Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн асуудал босч ирэв...

 Зэсийн асуудал босч ирэв...Сүүлийн үед зэсийн асуудал босч ирэх болов. Дөнгөж сая буюу энэ 3 дугаар сарын 21-нд дэлхийн агентлагууд бараг нэгэн зэрэг зэсийн тухай мэдээлэл гаргаж эхлэв. Тэдгээрээс зөвхөн хоёрыг нь хүргэж байна. Энэ нь манайтай ихээхэн холбоотой учир орчуулан хүргэж байна.


Эхнийх нь Bloomberg-ийн мэдээ.


"Эдийн засгийн ухааны докторын хэргэмтэй металл” гэж трейдерүүд эртнээс нэрлэж ирсэн зэсийг шинээр тодорхойлох болж байгаа бололтой, учир нь түүний дэлхийн эдийн засгийн идэвхийг харуулах барометрийн үүрэг багасч байна.
Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) прогнозоор дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац энэ жил 3,7% болж, өөрөөр хэлбэл 3 жилд хамгийн дээд хэмжээндээ хүрэх юм. Чингэхдээ АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн тэргүүн асан Алан Гринспений хэлж байгаагаар өмнө нь эдийн засгийн төлөв байдлын ашигтай индикатор болж байсан зэс хямдарч байгаа аж. 1988 оноос Нью-Йоркийн Comex бирж дээр энэ металл фьючерсийн худалдаанд гарсан үеэс ханшны динамик нь муудсаар ирсэн юм.


Сүүлийн 16 улиралд зэсийн үнэ ердөө л 6 удаа дэлхийн ДНБ-ний динамикийг давтсан байна. Харин 2013 оны 12 дугаар сард Standard & Poors дахь хөрөнгийн индексийн ханш 500 болтол бууж 2008 оноос хойшхи хамгийн бага хэмжээнд хүрчээ.
Эдийн засгийн чиг баримжаа гэж хүлээн зөвшөөрөгдсөн зэсийн статусаа аж үйлдвэрийн хамгийн янз бүрийн салбаруудад өргөн ашиглагддагийнхаа ачаар олж авсан бөгөөд сүүлийн 10 жилд металлын эрэлтийн дийлэнхи хувийг Хятад хангаж байгаа юм.


Хятад Америкаас 5 дахин их зэс хэрэглэдэг бөгөөд эрэлтийнхээ хэмжээгээр дэлхийд хоёрдугаар байранд ордог юм. Шанхайн фьючерсийн биржийн ажигласнаар хэдийгээр дэлхийн эдийн засагт зэсийн нөөцийн өсөлт ажиглагдаж, 2009 оны жилийн эхнээс Хятадын аж үйлдвэрийн хамгийн хөшүүн өсөлтийн үед ч 12 дугаар сараас эхлэн 70% өссөн юм.


"Зэсийн ханш дэлхийн эдийн засгийн төлөв байдлын барометр болдог гэсэн баталгаа яг таг зөв биш юм. АНУ дахь автомашины аж үйлдвэр, орон сууцны зах зээл сэргэн боссон нь Хятад дахь зэсийн эрэлтийн сулралтыг нөхөж чадахгүй. Энд дэлхийн эдийн засгийн нийт эрүүл мэндийн тухай биш, харин тусгай тусгай орнуудын өсөлтийн янз бүрийн хурдцын тухай ярих ёстой” гэж Renaissance Macro Research LLC дахь АНУ-ын гол мэргэжилтэн Нил Дутта хэлж байна.
Comex дахь зэсийн фьючерс жилийн эхнээс 12% хямдарчээ. 24 түүхий эдийн ханшны үндсэн дээр Standard & Poors-ын тооцсон GSCI-ын бөөний индекс 1,5% өсчээ, MSCI All-Country World хөрөнгийн индикатор 0,7% унажээ. 10 үндсэн валютад долларын харьцах динамикыг харуулдаг Bloomberg индекс 0,1% өсчээ. ХНС-ийн тооцдог сангийн индекс 2% өсчээ.


Гэхдээ зарим эдийн засагчид зэсийн үнэ урьдын адил ашигтай индикатор гэж үзсээр байгаа юм байна. Ялангуяа 2010 оны 7 дугаар сард доод хэмжээндээ хүртэл унасны дараа ингэж үзэж болсон байна. Pento Portfolio Strategies-ын тэргүүн Майкл Пенто: зэсийн үнийн нуралт бол дэлхийн эдийн засаг бүх юм нь нэг л биш байгаагийн дохио гэж үзэж байна. 2008 онд зэс түүхий эдийн үнийн нуралт болно гэдгийг амжилттай урьдчилан мэдсэн: тэгээд дэлхийн хямралын үед 54% хямдарсан гэв.


Удаах нь Financial Times-ын мэдээ


Сүүлийн үед зэсийн үнэ ихээхэн унасныг үл харгалзан 2014 онд дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж, олборлолтоо рекорд түвшинд хүргэхээр төлөвлөж байна.
Судалгааны SNL Financial компанийн мэдээллээр томоохон зэс үйлдвэрлэгчид Codelco, Freeport-McMoRan, Glencore Xstrata, BHP Billiton 2016 он хүртэл жилд нийтдээ 1,1-1,6 сая тонн зэс олборлох зорилгоор үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өргөтгөх бодолтой байгаа аж.
Үйлдвэрлэлийн төлөвлөж буй хэмжээ зэсийн даяар нийлүүлэлтийн ойролцоогоор 5%-ийг хангаж байдаг дэлхийн хамгийн томоохон Чили дэх Escondida уурхайн жилийн олборлолтын хэмжээтэй тэнцүү байх аж.


Энэ оны 3 дугаар сарын 14-нд хэвлүүлсэн Rio Tinto-ийн тайланд: "Металлын үйлдвэрлэлийн өсөлт саарсан удаан хугацааны дараа зэсийн олборлолт эрэлтээсээ хурдан өсөж эхэлнэ” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Уулын олборлох компаниуд зэс олборлолтод хийх хөрөнгө оруулалтаа өсгөж байгаа энэ баримт нь удаан хугацааны хэтийн төлөвдөө зэсийн эрэлт өснө гэдгийг харуулж байна.


Гэсэн хэдий боловч зарим компаниуд зэсийн үнэ унаж байгаагаас болж үйлдвэрлэл өсгөх төлөвлөгөөгөө хойшлуулах буюу дахин өөрчилж болзошгүй гэж экспертүүд үзэж байна.


2013 онд дэлхийн бараг бүх томоохон металл үйлдвэрлэгчид гаргалтаа өсгөсөн үндсэн дээр дэлхийн зэсийн олборлолт 6% илүү өссөн юм.
"Бодож төлөвлөсөн төслүүдийн олонхи нь хугацаандаа хэрэгжинэ гэж бид бодож байна, зах зээл дээрх зэсийн илүүдэл энэ болон ирэх жилд л бий болно байх. Мөн үүний зэрэгцээ төслүүдийн зарим нь бодож байснаас удаан хэрэгжих магадлал ямагт бий юм” гэж RBC Capital Markets-ын аналитик Тим Хафф мэдэгдэж байна. Тэгээд тэр: "Том компаниуд төслөө хэрэгжүүлэх илүү боломжтой, харин том биш компаниуд төслөө арга буюу хойшлуулдаг” гэж нэмж хэлжээ.
2014 онд зэс олборлолтоор өсөлтөд хүрэх гэж буй томоохон төслүүдийн дунд Монголд Rio Tinto-гийн хэрэгжүүлж буй Oyu Tolgoi төсөл, Перуд Хятадын Chinalco-гийн хэрэгжүүлж буй Toromocho төсөл, Чилид Codelco-гийн хэрэгжүүлж буй Ministro Hales төслүүд орсон байна.


Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
Зэсийн асуудал босч ирэв...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани