Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулын тусгай хамгаалалт юу болов

Ирвэс хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан нь төр, засаг болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын анхаарлыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууны зүг хандууллаа. БОНХАЖЯ-наас улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлж нийт газар нутгийн  30 хувьд хүргэх бодлого баримталж буй.Үүнтэй холбоотойгоор найман газрыг шинээр Улсын тусгай хамгаалалтад оруулахаар төлөвлөсний нэгд Тост, Тосонбумбын нуруу ороод байгаа юм.

Энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо  хэлэлцүүлэг зохион байгуулж,  улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ оны 12 дугаар сард багтаан шийдвэрлэж, УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгах тогтоол гаргалаа.Хүний амь эрсдэж асуудал хурцадсаны дараа л УИХ, Засгийн газрын хэмжээнд Тост, Тосон бумбын тусгай хамгаалалтын асуудлыг ийнхүү яаран сандран шийдэхээр болов. Бараг жил гаруй яригдсан Тост, Тосон бумбын нурууг  Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газар, УИХ тэр үед нь хугацаа алдаж хойш тавилгүй шийдсэн бол өнөөдөр үе дамжсан байгаль хамгаалагч залуу амь насаа харамсалтайгаар алдахгүй байх байлаа.

Харин өнөөдөр иргэний хөдөлгөөнийхөн ба улстөрчдийн эх оронч, урвагчийн зааг болоод байгаа Ноён уулын Гацууртын аманд  байдал бас л хурц хэвээрээ байна. Тэнд хууль бусаар алт олборлож буй  гурван мянга гаруй нинжаг хүчээр  тараасан хэмээн сар гаруйхны өмнө мэдэгдэж байсан. Гэтэл  энэ даваа гаригт хоёр нинжа шороонд дарагдсаныг онцгой байдлынхан  гурван хоног ноцолдож байж  өчигдөр  14-15 цагийн үед арай гаргаж авсан талаар орон нутгаас мэдээллээ.  Нинжа ч гэсэн хүн. Айл гэрт ажилтай орлоготой хүн цөөрсөөр байгаа энэ үед нэгэнт  илэрчихсэн алттай газраас аз, эзээ үзэж  амь насаараа дэнчин тавьж алт ухаж байгаа нинжа нарыг буруутгах аргагүй. Төр, засаг Ноён уул, Гацууртын алтыг хэрхэх нь тодорхойгүй эзэнгүйдүүлсэн нь ийнхүү хүний аминд хүрлээ.  Төр, засагтаа  нинжа гэж адлагдсан ч тэд аав ээж, үр хүүхэддээ аав нь, ах нь байсан. Цаашид Ноён уул, Гацууртын орд эзэнгүй хэвээр байсаар байвал маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй.

Манай төр, засаг, эрхэм улстөрчид сүүлийн үед баялагтай холбоотой асуудлуудыг санаатай санамсаргүйгээр гацаадаг, хойшлуулдаг болсон. Үүний уршгаар эдийн засаг хүндэрснээс эхлээд эрдэнэт хүний амь нас үнэ цэнэгүй боллоо.Байгаль орчин болон баялагийн ашиглалттай холбоотой асуудалд төр, засгийн зохицуулалт зайлшгүй шаардлагтай. Гэтэл Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад авах асуудал УИХ, Засгийн газрын дунд тодорхойгүйгээр гацсанаас Ноён уулыг хэрхэн хамгаалах, Гацууртын ордыг ашиглах эсэх нь хүлээлт үүсгээд удлаа. Уг нь үүнийг зохицуулах хүсэл эрмэлзлэл улстөрчдөд буй бол гарц нь бэлэн байгаа. Уул уурхайн яам Гацууртын стратегийн орд дээрх төрийн хувь эзэмшлийг хөрөнгө оруулагч нартай үндсэндээ тохиролцсон. Ашигт малтмалын хуульд заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг хамгийн дээд хэмжээ буюу 34 хувиар тогтоож,  роялтийн гурван хувийн татвар авахаар болсноо саяхан мэдээлсэн.


Харин одоо БОНХАЖЯ-наас  Улсын тусгай хамгаалалтад оруулах хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар байдлаар хамгаалалтад оруулахыг хүлээж буй. Шинэ сайд Батцэрэгийн хувьд орон нутагт газар дээр нь ажиллаж нутгийн  иргэдийн саналыг сонссон.Гэвч  өнөөдрийг хүртэл Засгийн газарт танилцуулсангүй. БОНХАЖЯ-ны албаны эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороо Ноён уулын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж чиглэл өгөх тул үүнийг хүлээж байгаа аж. Уг нь УИХ тэртусмаа байнгын хороо салбарын яамны ажилд ийнхүү оролцох нь ажил үүргийн хуваарийн хувьд зохисгүй.Асуудлыг удаашруулж, тодорхойгүй хүлээлтийг улам  нэмэхээс хэтрэхгүй. Төрийн ажил өмнө нь ингэж явагддаггүй байсан.  Салбарын яам, асуудал хариуцсан газар, агентлагийн мэргэжлийн хүмүүс нь газар дээр нь очиж ажлаад  шаардлагатай тохиолдолд орон нутаг, төрийн бус байгууллага иргэний хөдөлгөөнийхнийг байр суурийг сонсож судлаад яам нь Засгийн газартаа, Засгийн газар нь УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг байсан.  Төр, засгийн ажлын процедур ийм л байсан.Гэтэл өнөөдөр Засгийн бүх асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг эсвэл Байнгын хороон дээр  төвлөрүүлдэг болсон нь  фракц бүлэглэлүүдийн  ашиг сонирхол,  хувь улстөрчдийн оролцоогоо дөвийлгөх гэсэн сонгууль угтсан шоунуудын тоог нэмэв. Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад оруулах асуудал яг ийм шоунаас болж өнөөдөр гацчихаад байна. Энэ асуудлыг өнгөрсөн зун, намаржингаа судалж, нягталсан БОНХАЖЯ-ны байр суурь уг нь тодорхой байгаа.  Сэлэнгэ аймгийн ИТХ-ын энэ оны зургадугаар сарын 14-ний өдрийн 98 тоот албан бичиг, Төв аймгийн ИТХ-ын энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 43 тоот тогтоол гээд Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад авах талаар орон нутгийнхан ч өөрсдийн байр суурь, саналаа илэрхийлжээ.

Гэтэл өнөөдөр энэ асуудал эргэж буцсаар, улам л тодорхойгүй болсоор, эргэлзээ тээнэгэлзэл нэмсээр байгаа нь төрийн түшээд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах чадамжгүй болсныг харуулаад байх шиг.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул орчмын нийт 11.194.22 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сум, Сүжигтийн ам орчмын Хүннүгийн түүхийн дурсгалуудыг нэгтгэсэн 405.1 га газрыг Дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулахаар тус тус төлөвлөсөн. Ноён уулын Байгалийн нөөц газрын хил дотор Ойн хуулиар онцгойлон тогтоосон хамгаалалтын бүсийн ой (хориотой зурвасын ой) 6,410 га буюу нийт нутгийн 17 хувь, хамгаалалтын бүсийн ой (ногоон бүс) 12,816 га буюу 35 хувь , ашиглалтын бүсийн ой 17848 га буюу 48 хувийг тус тус эзэлж байгаа аж.  Энэ нь ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль , Хэнтийн уулархаг нутгийн амьтны шилжилт хөдөлгөөн хийдэг экологийн корридорыг хамгаалах  байгаль орчны ач холбогдолтойгоос гадна Ноён уул орчмын Хүннүгийн үеийн түүхэн дурсгалуудыг нэгтгэн оруулснаараа  нутгийн иргэдийн эрх ашиг, иргэний хөдөлгөөнийхний  саналыг ч тус тус тусгаж чадсан  гэж мэргэжлийнхэн үзэж буй. Харин иргэний хөдөлгөөнийхний  хувьд  Ноён уулыг бүхэлд нь буюу Хэнтийн нурууны үргэлжлэл, олон бэсрэг уулсынх нь хамт Улсын тусгай хамгаалалтад оруулах ёстой хэмээн туйлширч буй.

Энэ тохиолдолд зөвхөн  Сэлэнгэ аймгийн Мандал суманд  ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 32 аж ахуй нэгж болон зохистой ашиглах гэрээгээр ой бүс бүхий хэсэгт ажиллаж буй 17 ойн нөхөрлөл, гурван  аж ахуйгаас гадна байгалийн баялагийг амь амьжиргаандаа ашигладаг орон нутгийн иргэдийн үйл ажиллагааг хязгаарлах асуудал хөндөгдөх юм. Үүнтэй холбоотойгоороор албан ёсны тусгай зөвшөөрлөөр  үйл ажиллагаагаа явуулж буй олон компанийн эрх ашгийг зохицуулах шаардлага гарна. УИХ-ын сонгуулийн шоу, улстөрчдийн пиар эхэлсэн энэ үед олон нийтэд таалагдах гэсэн улстөрчдөөс ул суурьтай шийдвэр гарна гэдэгт итгэх аргагүй. Олон нийт хаашаа хошуурна, улс орны эрх ашиг, зөв бурууг үл хамааран тэдэнд таалагдах шийдвэр гаргахыг ч үгүйсгэх аргагүй. Ийм улстөржилт, туйлширсан шийдвэрийн горыг дөрвөн жилийн хугацаатай нүүдлийн шувуу шиг эрхэм гишүүн,  сайд нар биш ард түмэн үүрч үлддэг.Тиймээс байгаль орчин, баялаг дагасан улс орны эрх ашигтай холбоотой асуудалд эрхэм улстөрчид бага мэдэмхийрч, үл туйлширч, салбарын мэргэжилтэн, мэргэшсэн эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, судалгаанд түшиглэн шийдвэр гаргадаг болмоор байна. Ялангуяа Ноён уулын асуудлаар алийн болгон иргэний хөдөлгөөний нэр барьсан мэддэг зүйлгүй атлаа мэдэхгүй юмгүй хийрхэхчдийн  мэдэмхийрэлд автаж, төр засгийн үйл ажиллагааны процедурыг гацаасаар байх вэ?

Д.Оюун-Эрдэнэ

TIMES.MN

Ноён уулын тусгай хамгаалалт юу болов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани