Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ганц мод“-нд монголын бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг

“Ганц мод“-нд монголын бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг>>Түрүүч нь "Өдрийн сонин"-ы 276 (5228), 278 (5230) дугаарт>>

Ганц модны боомтоор нэвтэрч, Гашуунсухайтын хилийн боомт руу өглөө эрт орж ирэв. 300 гаруй нүүрс тээврийн хүнд даацын шалаанз хилээр орох гээд дараалал үүсгэн зогсож байлаа. Харин Монголын талаас Ганц модны боомт руу нүүрс оруулахаар 600 гаруй хүнд даацын машин дугаарлан зогсжээ. 20 гаруй километр үргэлжилсэн цуваа үүсгэн зогсож байв. Хоёр улсын хил ням гаригт амардаг юм байна. Цувааны эхэнд зогсож байгаа машинууд баасан гаригийн өглөө уурхайгаас нүүрсээ ачуулаад гарсан гэнэ. Уурхайгаас нүүрсээ ачиж дуусаад арав гаруй цаг давхисаар Гашуун сухайтын хилийн боомтын наахна ирээд ийн дугаарладаг аж. Цувааны хамгийн сүүл хэсэгт зогсож байх үед хил хаачихдаг байна. Ингээд ням гаригт амардаг болохоор бүтэн хоёр өдөр гурван шөнө зогсоод даваа гаригийн өглөө эртлэн хил нэвтэрдэг гэнэ. Урд хөршийнхөн нүүрс худалдаж авахгүй байгаагаас ихэнх уурхай хаалгаа бариад байгаа. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн уурхайгаас л нүүрс урд хөрш рүү гаргаж байна. Гашуунсухайтын хилийн боомтоор гараад машиныхаа хажууд зогсож байгаа жолооч нартай уулзлаа. Тэд Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас нүүрсээ ачуулах гэж хоёр өдөр дугаарлан зогссоноо ярьж байв. Тус уурхайд ачигчаар хоёр хүн шинээр ажилд орсон гэнэ. Тэд ажилдаа гаршаагүйгээс цагийн дотор ачиж дүүргэдэг тэвшийг гурван цаг гаруй хугацаанд арай гэж дүүргэдэг. Үүнээс болоод уурхай дээр хэдэн зуун машин хонон өнжин дугаарлаж, хоол ундгүй зогсох болжээ. Уурхайн орчимд хоол, цай идэж уухаар цайны газар байхгүй болохоор жолооч нар хэдэн өдөр нойр, хоолгүй зогсож байгаагаа хэлж байв. Энэ талаар компанийн удирдлагуудад гомдол гаргахаар "Бидэнд та нарын асуудал хамаагүй. Өөр уурхайгаас нүүрсээ ачихгүй юу” гээд тоохгүй өнгөрөөдөг гэнэ.

Гашуунсухайтын хилийн боомтоос Эрдэнэс Тавантолгойн уурхай руу Б.Гансүх гэх жолоочийн машинд суугаад хөдөллөө. Тэрбээр "Шадар сайд асан У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрээр бүх машин засмал замаар явдаг болсон. "Энержи Ресурс” компани барьсан замаа улсын мэдэлд өгсөн. "Гашуунсухайт” компанийнхан нүүрс ачсан машинаас зам ашигласны төлбөр авч байгаа” хэмээн ярив. Уурхай руу явж байгаа том оврын машин бүрээс зам ашигласны төлбөр гээд 60 мянган төгрөг авдаг байна. Мөн уурхайгаас нүүрс ачаад Гашуунсухайтын боомт дээр ирэх бүрт тонн тутмаас нэг ам.долларын татвар авч байгаа гэнэ. 60 тонн нүүрс ачсан машин зам ашигласны татварт 60 ам.долларын татвар өгч байгаа аж.

Хүнд даацын машин хоорондоо тохой хүрэхгүй зайтай зөрөх юм. Жолооч Б.Гансүх "Энд зам тээврийн осол өдөр болгон гардаг. Олон хоног нойргүй явж, уурхай дээр дугаарлаад зогсчихсон машины жолооч нүүрсээ ачаад эргээд хил рүү гардаг. Толь шиг засмал замаар арав гаруй цаг давхина. Машиныхаа паарыг тавьчихаар ядарч яваа жолоочийн нойр хүрнэ. Ингээд үүрэглээд машины араас орно. Эсвэл үүрэглэж яваад эсрэг урсгалын машинтай халз мөргөлдөнө. Хэдэн зуун жолооч энэ замаар явж байна. Согтуу жолооч ч таарна. Эсрэг урсгалын замаар явж байгаа машинтай мөргөлдөх магадлал өндөр байдаг болохоор суудлын ар руугаа үсрээд ороход бэлэн явдаг. Машинтай мөргөлдөх болоод ирэхээр суудлын ар тал руу үсрээд л орчихно. Ингэж л амьд гарна шүү дээ” хэмээн ярив.

Нүүрсний замд замынхөдөлгөөний шинэ хууль үйлчилдэггүй

Ханбогд, Цогтцэций суманд Замын цагдаагийн тасаг үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хоёр сумын замын цагдаа нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх гэж үйлээ үзэж байгаа юм байна. Хамгийн наад зах нь шинээр батлагдсан хуульд заасан жолооч зургаан цагаас дээш хугацаагаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол торгоно гээд заачихсан байдаг. Энэ хуулиар бол мянга гаруй машины жолоочийг торгох болж байгаа юм. Хамгийн багадаа 12, бүр 100 гаруй цаг нойргүй явчихсан, нүд нь хэт их ядарснаас болоод улайчихсан байдаг. Сумын цагдаа нар мянга орчим машиныг нэг бүрчлэн зогсоогоод жолооч нь ядарсан байна уу, үгүй юу гэдгийг шалгаад байх боломжгүй. Хууль хэрэгжүүлэх гэж байгаа бол хилийн наана гурван өдөр дугаарлан зогсож байгаа 600 гаруй жолоочийг бүгдийг торгох болж байгаа юм. Мөн бүх тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдсан байх ёстой байдаг. Монголын компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг боловч хятадууд даатгалд хамрагдах дургүй байдаг гэнэ. Хуулиараа даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг журамлах ёстой. Гэвч зуу гаруй тонн нүүрс ачсан машиныг суманд журамлах газар байхгүй. Бүр жолооч нар нь хүртэл Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байдаг аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригддаг гэнэ. Хуульдаа согтуу жолоочийг 384 мянган төгрөгөөр торгоод эрүүлжүүлэх ёстой. Жолоочийг нь эрүүлжүүлэх гэхээр нүүрс ачсан машиныг нь авч явах болдог. Машиныг нь замын хажуу руу гаргаж орхиод явах гэхээр хулгайч нар хамаг эд зүйлсийг нь тоночихдог. Монгол компанийн эздэд "Танай компанийн машин энд байна. Жолооч нь согтуу байгаа болохоор ирээд ав” гэж мэдэгдэхээр "Бид мэдэхгүй. Хятад эзэд нь мэднэ” гэж хариулдаг байна. Хятад эздэд нь мэдэгдэх боломж байдаггүй аж. Ингээд бичиг баримтыг нь хурааж авдаг гэсэн. Эргээд жолооч нар бичиг баримтаа авдаггүй байна. Учир нь хятад эзэд нь машиныхаа жинхэнэ бичиг баримтыг жолооч нарт хэзээ ч өгч явуулдаггүй байна. Ганц модонд Монгол Улсын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдвэрлэдэг газраар хийлгэсэн хуурамч бичиг баримтаа цагдаад өгөөд явуулчихдаг байна. Мөн тэнд Монгол Улсын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гээд бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг олон газар байдаг юм билээ. Жолооч нар 120 юаниар хуурамч бичиг баримт хэвлүүлээд авчихдаг. Үүнийгээ цагдаа нарт хураалгачихдаг. Гаднаас нь харахад хуурамч эсэхийг мэдэх ямар ч боломж байхгүй. Өмнөговь аймагт замын цагдаа нарт торгуулийн машин өгсөн гэнэ. Гэвч сүлжээ нэвтрээгүй болохоор торгуулийн машин хэрэглэх боломж байхгүй. Бэлэн мөнгөөр торгох гэхээр хууль зөрчсөн болдог. Торголоо гэж бодоход жолооч нарт мөнгө байхгүй. Ингээд хуурамч бичиг баримтыг нь хурааж аваад үлддэг байна.

Хятадуудаас цалингаа авч чадахгүй байгаа жолооч нар гэмт хэрэгтэн болж байна

"Янхан” хочтой, хятадуудын хүнд даацын машиныг барьдаг жолооч нар сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтэн болж, их хэмжээний мөнгөний өрөнд орох болжээ. Хятадууд нүүрс тээвэрлүүлчихээд ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. "Чи машины тэр эд ангийг эвдсэн байна лээ. Дугуй буудуулсан байна” гэх мэтээр шалтаг хэлж ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. Хятадын цагдаад хэлж өргөдөл гомдол өгөхөөр тоохгүй өнгөрөөдөг гэнэ. Өдөр болгон цалингаа нэхэж очихоор хятадууд нийлж байгаад хэвтэрт ортол зодчихдог. Ингээд аргаа барсан жолооч нар цалингаа өгөхгүй байгаа хятадуудын машиныг аргалж, "Нүүрс зөөж өгье” гэж худлаа хэлээд хил давуулчихдаг байна. Ингээд тэр дор нь мөнгө болох эд ангийг нь зарчихаад Цагаан хадан дээр хаяад явчихдаг. Эсвэл хотод авчраад хямд үнээр зарчихдаг гэнэ. Хятад эзэд нь тээврийн хэрэгсэл нь нэр дээр нь байдаг компанид руу ханддаг. Нөгөө компани нь "Манай компанийн эзэмшлийн машиныг тэр хулгайлчихлаа. Олж өгнө үү” гээд өргөдөл гаргаад өгчихдөг байна. Цагдаа нар гомдлын дагуу жолооч нарыг саатуулдаг. Жолооч нар цагдаад "Миний цалинг өгөхгүй байхаар нь зарчихсан юм” гэж мэдүүлдэг байна. Мөнгө болох эд зүйлсийг нь аваад Цагаан хадан дээр хаяад явсан машиныг өөр хулгайч нар тоноод юу ч байхгүй болгочихно. Ингээд зах зээлийн үнээр 50 гаруй сая төгрөгийн өрөнд орж, гэмт хэрэгтэн болдог байна. Ингэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр олон жолооч гэмт хэрэгтэн болж байгааг Цогтцэций болон Ханбогд сумын цагдаа нар онцолж байсан юм.

Биднийг уурхай хүрэх замд хэд хэдэн осол гарсан байв. Эхний осол Цагаан хадны сондгой гурван байшингийн тэнд гарчээ. Жолооч нь үүрэглэж яваад машины араас орчихжээ. Салхины урд шил хагарч, урд хэсэгт дотогшоо чихэгдсэн байв. Азаар жолооч нь бэртэж гэмтэлгүй үлджээ. Мөн Цагаан хадны суурин хүрч амжаагүй явах үед хоёр хүнд даацын машин мөргөлдчихсөн байв. Жолооч нар нь хүнд гэмтэл авч, Цогтцэций сумын эмнэлэг рүү явжээ. Машины толгой нь шатаж байхад нь галын хор цацаж арай гэж унтраасан юм. Осол гаргасан жолооч нар мөн л хятадуудад их хэмжээний өрөнд оржээ. Осол гаргаж машины эд ангийг нь эвдээд их хэмжээний өрөнд барьцаалагдсан олон жолооч байдаг гэсэн.

Хятадуудын урьдчилгаа болгож өгсөн мөнгөөр хоол идээд нар жаргах гэж байхад уурхайн аманд ирэв. Нар хэдийнэ жаргаж бүрэнхий болсон үед уурхай дээр очиж таарлаа. Уурхайн үүдэнд олон зуун машин дугаарлан зогсож байв. "Янхан” хочтой жолооч нарт бага хэмжээний мөнгө өгч, нэн ховор амьтны эд эрхтэн, хөлдөөсөн чоно, ховор ургамал, мах, үнэт чулуу, түүхийн хосгүй үнэт олдворууд нүүрсэн дор гаргадаг гэнэ. Жолооч нар дээрх гэмт хэрэгтнүүдийн гар хөл болдог байна. Цоохор ирвэсийн арьс хилээр гаргасан жолооч Хятадад баригдаад таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэнэ. Мөн динозаврын яс нүүрсэн дор хийгээд гаргадаг гэдгийг ч жолооч нар хэлж байлаа.

Өмнөговьд төрийн байгууллага огт ажлаа хийдэггүй юм байна. Жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой Хөдөлмөрийн хэлтэс, үүнийг хянах ёстой Мэргэжлийн хяналтынхан огт ажлаа хийхгүй байгаагаас монгол залуус иймэрхүү байдалтай ажиллаж, амьдарч байна. Жолооч нарын энэ асуудалд холбогдох яам, төр засаг анхаарах цаг нь болсныг "Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал харуулж байна. Бүрэнхий болсон хойно бид уурхай дээрээс нийслэл хот руу хөдөлсөн юм. Нүүрс ачуулах гэсэн машины цуваа бараантан ард хоцров.

ЭНХБААТАРЫН ХҮРЭЛБААТАР


“Ганц мод“-нд монголын бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани