Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГАЦУУРТЫН ОРДООР “ГАНГАРЧ” УЛСТӨРЖИХӨӨ БОЛИОСОЙ

ГАЦУУРТЫН ОРДООР “ГАНГАРЧ” УЛСТӨРЖИХӨӨ БОЛИОСОЙУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулсан. Уг нь эдийн засгийн хямралаас гарах ганц арга нь хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах, уул уурхайг ашиглах хэмээн хэдэн жил ярьсан. Тэгвэл өдгөө Монгол Улсын эдийн засаг хямарчихсан энэ үед уул уурхай тэр дундаа алтыг эргэлтэд оруулж яагаад болохгүй гэж. Гэхдээ мэдээж зөв замаар шийдвэрлэх нь төрийн ордонд суугаа "томчуудын” шийдэх хэрэг.

Учир нь Гацууртын ордын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэлгүй, хойшлуулснаас болж гар аргаар алт олборлогчид стратегийн орд хэмээгддэг Гацууртад ёстой л ноён сууж, дураараа аашлан, эцэст нь дөрвөн халуун амь шороонд дарагдан үгүй болсон. Түүгээр ч зогсохгүй нийслэлд орон нутгийнхан нь ирж эсэргүүцлээ илэрхийллээ, бөө нар бөөллөө гэх зэргээр эсэргүүцээд байсан. Гэтэл өдгөө Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа тосгоныхон ёстой л үгээ барж, үсээ зулгааж байгаа тухай хэвлэлүүдээр цацах болсон. Учир нь мандалчууд эзэнгүй байгаа "Ноён” уулыг өөр бусад аймаг, сумаас ашиг хонжоо хайн ирсэн "айлчин, гийчдийн” хөлд дарагдан, хууль хяналтынхан ч дийлэхээ болиод байгаа сурагтай. Арга ч үгүй биз.

Энэхүү стратегийн ордыг аль нэг аж ахуйн нэгжид эзэмшүүлчихвэл ядаж л авсныхаа хэрээр орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, ажлын байраар хангах, аймаг, сумынх нь төсөв сэргэх, уулыг нь хөндсөн учраас нөхөн сэргээлт хийх зэргээр "араа даан” ажилдаа эзэн болох байсан. Гэтэл аль өнгөрсөн есдүгээр сард Уул уурхайн сайд Р.Жигжид Мандал суманд ажиллаад Засгийн гарын хуралдаанд танилцуулахдаа "Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хүргүүлсээр байна. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар олборлох нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байгаа юм. Иймд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай” гэсэн байдаг.

Тийм л атал ёстой л "алтан дээр суусан гуйлгачин” гэж хэлүүлдэг байсан шигээ улстөржилт, утгагүй шашинлаг байдал зэргээрээ далайлган шийдвэр гаргагчид нь өнөөг хүртэл Гацууртын ордыг тойрон "хий эргэж”, гар аргаар алт олборлогчид нь өөрсдийгөө башийлгасаар байна.

Гацууртын орд нь үндсэн орд бөгөөд "Бороогоулд”-ын ордоос 45 км орчим, "Ноён” уулын бэлд байдаг. Дээд шороон ордыг нь 1992 оноос хойш ашиглаад дуусчихсан.       Олборлолт явуулахаар хүлээгдэж буй талбайн 70 хувь нь эвдрэлд орсон гэнэ. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь эвдсэн, шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулсан гэдгийг албаныхан хэлж байсан. Уг нь одоо олборлох гэж байгаа компани хоёр нуур үүсгэж, уулын горхийг нь сэргээгээд нуурийг нь тойруулан урсгаж, эвдэгдсэн талбайн 6.7 га газрыг нөхөн сэргээж, аялал, жуулчлал хөгжих аятайхан орчин бүрдүүлнэ гэж төлөвлөөд байгаа гэнэ. Энэ бол орон нутаг болон ашигласан газраа нөхөн сэргээхэд хамгийн ашигтай хувилбар гэдгийг нь харуулж буй юм.

Түүнчлэн тус ордын баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн үг. Үүнийг 9-10 жилийн хугацаанд ашиглаж, жилд таван тонн орчим алт олборлох боломжтой. Үүнийг мэргэжлийнхэн гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолдог. Мөн татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө гэдэг. Гэхдээ төр хэдий хэмжээний хувийг эзэмшихээс дээрх олон тэрбум төгрөгийн тоо нааш, цааш болох юм билээ.

Салбар яамныхан нь эдийн засгийн байдал хүнд байгаа үед энэ ордыг хурдан эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үздэг. Улсын төсөв бүрдэхгүй байна, эдийн засаг элгээрээ хэвтчихлээ, өр зээлэнд баригдлаа гэх зэргээр шуурч буй энэ үед уг нь гадаад валютын хэмжээгээ өсгөх боломж нээлттэй байсан. Учир нь Монголбанк тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай ярилцаад урьдчилсан хэлэлцээр хийгээд алтыг нь эрдэнэсийн сандаа бүртгэж авснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Харамсалтай нь өнөөдрөөрөө амьдарч, ирээдүйг хараагүйнхээ горыг амсан өдгөө ашиг өгөх ёстой ордоо аминчхан үзэлтэй хүмүүсээр талхалуулж, хүний аминд хүргээд байна.

Ирэх оны сонгуулиар ялалт байгуулахын төлөө өнөөдөр улстөржихийн оронд улсдаа хэрэгтэй, эдийн засгаа сэхээчих энэ ордын асуудлыг ахин нэг бодож үзэн, эргэлтэд оруулахгүй бол ашиг харах байтугай нөхөн сэргээлт ч үгүй, баахан хоосон нүхтэй үлдэж мэдэхээр байгааг анхаараасай.

 Өглөөний сонин
Б.Төгөлдөр
ГАЦУУРТЫН ОРДООР “ГАНГАРЧ” УЛСТӨРЖИХӨӨ БОЛИОСОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани