Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын гүний 1,300 метрийн уурхайд аялсан "тэмдэглэл"

Ханбогдод энэ жил их цас унажээ. Биднийг очиход гадаа дунджаар -20 градусын хүйтэн байв. Говьд олон жил ажилласан хүмүүс ойрын хэдэн жилдээ л ийм цас унаагүй гэцгээсэн юм.Оюу Толгойн олборлолтын талбайд Далд уурхай руу ордог гурван ам бий. Эднийг нэг, хоёр, тавдугаар ам гэж нэрлэнэ. Одоогоор нэгдүгээр амаар доош нэвтэрч байгаа аж.
 
Юун түрүүнд бид гадуур өмсөж байсан өвлийн хувцаснуудаа тайлж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны үеэр авсан хүчил төрөгчтэй хайрцаг, урдаа чийдэнтэй каск зүүцгээсэн юм.
 
 
Зааварчилгааны үеэр тус компани Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нэгдүгээрт тавьдаг нь тодорхой харагдаж байлаа. Энэ тухай "Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй "Аюулгүй ажиллагааг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх нь бидний нэн тэргүүнд чухалчлах зүйл байсаар байх бөгөөд бид энэ улиралд аюулгүй ажиллагааны маш сайн үзүүлэлттэй, урьд урьдынхаас илүү бүтээмжтэй байж бодит ахиц дэвшил гаргаж чадлаа” хэмээн онцолсон байна.
 
Тухайлбал 2015 оны гуравдугаар улирлын тайлангаас нь харахад компани аюулгүй ажиллагааны маш сайн гүйцэтгэлтэй буюу сүүлийн есөн сард ажилласан 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.31 байсан ажээ.
 
Газрын гүний аяллаа цааш үргэлжлүүлье...
 
 
Бид Далд уурхай доош лифтээр бууж газрын гүний 1,300 метрт очлоо. Энэхүү лифт нь секундэд 6 метр явах хурдтай, 26 хүний багтаамжтай аж. Лифтээр зорчиход нэг талдаа дөрвөн минутын хугацаа зарцуулна.
 
Хөрсөн дээр их хүйтэн байгаа ч Оюу Толгойн Далд уурхайн 1,300 метрийн гүнд +25 градусын дулаан байв. Мөн биднийг төсөөлж байснаас тэс өөр орчин угтан авсан бөгөөд "газар доорх хот” гэж хэлмээр бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байсныг хамгийн түрүүнд танд дуулгая. Гэхдээ энэ нь нийт малтах ёстой 200 км тунелийн 16 км нь гэдгийг дурдах нь чухал.
 
 
 
 
 
Далд уурхайд нэг удаадаа 146 хүн ажиллахаар тооцоолжээ. Хүчил төрөгчийг ч энэ тоонд хүртээмжтэй байхаар шийдэж өгсөн гэдгийг Далд уурхайн мэргэжилтэн бидэнд сонирхуулсан юм.
 
Мөн энэхүү уурхай бүрэн ашиглалтад орсноор үндсэн болон гэрээт нийлсэн 3,000 гаруй ажлын байр нэмэгдэж бий болох аж.
 
Харин Монгол Улсад зургаан тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдгийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс мэдээлээд байгаа. Мөн жилдээ 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортлох хүчин чадалтай уурхай болно.
 
ХОРОГДОХ БАЙР УУРХАЙН АЖИЛЧДАД ХАНГАЛТТАЙ БИЙ
 
 
 
Далд уурхайд ороод бид хамгийн түрүүнд хорогдох байртай танилцлаа. Мэргэжилтний онцолсноор энэхүү хорогдох байр нь уурхайн хамгийн чухал зүйлсийг нэг бөгөөд ямар нэгэн байдлаар амьсгалахад хэцүү болох, гал гарсан тохиолдолд хүмүүс энэ хорогдох байранд орох юм байна. Ингэснээр уух устай, амьсгалах цэвэр агаартай байх боломжтой гэв.
 
Нэг доор 20 хүн зэрэг орох боломжтой ийм хорогдох байр Далд уурхайд ажиллаж байгаа нийт хүний тоонд хангалттай байгаа ажээ.
 
ДАЛД УУРХАЙН ХАНАНЫ БЭХЭЛГЭЭГ КРИС ЛИНЧ ӨНДРӨӨР ҮНЭЛЖЭЭ
 
 
Далд уурхайн ханыг бэхлэх нь хамгийн чухал асуудал. Энэ ажлыг тодорхой давтамжтайгаа хийдэг бөгөөд зурагт харагдаж байгаа метал торыг Монгол залуус хийсэн байна.
 
Хамгийн сүүлд Рио Тинтогийн Санхүү эрхэлсэн Гүйцэтгэх захирал Крис Линч Далд уурхайд зочлохдоо энэхүү ажлыг хараад дэлхийн хаана ч гологдохгүй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн байна гэдгийг тэмдэглэн хэлжээ.
 
Харин Далд уурхайн дээд хэсэгт байрлах олон янзын трубанууд нь техникийн үйлчилгээнийх. Үүгээр цахилгаан эрчим хүч, ус, агааржуулалтыг зохицуулдаг юм байна.
 
ГАЗРЫН ГҮНИЙ ДАВСЫГ АМТАЛЖ ҮЗЭВ
 
Хойд Хюго ордын Далд уурхай нь бусад далд уурхайтай харьцуулбал харьцангуй хуурай аж. Биднийг явж байхад нэгэн сонирхолтой зүйл таарсан нь давсны тогтоц байлаа.
 
Далд уурхайн энэ хэсэг чийглэг, устай. Хананд тогтсон давснаас гараараа авч долоож үзэхэд маш гашуун амтагдав.
 
АЖЛАА ХҮЛЭЭЖ БУЙ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ
 
 
 
Одоогоор Далд уурхай түр зогсолттой байгааг энд сануулъя. Учир нь хувь нийлүүлэгчдийн саналын зөрүүтэй асуудлаас болж 2013 оны наймдугаар сараас зогсоосон билээ.
 
Түүнийг батлах мэт энд зогсоо техник хэрэгслүүдийг зориулалтын тосоор тосолсон нь зэвэрч, муудахаас хамгаалсан хэрэг байв. Уг нь ажил нь эхэлчих юм бол энд том машины дуу хүнгэнэж, бүтээн байгуулалт үргэлжилнэ. Харамсалтай нь энэ өдрийн хувьд 5-6 хүн л цэвэрлэгээ, арчилгааны ажил гүйцэтгэж байв.
 
Компани энэ оны гуравдугаар улирлын тайландаа "Далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаагийн зэрэгцээ ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил явагдаж байгаа ба 2016 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна.Туркойз хилл ресурс 2016 оны хоёрдугаар улирлын эхээр Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлэх шийдвэр гаргана гэж тооцоолсон. Төслийн санхүүжилтэнд 2015 оны эцэс гэхэд гарын үсэг зурна гэж үзэж байгаа” хэмээн онцолжээ.
 
Тэдний тооцоолсноор Далд уурхайн гэрээ, санхүүжилтийн асуудал энэ оны эцсээр шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлбэл газрын гүний 1,300 метрт ачигч машинуудын дуу хүнгэнэж, ажил ид үргэлжилнэ. 
 
Үүгээр ч зогсохгүй дэлхийд гайхагдах зэс, алтны орд Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнэ хөрсөн дээрээ гарч ирж Монголын ард түмэнд өгөөжөө өгөх нь дамжиггүй юм.
 
Бид Далд уурхай дахь аяллаа цаг гаруй үргэлжүүлээд гарч ирлээ. Гадаа хасах 25 хэмийн хүйтэн байсан ч сэтгэлд дулаахан. Учир нь Монголчууд түүхэнд бичигдэж, үр хойчоороо бахархуулах нэгэн бүтээн байгуулалтын өмнө ЗОГСОЖ БАЙНА.
 
 
Эх сурвалж: http://www.ikon.mn
Газрын гүний 1,300 метрийн уурхайд аялсан "тэмдэглэл"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани