Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Шинэ жил“ төсөл...Оюутолгой, Тавантолгой

940.5 тэрбумын алдагдалтай ч сахилга батжсан төсвөө баталж аваад Оюутолгойг дараа оны найдвар болгож  цагаан сарын сэдэвт үлдээгээд энэ оны эдийн засгийн асуудал үндсэндээ хаагдлаа. Одоо шинэ жилээ ярьцгаах боллоо доо. 

 

 

Тавантолгой дээр шампанск буудуулах хүлээлт байсныг түрдээ мартуулж  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оргилуун дарс буудуулья гэсэн "төсөл” санаачлага гараад ид дундаа явж байна. Хэдэн жил бэлдсэн гэх өөрчлөлтийн төслөө гэнэт өргөн барьсан нь яах аргагүй шинэ жилийн сюрприз болгох гэсэн хэрэг байх.

 

Үргэлж муулах түшээдийнхээ урмыг нь хугалалгүй "Улс төр”-ийн тусгалаар шинэ жил ямар байх төслийн төсөөллийг буулгацгаая. Дандаа бухимдаж уурлаад яахав. Давхар бас инээмсэглэцгээе дээ.

 

2015 оны 12-р сарын сүүлийн өдрүүд ... Төв Азийн цээжиндэх төвийг сахисан тусгаар Монгол улсын шинэ жил  ...

 

Цалин мөнгөн тэнгэртээ цагаан цасаар "Эх хууль” гэж  угалзлуулан бичих Телевизийн реклам айл бүхэнд  "Пууль ЭЧ ДИ ”- гээр гараад л. Араас нь Портуун гишүүний онгодоор асаасан галын наадам дундаас "Эх хууль” -тай болсон шинэ жилийн мэндийг дэндүү олон царайлаг бүсгүйчүүд хоршин уншаад л.  Жавартай үдшийн шоунд жаргалтай цасан охид нимгэн торкотой бүжиглээд л. Энд тэндээс нь камерийн гэрэл манас гялс гээд л. Тэгсэн дийлцэн камертай нэг  л хүн гялалзуулаад байх  нь М.Зоригт сайд байх ажгуу.

 

Ард нийтийн санал асуулга болж Үндсэн хуулийг өөрчилсөн байвал энэ шинэ жилд шинэ өнгө, гайхам сюрпризүүд дуусашгүй.  

 

Төрийн зарлиг гарч 99 гишүүнтэй болсны баярт 99 шампанскийг 99 тэнгэрт зориулан буудуулах нь Салют буудуулахаас ч сүртэй. Мөн их хурлаас баяр тэмдэглэх журманд өөрчлөлт оруулснаар энэ шинэ жилээс эхлэн 99 их буугаар 5 удаа л салют буудуулна.  Европ хэлбэртэй баярыг Монголжуулж засвар оруулж байгаа юм.

 

Гишүүн болох нь дахин соёрхогдсон  "жагсаалтын” гишүүд болоод дээд доод танхимд  багтах нь шинэ сонгуулийн хуулиар баталгаажсан элч нарт баяр хүргэх оргилуун дарстай мэндчилгээнүүд гахсаар. Үүнийг нэгэн жиргээч бөөгнүүлсээр "Шинэ цагийн уран үгсийн чуулган” хэмээх ном болгосноо зарлах юм.

 

Орон нутгууд тус бүрдээ хөлтэй бэлтэй шинэ жилээ хийнэ. Үндсэн хуулийн дээрдүүлсэн өөрчлөлтөөр бүгд бие даасан "хот улс” болох тул сүлд модны наадмаа илүү өргөн тансаг хийж таарна. Шинэ хотдоо өгөх нэрийг зөвхөн Чингис өвөөгийн үр ач нарын нэрнээс сонгож өгөхөөр тогтож нэр сугалах эрхийг оны шилдэг хүүхдэд шилжүүлэх байх. 

 

Дэлгүүрүүд дэндсэн гэмээр "сайл” зарлаж "Эх хууль” гэсэн зурагтай подбоолкыг жинхнээсээ  үнэгүй тараана. Ингэснээр татвараа төлдөггүй Маяа хүүхнийг шоудах сэдэвгүй болгочих юм.

 

Үүрэн утасны компаниуд  уралдан рекламаа цацаж  ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцсоны талархалд ард түмнээ үнэгүй яриулж урамшуулах байх. Цаг арай ч хатуудсан морь ч уралдахгүй байх. Харин бөхөө бол барилдуулж ч магадгүй.

 

"Эх хууль болсоны өдөрт”  гэсэн ил захидалтай гарын бэлэг эхчүүд эмэгтэйчүүдэд ихээр ирэх биз дээ. Тодорхой. Илгээгч нь тойргийн депутаад гишүүн байж таарна.

 

"Бүү ай. Би тантай хамт” гэсэн ил захидалтай гэнэтийн бэлгийг дурсгүй Санта гэнэт гаргаад ирж магадгүй. Илгээгч нь бас тодорхой. Дараагийн сонгуульд парламентийн доод танхимд үзэх танай тойргийн нэр дэвшигч байж таарна.

 

"Оюутолгой хөдөллөө” гэж Ерөнхий сайд шампанск гаргангуут " Гарын үсэг тоондоо хүрсэн шүү” гэж Уянга гишүүн нөөц шампанскаа гаргаад сэгсрэх юм. Хоёулаа л сүртэй буудуулалт болно.

Шинэ жил өөдрөг баяр. Хот хөдөөгийн залуус сэтгэл дэгэлзүүлэх сэдэв яриа ихтэй. "Оюутолгой явлаа. Доллараар цалинжинаа” гээд халамцуудаа хувцсаа боосон ч гэрээс гараагүй залуус "Шинэ төмөр зам барихаар цэрэгт явлаа шд ээ ” гэж эхнэрээ уйлуулна даа. "Цалингаа хурааж ирээд чамайг авч сууна даа” гэж баяны охиныг онилж  дотроо зоригжих хөвгүүд минь үүгээр олон болог.      

 

Ард түмэн бүх нийтээр санал асуулгад оролцсоны баяр хавсраад шинэ жилийг мөн нижгэр хийхээр догдлоно. Нөөц шампанск авах мөнгө нь харин "проблем” хэвээрээ үлдэх болов уу. Балга шампанскт настор орчихдог шинэ жилийг нижгэр хийхэд цалин нэм гэх явцуу яриагаар яахав. За тэгээд Эцэг хуулийг Эх хууль болгосны шинэ жил хэрхэн өрнөхийг уран жиргээчид цааш нь хөгжөөнө  биз. "Шинэ жил” төсөл ч гэж болно. 

 

Энэ шинэ жил шинэлэг болох байх. Гутранги зарим нь үгүйсгэж л байна.  Бүтэхгүй ээ  "Портуун хааны  үлгэр” болно гэж хэрсүүрхэх . Тэгсэн хэрнээ өвлийн өвгөн харин ирдгээрээ ирнэ л гэж хүүхдэрхүү болох.

 

Цалин мөнгөн тэнгэрт цасан хээгээр Монгол гэж угалзлуулах шинэ жил хаяанд ирсэн байна шүү..    

 

 Б.Хэгжүүн

“Шинэ жил“ төсөл...Оюутолгой, Тавантолгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

Өчигдөр, 15:01
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

Өчигдөр, 14:48
Өчигдөр, 12:56
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани