,063,6 сая тонн зэсийн сулфитийн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон.

Уурхайн олборлолт ашиглалт, үйл ажиллагаа

Ил уурхайн аргаар тэсэлгээ , эксковатор , хүнд даацын автомашин ашиглан олборлон. Ил уурхайгаас тээвэрлэж ирсэн хүдрийг анхдагч бутлуураар оруулан бутлаад хүдэр хадаглах агуулахад хийнэ. Бутлагдсан хүдэр нь хүдрийн агуулахын доор байрлах хавтанд тэжээгчээр дамжин конвейерээр зөөгдөн 28мВт хүчин чадалтай ХӨН тээрэмд орно. Хоёрдогч шатны бөмбөлөгт тээрмээр бүрэн нунтаглагдаад флотацийн хэсэгрүү зутан хэлбэрээр урсан очино. Флотацийн хэсэгт эхний шатанд зэс- молибденийг хамт хөвүүлэн баяжуулж авна. Дараагын шатанд Зэс-Молбиденийг тус бүрд нь салгах флотац явуулж тус тусын баяжмал авна.

Зэсийн баяжмалыг шүүж хатаагаад баяжмалын агуулхад хадаглана. Тэндээс зэс хайлуулах зуухруу төмөр замаар тээвэрлэнэ. Исэлдүүлэн уусгах процесс нь нуруулдан уусгах аргаар явагдана. Хүхэрийн хүчилээр зэсийг уусган баян уусмалыг SX-EW (solvent extraction and electrowinning ) буюу Хандлалт-Электролизийн аргаар боловсоруулан катодийн цэвэр зэс гарган авна.

Актогай уурхайн дэд бүтэц , цахилгаан хангамж, гэрээт гүйцэтгэгч компанууд болон санхүү хөрөнгө оруулалтын тухайд.

Цахилгаан энерги хангамжийн хувьд Карагандын ГРЭС-2 буюу Казахстаны Павлодар мужын Экибастуз хотын дулааны цахилгаан станцаас 110кВт шугам татаж авч байна. Үйлдвэрлэлийн хэрэглээний усыг Зузагашын усан сангаас 27км шугам хойлой газар дээгүүр татаж хангагдана. Мөн нэг ээлжиндээ 60 хүн амьдрах багтаамжтай уурхайн кемп буюу тосгон , агуулах склад , зам харилцаа зэргийг барьж байгуулж байна.

Актогая үлдвэрийн барилгын зураг төсөл , ханган нийлүүлэгч хэрэгжүүлэгч компанаар Туркийн Alarko engineering Ltd компани ажиллаж байна. Дэлхийд эрчим хүчний салбарт тэргүүлэх компануудын нэг Шведын АВВ компани Актогай зэс баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж автоматжуулалтын асуудлын ажлыг 2012 оны 12-р сараас авч ажиллаж байна.

Мөн АВВ компани 44 сая долларын ажлын гэрээ байгуулан 28мВт-н ХӨН тээрэм, 22мВт – н бөмбөлөгт тээрмийн цахилгаан дамжуулга болон холболт угсаралтын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна. Австралын уул уурхайн барилга , зураг төсөл , инженерийн Ausenco компани ил уурхайн зохион байгуулалт бүтэцтэй холбоотой 30сая долларын инженерийн ажил гүйцэтгэж байна. BIR компани барилга архитектур , иргэний барилга байгууламж , цахилгаан болон механикийн ажлуудын зөвлөхөөр ажиллаж байна. Актогай зэсийн энэ төслийн санхүүжилтийн 1,5 тэрбум долларыг 2011 оны 12-р сард байгуулсан гэрээний дагуу Хятадын Хөрөнгө оруулалтын Банк гаргасан.

АКТОГАЙ –н зэс олборлон баяжуулах энэ төслийн барилга байгууламжын ажилд ойролцоогоор 3000 хүн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсний дараа уурхайн олборлолт ашиглалт , үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 1500 хүн тогтмол ажиллана.

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


110кВт цахилгаан дамжуулах шугам

 

 


Барилгын ажилчидын байр

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 

 

Ус татах хойлойн байгууламж

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 

 

Газар шорооны ажилд зориулсан хүнд даацын автомашинууд

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Уусгалт Хандлалт-электролизийн үйлдвэрийн суурь

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Төмөр замын барилга байгууламж

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Уусгах цэхийн суурь цутгалтын ажил 12/04/2014

Уралын нуруун дахь зэс олборлох Бозшаколь уурхай

Бозшаколь зэсийн уурхайн энэ төслийг мөн л Казахстаны уул уурхайн тэргүүлэгч компани Казахмыс хэрэгжүүлж байна. Бозшаколийн орд нь дэлхийн дан зэсийн томоохон ордуудын нэгд тооцогддог. Бозшаколийн орд нь Казахстаны хойд нутагт Павлодор мужын нутаг дэвсгэрт Астанаагаас зүүн зүгт 250км зайд оршидог . Энэ ордыг ашиглах төсөл 2011онд батлагдаж 2012 онд барилгын ажил эхэлсэн. Энэ оны сүүлээр буюу 2015 оны эхний улиралд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлхээр төлөвлөн шаргуу ажиллаж байна. Бозшаколийн уурхайн төслийн хүчин чадал жил бүр 75000тн зэсийн баяжмал үйлдвэрлэж 40 жил ажиллах бололцоотой. Ил уурхай нь төвийн болон зүүн гэсэн 2 хэсгээс тогтоно. Төвийн хэсгийг эхний шатанд ашиглана ашиглах хугцаа 33 жил , 2-р шатанд зүүн талын ил уурхай олборлоно ашиглах хугцаа 22 жил. Зэс порфирийн энэ орд нь Бозшаколийн магмын чулуулгын биетэд тиолот базальт болон галт уулын гаралтай тунмал чулуулгын тогтоцтой . Орд газрын хүдэрт зэсээс гадна алт, молибдени тодорхой хэмжээгээр агуулагддаг.

Бозшаколийн орд газар нь нийтдээ 1,17 сая тонн зэсийн нөөцтэй хүдэр дахь зэсийн агуулга дундажаар 0,37% . Төсөл хэрэгжих хугцаанд 5,25 сая тонн унц алт, 57000 тн Молибден олборлохоор төлөвлөж байна.

Бозшаколь зэсийн уурхайн ашиглалт ба технологи

Уурхайн олборлолтын үйл ажиллагаа ердийн эксковатор , хүнд даацын автомашин , тэсэлгээ гэсэн ил уурхайн аргаар явагдана. Баяжуулах үйлдвэрийн хувьд эхний жилүүдэд 25 сая тонн хүдэр боловсоруулна цаашид нэмэгдүүлэн жилд 28сая тонн хүргэнэ. Мөн жилд 5 сая тонн шаварлаг хүдэр боловсоруулах үйлдвэр багтана. Шаварлаг хүдэр боловсоруулах төсөл технологийн ажлыг Австриалын уул уурхайн үйлдвэрлэлийн зураг төсөл –инженерийн чиглэлийн Ausenco компани гүйцэтгэсэн. Шаварлаг хүдэр боловсоруулах үйлдвэр нэмж байгуулсанаар флотацийн процессод орж байгаа материалын хэмжээг нэмэгдүүлсэн. Шаварлаг хүдрийн Р₈₀ 50мм хүртлэх хэмжээтэй нь шууд ХӨН-тээрэмд орно. Шаварлаг хүдрийн энэ үйлдвэр нь Баяжуулах фабрикаас холгүй 3,5км зайд анхдагч бутлууртай зэргэлдээ байрална. Шаварлаг хүдрийг тусад нь ялган боловсоруулсанаар ашиглалтын зардал тодорхой хэмжээгээр буурсан. Ил уурхайгаас ирсэн хүдрийн анхдагч конусан бутлуураар бутлаад туузан дамжуулгаар зөөвөрлөн хүдрийн агуулхад хийнэ. Бутлагдсан хүдэр хүдрийн агуулхын доор байрлах хавтант тэжээгчүүдээр дамжин конвейрээр зөөвөрлөгдөн ХӨН тээрэмд орно. Нунтаглалтын процессод 12,2 м диаметертай 28 мВт хүчин чадалтай 1 ХӨН тээрэм , 8,5 м диаметертэй 2 бөмбөлөгт тээрэм ашиглана. Нунталалтын дараа флотацийн аргаар баяжуулан Зэс, Молибдений хамтын баяжмал авч дараагын шатанд салгах флотаци явуулан зэс молибдений тус тусын баяжмал авна. Зэсийн баяжмалыг шүүж хатаагаад вагонд шууд ачин төмөр замаар тээвэрлэн хайлуулах үйлдвэрлүү явуулна. Молибдений баяжмалыг мөн шүүж хатаагаад савлаж дараагын хэрлэгч лүү илгээнэ. Баяжуулах үйлдвэрийн хаягдалыг өтгөрүүлэгчид оруулан өтгөрүүлээд өндөр хүчин чадалтай насосоор шахан хаягдалын даланд хийнэ. Бозшаколийн уурхай нь 2015 -2030 оны хооронд жил бүр 30сая тонн хүдэр боловсоруулаад жил бүр 100000 тонн зэсийн баяжмал авах мөн 2013-2056 онд жил бүр 25 сая тонн хүдэр боловсоруулаад жил бүр 60000 тонн зэсийн баяжмал авах гэсэн 2 ерөхий төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бозшаколийн уурхай нь барилга байгууламж болон дэд бүтэцийн хувьд Баяжуулах үйлдвэр , ажилчид байрлах байрууд , 200кВ цахилгаан дамжуулах шугам болон зам талбайгаас бүрдэнэ. Одоогын байдлаар Баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд 15000 тонн ган төмөр 90000 тонн бетон зуурмаг хэрэглээд байна. Мөн төмөр замын станцыг шинээр барьж байгуулан шинэ төмөр зам тавьж Астана - Павлодорын төмөр замын шугамтай холбогдоод байна. Цахилгаан энергийн хувьд Экибастузк хотын ГРЭС-1 цахилгаан станцаас шинэ шугам татан хэрэглэнэ. Үйлдвэрийн хэрэглээний усыг уурхайгаас холгүй 25 км зайтай орших Сатпаевын усан хойлооноос авна. Бозшаколийн уурхайн зураг төсөл, барилга угсаралтын ажлын гүйцэтгэгчээр Туркийн Alsim Alarko компани 2011 оноос ажиллаж байна. Техник эдийн засгийн үндэслэл болон зарим инженерийн зураг төсөлийн ажлыг 15сая долларын гэрээгээр Aker Solutions компани гүйцэтгэсэн. Баяжуулах үйлдвэрийн техник технологи , зураг төслийн ажлыг 63 сая долларын гэрээгээр FLSmidth компани гүйцэтгэсэн. FLSmidth компани мөн туслах процессууд болон баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхлэх , үйл ажиллагааг жигдрүүлэх ажлыг хариуцан ажиллана. Xstrata Technology гэдэг нь Бозшаколийн баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалыг дахин сайн нунтаглах үйл ажиллагаа юм. Бозшаколийн уурхайн нийт хөрөнгө оруулалтын зардалыг ойролцоогоор 1,8 тэрбум доллараар төлөвлөсөн. Одоогоор Хятадын Хөгжлийн Банкнаас 2,7 тэрбум долларын зээл аваад барилга угсаралтын ажил явагдаж байна. Бозшаколийн уурхайн олборлолтын ажил 2014 оны сүүлээр эхлэн 2015 оны эхний улиралд баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлхээр төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Бозшаголийн уурхайн баяжуулах фабрикийн барилгын ажлын эхлэл

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Анхдагч бутлуурын суурь

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Баяжуулах фабрик 2014он

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Хүдэр тээвэрлэх хүнд даацын автомашинууд

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Агуулах болон засварын газар 2013он

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


ХӨН –тээрмийн хэсэг

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Уурхайн ажилчидын байр

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Баяжмал тээвэрлэх төмөр зам

Бенкала зэсийн уурхай

Бенкалагын зэс порфирийн орд газар Казахстаны баруун хойд нутагт Уралын нурууны салбар уулсад оршидог. Энэ орд газрын ашиглалтын лизензийг КазМедь компани 100% эзэмшидэг. Frontier Mining Ltd гэсэн охин компани олборлолт ашиглалт ын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Бенкалагын ордын ил уурхайг 1968 онд анх олж нээсэн. Уурхайн хэсэгт байгалийн тогтоцын хувьд газрын гүний ус 25 метрийн доор байдаг энэ нь нуруулдан буюу овооглон уусгалтанд маш тааламжтай нөхцөл болсон. 2011 оноос SX-EW solvent extraction (SX) and electrowinning (EW) гэсэн уусгалт хандлалт-электролизийн аргаар баяжуулах үйлдвэр баригдаж эхэлсэн. Бенкалагын ордын исэлдсэн хүдрийг ашиглах үйлдвэрийн ТЭЗҮ болон Барилгын зураг төсөл , инженерийн ажлыг Австриалын Calder Maloney компани гүйцэтгэсэн. Тус компани Касахстаны өвлийн-40 градусын хүйтэнийг ч үл ажиран барилга угсаралтын ажлыг 1 жилийн дотор хийж гүйцэтгэн дуусгасан. Зөвхөн энэ хэсгийн нийт хөрөнгө орууулалт гэхэд 190сая доллар болсон. Calder Maloney компаний хувьд Казахстанд уул уурхайн барилга- байгууламж инженерийн салбарт орж ирсэн хамгийн анхны гадаадын компани болсон.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ 2012 оноос эхлэн 2014-15 он гэхэд жилд 20000 катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2012 онд 3500-5000тн катодын зэс үйлдвэрлэсэн цаашид жилд 7000тн үйлдвэрлэх боломжтой. Дэд бүтэцийн хувьд сайн хөгжсөн тааламжтай нөхцөлтэй 2 урсгалтай шинэ авто зам , Актюбинска-Костанай чиглэлийн төмөр замтай холбогдсон, 550кВ цахилгаан дамжуулах шугамтай гэх мэт. 2012оны 12 -р сард ОХУ-н Сбербанк уурхайн төсөлд зориулан 29 сая долларын урдчилгаа зээл олгосон. Зээл нь уурхайн нөөцийг нэмэгдүүлэх өрөмдлөг хайгуулан ажилд зориулагдсан. Бенкала орд газрын геологиин бүтэцийн хувьд хоёрдогч диорит болон галт уулын гаралтай элсэн чулуулгын сунаж тогтсон судалтай. Английн Wardell Armstrong International компаний судлаж тооцолсоноор 1,56 сая тонн зэсийн нөөцтэй мөн алт , молибдений тодорхой хэмжээний агуулгатай гэж тогтоогдсон. 2010 онд хийсэн дахин нөөц тогтоох хэмжилт судалгааны ажлаар 0,45% агуулгатай 194,147 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй цэвэр зэс 2сая тонны нөөцтэй гэж тогтоосон. Ордод үнэлгээ өгөх аттестатчилалын тооцолсоноор 0,42% зэсийн агуулгатай 133,521 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Бенкалагын орд ын зэсийн эрдэсжилтийн бүс нь гранодиорит агуулсан метасоматизм процессоор үүссэн кварц серицитийн судалд сунаж тогтсон. Эрдэсжилтийн бүс нь хөндлөн огтлогдсон конус хэлбэртэй нийт 800х 1200м талбай эзэлдэг. Бенкалагын ордын бүр Зөвлөлтийн үед 1976-1979 оны хооронд нийт 2100 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн олж нээж нөөцийг тогтоосон. Өрөмдлөгийн ажлаар үндсэн эрдэсжилтийн бүс болох 30м зузаантай хоёрдагч эрдэсжилтийн бүсийг нээсэн. 2006 онд Coville Intercorp кампани дахин хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэж Зөвлөлтийн үеийн тогтоосон нөөцийг баталгаажуулсан. Хоёрдогч эрдэсжилтийн бүсийн доор 700м гүнд халькопирит агуулсан сульфидийн хүдрийн бүсийг нээсэн. 2008-2010 онуудад нийт 61 өрөмдлөг , 7729 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн исэлдэлтийн бүсийн нөөцийг тогтоосон. Бенкалагын ордыг 270м өргөнтэй 950 м урт 25 м гүнтэй ил уурхайн аргаар олборлоно. Ил уурхайгаас гидравлик экскавотр мөн 45тн даацтай БЕЛАЗ маркын хүнд даацын автомашин ашиглан хүдэр тээвэрлэнэ. Хөрс хуулалт , хоосон чулуулгын овоолгыг ил уурхайгаас холгүй 1,5км зайд байрлуулсан. Ил уурхайд Японы Hitachi, Komatsu мөн Америкийн Katerpillar компаний уул уурхайн техникүүдийг ашиглаж байна. Бенкалагын ордыг исэлдсэн хүдрээс нь эхлэн ашиглана. Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор , сульфидийн хүдрийг флотацийн аргаар баяжуулан авна. Урьдчилсан хийсэн туршилт судалгаагаар исэлдсэн хүдрээс 63% металл авалттай сульфидийн хүдрээс 85% металл авхаар тогтоосон. Хүдрийг 2 шатлалтай бутлана эхний шатанд хацарт бутлуур дараагын шатанд VSI (Vertical shaft impactor) буюу босоо алхан бутлуур ашиглан 20мм хүртэл бутлана. Бутлагдсан хүдрийг овоолгон уусгалтын талбайруу зөөвөрлөн нуруулдаж хүхрийн хүчлээр (агломерирование ) – бүхэллэгжүүлэн э. Овоолго -Нуруулдан уусгалтын талбай ил уурхайн баруун талд байрлана нийт талбай 1Х3км хэмжээтэй. Хүдрийг конвейрээр зөөвөрлөн 6м өндөртэй нуруулдан овоолно. Нуруулдан уусгалтын дараа баян уусмал SX-EW- solvent extraction (SX) and electrowinning (EW) -Хандлалт –Электролизийн үйлдвэрлүү очино. SX-EW-н үйлдвэрийн хүчин чадал 7000тн/жил цаашид 2 үе шаттай үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Эхний шатанд өдөрт 25 тн катодын зэс үйлдвэрлэнэ, 2-р шаттанд үйлдэрлэлээ өргөжүүлсэнээр өдөрт 75тн катодын зэс үйлдэрлэхээр төлөвлөж байна. Энэ SX-EW- үйлдвэрийн бүрэлдэхүүнд бутлалт нунтаглалтын хэсэг, нуруулдан уусгалтын талбай мөн лаборатори , засварын газар , холбоо харилцааны хэсэг бүгд багтана. SX-EW Үйлдвэр нь 2014-15 он гэхэд жилд 10-20мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болхоор төлөвлөн ажиллаж байна.

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Баяжуулах үйлдвэр

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Нууралтан уусгалтын талбай

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Уусгалт хандлалт-Электролизийн үйлдвэр

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 


Хүхрийн хүчил хадаглах танк

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 

 

 

Уусмалын сан

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 

 

Ил уурхай

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 

 

Нуруулдан уусгалтын овоолго.

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 

 

Нуруулдан уусгалтын процесс

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

 

 

Хүдэр тээвэрлэх БЕЛАЗ-ууд

 

 

Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар

 

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани