Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зуржээ

300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зуржээ Аж үйлдвэрийн сайдын Европын зарим оронд ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд найрамдах Чех улсад ажиллалаа.

Ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах ёстой гэв

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чех улсын Үйлдвэр худалдааны сайд Ян Маледектай уулзлаа. Энэ үеэр талууд аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.

Чех улсын албан ёсны хөгжлийн тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөлийн зураг төслийг хийж байгаа аж. Мөн уул уурхайн салбарт зураглал хийх хүний нөөцийн сургалтыг хийж байгаа талаар мөн дурьдсан юм.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Чех улсаас тоног төхөөрөмж технологи Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байна. Иймд Монгол компаниуд Чех улсаас тоног төхөөрөмж худалдан авахад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр тал хамтран ажиллаж, ойлголтоо нэгтгэх, тулгарч буй бэрхшээлийг даван туулж шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй” хэмээн уулзалтын үеэр онцолж байсан юм.

Түүнчлэн Чех улсаас Монгол Улстай уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Чех улсын компаниуд Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэх сонирхолтой байгаа төдийгүй Чех Словакийн худалдааны банк Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ үеэр илэрхийллээ.

Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Тиймээс энэхүү уулзалт цагаа олсон ажил хэрэгч уулзалт болсон төдийгүй ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аль аль талдаа анхаарах ёстой гэдэгт санал нэгдсэн юм.

Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Чех улсад ажиллах үеэрээ Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргаж авах үйлдвэр болох "Нutni prjekct fruder-mister” ХХК, "Витковец” группын ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм. Үйлдвэртэй танилцах үеэр Монгол Улсын "Нью Эко энержи” ХХК Чех улсын "Нutni prjekct fruder-mister” компани "ЧКД энержи” компанитай Монгол Улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийт хөрөнгө оруулалт 160 сая евро бөгөөд үүний 130-150 сая еврог "ЧКД энержи” компани гаргах юм.

 Чехийн Экспорт банкны удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чехийн Экспорт банкны захирал Карел Буреш болон холбогдох удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад хэрэгжиж буй төсөл санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Аж үйлдвэрийн сайд болон Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэлхам болон холбогдох бусад албаныхан байлцлаа.

Экспортын банк нь 1955 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын экспортыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан 100 хувь төрийн өмчит ашгийн төлөө бус байгууллага юм. Одоогоор дэлхийн 20 гаруй улс оронтой хамтран ажиллаж байна. Экспортын банкны захирал   Карел Буреш   Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй хэд хэдэн төслүүд байгааг онцлов. Энэхүү төслүүд цаашид хоёр орны худалдаа эдийн засагт үр өгөөжөө өгнө хэмээн итгэж буйгаа тэрбээр Аж үйлдвэрийн сайдтай уулзах үеэрээ илэрхийллээ.

Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Экспортын банкныхантай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрбээр "Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо баталсан. Бодлогоор экспортыг дэмжих болоод зөвхөн хүнд үйлдвэр төдийгүй хөнгөн аж үйлдвэрийн салбарт ч хөрөнгө оруулалтыг гол болгон тусгасан” гэв. Экспортыг баримжаатай аж үйлдвэрлэлийг  хөгжүүлэх, бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд Чех улсын тоног төхөөрөмж, технологийг нутагшуулах шаардлага байгаа талаар Аж үйлдвэрийн сайд онцоллоо. Цаашид харилцан ашигтай эдийн засгийг бий болгох, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх олон хэлбэр байгаа талаар уулзалтын үеэр талууд ярилцсан юм.

ЭГАП даатгалын байгууллагатай хамтарна гэв

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Чех улсын арилжааны болон экспортын банкнаас олгож буй зээлийн үйл ажиллагааг дүгнэж, тухайн зээлд даатгалын үйл ажиллагаа үзүүлдэг Засгийн газрын 100 хувийн эзэмшлийн байгууллага болох ЭГАП даатгалын удирдлагуудтай уулзсан юм. ЭГАП даатгалын удирдлагуудын хувьд Чехийн экспортлогчдын эрсдлийг батлан дааж ажилладаг аж. Монгол Улсад хэрэгжиж буй хэд хэдэн төслүүдэд даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа талаараа уулзалтын эхэнд танилцуулсан юм. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлэхдээ Аливаа төслийг хэрэгжүүлэхэд даатгалын байгууллага чухал ач холбогдолтой байдаг. Монгол Улсын хувьд сүүлийн үед үйлдвэрлэл, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Тэр дундаа үйлдвэр эрхлэгчид Европын тоног төхөөрөмжийг худалдан авах сонирхол өндөр байгаа талаар дурьдаад цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсад хэрэгжүүлж болох Технологийн төслүүдийн талаар санал солилцож, ЭГАП даатгалын байгууллага нь Монгол Улсад ялангуяа аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төслүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ аж үйлдвэрийн сайдад илэрхийлсэн юм.

 

 

 

 

 

 

 

Р.Сар

300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зуржээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани