Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн дагасан ажилгүйдлийн гинжин хэлхээ

Уул уурхайн дагасан ажилгүйдлийн гинжин хэлхээЭрдэс баялаг дагасан сүүлийн хоёр жилийн эдийн засгийн уналт зөвхөн Монголд төдийгүй бусад орны уурхайчдад ч хүндээр тусаж эхэллээ.

Үнэ ханшийн уналт, эрэлтээс давсан нийлүүлэлтээс үүдэлтэй энэ хямралыг уул уурхайн гигантууд ажлын байрны цомхтголоор аргацааж, орлого, зарлагаа тэнцүүлэхийг хичээж байна.

Энэ оны эхний гуравдугаар улирлын судалгаагаар АНУ-д уул уурхайн салбар дахь ажиллах хүчний тоо сар дараалан буурч, өнгөрсөн есдүгээр сард л гэхэд 10.300 хүнийг ажлын байргүй болгосон бол хагас жилд гурван тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн Их Британийн "Anglo American” групп ажилчдынхаа 35 хувийг буюу 53.000 ажлын байрыг цомхтгох төлөвтэй талаар олон улсын хэвлэлүүдэд бичиж байна.

Австралид уул уурхайн нийт мэргэжилтний 16.2 хувь нь ажилгүй болжээ. Энэ нь 2012 оны хямралын үеийнхээс бараг 10 дахин өссөн дүн юм. Уул уурхайд үүссэн энэхүү цохилт 2017 он хүртэл үргэлжилж, ажлын байр эргэн нэмэгдэх төлөвгүй хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

Манайд ч уул уурхайн салбарын байдал үүнээс дордож, ажилгүйчүүдийн эгнээнд албан ёсоор шилжигсдийн тоо өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна.

2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар Ажилгүйдлийн даатгалын санд 16.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 18.6 мянган хүний ажилгүйдлийн даатгалын тэтгэмжид 19.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ингэснээр сангийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 тэрбум төгрөгөөр, зарлага 3.5 тэрбум төгрөгөөр өссөнийг албан ёсны сайтад нь дурджээ. Сүүлийн таван жилд Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа орлогоосоо давж гарсан үзүүлэлт хэмээн салбарынхан нь үүнийг онцолж байгааг анхааралгүй өнгөрч боломгүй.

Өмнө нь бид төсөвт үүссэн цоорхой, татварын орлого тасалдсанаар уул уурхайн салбар уруудаж буйг мэддэг байлаа. Харин одоо төсвийн орлого, зарлагыг тооцсон тооцоогүй айл өрх, жирийн иргэдийн амьдралд авдаг цалин, олдог орлогын хэмжээ эрс багассанаар илт мэдрэгдэж эхлэв.

Саяхныг хүртэл цагийн ажил хийх хүн олддоггүй байсан бол одоо ажлын зар гарсан даруйд хэдэн арваараа өрсөлдөх болсон талаар хүмүүс ярьж байна.

Байдал ийм байхад байгууллага, аж ахуйн нэгжүүдийн, ялангуяа нийгэм дэх дундаж, түүнээс дээш орлоготой хэсгийн дийлэнхийг бүрдүүлж буй уул уурхайн салбар дахь цомхтголоор халагдсан, цалингүй, хугацаагүй чөлөө авсан хүмүүсийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн томоохон жишээ гэхэд Монголын хамгийн том ажил олгогч "Энержи ресурс” үндсэн ажилтнуудынхаа 10 хувийг цомхтгохоо мэдэгдсэн явдал юм. Саяхныг хүртэл үндсэн болон туслан гүйцэтгэгч компанид ажиллагсадтайгаа нийлээд 10 гаруй мянган хүн буюу энэ тооны айл өрхийг тус компани "тэжээж” байсан.

Харин одоо үлдсэн 1844 үндсэн ажилтныхаа 10 хувь буюу 184 хүнийг аргагүйн эрхэнд ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэв. Энэ нь эрх баригчдад нэгийг бодуулж хоёрыг сануулсангүй.

Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч гээд олон зуун компанийг оруулбал гуравхан сая хүн амтай, үүнийх нь тал хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс эзэлдэг манай орны хувьд энэ бол маш муу үзүүлэлт юм.

Ажиллагсдаа цомхтгох, түр чөлөө олгох явдал МАК, "Вагнер Ази” "Сентерра гоулд Монголия”, "Алтайн хүдэр”, "Болд төмөр Ерөө гол”, "Саус гоби ресурс” гээд уул уурхайн томоохон компаниудад энэ оноос эхэлсэн. Одоо хүртэл үргэлжилж сар бүр л хэдэн арваар нь ажлаас чөлөөлж байна.

Үүнд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн ханшийн уналтаас гадна манай төр, засгийн тогтворгүй байдал, санаатай, санамсаргүй бодлого, шийдвэрүүд хамгийн их нөлөөлснийг эрх баригчид эрх биш хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

"Оюутолгой”, "Тавантолгой”, "Гацуурт” болон төмөр замын мега төслүүдээ ядаж гацаалгүй хөдөлгөсөн бол Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж, айл өрхийн амьдрал өнөөдрийнх шиг ажилгүйчүүдээр дүүрч, өр зээлийн гинжинд хэлхэгдэхгүй байх байлаа.

Уул уурхайн салбараас эхэлсэн ажилгүйдэл, өр зээлийн гинжин сүлжээ өдгөө банк, барилга, худалдааны салбараар хүрээгээ тэлж байна.

Үйл ажиллагаагаа хумьсан, сул зогссон компани, ажилгүй болсон иргэн бүрийн цаана төлөгдөхгүй татвар, чанаргүй зээл бий. Үүнийг дагаад чадамжгүй худалдан авалт, бэлэн мөнгөний хомсдол гээд нийгэм, эдийн засгийг сөхрүүлж буй хүндрэлүүд ар араасаа цуварч эхэлсэн нь ард түмнийг сөхрүүлж гүйцэж байна.

Энэ оны аравдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 855.5 тэрбум төгрөгт хүрч, арилжааны банкуудын олгосон нийт зээлийн 7.2 хувийг эзэлжээ. Өмнөх оны мөн үеийнхээс 41 хувиар өссөн энэ үзүүлэлт нь уул уурхайгаас улбаатай хүндрэл цаашид банкны салбарыг ч гогдож мэдэхээр болж буй түгшүүрийн харангын эхний дохио юм.

Монголбанкны энэ оны аравдугаар сарын мэдээллээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3.3 их наяд төгрөг, нийт зээлдэгчийн тоо 75.877-д хүрсэн гэнэ. Гэтэл энэ зээлийн үлдэгдлийг эргэн төлөх чадалтай хувь хүн, айл өрх эдгээр 75.877 зээлдэгчээс хэд үлдсэн бол?

Арилжааны банкуудын хийсэн албан бус судалгаа, тандалтаас харахад зээлд хамрагдагсдын олонх нь уул уурхайн салбарт ажиллагсад байдаг. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны мэдээгээр уул уурхайн салбарт 20 мянга гаруй хүн ажиллаж байсан гэх судалгаа бий. Өнөөдөр тэдний хэд нь ажлын байрандаа үлдсэн бол. Судалгаа тооцоо байна уу?

МҮЭХ-дын хуулийн хэлтсийнхэн цомхтголд өртсөн, цалингүй чөлөө хүчээр авсан, тодорхойгүй хугацаагаар амралтыг нь олгож ажилгүйчүүдийн эгнээнд хүчээр шилжүүлсэн олон хүний өргөдөл гомдолд дарагджээ.

Дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллагсадтай холбоотой. Гэвч төр, засгийн цаг хугацаа алдсан, шийдвэргүй, тодорхойгүй, улстөржсөн байдлаас шууд хамааралтайгаар үүссэн, цаашид ч үргэлжлэх ажилгүйдлийг хэн, хэрхэн анхаарах вэ? Цаг хугацаа алдсанаас болж эдийн засаг, нийгмийн байдал өдрөөс өдөрт хэцүүдсээр байгаа үед энэ "ажилгүйдлийг” хуулиар ч, хүчээр ч зохицуулах боломж компани, байгууллагуудад хомсодсоор байна.

Ийм байхад УИХ, Засгийн газар ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн, шилжихээ хүлээж байгаа олон мянган хүмүүсийн төлөө яагаад юу ч хийхгүй байна вэ? УИХ-ын гишүүд ажилтай, орлоготой. Өнөөдөр хоол, маргааш зээлийн хүүгээ төлнө гэх зовлонгүй.

Тийм болохоор УИХ, Засгийн газраар хэлэлцэж буй мега төслүүдийг хөдөлгөсөн ч, үл хөдөлгөсөн ч тэдэнд ялгаагүй. Харин орлоготой байхын тулд заавал ажил хийх ёстой ард түмний хувьд гацаанд байгаа ганц ч гэсэн төслийг яаралтай хөдөлгөх хэрэгтэй байна.

Удахгүй шинэ оноо угтана. Байгууллага, хамт олон бүхэн л өнгөрснөө үнэлж, ирээдүйгээ сайхнаар угтаж шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Харин энэ шинэ жилээр олон байгууллага, компанийн удирдлагууд он цагийг туулж, өнөөдрийг хүртэлх амжилтыг хамтдаа босголцсон ажиллагсадтайгаа "салах ёс” хийх нь. Энэ нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл.

Үүнийг өнөөдөр гардан авсан, авах гэж байгаа олон хүн бий. Гэхдээ тэдний дийлэнх нь сайхан цаг ирэхээр ажилдаа эргэж орно, хамт олонтойгоо баяртай эргэж уулзана гэх өөдрөг итгэлээр өнөөдрийн авсан мэдэгдлээ маргаашийн урилга хэмээн найдаж "цом гардах” хэмээн нэрлэж байна.

Амьдрал ийм байхад эрхэм улстөрчид гацаанд оруулсан мега төслүүдээ таг мартан, маргаашийн сонгуульдаа бэлтгэн шоудах нь төр, ард түмнийхээ төлөө зүтгэх төрийн тангарагтай тань нийцэхгүй.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Өнөөдөр сонин

Уул уурхайн дагасан ажилгүйдлийн гинжин хэлхээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани