Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Анхны Ерөнхийлөгч “арай л муухай харагдаж байна”



Манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат ойрын өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, телевизээр тогтмол гарч, Таван Толгойн орд, түүний хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрийн талаар байн байн ярилцлага өгсөөр байна.

Гэхдээ Таван толгойн асар их баялаг орд, түүнийг эх орон, ард түмэндээ ашигтай, хэрэгтэй, шударга нөхцлөөр ашиглах тухай хэлж ярьж байгаа байр суурь, үзэл бодол нь нэг л биш санагдаад байна.

-"Юун тэр хувьцаа, тэр Эрдэнэс таван толгойн хувьцаа гэж юу юм бэ, хэнд ч байхгүй ш дээ, хэрэггүй цаас” гэх ухааны зүйл яриад л, эх орныхоо энэ их баялагаас хэд гурван төгрөгийн ашиг хүртчих болов уу гэсэн ард олныхоо итгэл, сэтгэл рүү ус цацаад байгаа нь үнэхээр муухай харагдаж байна.

Ядахдаа нөгөө телевизийн зураглаач нар нь анхны Ерөнхийлөгчтэй маань хийж буй ярилцлагынхаа үед тун эвгүй өнцөөс зургийг нь авсан байхыг нь яанаа. Тохуу хийгээд ч байгаа юм уу, сайн ойлогдохгүй байна. Их л уурлаж, бухимдсан хүний зүс царайг харуулах гэж бодсон байх л даа. Гэхдээ л муухай харагдаж байна.

Хувийн ашиг сонирхол, хүсэл мөрөөдөл нь зөрчилдөөд байгаа нэгнийгээ, жишээлбэл УИХ-ын дарга З.Энхболд болон бусад төрийн түшээдийг элдвээр хэлж загнах юм. Уг нь тэд, тэр их баялагтай, нөөцтэй ордоосоо иргэн нэг бүртээ бага ч болтугай ашиг хүртээе гээд л байгаа юм биш үү. Зарим нэг нь төр засгийн хөрөнгөөр буюу татвар төлөгч ард түмний хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон өөрсдийнхөө уул, уурхайн баялаг ордоос зөвхөн 20 гэр бүлийг хагартлаа баяжуулах уу, 20 жилийн хугацаанд монголын ард түмэн хүн шиг амьдардаг болох уу гэж хэлээд байгаа биздээ.

Хүн хүнээ байхаар муухай харагддаг гэж та бидний аав ээж, эмээ өвөө сургадаг байсансан. Цаг өөр болсон гэхэд арай ч ийм дээ хүрчихээгүй байх гэж горьдож явлаа. Гэвч хөрөнгө мөнгө, эрх мэдэл, хайр хүндэтгэл хүнийг, тэр байтугай хүнийг тун хурдан эвдэж байгааг харахаар тун муухай санагдаж, харагдаж байна.

Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж анхны Ерөнхийлөгчөөрөө ард түмэн Пунсалмаагийн Очирбатыг сонгосон. Харин анхны Ерөнхийлөгч маань Ардчилсан хүчнээс нэр дэвшихээсээ өмнө Монголын төрийг 70-80 жил дарангуйлж ирсэн МАХН-ын гишүүн байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Тэрээр 1993 онд Ардчилсан хүчнээс нэр дэвшиж өөрийн нам нэгтэй явсан МАХН-аас нэр дэвшигч, соён гэгээрүүлэгч, сэхээтэн Лодонгийн Түдэвтэй өрсөлдөхөд ард түмэн түүнийг сонгож Монгол улсын Ерөнхийлөгч болгож байлаа.

Энэ хүн иргэдийнхээ эрх, эрх чөлөө, сайн сайхан амьдралын баталгаа нь болсон анхны ардчилсан үндсэн хуулийг хоёр гардан авч, тамга тэмдгээ дарж, мутрын үсгээ зурж байлаа. Түүнийг техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой хэмээн википедиа нэвтэрхий тольд бичжээ.

1997 онд П.Очирбатыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухад нь тэр үед Ерөнхий сайд байсан Мэндсайханы Энхсайхан нэгэн захирамж гаргаж байсныг энд сонирхуулья.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТЫН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатархот

Дугаар 183

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын "Пунсалмаагийн Очирбатын хангамж, хамгаалалтын тухай” 58 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн насан туршид нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинг олгож байхыг Сангийн сайд П.Цагаан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваа нарт даалгасугай.

2.П.Очирбатыг төрийн ёслолын арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтны /Засгийн газрын гишүүний/ зэрэг зиндаагаар оролцуулж байхыг төрийн ёслолын албанд үүрэг болгосугай.

3.П.Очирбат болон гэр бүлийг нь Улсын клиникийн нэгдсэн П эмнэлгийн үйлчилгээгээр хангаж байхыг Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайд Л.Зоригт даалгасугай.

4.Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд өвлийн орон сууцаар хангаж, түүний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд П.Цагаан, төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Д.Баяндалай нарт даалгасугай.

5.П.Очирбатыг 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авч, орон тооны жолооч бүхий суудлын автомашин, холбоогоор үйлчилж тэдгээрийн зардлыг төсвөөс гаргаж байхыг Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж:Энхнасанд даалгасугай.

6.50 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий хувийн орон сууцны байшингийн зураг, төсвийг хийх,түүнийг барьж ашиглалтад оруулахтай холбогдсон зардлыг хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.

7. Уг байшинг барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Д.Баяндалайд үүрэг болгосугай.

8.Төрийн ордонд ажил уулзалтын байр гаргаж өгөхийг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Д.Баяндалайд үүрэг болгосугай.

9.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН.

Түүнчлэн П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласаар байна.

Г.Чугаа
Анхны Ерөнхийлөгч “арай л муухай харагдаж байна”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани