Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс байцаанаас хямдхан болчихлоо, одоо хэрхэх вэ

Австралид үер болоход Монголын нүүрс үнэд орсон юм гэх таагүй тодорхойлолт уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбарыг дагалддаг нь нууц биш. Хатуухан хэлэхэд, Монголын нүүрс үнэд орсон шалтгаан энэ байсан нь худлаа биш гэдгийг нуугаад яах вэ. Нөгөө талаар дэлхийн том компанийн сонирхол Монгол Улсыг хараалж эхэлснээс хойш буюу 2011 оноос эхлэн бид дэлхийн зах зээл дээр хэсэгтээ л "оодорч” давхисан. 

 
Уул уурхайгаас манай улсын эдийн засгийн салбар 90 гаруй хувиар хараат болж, 2014 оны байдлаар уул уурхай ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлж байна. Тэгсэн атлаа, ажиллах хүчний дөнгөж дөрөвхөн хувийг уул уурхайн салбарын ажиллах хүчин бүрдүүлж байгаа юм. Рио Тинтогийн ашиг сонирхол Оюутолгойг чиглэсэн цагаас уул уурхайн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч цойлж байв. Том компанийг дагасан жижиг хөрөнгө оруулагчид тэр үед л хэсэгхэн зуур манайхыг сонирхсон. Харамсалтай нь энэ сайхан цаг үе удаан үргэлжилсэнгүй. Гуравхан жил л бид нүүрсээрээ тансаглаж, зэсийн хөрөнгө оруулалтаараа бэлэн мөнгө тарааж баярхав. 


Гурван жилийн тансаглал гэнэтхэн л нэг өдөр хаагдаж, Монголын эдийн засгийн шоконд оруулсан нь гадаад, дотоод хоёр шалтгаантай байжээ. Дотоод шалтгааны талаар хэвлэл олон зуун удаа хөндлөө. Нэгдүгээрт, хууль эрхзүйн тогтворгүй орчин, улс төрийн тогтворгүй байдлаасаа болж бид Монголыг сонирхож байсан гадны хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулчихсан. Одоо дуудаж, уриад ч тэд ирэхгүй байна. Ирэхийг ч хүсэхгүй болсон. Гацуурт, Тавантолгой, Оюутолгой гурав хэл амгүй ажлаа эхлүүлсний дараа магадгүй гомдсон нэг нь эргэж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ гурван ордын хувь заяанаас маш олон зүйл шалтгаалах болоод байна, өнөөдөр. Нөгөө талаар том компанийн эрх ашигт үйлчилсэн хэсэг бүлэг Монголын хуулийг гуйвуулан ашиглаж, улмаар шүүх цагдаагийн хаалга татах болсон нь уул уурхайн хөрөнгө оруулалт буурахад чухал нөлөө үзүүлжээ. 


Үүнийг 106 хууль бус лиценз, "Саусгоби Сэндс” компанийн Жастин Капла нарын хэргээр төлөөлүүлэн ойлгож болно. Хамгийн чухал нь төрийн тогтворгүй байдал л юу юунаас илүүтэй уул уурхай моодноос гарахад нөлөөлсөн гэхэд хэтийдэхгүй. Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй бизнесмэн "Монгол Улсын Засгийн газартай ажил яриад хэрэггүй. Тэрний чинь цаана гурван том толгой, 76 их мэдэгч байдаг юм. Хөрөнгө оруулалтын гэрээ чинь хамгийн багадаа л сарын дараа Засгийн газар дээр яригдана. Харин MSC ч юм уу, нэг том компанийн эзэнтэй бизнес ярь. Маргааш нь тэр асуудал чинь Засгийн газраар яригддаг юм” хэмээн хэлж байсан гэдэг. Уул уурхайг дагасан асар том бизнесийн шунал, хүсэл, баялагт эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн зөрчилдөөн Монголын уул уурхайг моодноос гарахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн нь эндээс харагдаж байгаа юм. 

Оюутолгойн бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байсан тэр үед бүтээгдэхүүний цэвэр татвар, үйлдвэрлэл гээд бүх зүйл өсч байсан. Ам.долларын ханш ч тогтвортой, дээр хэлсэнчлэн бэлэн мөнгө иргэддээ тараатлаа бид баяжсан. Гэвч энэ бүхэн зүгээр хөөсөрсөн өсөлт байсныг өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн хямрал харууллаа. Саяхан нэгэн эдийн засагчтай ярилцаж суухад "Монголын нүүрс байцаанаас хямдхан боллоо. Тээвэрлэлтийн зардал ороогүй нүүрсний үнэ нэг бургерын үнээс ч хямдхан байна” хэмээн ярив. Байцаа хөнгөн, нүүрс хүнд гэдэг утгаараа харьцуулж боломгүй хоёр жишээ ч өнөөдөр нэг тонн нүүрсний экспортын үнэ 33 ам.доллар байгаа. 


Нэг кг байцаа 1488 төгрөг, харин нэг шуудай нүүрсийг энэ оны аравдугаар сарын байдлаар 2225 төгрөгтэй байна гээд тооцоод үзэхэд л хэтийдсэн харьцуулалт боловч үнэн амьдралаас хол зөрөхгүй байгаа юм. Нэг тонн байцааны үнэ 2.1 тонн нүүрсний үнэтэй тэнцэж байгаа гэх. Тээвэрлэлтийн өртгөө шингээгээгүй нүүрсний үнэ уурхайн аман дээрээ найм орчим ам.доллар. Харин нэг бургер 10 ам.доллар байгаа гээд тооцоод үзэхээр хүнсний ногооноос ч хямдхан үнэтэй болсон нь тодорхой байгаа юм. Статистик тоон мэдээллээс харахад 2011 оны үед 27 сая тонн нүүрс Монгол Улс экспортод гаргаж байсан бол одоо энэ тоо 50 гаруй хувиар буурч одоо дөнгөж 10 гаруй сая тонн буюу 2015 оны аравдугаар сарын байдлаар нүүрсний үнийн индекс 3.4 дахин буурчээ. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгаж байгаа нь алт. Алтны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор баталсан хуулийн үр дүнд 15.7 тонн алтыг өнгөрсөн онд Төв банкинд иргэд тушаасан байна. 


Үүнээс 10.9 тонныг нь экспортолж, Төв банкны нөөцөд 4.9 тонн алт байгаа гэсэн мэдээлэл байна. Нүүрстэй яг адилхан зэсийн үнэ ч дэлхийн зах зээл дээр унаж буй. Эдийн засагчдын тооцоолж буйгаар ирэх таван жилд Хятад хөрөнгө оруулалтын орчноо хязгаарлах, бага худалдан авалт хийх, аж үйлдвэрийн салбараа өмнөх шигээ хурдтай бус бага хурдаар урагшлуулна гэсэн бодлого барьж байгаа юм билээ. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжиж хөрөнгө оруулалтын орчноо хоёр жилийн өмнөөс хязгаарлаж эхэлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гадаад шалтгааны нэг нь энэ байлаа. Монголын түүхий эдийн гол нийлүүлэгч улсын худалдан авалт буурсан шалтгаантай зэрэгцэн дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт ч биднийг хоёр дахь том шоконд оруулсан. Үндсэндээ түүхий эдийн огцом уналт, дотоодын улс төрийн шалтгаан монголын эдийн засгийн гол тэжээгч амин судсыг тасалчихлаа. 


Цаашдаа ч энэ нөхцөл байдал хэвээр үргэлжлэх нь тодорхой байгаа. Нөгөө талаар дэлхийн улс орнууд нефть, нүүрс зэргээс татгалзах чиглэл рүү илүүтэй анхаарал хандуулж эхэллээ. Сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчийг ашиглах том том нээлтүүд дэлхий дахинд хийгдэж байна. Зарим улс орнууд нар, салхины эрчим хүчээр дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ 70 хүртэл хувиар хангаж байгаа. Бидний хөрш БНХАУ гэхэд л 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлого баримталж эхэлсэн байна. Япон, АНУ зэрэг том улс орнууд нүүрсний станциудад олгодог зээлээ бүрэн зогсоож, харин сэргээгдэх эрчим хүчний төсөл, станцыг дэмжиж зээл олгож эхэлсэн бөгөөд бусад улс орнуудыг ч уриалж эхэлсэн аж. 


Тэгэхээр, 10 жилийн дараа гэхэд л Монгол Улсын нүүрс зэс ширхэг төмсний ч үнэ хүрэхгүй болох эрсдэл бий болчихоод байна. Муу амласан хэрэг биш. Төсвийн төслийг улстөрчид хэлэлцэхдээ нефть барих үйлдвэрийн мөнгөө хасчихлаа.Тэд стратегийн ач холбогдолтой том асуудалд биш маргаашийн сонгуулиа бодож төрийн далбааны өдөрлөг тэмдэглэх асуудлыг нефтийн үйлдвэр барихаас илүү чухал гэж үзсэн нь эмгэнэлтэй. Маргаашаас л цаг алдахгүй барьж эхлэхгүй л бол тун удахгүй л бидний "хар алт” ямар ч үнэ цэнэгүй болох нь. Ухаандаа улстөрчид дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ уналаа. Манайд буулга хэмээн хэдэн импортлогч компаниа дарамталж суухын оронд "Үнэ унаад байна. Энэ ер нь юу болов. Бид өнөөдөр л үйлдвэрээр барихгүй бол маргааш хожигдох вий” хэмээн ярьж байх учиртай. 
 
Нүүрс, зэсийн үнэ маргааш сэргэж эргээд супер цикль бий болно гэж хүлээгээд ч хэрэггүй. Бид хоцрох вий, улстөрчид өө. 60 жилийн дараа ашгийг нь авна гэсэн хөрөнгө оруулалтын гэнэн гэрээ хийж өөрсдийгөө хуурч суухын оронд стратегийн 15 ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах ажлаа эхлүүлээч. Бургерын үнэтэй нүүрс маань удахгүй шороо болж хувирах нь. Маргааш Австралид дахин үер болж, Оросын нефть ширгэж дуусдаггүй л юм бол өнөө маргаашгүй хөрөнгө оруулагч ороод ирнэ. Бид урилга явуулсан. Очиж гуйсан гэх дэмий яриагаа одоо больсон нь дээр. Уриад ирчихдэг байсан бол өнөөдөр татварын орчин нь тавгүйтэн хувийн хэвшлээ дарамталж, Засгийн газар мөнгөгүй болохдоо иргэдийнхээ цалингаас хомсолж, эмнэлэг сургуулийн барилгаа царцааж, төрийн хэдэн агентлагаа салгаж нийлүүлж "зугаацахгүй” байсан юм.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Нүүрс байцаанаас хямдхан болчихлоо, одоо хэрхэх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани