Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёр толгойн хараал

Хоёр толгойн хараалМонголчууд Оюу толгой, Таван толгойн буянг хүртэнэ гэж мөн ч олон жил алгаа үрчин хүлээлээ. Бөөн мөнгө орж ирнэ, удахгүй баяжина, янзтай сайхан амьдарна гээд л. Гэвч бид өдийг хүртэл буяныг нь биш хэрүүл хараал хоёрыг нь хүртсээр цөхрөнгөө барж байна.
 
Энэ хоёр толгой нээгдээгүй бол дээр байсан юм гэж захын хүн хэлж байна. Ингэтлээ бид хараалд нь өртөж цөхөрчээ. Магад ч үгүй, энэ хоёр толгой нээгдээгүй байсан бол төр нь төвшин, түмэн олон маань амгалан тайван амьдрах байж дээ.
 
Оюу толгойн ордыг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой. 6,45 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй. Энэ нь манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэтээс долоо дахин их нөөцтэй гэдэг.
 
Таван толгойн нүүрсний ордын нөөц нь 6.5 тэрбум тонн, үүний гуравны нэг нь коксжих нүүрс юм. Тавантолгойн коксждог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Чанараараа Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс давуу гэж үнэлдэг.
 
Асар их нөөцтэй энэ их баялгийгбидашиглажчадахгүй байгаа нь монголчуудад эд баялаг зохихгүй байна гэсэн үг. Яагаад бидний гэдсэнд шар тос үл зохино вэ. Учир нь бид олон зуун жил ядуу дорой амьдарч иржээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялахаас өмнө Манжийн дарлалд 200 гаруй жил амьдарсан. Юун сэхэж баяжих, сөнөчихөлгүй яаж мэнд даван туулсан юм. 1921 оны ардын хувьсгалын дараагийн жилүүдэд сүм хийдийн хөрөнгийг хураасан л гэдэг.
 
Одоо байгааг нь харж байхад хэдэн малаас өөр зүйл ховор л байсан бололтой. Сайндаа л хэдэн алтан зоос, мөнгөн ембүү тэргүүтэй мал хураагаа биз. Дараа нь байгаа жаахан зүйлээ цэрэг зэвсгийн төлбөр, дайны бэлэг сэлтэд өгөөд барсан. Бидэнд үндсэн хөрөнгө малаас өөр зүйл байсангүй. Мал нь одоотой харьцуулахад тун бага. Хоёр том орон биднийг үндсэн хөрөнгөтэй байлгахыг ч хүсээгүй нь тодорхой юм.
 
Нөгөөтэйгүүр социализ-мын үед хүн бүр, айл өрх болгон ягадилхан нэгтүвшинд ядруухан амьдарч байв. Адилхан хувцас өмсөж, ав адилхан амьдарч, жаахан илүү
гарсан нэгнийгээ үзэн ядаж, шийтгэж, тэгшитгэж байлаа. Тэд ёс төргүй, нүгэл хилэнц, үйлийн үр, хойд урд насны тухай ойлголтгүй амьдарч ирсэн. Тийм л ёс суртахуунгүй, увайгүй гуйлгачид зах зээлд хөл тавьцгаасан юм. Тэр хүмүүсийн төлөөлөл төрд гарч, одоо жаахан мөнгөтэй болчихсон тэнд сууж байна.
 
Ийм улсад, энэ цаг үед хоёр том толгой нээгдсэн нь хараал дагуулж ирлээ. Их мөнгө, эд баялаг Монгол Улсад шууд л хараал болон тусаж байна. Улстөрчид "манай бүлэглэл авахгүй бол танайх авахгүй, танайх авахгүй бол хэн ч авахгүй" гэсэн увайгүй үзлээр хоорондоо үзэж тарж байна.
 
Монгол жижигхэн орон. Жижиг орны зовлон маш их юм. Хүн ам ихтэй улс оронд бичиг үсэгт дөнгүүр нэг хэсэг нь улс төрөө хийгээд, нөгөө хэсэг нь үйлдвэрлэгч болж эдийн засгаа өсгөөд явж байдаг. Бүүр нөгөө нэг хэсэг нь мафийн бүлэглэл тэргүүлээд явж байх жишээтэй. Тэгэхэд манайд нэг хэсэг хүн улс төрд гарч ирдэг. Тэд улс төрөөс гадна бизнесээ ч хийнэ, мафиа ч толгойлно. Хоорондоо ялгарч гарч чаддаггүй, одоо бол бүр өнгөрсөн биз. Монголын төрд байгаа бүлэглэлүүдийг хараарай. Улстөрийн бүлэглэл үү, эдийн засгийнх уу, мафийн бүлэглэл үү гэдгийг хэн ч ялгаж чадахгүй, танигдахаа больсон.
 
Энэ бүхний үр дүнг хар даа. Шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч бүсгүйн үхэл дээрх бүлэглэлүүдтэй холбоотой. Шүүмжлүүлсэн нэг нь шоронд хийнэ, ална тална гэж айлгаж сүрдүүлнэ. Нөгөө хэсэг нь сайн байна энэ тэр гэж хөөргөнө. Сэтгэл санааны ачаалал, хар бараан зүгийн дарамт зэрэг зэрэг нөлөөлж хүнийг үгүй хийж байгаагийн жишээ энэ. Тэр Монголын шударга сэтгүүлчдийн нэг байсан юм. Монголын нийгэмд хортой, муу муухай бүхнийг мэддэг байсан юм.
 
Монголын терд байгаа бүлэглэлүүд иргэний дайны хөлд нэрвэгдсэн Африкийн орнуудаас ямар ч ялгаагүйгээр төр засгийг хоёр хувааж, үгэн дайн хийж байна. Эцсийн дүнд үүнээс үгүйрэл хоосрол, үхэл хагацал, боолчлол, колоничлолоос өөр юу ч гарахгүй. Тэдний хэлэх, түрий барих дуртай ард түмнийх нь амьдрал тартагтаа тулж, эдийн засаг таг зогссон байна, өнөөдөр. Гуйвтлаа ядарсан байна шүү, энгийн олон түмэн чинь.
 
Төр барьж байгаа бүлэглэлүүдэд ард түмний амьдрал огт хамаагүй гэдгийг тэд олон жилийнхээ үйлдлээр баталж байна. Одоо бид юунд найдах вэ. Ард түмний мэргэн ухаанд л найдахаас өөр арга байхгүй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь сэтгүүлч бүр шударга үнэн, зөв зүйтэй бүхнийг мэдэрч дэмжин, хариуцлагатай байх бас нэгэн гарц харагдаж байна даа.
 
Д.Оюунтуяа
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Хоёр толгойн хараал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани