Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД “АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРД”-ЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ ЧУХАЛЧЛАВ

 УИХ дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өчигдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших "Асгатын мөнгөний орд”-д ажиллав.

Асгатын мөнгөний орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. УИХ-ын даргын ажлын айлчлал хийж буй Өлгий сумаас 180 км, харин Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайтай оршдог.
УИХ-ын даргын энэ сарын 22-ны өдөр зочлон очиж, ажил байдалтай нь танилцсан Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний  340 дүгээр ангийн  бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтад оруулсан байна. Далайн төвшнөөс дээш 3500-3600 метрийн өндөрт орших орд хүрэх замыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тавьснаар стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит нөхцөл бүрдсэн болохыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав  онцлон тэмдэглэв.
Асгатын мөнгөний ордод хэд хэдэн төрлийн металь бий гэж судлаачид үздэг байна. Мөнгө, зэс, сурьма, висмут гэсэн металийн нөөцтэй. 1970-1980 оны эхээр  Монгол болон  хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд  хамтран Асгатын мөнгөний ордны хайгуулыг хоёр удаа хийж байсан байна. Асгатын мөнгөний ордны хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий ордын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий, өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг өвөрмөц тогтоц бүхий газар юм.

"Асгатын мөнгөний орд”-ын талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ,
"2008-2012 оны ээлжит  УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу 2011 оны 2 дугаар сард Асгатын мөнгөний ордод хүрэлцэн ирж, энэхүү ордыг ашиглах талаар ажлыг эхлүүлж байсан. Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний  340 дүгээр ангийн  бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтанд оруулсан байна.Ингэснээрээ Монголын талаас ордыг ашиглах боломж нээгдэж байна. Ер нь Асгатын ордыг ашиглахад дараах бэрхшээлүүд байсан. Цаг агаарын хувьд, эрс тэс хүйтэн уур амьсгалтай. Хүн ам амьдрах боломж бүрдээгүй. Монголын талаас хүрч очих боломжгүй байсан. Харин одоо ирээд харахад энд жуулчны бааз ч байгуулах  боломж бүхий үзэсгэлэнтэй байгальтай газар байгааг та бүхэн харж байна. Энэхүү ордыг ашиглах лиценз нь  Монгол–Оросын хамтарсан үйлдвэрт байдаг.  Иймээс засгийн газраас энэхүү ордыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруул гэсэн шаардлагыг тавьж байна. Энд жишээлбэл "Мөнгөтийн хяр” гэдэг ууланд 2000 метр гүний уурхай малтсан байгаа. Хүдэрийн уурхайг бариад зарим эрсдэлээс сэргийлэх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр зам тавьж өгч байна. Цаашдаа энд цахилгаан, эрчим хүчинд холбох хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрээ авчрах хэрэгтэй, энэ бүх ажлыг ОХУ-ын засгийн газарт хандан,  хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байна. Баруун аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц эргэлтэнд оруулах хэрэгтэйг дахин хэлье.  УИХ –ын ээлжит намрын чуулганаар алтыг татвараас чөлөөлсөн. Иймээс энд буй мөнгө ч бас алттай адил үнэ цэнэтэй металь мөн. Ер нь бол Монгол Улсын вальютын санг арвижуулахад алт, мөнгө хоёр металь чухал ач холбогдолтой байгаа.Гэвч ордыг ашиглах талаар олон жил яригдсан боловч ажил хийгдэж байгаагүй. Иймээс энэ жил Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах бодит ажлыг  заавал хийх ёстой. Үүний чухал хэсэг болж зам тавьсан, зам дагаж тог цахилгаан эрчим хүчтэй болно. Ингэсний үндсэн дээр бусад ажлууд шат дараалан хийгдэх болно” гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлж байв. Мөн УИХ-ын дарга "Асгатын мөнгөний орд”-ын дэргэд 800 гаруй хүн амьдарч байсан тосгоны нөхцөл байдалтай танилцсан. Ер нь цаашид ордыг эргэлтэнд оруулж, тосгоныг сэргээх шаардлагатай байгааг УИХ-ын дарга З.Энхболд онцолж байсан юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ,
"Асгатын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь баруун бүсийн хувьд удаан хугацаанд хүлээж байгаа чухал асуудал юм. Нэгдүгээрт, тус орд хил дээр бартаатай уулын орой дээр байдаг учраас замын асуудал тулгарч байсан. ОХУ-ын хилээр орж, орд руу очдог байсныг өнгөрсөн жил шийдвэрлэж чадсан. Харин одоо хоёр том асуудал тулгарч байна. Эхнийх нь тусгай зөвшөөрөл болон менежментийг хийх асуудал. Өөрөөр хэлбэл энэ ордын  тусгай зөвшөөрөл "Монголросцветмет” Монгол-Оросын хамтарсан үйлдвэрт байдаг. Тус хамтарсан үйлдвэр энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажил одоогийн байдлаар хийгээгүй байна. Тиймээс богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах менежмент хийх  арга замыг эрэлхийлэх нь чухал. Мөн хоёр улсын засгийн газрын хооронд энэ асуудлыг ярилцсан байгааг дурдлаа. Түүнчлэн гуравдугаарт, технологийн асуудал. Мөнгө бол бусад металиудтай холимог байдлаар оршиж байна. Тиймээс мөнгийг хортой бусад металиудаас салгаж цэвэрлэх технологийн асуудал  тулгарч байгаа. Гэхдээ техник, технологи хөгжсөн энэ цагт технологийн асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдлээ.


Өнөөдөр УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Асгатын мөнгөний ордтой танилцсаны зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин  Саварбекийнд зочлов. Ногоонуур сумын малчин Ц.Саварбек нь  эрчимжсэн мал аж ахуй болон малын тэжээлийн асуудлаар саналаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын даргыг казак түмний аж амьдралтай танилцан ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлэв.


УИХ дарга Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрладаг Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт мөн ажиллав. УИХ-ын даргыг тус хилийн заставын дарга , хурандаа Ц.Түвшинжаргал  болон хилийн заставт алба хааж буй гэрээт цэргийн албан хаагчид ёслол төгөлдөр угтан авлаа.
УИХ-ын даргын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах, "Асгатын мөнгөний орд”, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Зам тээврийн дэд сайд К.Ержан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен, ИТХ-ын дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга Т.Манкей болон албаны бусад хүмүүс байлцжээ. 

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД “АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРД”-ЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ ЧУХАЛЧЛАВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани