Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УУЛ УУРХАЙ ДАГАСАН АЖИЛГҮЙДЛИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭ

УУЛ УУРХАЙ ДАГАСАН АЖИЛГҮЙДЛИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭЭрдэс баялаг дагасан сүүлийн хоёр жилийн эдийн засгийн уналт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн улс орны уурхайчдад хүндээр тусч эхэллээ. Үнэ ханшийн уналт, эрэлтээс давсан нийлүүлэлтээс үүдэлтэй энэ хямралыг уул уурхайн гигант компаниуд ажлын байрны цомхотголоор аргацааж, орлого зарлагаа тэнцүүлэхийг хичээж байна. Энэ оны эхний гуравдугаар улирлын судалгаар АНУ-д уул уурхайн салбар дахь ажиллах хүчний тоо сар дараалан буурч, өнгөрсөн есдүгээр сард 10300 хүнийг дахин ажлын байргүй болгосон бол хагас жилд гурван тэрбумам.долларын алдагдал хүлээсэн Их Британийн "Anglo American”  групп ажилчдынхаа 35 хувийг буюу 53000 ажлын байрыг цомхотгох төлөвтэй талаар олон улсын хэвлэлүүдэд бичиж байна. Австралид  уул уурхайн нийт мэргэжилтнүүдийн 16,2 хувь нь ажилгүй болжээ. Энэ нь 2012 оны хямралын үеийнхээс 1,7 хувь буюу бараг 10 дахин өссөн дүн юм. Уул уурхайд үүссэн энэхүү цохилт 2017 он хүртэл үргэлжилж, ажил олголт эргэн сэргэх төлөвгүй хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Манайд ч уул уурхайн салбарын байдал үүнээс дордож, ажилгүйчүүдийн эгнээнд албан ёсоор шилжигсдийн тоо өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна.

2015 оны 11 дүгээр сарын байдлаар  Ажилгүйдлийн даатгалын санд 16,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 18.6 мянган хүний ажилгүйдлийн даатгалын тэтгэмжид 19.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.  Энэ нь Сангийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,4 тэрбум төгрөгөөр, зарлага 3,5 тэрбум төгрөгөөр өссөнийг албан ёсны сайтwww.ndaatgal.mn -д   дурджээ. Энэ нь  сүүлийн таван жилд Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа орлогоосоо давж гарсан үзүүлэлт хэмээн салбарынхан нь онцолж байгааг анхааралгүй өнгөрч боломгүй.

Өмнө нь бид төсөвт үүссэн цоорхой, татварын орлогын тасалдлаар уул уурхайн салбарын уналтыг мэдэрдэг байлаа. Харин одоо төсвийн орлого, зарлагыг тооцсон тооцоогүй айл өрх, жирийн иргэдийн амьдралд авдаг цалин, олдог орлогын хэмжээ эрс багассанаар илт мэдрэгдэж эхэллээ.  Саяхныг хүртэл цагийн ажил хийх, хоолны газар сав угаагчаар ажиллах хүн олддоггүй байсан бол одоо Ажлын зар гарсан даруйд хэдэн арваараа өрсөлдөж, ажлын байр олдохгүй болсон талаар хүмүүс ярьж байна. Байдал ийм байхад байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ялангуяа нийгэм дэх дундаж, түүнээс дээш  орлоготой хэсгийн дийлэнхийг бүрдүүлж буй уул уурхайн салбар дахь цомхотголоор халагдсан, цалингүй, хугацаагүй чөлөө  авсан  хүмүүсийн тоо  улам нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн томоохон жишээ гэхэд Монголын хамгийн том ажил олгогч "Энержи ресурс” үндсэн ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгохоо мэдэгдлээ. Саяхныг хүртэл үндсэн болон туслан гүйцэтгэгч компанид ажиллагсадтайгаа нийлээд 10 гаруй мянга хүн буюу энэ тооны айл өрхийг энэ компани "”тэжээж " байсан. Харин одоо үлдсэн 1844 үндсэн ажилтныхаа 10 хувь буюу 184 хүнийг аргагүйн эрхэнд ажилгүйчүүдийн эгнээнд орууллаа. Энэ нь эрх баригчдад нэгийг бодуулж хоёрыг сануулсангүй.  Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч гээд олон зуун компанийг оруулбал өнөөдөр гуравхан сая хүн амтай, үүнийх нь тал хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс эзэлдэг манай орны хувьд энэ бол маш харамсалтай тоо юм.

Ажиллагсдаа цомхотгох, түр чөлөө олгох явдал МАК, "Вагнер ази” "Сентерра гоулд Монголия”, "Алтайн хүдэр”,  "Болд төмөр ерөө гол”,  "Саус гоби ресурс” гээд уул уурхайн томоохон компаниудад энэ оны эхнээс эхэлсэн. Одоо хүртэл үргэлжилж сар бүр л хэдэн арваар нь ажлаас чөлөөлж байна.    Үүнд дэлхийн зах зээл дэх уул уурхайн салбарын уналтаас гадна манай төр, засгийн тогтворгүй байдал, санаатай санамсаргүй  бодлого шийдвэрүүд хамгийн их нөлөөлснийг эрх баригчид эрх биш хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Оюутолгой, Тавантолгой, Гацуурт, Төмөр зам гээд мега төслүүдээ ядаж гацаалгүй хөдөлгөсөн бол Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж, айл өрхийн амьдрал өнөөдрийнх шиг ажилгүйчүүдээр  дүүрч,  өр зээлийн гинжинд хэлхэгдэхгүй байх байлаа. Уул уурхайн салбараас эхэлсэн ажилгүйдэл,  өр зээлийн гинжин сүлжээ  өнөөдөр  банк, барилга, худалдааны салбараар хүрээгээ тэллээ.

Үйл ажиллагаагаа хумисан, сул зогссон компани, ажилгүй болсон иргэн бүрийн цаана төлөгдөхгүй татвар, чанаргүй зээл бий. Үүнийг дагаад чадамжгүй худалдан авалт, бэлэн мөнгөний хомсдол гээд нийгэм, эдийн засгийг сөхрүүлж буй олон хүндрэлүүд ар араасаа цуварч эхэлсэн нь ард түмнийг сөхүүлж гүйцлээ.

Энэ оны 10 дугаар сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 855,5 тэрбум төгрөгт хүрч, арилжааны банкуудын олгосон нийт зээлийн 7,2 хувийг эзэлжээ.  Өмнөх оны мөн үеийнхээс 41 хувиар өссөн энэ үзүүлэлт бол уул уурхайн салбараас эхэлсэн энэ хүндрэл цашид банкны салбарыг ч гогдож мэдэхээр болж буй түгшүүрийн харангын эхний дэлдэлт юм.

Монголбанкны энэ оны аравдугаар сарын мэдээллээр  ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75877-д хүрчээ.   Гэтэл энэ зээлийн үлдэгдлийг  эргэн төлөх чадалтай хувь хүн, айл өрх 75877 зээлдэгчээс хэд  үлдсэн бол?

Арилжааны банкуудын хийсэн албан бус судалгаа тандалтаас харахад зээлд хамрагдагсдын олонхи нь уул уурхайн салбарт ажиллагсад байдаг.  Гэтэл Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны мэдээгээр  уул уурхайн салбарт 20 мянга гаруй хүн ажиллаж байснаас өнөөдөр хэд нь үлдэв. Судалгаа тооцоо байна уу?

МҮЭХ-дын Хуулийн хэлтэс цомхотголд өртсөн, цалингүй чөлөө хүчээр авсан, тодорхойгүй хугацаагаар амралтыг нь олгож ажилгүйчүүдийн эгнээнд хүчээр шилжүүлсэн салбар салбарын олон хүний өргөдөл гомдолд дарагджээ. Дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллагсадтай холбоотой. Гэвч төр, засгийн цаг хугацаа алдсан, шийдвэргүй, тодорхойгүй, улстөржсөн байдлаас  шууд хамааралтайгаар үүссэн, цаашид ч үргэлжлэх  ажилгүйдлийг хэн, хэрхэн зохицуулах вэ? Цаг хугацаа алдсанаас болж эдийн засаг, нийгмийн байдал өдрөөс өдөрт хэцүүдсээр байгаа үед энэ "ажилгүйдлийг” хуулиар ч, хүчээр ч зохицуулах боломж компани,  байгууллагуудад хомсдсоор байна. Байдал ийм болчихоод байхад УИХ, Засгийн газар  ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн, шилжихээ хүлээж байгаа олон мянган хүмүүсийн төлөө яагаад юу ч хийхгүй байна вэ? УИХ-ын гишүүд ажилтай, орлоготой. Өнөөдөр хоол, маргааш  зээлийн хүүгээ төлнө гэх зовлонгүй. Тийм болохоор УИХ, Засгийн газар дээр хэлэлцэж буй мега төслүүдийг хөдөлгөсөн ч, үл хөдөлгөсөн ч тэдэнд  ялгаагүй байх. Харин орлоготой байхын тулд  заавал ажил хийх ёстой ард түмний  хувьд гацаанд байгаа ганц ч гэсэн төслийг яаралтай  хөдөлгөх хэрэгтэй байна.

Удахгүй шинэ оноо хүлээн авах баяр болно. Байгууллага хамт олон бүхэн л өнгөрснөө үнэлж, ирээдүйгээ сайхнаар угтаж шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Харин энэ шинэ жилээр олон байгууллага,  компанийн удирдлагууд он цагийг хамтдаа туулж, өнөөдрийг хүртэлх амжилтыг хамтдаа босголцсон ажиллагсадтайгаа "салах ёс” хийнэ. Ажлаас чөлөөлөх мэдэгдэл. Үүнийг өнөөдөр гардан авсан, авах гэж байгаа олон хүн бий. Гэхдээ тэдний дийлэнх нь  сайхан цаг ирэхээр ажилдаа эргэж орно, хамт олонтойгоо баяртай эргэж уулзана гэх өөдрөг итгэлээр өнөөдрийн авсан мэдэгдлээ маргаашийн урилга хэмээн найдаж "Цом гардах” хэмээн нэрлэж байна. Амьдрал ийм байхад эрхэм улстөрчид гацаанд оруулсан мега төслүүдээ таг мартан, маргаашийн сонгуульдаа бэлтгэн шоудах нь Төр, ард түмнийхээ төлөө зүтгэх төрийн тангарагтай тань  нийцэхгүй байна.

Д.Оюун-Эрдэнэ

Эх сурвалж: times.mn

УУЛ УУРХАЙ ДАГАСАН АЖИЛГҮЙДЛИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани