Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Үхэл зуучлагч” буюу “Арева”-гийн “ухуулагч”

“Үхэл зуучлагч” буюу “Арева”-гийн “ухуулагч”Ураны шар нунтаг ямарч аюулгүй гэсэн суртал ухуулгын "их аяны тоос” хот хөдөөгүй хадаж байна. Энэ "аян” цааш улам хүч авах төлөвтэй. Сүүлдээ уран таны гар утас, цахилгааны унтраалганд ч байж л байгаа гэж өнөөх суртал номлогчид нь мэдээллийн хэрэгслүүдээр дур мэдэн цацах болов. Ноднин жил хэсэг сэтгүүлчдийг Казахтанд аваачиж, уран олборлож буй уурхайн ойролцоох тосгод, хэдэн техник сэлтийн зураг авахуулан нутгийн иргэдийнх нь тухай  аян замын тэмдэглэл маягийн юм бичүүлсэн дарга нар "Тээр хараач, уран хоргүй байгаа биз” гээ байна. Хоолыг нь идэж, зардлаа даалгасан сэтгүүлчид энэ зэргийн юм бичиж нийтлэлгүй л яахав.  Дарга  нар ч ураны суртал ухуулгаа  хийлгэх гэж төсөв хөрөнгө зориулсан болохоор тэр зэргийн юм ярьж таараа. Гэхдээ ураны шар нунтаг хор хөнөөлтэйг монголчууд  нэг үеийг бодвол овоо мэддэг болж байна. Францын Арева групп Нигер улсыг яаж сүйрүүлж буйг ч мэдэж байгаа. "Арева” нь Нигерт олон жилийн турш дангаар ноёлж буй.   Нигер ураны нөөц ихтэй ч харин баяжиж чадсангүй. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 2.7 тэрбум еврод хүрдэг бол Арева  нь  Нигерээс уран олборлосноор үүнээс  даруй 100 дахин илүү  цэвэр ашиг олдог. Нигер уран олборлолтоор дэлхийд 3 дугаарт бичигддэг атал   өнөөдөр хүний хөгжлийн индексээр хамгийн сүүлийн байранд жагсаж байна. Нигер улс маш их ашигт малтмалтай атлаа дэлхийн хамгийн ядуу улсуудын дээрээсээ 2 дугаарт  багтдаг  гээд бодоод үз л дээ. "Арева” лав тэдэнд нэмэр болсонгүй. 


Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "Арева Монгол”  компанийн 34 хувийг Японы "Мицубиши” корпораци эзэмшиж байгаа. Мөн шинээр байгуулагдсан "Арева майнс” хамтарсан компанийн 22 хувийг япончууд эзэмшиж байна.  Монголын төрийн өмчит "Мон-Атом” компани ч бас хамтарч буй. Өөрөөр хэлбэл, Монгол, Франц, Японы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдаад ажиллаж байгаа юм.

 

Манай улс өнөөдөр 100 мянга гаруй тонн ураны нөөцтэй. Ураны нөөц цаашдаа 1.5 сая тонн болж өсөх боломжтой хэмээн Цөмийн энергийн газраас мэдээлж байгаа. Дээрх гэрээ хийгдсэн "Арева”-гийн эзэмшлийн ордуудын нөөц 60 мянган тонн бөгөөд тус компани одоогоор хайгуулын 18 тусгай зөвшөөрөлтэй.

 

Алаагүй баавгайн арьс арилжаалав гэдэг шиг олж болох ашиг олзоо тоочвол шар нунтаг гэгч нь ёстой бурханы хишиг гэлтэй. Гэвч хор хөнөөлийг нь дарга нар огт тоохгүй байна. Тэд мэдэхгүйдээ биш л дээ. Төр, засгийн томоохон алба хаших тэрхэн зуурт тэд гадныхантай ураны шар нунтагийн  наймаагаар хэтэвчээ зузаалахын тулд л "Тэр чинь талхан дээрээ түрхээд иддэг амтат цөцгий” гэх нь холгүй болоод байгаа аж.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр гэдэг залуу сүүлийн үед Францын "Арева” компанийн албан ёсны "суртал нэвтрүүлэгч” гэмээр тун шаргуу "донгоддог” болжээ. "Арева”-гийн дэлхий дахинд тарьж буй гайг тэр бас сайн мэднэ.  Наад зах нь Нигер улсыг "Арева”-чууд яажшуу  сүйрүүлсэн тухай шинэхэн түүхийг тэр амаа чилтэл ярьж чадна. Даанч энэ бүгдийг хэлэхээс үхтэлээ айж яваа нэгэн аж. Тэгээд ч "Мон-Атом”-д ажилд ороод удалгүй ийм том агентлагийн дарга болтлоо суга дэвшчихсэн мань эр "Ураны шар нунтаг хоргүй. "Арева”-чууд бол агуу ихийг бүтээгчид, гайхамшигтай сайн технологтой” гэж ярихгүй л бол хүртэх юмгүй салах хойно доо.  Ер нь энэ залуу "Мон-Атом”-д менежер, инженер энэ тэрхэн хийхээс өмнө ч бас овоо хөөрхөн манаргаж, хүмүүсийг гадаадад суралцуулах, ажиллуулах зар мэдээллээр хууран мэхэлж, мөнгийг нь сэгсэрч байсан юм билээ. "Босоо загал” гэх компанийн нэрээр ийм хөгийн хэрэг нь шүүх дээр очиж, гадаадад ажиллах, суралцахаар урьдчилгаа мөнгөө тушаасан хүмүүсийн зарим нь түүнээс арай хийж авсан байна. Канад, Америк зэрэг оронд ажил, сургуульд зуучлуулахаар тушаасан 3-4 сая төгрөгийн урьдчилгаа мөнгөө буцааж авч чадахгүй, цөхрөнгөө бараад  тэр чигт нь хаясан хүн ч бий гэнэ. Энэ талаар одоо  Баянгол дүүрэгт амьдардаг Д.Бямбажав өвгөн үгээ бараад сууж байна лээ. Тэрбээр хүүгээ гадагш явуулж хэдэн  төгрөг хураах гээд Н.Тэгшбаярт  шургаж унатлаа молигодлуулжээ. Тэгэхээр иймэрхүү л  хулхины эр өдгөө Цэмийн энергийн газрыг толгойлон,  "Арева”-гийн суртал нэвтрүүлэгч хийж буй ажээ.

 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт "Арева”-гийнхан ураны шар нунтагийн дээж аваад байгаа. Манайд одоогоор ураны ордын ашиглалтын лицензтэй нэг ч компани байхгүй гэдэг. Гэтэл тус компани үнэн чанартаа тэндэхийн ордыг ашиглаж буй нь энэ. Үүнээс болоод тэндэхийн олон айлын мал үхсэн маргаан тасраагүй байтал саяхан дахиад Зүүнбаян сумын нэг айлын төллөх эх малаас ургийн гажигтай төл мэндлэв. Ноднин жилийн малын үхлийн шалтгааныг  Цөмийн энергийн газрынхан  өөрсдөө шижлээд "Уранаас болж үхээгүй” гэсэн. Үүнийг нь малчид харин хүлээж аваагүй.    

 

Шар нунтаг гэдэг нь 80 орчим хувийн ураны оксид агуулсан  нунтаг. Үүнийг уурхайгаас олборлон гаргаж авахад байгаль орчин  бохирддог төдийгүй үхэл сүйрэл авчирдаг. Газрын гүнд болон ил аргаар их хэмжээний усаар угааж, тэр ус нь гүний ус, газар шороог бохирдуулж, ураны агууламж бүхий тоосонцор нь агаарт дэгддэг байна. "Арева” компани Монголд гүний аргаар олборлолт хийнэ, энэ бол ямар ч аюулгүй технолог гээд байгаа нь тун эргэлзээтэй. Хамгийн энгийн ойлголтоор тэд газрын гүн рүү өрөмдөж, тусгай хоолойгоор хүхэрт ислийн тусламжтайгаар ураны түүхий эдийг ялган авч шар нунтаг болгодог. Хоолойн ханын нүхээр ялгарч гарсан хүхэрт исэл зэрэг нь   ямар нэгэн гамшиг үүсгэхгүй  гэх баталгаагүй. Ураны хүдэрийг цааш боловсруулах нь ч мөн байгаль орчныг асар ихээр сүйтгэдэг. Ураны хүдрийг үйрүүлж шар нунтаг гаргаж авахад их хэмжээний радон хий агаарт гадагшилна. Газрын гүний ус тэр чигээрээ уранжих аюултай.  Гүний усаа ингэж хордуулсан нөхцөлд  цацрагийн өвчлөл улам нэмэгдэнэ. Эдгээр нь их энгийн ойлгомжтой  зүйлс.  

 

"Арева”нь  дэлхийн 40 орчим улс оронд ураны хор хөнөөл тарьж байна.  Өнгөрсөн онд Германы иргэний байгууллагууд  "Арева” компанид "хар шагнал” буюу  "Үхэл зуучлагч” гэсэн албан ёсны "пайз” зүүж өгчээ. Харин энэ тухай "Арева”-гийн Монгол дахь суртал ухуулагчид  амаа тас хамхиад харайж явна.

 

Б.Отгонбаяр

 

 

 

“Үхэл зуучлагч” буюу “Арева”-гийн “ухуулагч”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:01
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

Өнөөдөр, 14:48
Өнөөдөр, 12:56
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани