Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулна

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн хэлтсийн дарга Ж.Батболд тэргүүтэй УБТЗ, ИНЕГ-ын төлөөлөгчид саяхан Москва хотноо ажиллаад ирсэн юм. Энэ удаагийн ажил хэргийн уулзалтуудын үр дүнгийн талаар яамны ТНБД Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

 

-ОХУ-ын Тээврийн дэд сайд А.С.Цыденов болон Оросын төмөр замууд НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов нартай уулзсан уулзалтаар ямар асуудлууд шийдсэн бэ?

 

-ОХУ, Монгол Улсын хооронд байгуулагдсан 1949 оны гэрээнд УБТЗ-ын гол төлөөлөл нь  Зам, тээврийн яам байна гэж заасан байдаг. Тэгэхээр ЗТЯ төмөр замын бүтээн байгуулалт, бизнестэй холбоотой аливаа асуудлаар ОХУ-ын талтай ярилцаж байх нь хамгийн зөв хэлбэр бид үздэг. Гэрээнд заасан үүрэг нь ч тийм юм. Цаашдаа энэ гэрээний дагуу явах нь зөв ч гэлээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон жил яригдаж байгаа. Одоогоор бодит дүгнэлт хараахан гараагүй байна. Гэрээний тухайлсан яг ямар заалт нь УБТЗ, РЖД нийгэмлэгийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад болж байгааг хоёр тал ярилцах шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын чиглэлээр, зөвхөн РЖД, ЗТЯ хамтраад хэрэгжүүлж болохооргүй томоохон санхүүжилттэй төслүүд, техник технологийн тодорхой шийдэлтэй төслүүд байж болно. Ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө нь хэний өмч байх, ашиглалт үйлчилгээг нь хэн хариуцах, зээл төлбөрийг нь хэн төлөх гэх зэргээр асуудлууд үүсдэг. Ийм асуудлуудыг шийдвэрлэх талаар дээрх 1949 оны гэрээнд тусгагдаагүй байдаг. Тиймээс хоёр тал сууж байгаад гэрээн дээрээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатэй юм байна гэж үзсэн. 2000 оны үед хэрэгжүүлсэн шилэн кабелийн томоохон төсөл УБТЗ, РЖД хоёуланд нь хэрэгтэй төсөл байсан. Жишээлбэл, өнөөдрийн ашиглалт, эзэмшлийн асуудал 1949 оны гэрээгээр биш дамжуулан зээлдэх гэрээний шугамаар явж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газарт өгсөн хөнгөлөлттэй зээл юм.

 

-Сүүлийн үед Монголын төмөр замд хувийн хэвшлийнхэн түлхүү орж ирж байна. Энэ асуудлаар ОХУ-ын тал ямар байр суурь илэрхийлж байна вэ?

 

-Олон улсын зээл, тусламж, банк санхүүгийн тусламж төсөл хөтөлбөрөөс гадна хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ. "Болд төмөр Ерөө” компани өөрсдөө төмөр зам барьсан. Эрдэнэт-Овоот-Арц суурь-Кызыл чиглэлийн төмөр зам, "Богдхан төмөр зам” төслийн талаар ч бид ярьж байгаа. Энэ төслүүдэд хувийн хэвшлүүд ямар зарчмаар оролцох, Засгийн газартай ямар гэрээ хэлэлцээр хийх, УБТЗ-тай ямар гэрээтэй байх гээд олон асуудлуудыг зохицуулах шаардлагатай байна. Ийм учир шалтгааны үүднээс ОХУ болон манай тал тус тусдаа ажлын хэсэг гаргасан байгаа. Монголын талын ажлын хэсгийг би ахалж байгаа. Удахгүй асуудлуудаа нэг тийш болгож шийдвэрлэнэ. Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийг би ахалдаг. Жил болгон хуралдаж, дараа жилийн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог. Хоёр талын санал санаачилгаа ч ярилцдаг. Энэ удаад Монголын тал УБТЗ-аар дамжин өнгөрөх ачаа тээврийг сайжруулах, хэмжээг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. УБТЗ-ын орон нутгийн галт тэрэг Наушкт маш олон цагаар саатдагийг болиулж Улаан-Үүдэд хяналт шалгалтыг нь хийдэг болъё гэдэг саналаа тавьсан.  Манай саналыг хүлээж авсан байгаа. Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг ОХУ шууд хөрөнгө гаргаж барих боломж тааруу байна гэдгээ хэлсэн. Харин хувийн хэвшлийг оролцуулах тал дээр дэмжиж байгаа. Оператор нь УБТЗ байхад асуудал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг энэ төсөл рүү татах боломж манайд байна. Энэ төмөр замаар тээвэрлэх ачааны асуудал дээр ОХУ-ын тал санаа зовохгүй байх шиг байна.

 

-ОХУ, Хятадын хоорондох ачааг Монголоор дамжуулан тээвэрлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцсан уу?

 

-"Роснефть” компанийн удирдлагуудтай уулзсан. ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулах асуудлыг бас ярилцлаа. Жилд 3,2-4,0 сая тонн ачааг УБТЗ-аар нэвтрүүлэх боломж байгаа гэдгээ хэлсэн. Зарчмаа бол тохирсон. Одоо харин харин яаж дамжуулан тээвэрлэх арга хэлбэрээ ярилцаж байна. Худалдан авагч Хятадын тал шууд Наушкаас нефтиэ авч болж байна. Эсвэл РЖД-ынхан УБТЗ-аар дамжуулан Эрээн хот хүргэх, тэндээсээ худалдан авагч нь цааш тээвэрлэх гарц байна. Бидэнд бол сүүлийнх нь хувилбар ашигтай. Эрээн хотод түүхий нефтийг шилжүүлэн ачих уу, эсвэл галт тэрэгний дугуйг солих уу гэдгээ Хятадын тал шийдэх юм. Энэ талаархи гурван тал, бүр цаашилбал таван талын уулзалтыг чадвал энэ 7 хоног, цаашлаад ирэх 7 хоногт зохион байгуулахаар ажиллаж байна. Оросын төмөр зам, "Роснефть”” компани, Монголын тал, Хятадын төмөр зам, худалдан авагчдын хамтарсан уулзалт хийх юм.

 

-ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэлд олгодог цэнхэр тасалбарын тухайд?

 

-ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэлд олгодог цэнхэр тасалбарын тоог 4000 ширхэг хүртэл байхаар ярилцлаа. Оросын тал тогтмол рейсийн орлого нь байхгүй болчих учраас тусгай зөвшөөрөл гаргамааргүй байна. Монголчууд хувийн тээврийн хэрэгслээр ОХУ руу нэвтрэх нь ихэсч, осол зөрчил тэр хэрээр нэмэгдэж, ОХУ-ын хууль дүрмийг зөрчих нь их байгаа учраас болгоомжилж байгаа юм билээ. Одоогоор манай улс нийтийн зорчигч тээврээ илүүтэй хөгжүүлэх шаардлагатай болж байна. Тээврийн хэрэгслийн бүртгэлжүүлэлтийг ч улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Shuud.mn

Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани