Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Билгээ: Манай компанийн ажилчдад ажилгүй болох эрсдэл гарахгүй

"Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээтэй ярилцлаа.

-"Эрдэнэс Таван Толгой”-н ажилтан өөрийгөө шатаасан нь олны анхааралд байна. "TTJVCO” компанитай хийсэн гэрээнд ажилчдын эрхийг зөрчсөн заалт туссан гэдэг дээр Та ямар тайлбар хэлэх вэ?

 

-Гэрээний талаар ярихын тулд түүх сөхөх хэрэгтэй байх. "Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын Зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн "Махмахон” компани оператораар шалгарсан юм.  Энэ компани Монголд бүртгэлтэй "TTJVCO” гэдэг компаниараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. "Эрдэнэс Таван  толгой”  "TTJVCO” компанид олборлолтын өртгийг нь төлдөг байсан юм. Зүүн Цанхид ажилладаг хүмүүс нь манай компанийн ажилчид. Харин оператор компанийн зүгээс техник хэрэгсэл, менежтентийг хариуцаж байсан.. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн уналт үргэлжилсэн хэвээр байна. Нүүрсний экспорт хийдэг олон компани  олборлолтоо зогсоочихлоо. Оператор компанийн хувьд өндөр өртгөөр олборлолт явуулж байсан гэсэн шалтгаан бий. Ийм хүнд нөхцөлд өндөр өртгөөр олборлолт явуулах нь эдийн засаг талаасаа огт ашиггүй гэдэг нь хэнд ч тодорхой зүйл. Оператор компанитай анх байгуулсан гэрээгээ эргэж харах болсон хамгийн том шалтгаан нь энэ. Зах зээл дээрх нүүрсний үнийн уналт, өндөр өртөг бүхий олборлолт зэргээс шалтгаалан Зүүн Цанхийн олборлолт зогсохоос аргагүй байдалд хүрсэн. Өнөөдрийн байдлаар гэхэд 14 сарын зогсолт хийгээд байна.

 

-Зогсолт хийх хугацаанд танай компанийн ажилчид цалингийнхаа тодорхой хувийг авч байгаа юу, эсвэл цалингүй байна уу?

 

-Цалингийнх нь жаран хувийг өгч байгаа. Нэг ажилтан дунджаар 600-900 мянган төгрөгийн сул зогсолтын цалин авч байна гэсэн үг.  

 

"Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Зүүн Цанхийн уурхайгаас Хятадын "Чалко” компанид нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Өмнө нь энэ компаниас авсан урьдчилгаа төлбөрөө  барагдуулж дуусаагүй байгаа. Нөгөө талаас ч гэсэн нүүрсээ нийлүүлээч гэсэн шаардлага тавиад эхэлчихсэн. Нэгэнт авчихсан мөнгөө төлж барагдуулахгүй удах тусам хүү, торгууль, алданги гэсэн том эрсдэл бий. Оператор компанитай удаан хугацаанд хэлэлцээр хийсний эцэст тохироонд хүрлээ. Манай компани гэрээг дангаараа дур мэдэн өөрчлөөгүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт, компанийн санхүүгийн ачаалал зэрэг харгалзаж үзсэн зүйлс бий. Өмнө нь өртөгт тулгуурласан гэрээ байсныг ажлынх нь үр дүнд тулгуурласан гэрээ болгож өөрчилсөн гэсэн үг. Цэвэр эдийн засаг талаас нь харж гаргасан шийдвэр. Энэ гэрээ хэрэгжсэнээр зардал өмнөхөөсөө  багасах давуу талтай. Өнгөрсөн сарын сүүлээр хүчин төгөлдөр болсон гэрээ ёсоор бол Зүүн Цанхийн уурхайн олборлолтыг жар хоногийн дотор эхлүүлэх учиртай. Олборлолт эхлүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай болсны нэг нь "Эв санааны нэгдэл”  Үйлдвэрчний эвлэлийн яриад байгаа ажиллах хүчнийг шилжүүлэх тухай шийдвэр юм.

 

-Цалин хөлс нь багасах, ажлаас халах гэсэн эрсдлүүдийг нь хааж өгсөн заалт гэрээнд байгаа юу?

 

-Бид хэлэлцээнийн явцад ажилчдын эрх ашгийг хамгаалах талаар "TTJVCO” компанитай онцгой ач холбогдол өгч ярилцсан. Өмнө нь өчнөөн асуудал байсан. Ажилтан нь манайх, техник тоног төхөөрөмж нь "TTJVCO” компанийнх байсан гэж түрүүн  хэлсэн. Оператор компани ямар нэг хариуцлага алдахад  "Танай ажилтнаас болсон” гэсэн тайлбар тавьдаг байсан.  Нөгөө талаараа оператор компанийн тавьсан шаардлагын хариуд манай ажилтнууд "Бид танай компанийн ажилчин биш” гэсэн тайлбар хэлэх үндэс ч гараад ирж байгаа юм. Ийм тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд хэцүү. Тийм учраас оператор компани нь ажилтнуудыг компанийнхаа нэр дээр авч ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Яг энд ажиллаж байсан нөхцөлөөр, авдаг цалинг нь өөрчлөхгүйгээр ажиллуулах манай компанийн саналыг  "TTJVCO”  хүлээн зөвшөөрсөн. Багадаа арванхоёр сарын хугацаанд тогтвортой ажлын байраар хангаж өгөх, орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх гэсэн асуудлыг тавихад бас хүлээж авсан. Сахилгын юм уу, хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргахгүй л бол ажилтаныг тогтвортой ажиллуулна гэдгээ мэдэгдсэн байгаа.

 

-Жилийн дараа халчихна гэж болгоомжлоод байгаа юм болов уу?

 

-Ажилчдын төлөөлөл бидэнтэй уулзахдаа ийм болгоомжлол хэлсэн л дээ. Бид үүнийг нь харгалзаж үзээд "TTJVCO” компанитай ярилцсан. Тэгээд өнгөрсөн лхагва гаригт  С.Эрдэнэ гуайд  "12 сар гэснийг 33 сар болголоо. TTJVCO та бүхэнд 33 сарын хугацаанд ямар нэг зөрчил гаргахгүй л бол орон тооны өөрчлөлт хийхгүй байх баталгаа өглөө” гэсэн хариу хэлсэн.

 

-Үйлдвэрчний эвлэлийнхэн шаардлагыг нь хүлээж авахгүй цаг алдаж байна гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг анх шаардлага тавихад нь шийдээд өгөх боломж байгаагүй юу?

 

-Үйлдвэрчний эвлэлийнхний хувьд байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулах гэж байна гэсэн шаардлагыг бүр сүүлд хэлсэн. Анх асуудал тавихдаа ийм шаардлага хэлээгүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэн асуудал гэхээсээ компанид хооронд байгуулсан гэрээний асуудалаар болон компанийн гүйцэтгэх удирдлагатай  холбоотой асуудлаар шаардлага тавьж байсан. Хөдөлмөрийн хуулиар "TTJVCO” угаасаа эдгээр ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай. "Эрдэнэс Таван толгой”-н бүх ажилтан хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг.  Би өчигдөр (уржигдар) ажил олгогчдын төлөөлөлтэй уулзахдаа "TTJVCO компани та нартай хугацаагүй хөдлөлмөрийн гэрээ байгуулна, Хөдөлмөрийн гэрээн дээрээ 33 сарын хугацаанд бүтэц орон тооны өөрчлөлт зэрэг ямар нэг шалтгаанаар халахгүй гэсэн заалт оруулна” гэж хэлсэн.  Ер нь гэрээн дотор хугацаатай хамаатай ийм зүйлийг тодотгож оруулна гэсэн заалт хуульд байхгүй. Ямар ч бизнес эрхлэгч орлогогүй болчихвол ажилчдаа цомхтгохоос аргагүйд хүрдэг. Эдийн засаг таагүй байгаа сүүлийн хоёр жилд яг ийм шалтгаанаар цомхотголд орсон өчнөөн хүн бий. Харин  бид хэцүү байсан ч энэ хүмүүсийг ямар ч цомхотголд оруулахгүй байж, тогтвортой ажлын байраар ажилчдыг хангахын тулд зарим  шаардлагыг "TTJVCO”-д тавьж, зөвшөөрүүлсэн. Ажилчдаа бодож хийсэн алхам.

 

-Эсэргүүцээд байгаа ажилчдын хандлагаас анзаарахад 33 сар гэдэг хугацаанд ч тайвшрахгүй болов уу?

 

-Сая таны хэлсэн шиг асуудлыг ажилчдыг төлөөлж байгаа хүмүүс  тавьсан л даа. Хариуд нь бид нэг үүрэг хүлээхээ амлаад байна. Хэрвээ 33 сарын дараа "TTJVCO”  гэдэг Зүүн Цанхи дээр ажиллахаа боливол, өөрсдөөс нь хамаарахгүй шалтгаанаар энэ хүмүүс ажилгүй болвол  "Эрдэнэс Таван толгой”  эдгээр ажилчдыг ажлын байртай болгоход нь дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн. Амралтын хоёр өдөр би ажилчдынхаа төлөөлөлтэй уулзлаа. "TTJVCO”-д ажиллана гэсэн хандлага давамгай байгаа нь анзаарагдсан. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс дөрвөн шаардлага тавьсан. Хүлээж авбал асуудалгүй гэж байна. Ням гаригийн өглөө ажилчдын ээлж солигддог. Тавь гаруй ажилчид амрахаар Улаанбаатарт ирж, мөн энэ хэмжээний ажилчид Өмнөговь руу явдаг юм. Ажилчдын сэтгэл санаа тайвширсан байна.

 

-Үйлдвэрчний эвлэлээс ямар шаардлагууд тавьсан бэ?

 

-Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй өчигдөр (уржигдар) өглөө 12.00 цагт уулзсан. "Үүссэн асуудлыг олон нийтийг цочролд автуулахгүйгээр эв зүйгээр шийдье” дахин ийм хүний эрүүл мэнд хохирох ноцтой үйлдэл гаргахгүй байх гээд олон асуудлыг ярилцлаа. Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн эрүүл мэндийн байдалд яаралтай анхаарлаа хандуулаач гэсэн шаардлага тавьсан.  Бид энэ шаардлагыг бүрэн хүлээж авсан. С.Эрдэнэ гуайг  Гэмтэл согог судлалын төвд очиход  компанийн төлөөлөл ажилтнуудаа  явуулсан. Тогтмол цаг хугацаанд эргэж байгаа. Санхүүгийн шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тогтмол цаг хугацаанд байнга очиж ар гэрийнхэнтэй нь, эмч нартай нь уулзаж байгаа.

 

-Эмч нар биеийн байдлынх нь талаар ямар мэдээлэл өгч байна?

 

-Өмнөхөөсөө бага зэрэг сайжирсан гэж ойлгосон. Цочролд орсон, шокийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Ойрын хоёр хоногтоо эмчилгээ нь дуусаад өөр эмчилгээ рүү шилжих юм билээ. Тэр үед тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалсан хүндрэл гарч болзошгүй гэж эмч хэлсэн байсан.

 

-Хоёр дахь шаардлага нь ....?

 

-"Эрдэнэс Таван толгой” ХК, "Эв санааны нэгдэл” ҮЭ хооронд хамтын гэрээ яаралтай байгуул гэсэн шаардлага тавьсан. Хамтын гэрээг ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө  буюу "TTJVCO” компанид шилжихээс өмнө байгуул, ажилтнуудад гаргасан баталгаануудыг бичгээр өг гэсэн. Баталгаануудыг бичгээр өгчихсөн. Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө хамтын гэрээ байгуулах тал дээр судалгаа хийж  ажиллаж байна. Хамтын гэрээ гэдэг үйл ажиллагаа хууль тогтоомжоор зохицуулагдсан, хуулийн хүрээнд хийгдэх ёстой зүйл. Энэ асуудал дээр хоёр талаас төлөөлөл гаргаад ажиллаж байна. Миний хувьд  энэ ажлыг аваад удаагүй учраас зарим нэг зүйлтэй танилцаж амжаагүй байгаа. Хамтын гэрээтэй холбогдолтой зүйлс судлаад сууж байна. Хамтын гэрээг компанийн эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалттай нягт холбоотой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хамтын гэрээ байгуулсны дараа бид ажилчдын өмнө тодорхой үүрэг хүлээнэ.

 

-Ямар үүрэг?

 

-Тодорхой ажилтнуудад тэтгэвэр, тэтгэмж, цалин урамшууллын асуудлыг шийдэж таарах байх. Компанийн санхүүгийн нөхцөл байдлын боломж гэх зэрэг судлах, тооцох зүйл байна. Ойрын хугацаанд уулзаад хэлэлцээрээ үргэлжлүүлье, шийдэлд хүрэх боломжуудыг хамтдаа хайя  гэсэн байр суурьтай байна. Ажилчдын төлөөлөл  компанийн зарим албан тушаалтаныг менежмэнтийн багаас гаргах шаардлага тавьсан. Зарим хүмүүсийг мэргэжлийн бус, ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй, ёс суртахуунгүй гэж үзэж байгаа юм билээ. Бид судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Яг таг тогтоож байж шийдвэр гарах учиртай. Тийм учраас шууд хариу хэлэх боломжгүйгээ тайлбарласан.  Сүүлийн шаардлага нь ЭТТ, "TTJVCO”-гийн байгуулсан хамтын ажиллагааны гэрээг монгол хэлээр байгуулж хувийг нь өг гэсэн гэсэн. Энэ гэрээг англи хэлээр байгуулсан. "Эрдэнэс Таван толгой” ХХК нь дотоодын аж ахуйн нэгжээс гадна надаадын хөрөнгө оруулагч, худалдан авагч олон компаниудтай  хамтарч ажилладаг. Хөрөнгө оруулагч, худалдан авагчдын зүгээс гэрээгээ англи хэлээр байгуулах хүсэлт тавьдаг. Олон улсад баримталж байгаа стандарт нь ийм. Бид гэрээний шаардлагатай хэсгийг нь монгол хэлээр орчуулж үйлдвэрний эвлэл, ажилчидын төлөөлөлд өгсөн. Одоо мэргэжлийн байгууллагаар орчуулгыг хянуулахаар  ажиллаж байна.

 

-Асуудал тавиад өчнөөн сар болоход шийдвэртэй хариу хэлээгүй гэж С.Эрдэнэ ярьж байсан. Яг хэзээнээс хандаж эхэлсэн бэ?

 

-Гэрээ байгуулагдсан цагаа буюу сар хагасын өмнөөс ажилчидын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлээс энэ гэрээг буруу, эрх ашиг зөрчиж байна гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс манай компанийн  удирдлага, ТУЗ-д сар хагасын хугацаанд тав, зургаан бичиг өгсөн байдаг. Зарим  бичгийн хариуг  амаар, заримд нь бичгээр болон нийт ажилчдын хурал хийж байгаад  тайлбарлаж танилцуулсан.  Тайлбар өгсөөр ирсэн. Үйлдвэрчний эвлэлээс тавьсан шаардлагуудын хувьд  удирдлагуудын зүгээс шууд шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байсан болов уу гэж харж байгаа. Нэг ажилтан ажилгүй болчихлоо, цалин мөнгө өгөхгүй байна, хоол хүнс муу  байна, хувцас багаж хэрэгслэлээр хангасангүй гэсэн тодорхой асуудал тавьж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн саад болсон бол   мэдээж компанийн удирдлага тэр дор нь асуудлыг шийдчих байсан. Нэгэнт байгуулчихсан гэрээ хэлцлийн асуудалтай холбоотой шууд шаардлагыг тухай бүрд нь шийдэх боломж мэдээж байхгүй. "TTJVCO”-той маш удаан хугацаанд хэлэлцээр хийж байж байгуулсан гэрээ. Үйлдвэрчний эвлэлээс тавьсан асуудлын хувьд сар хагасын хугацаанд боломжит хэмжээндээ шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Энэ гэрээ бол компанид эдийн засгийн агуулгаараа санхүүгийн ачаалал багатай, үр өгөөжтэй, зардал бууруулж чадсан гэж үзэж байгаа. Нөгөө талаас Зүүн Цанхийн уурхайгаас борлуулалтын гэрээ байгуулсан Хятадын "Чалко” компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж нээгдэж байгаа. Бид "TTJVCO”-д олборлолтын зардал гэж багагүй мөнгө төлөх өртэй. Өр төлбөрийн асуудлыг олборлосон нүүрсээрээ төлнө гэсэн тохироо хийсэн. Өмнө нь олборлолтын зардлыг бэлэн мөнгөөр төлдөг байсан юм. Бэлэн мөнгө муутай учраас банкнаас зээл авч өгдөг байсан. Банкнаас зээл авахаар хүү гэж том зардал бий. Одоо ийм асуудал байхгүй болсон. Нүүрсээрээ өрөө дарна. Энэ гэрээ хэрэгжээд явбал манай нүүрсний борлуулалт ч нэмэгдэнэ, Чалкогийн өрийг ч тодорхой хугацаанд барагдуулна гэж тооцож байгаа.

 

-С.Эрдэнэ та бүхэнтэй уулзахдаа өөрийгөө шатаана гэж сануулж байсан уу?

 

-Тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэж хэлсэн удаа бий. Өөрийгөө шатаана, эрүүл мэнддээ хохирол учруулахаар үйлдэл хийнэ гээгүй. Хүний амь нас эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл, ийм үйлдэл хийсэнд нь харамсч байна.

 

-Зүүн Цанхийн уурхайн ачилтын хэсгийн 21 оператор ажил хаялаа гэж дуулдсан. Яаж шийдсэн бэ?

 

-Уржигдар (11 дүгээр сарын 13 )  ажил хаяхаа мэдэгдээд 18.00 цагаас хойш ажлаа хаясан.”Эрдэнэс Таван толгой”  борлуулалтын гэрээнийхээ дагуу олон компанид нийлүүлэлт хийх үүрэгтэй. Тухайн үед ачилт хийлгэхээр маш  олон машин ирсэн байсан. Компанийн зүгээс  хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, санхүү, хөрөнгө оруулалтын учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байсан  учраас ажилчдадаа  хүсэлт илгээсэн. Ажил хаялт нь хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдах ёстой,  ажил хаялт компанийн  хэвийн үйл ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй,  хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлнэ үү гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийг ажил олгогчдын төлөөлөл,  үйлдвэрчний эвлэл хүлээж аваад өчигдрийн (уржигдар) 15.00 цагаас ажил хаялтаа зогсоосон. Одоо компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

 

-Танай компанид "Эв санааны нэгдэл”-ээс гадна  өөр ч үйлдвэрчний эвлэл бий гэж сонсогдсон. Тэр ямар учиртай мэдээлэл вэ?

 

-"Эв санааны нэгдэл”  үйлдвэрчний эвлэлийг 2011 оноос байгуулаад ажиллаж байгаа юм билээ.  "Эрдэнэс Таван толгой” компанид бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй хоёр үйлдвэрчний эвлэл байдаг гэж ажилтнууд ярьж байна. Нэгдсэн гэж ярьдаг ч тодоруулахаар ажиллаж  байна.

 

 -Таны хувьд  "Эрдэнэс Таван толгой” шинэ газар уу, эсвэл...?

 

-Би толгой компани "Эрдэнэс Монгол” ХХКд 2008 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  "Эрдэнэс Таван толгой”-г  байгуулах, Оюу толгойн  гэрээ хэлэлцээр хийх бүх л үйл ажиллагаанд орж ажилласанн.  Таван толгойн хэлэлцээр, Таван толгойтой холбоотой тайлбар танилцуулгыг УИХ, Засгийн газарт хийх гээд бүх л ажилд оролцсон учраас миний хувьд тодорхой мэдээлэлтэй байгаа. "TTJVCO”-той хийсэн  гэрээ хэлцэл үргэлжлэх хугацаанд ажлын хэсэгт орж ажилласан. Өнгөрсөн тавдугаар сараас "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

 

-Ингэхэд "Таван толгой” төсөл  ханган нийлүүлэлтээ  тооцвол хэчнээн хүнийг ажилтай байлгаж байна?

 

- Таван толгойг дагасан 4500 гаруй ажлын байр бий. Зүүн Цанхийн олборолт хийгдэхгүй, нүүрсний борлуулалт зогсонгуут  олон ажлын байр байхгүй болж, үйлдвэрлэл үйлчилгээ зогссон. Үүнтэй холбоотойгоор зүүн Цанхийн нүүрс тээвэрлэгч "Монголын тээвэр нэгдэл” компаниас зүүн Цанхийн уурхайн ажлыг хурдан эхлүүлэхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл монголын 900 гаруй машин хагас жил сул зогслоо 1500 гаруй ажилчид ажилгүй сууж байна гэж мэдэгдсэн байгаа.  

 

Ц.Баасансүрэн Эх сурвалж: 24.mn
Т.Билгээ: Манай компанийн ажилчдад ажилгүй болох эрсдэл гарахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани