Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хан-Ресурт”-ыг өрөнд зохион байгуулалттайгаар оруулсан уу?

Монголын Засгийн газар, Канадын "Хан ресурс" компанитай үүсгэсэн арбитрын маргаанд ялагдаж 100 орчим сая ам.долларын өрөнд орсон.

Шүүх хурал энэ оны гуравдугаар сард болсон бөгөөд түүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын Засгийн газрын "Хан Ресурст” өгөх мөнгө, хүүний хамтаар өссөөр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улс "Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, жилд дөрвөн тэрбум 680 сая төгрөг нэмж төлөх тооцоо харагдаж байгаа гэнэ. Давж заалдах боломжгүй шүүхэд нэгэнт ялагдсан учраас энэ өрийг төлөх нь гарцаагүй. Харин хэзээ, яаж төлөх нь тодорхойгүй байна.

 

“Хан-Ресурт”-ыг өрөнд зохион байгуулалттайгаар оруулсан уу?

Дээрхээс илүүтэйгээр олны анхаарлыг татаж буй нэгэн мэдээлэл сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдах боллоо. Тэр нь Монгол Улс өрөнд орчихсон юмуу? өрөнд оруулчихсан юмуу гэх яриа. Олон улсын арбитрийн шүүхэд дуудагдаж, хэргээ шийдвэрлүүлж байсан хэд, хэдэн жишээ манай улсад бий. Тухайлбал, 1990 оноос хойш бид Японы "Марубини" Италийн "Алстом Пауэрт” ОХУ-ын "Алтан дорнод Монгол" компаниудтай олон улсын арбитрын шүүхэд тулж байжээ. Хамгийн сүүлд алдарт Паушокын "Алтан Дорнод Монгол" компаний 1.5 тэрбум долларын нэхэмжлэлтэй хэргийг Лондонгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн. Уг хэргийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газар Америкийн хуулийн фирмд 6.0 сая ам.долларын өмгөөллийн хөлс төлж, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг 5 жил уйгагүй ажиллаж эцэст нь ялж байжээ.

 

Хуулийн салбарынхны хэлж буйгаар хууль зүйн яамны мэргэшсэн албан тушаалтнууд ямар хэрэг, маргаан арбитрын шүүхэд очоод амжилт олох, олохгүйг маш сайн дүгнэдэг, асуудал манай талд эсрэгээр тусахаар бол шүүхийн процессийн явцад юмуу урьдчилж тохиролцож, асуудлыг шийдэж чаддаг байна. Үүнээс дүгнэвэл, "Хан Ресурт”-ын хэрэг дээр л хайнга, хойрго хандчихлаа гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

 

"Хан Ресурт”-тай үүсгэсэн шүүхийн маргааныг шийдвэрлэх Монголын талын ажлын хэсгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ахалжээ. Гэтэл Ж.Баярцэцэг нь олон улсын арбитрийн шүүхэд очсон хэргийг шийдвэрлэх хэмжээний хангалттай чадвартай хүн биш байжээ. Түүний хувьд 1997-1998 онд УИХ-т тамгын газарт, 2011-2012 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн туслах зөвлөхөөр ажиллаж байснаас өөр төрийн ажлын туршлаггүй нэгэн. Энэ мэтээс болж хууль зүйн яам мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж чадахгүй болсны нэг илрэл нь "Хан Ресурс"-ын маргаанд ялагдсан явдал гэж үзэх хүн цөөнгүй байна.

 

Манай Засгийн газар "Хан ресурс" компанийг хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нөхөн сэргээлт хийгээгүй, олон улсын хөрөнгийн зах зээлд хууль бус хувьцаа гаргасан гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байдаг. Үүнийг "Хан Ресурс" компани хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж 200 сая ам.доллар нэхэмжлэн 2011 онд олон улсын арбитрын шүүхэд хандсан. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Арбитрын шүүх энэ хэргийг авч хэлэлцэхгүй байх магадлал өндөр” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. Мөн хууль зүйн яамны газрын даргаар ажиллаж байсан Т.Алтангэрэл "Ерөнхий байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нь харвал "Алтан Дорнод Монгол” компанитай ижил төстэй буюу зарчмын хувьд хөрөнгө оруулалтыг төрөөс дайчлан авсан, хохироосон хэмээн олон улсын арбитрын шүүхэд хандсан гэдгийг тодотгож байв.

 

Мөн анхан шатны хурлын үеэр "Хан ресурс” компаний Монголын Засгийн газраас нэхэм­жилсэн 200 сая ам.долларын нэхэмжлэлийг "үндэслэл муу бай­на” гэдэг шүүмжлэлийг шүүхийн бүрэлдэхүүн хэлсэн байна. Энэ мэт нааштай мэдээллүүд сонсогдож байснаа 2012 оноос хойш нөхцөл байдал өөрөөр эргэж эцэстээ бид 100 сая орчим ам.долларын өрөнд уначихсан. Хэдийгээр ажлын хэсгийн ахлагч Ж.Баярцэцэг "Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лицензийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан. Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй ч тус компанийг ялах хангалттай нотолгоо бий” гэж тайлбарлаж байсан боловч эцэстээ бид ялагдсан.

 

Ижил төрлийн маргаан дээр ингэж ялагдал хүлээх болсон шалтгаан нь хууль зүйн яамны боловсон хүчин, ялангуяа төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн ур чадвартай холбож ярихаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл хууль зүйн яамныхан ажлаа муу хийснээс болж бид өрөнд унасан гэж ойлгож болох нь. Өөр оронд бол Ж.Баярцэцэг "Уучлаарай” гэж хэлээд өргөдлөө өгөөд явна. Гэтэл тэгэх нь бүү хэл хоёр ч сайд дамжин Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байна.

 

Харин ч "Популист" улстөрчдөөс болж өрөнд орсон гэх мэтээр зунжин сурталчилж, нийгмийн хандлагыг өөр зүгт чиглүүлэхийг оролдож байгаагийн цаана чухам ямар санаархал нуугдаж байна вэ? Ер нь Монгол Улс өрөнд орчихсон юмуу? өрөнд оруулчихсан юмуу гэх мэдээллийн талаар илүү ноцтой баримтууд ч дэлгэгдэж магадгүй юм.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn

“Хан-Ресурт”-ыг өрөнд зохион байгуулалттайгаар оруулсан уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани