Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАН БАГЦ ТОЙРСОН ДӨРВӨН ТААМАГ

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамга тэмдэгээ хүлээж авснаас хойших ээлжит нэгэн мэдэгдэл хийв. Өмнөхөө бодвол энэ удаагийнх нь Оюутолгойн болон төмөр замын бүтээн байгуулалтын галт тэрэг хөдөлснийг дуулгаснаараа онцлог байлаа. Тэр Тавантолгойн төслийг ч дурдахаа мартсангүй. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг Засгийн газар зүгээс хангаж эхэлснхийг дуулгав.

 

Гагцхүү хэрэгтэй шийдвэрийг гаргахын тулд алдаж оносон ч алх цохих хэрэгтэй байгааг мэдэгдлийнхээ төгсгөлд уламжлав. Хэн нэгний нэрийг цохож хэлээгүй ч гүйцэтгэх засагаалын тэргүүний эдгээр өгүүлбэр үлдэж буй богинохон хугацаанд бүлэглэл хоорондоо тэмцэж бус нэгдэж, нийлээд нэг зүг рүү явья гэсэн агуулгыг илэрхийлсэнтэй агаар нэг байлаа. Ингээд Ерөнхий сайдын таван баг тойрсон таван мэдэгдлээс үүдэн гарах дөрвөн таамгийг сийрүүлэе.

 

ТААМАГ-1
Ерөнхий сайд мэдэгдэл хийхээс өмнө Австралид болсон форумын үеэр "Рио Тинто” компанийн зэс, нүүрсний группын гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт олгох шийдвэрийг энд онд багтаан шийдвэрлэхээ уламжилсан байдаг. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлснээр олон улсын банкууд 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор болж, ирэх сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар болжээ. Мөн гүний уурхайн ажил эргэн сэргэснээр эхний ээлжид 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөгийн татвар төрийн сангийн дансанд оруулахыг дурдсан. Эндээс Ерөнхий сайд, Засгийн газрын хамгийн их чих тавьж байгаа зүйл нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт тойрсон санхүүжилт байх нь. Тэгэхээр Г.Уянга гишүүн автортай Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл хөлийг нь тушдаггүй л юм бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хөдлөх нь цаг хугацааны асуудал болж байна.

 

ТААМАГ-2
Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн Монголд хийсэн айлчлалын хүрээнд Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар тохиролцсон билээ. Энэ дагуу тус чиглэлийн ТЭЗҮ-ийг энэ онд багтаан хийж, ирэх хавраас эхлүүлэхээр болоод байгаа юм. ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсгийнхэн ч Японоос ирж Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт орших Шивээ-Овоо, Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгой, Мушгай хуцаг зэрэг уул уурхайн орд газрууд болон шинэ төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаад нутаг буцаад буй. Японууд хэлснээ ажил хэрэг болгохдоо "яс” хүмүүс болохоор ирэх оноос өмнө Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замыг барих ТЭЗҮ-ээ бариад ороод ирнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч Тавантолгойгоос урагш болон зүүн тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлэх, ингэхдээ Япон, Хятадын талын хөрөнгө оруулалт, шаардлагатай бол олон улсын банкны санхүүжилтээр шийдвэрлэхээ илэрхийлсэн. Үүтээр бол өргөн, нарийн царигаас үл хамаарахгүйгээр японуудтай хамтрах төмөр замын бүтээн байгуулалт ирэх хавраас эхлэх найдлага энэ салбарынханд төрж байна.

 

ТААМАГ-3
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын 40 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа
Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээлэл хийгээд яг гурван долоо хонов. Санаачлагч Л.Эрдэнэчимэг гишүүний тайлбарласнаар М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулсан гэрээ, хэлэлцээг бодвол илүү "эх оронч” болсон хэмээх тодотголтой энэ тоггоолын төслийг өдгөө санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Хуульд зааснаар Засгийн газраас тогтоолын төслийг дэмжиж байгаа эсэхээ нэг сарын дотор багтаан хариу өгөх учиртай. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлээс харахад Л.Эрдэнэчимэг гишүүний өгсөн тайлбараас арай өөр агуулгатай гэж хэлж болохоор байна. Ингэхдээ гурван зорилгыг гол үндэслэлээ болгожээ

Нэгдэх нь төмөр замаа Япон, Хятадтай хамтарч барих тухай. Харин Гашуун сухайт, Шиюэхүрэнгээс экспортлох Монголын нүүрс нэг үнэ, нэгдсэн нэг цонхны бодлогоор гаргахыг хоёр дахь зорилгоо болгосон байна.

 

Хэрэвзээ тэд хоёр дахь зорилгоо хашаж чадвал хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээг Засгийн газрын төвшинд үргэлжүүлэхээр төлөвлөжээ. Монгол, Хягад, Японы хамтарсан консорциумтай хийх М.Энхсайхан сайдын хэлэлцээ үргэлжилнэ гэсэн үг. Ингэсэн тохиолдолд "Эрдэнэс Тавантолгой” компаниас эзэмшиж байгаа 1072 хувьцааг иргэдэд илүү үр ашипай болгох хувилбарыг судлахыг Засгийн газрын гурав дахь зорилгоо болшжээ. Гагцхүү эдгээр гурван асуудлаа шийдсэний дараа л Тавантолгойг ашилгах төслийг УИХ-д оруулах юм байна. Гэхдээ Тавантолгойгоос үүдсэн УИХ, Засгийн газар хоорондын зөрчил хараахан намжаагүй байгаа энэ үед Ерөнхий сайдын мэдэгдэл асуудлыг хаашаа ч эргүүлж мэдэхээр байна.

 

Одоогоос долоон сарын өмнө буюу хаврын чуулган нээлтээ хийх үеэр Засгийн газрын хэмжээнд Тавантолгойн гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах байсан ч асуудал УИХ-ын хэмжээнд очсоноор өнөөдрийг хүртэл гацаанд ороод буй. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гурван зорилгоо хэрэгжүүлтэл Засгийн газарт ажиллах бололцоог нь олгох, улмаар Тавантолгойг Монголын нэгдмэл эрх ашгийн дор хөдөлгөөнд оруулж чадна гэдэгт итгэлтэй буйгаа дурджээ.

 

ТААМАГ-4
Ерөнхий сайдын мэдэгдлээс анхаарал татсан нэг зүйл нь АН-ын удирдлагуудад хандсан үг байв. Тэрбээр "Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан” хэмээсэн нь МАН-ынзургаан сайдыг огцруулсан тэр үеийг эрх баригчдад эргэн сануулж орхив. Мөн хэн нь, хэзээ шийдюрээ гаргах, хэрхэн яаж гаргахаараа талцсаар, хэнийг ч олж чадалгүй, чадах ч үгүй төгс төгөлдрийн эрэлдээ төөрсөн хэвээрээ байгааг хүлээн зөвшөөрлөө. Энэ утга учиргүй улстөржилт, эцэс төгсгөлгүй маргаантай орон зайдаа маргасаар, өөрсдийнхөө ирээдүйг өдөр өдрөөр гацаасаар суугааг Ерөнхий сайдын хувиар илэрхийлж, хий хоосон хийрхэлгүйгээр урагшаа хамт явахыг бусдадаа ялангуяа АН-ынханд уриалав. Яг л Ерөнхий сайд болсныхоо дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Эдийн засаг” хэмээн гурвантаа хэлсэн шигээ энэ удаад ч улс орньн эдийн засгийн хямрал бус бүлэглэл хоорондын тэмцэл нь уруу татсаар байгааг тэрбээр дахин тодотгосон хэрэг.

 

Таван багцад тулгуурлан хийсэн Ерөнхий сайдын мэдэгдлээс үүдсэн дөрвөн таамгайг дурдахад ийм байна. Сайн мэдээ нь гэвэл Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, стратегийн бусад орд, усан болон дулааны цахилгаан станцууд, авто зам, төмөр зам, барилгын салбар дахь бүтээн байгуулалтад оруулж байгаа хөрөнгө болгон, доллар, төгрөг бүхэн эдийн засаг, айл өрх бүрийн амьдралд үр өгөөжөө өгөхийг Ерөнхий сайд тодотголоо. Тэгэхээр Ерөнхий сайдын мэдэгдэл хөрсөн дээрээ хэрхэн буухыг харах л үлдлээ. Гэхдээ Ерөнхий сайд мэдэгдэл хийх бүрт Засгийн газрыг чиглэсэн операц улс төрд ялангуяа УИХ-д эрчээ авдаг болохоор ойрын хугацаанд түүнийг болон танхимыг нь чиглэсэн "ажиллагаа” явж эхлэхийг үгүйсгэх аргагүй юм. Ядаж л, Оюутолгойн асуудлаарх Г.Уянга нарын гишүүдийн бойкот, Тавантолгойн талаарх бүлэглэл хоорондын тэмцэл нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг төлөвлөсөн ажлаа урагшлуулахад нь дахин тушаа болж мэдэх юм. Муу мэдээ нь гэвэл энэ.



Ё.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


ТАВАН БАГЦ ТОЙРСОН ДӨРВӨН ТААМАГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани