Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

www.angelnexus.com буюу эцэг хүүгийн үлгэр

Засгийн газар Таван толгойн орд газрыг хэзээ, хэн, хэрхэн яаж ашиглах хувилбараа УИХ-д өргөн барилаа. УИХ дээр танилцуулж буй байдал, гишүүд буюу ард түмний элч нарын асуулт, лавлагаанд өгч буй хариулт, байдал төрх, үзүүлж буй хариу урвал гэх мэтээс харахад маш танил дүр зураг өөрийн эрхгүй санаанд бууж байна. Энэ бол Оюу Толгой, түүнд тавьсан найдлага, горьдлого, хүлээлт, мөрөөдөл агуулсан тун саяхны танил дүр зураг. Ганц ялгаа нь Оюу Толгойгоос Таван Толгойг хэлэлцэх үеийн цаг хугацаанд чанарын ялгаа гарав.
 
 

Монголын үндэсний компаниуд сэрэв. Монгол улсаа эх оронч цээжээ дэлдэж эсвэл уран гоё зөгнөлөөр хөгжүүлэхийг боддог хүмүүс биш бас тэдний үгэнд итгэж үнэмшдэг олонхи буюу огт анзаардаггүй эсвэл анзааруулахыг хүсдэггүй, сатааруулах бодлогыг системтэйгээр хийдэг тэр хэсгийн нөлөөнд автагдсан олонхи биш, 20 жил бизнес гэдгийн жаргалаасаа илүү зовлонг нь туулсан, мөнгө гэдэг зүйлийн үнэ цэнийг нь мэддэг, түүнийг яаж босгодог, яаж зарцуулдагийг мэддэг хэсгийн үндэсний мэдрэмж сэрэв. Тэд "яагаад” гэдэг үгээр эхэлсэн маш, олон асуултуудын хариуг "яаж шийдэх” гэсэн тодорхой хариулттайгаар нийгэмд өгч эхлэв. Энэ бол Монголын бизнеснийхний Таван толгойд өгч буй хариулт, нийгэм ойлгоод дэмжээд байхад нийгмийн бодол санааг дагадаггүй явж ирсэн, түүний үр дүнд нь нийгмийг саарал гундуу өнөө цагт нь хөтөлж авчирсан шийдвэр гаргагчдад өгсөн маш тодорхой хариулт юм. Өргөн утгаар нь авч үзвэл Таван толгойн асуудал энэ хариултын дагуу шийдэгдэхүү, эсвэл өөр замаар шийдэгдэх үү гэдгээс Монголын хөгжлийн өнөө болон ирээдүй шууд хамаарна.

 

 

Монголын хувийн хэвшил монголынхоо төрөөс тэгш боломж олгохыг хүсэв.Төр хариуд нь тэгш хуваарилалт амлав. Монголын хувийн хэвшил Монголынхоо төрөөс хамтран ажиллахыг хүсэв. 20 настай хүүхэд ааваасаа өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэв. Аавынхаа мэдлэг ухааны дагуу аавынхаа дэмжлэгтэйгээр өрх гэрийнхээ амь амьжиргааг дээшлүүлэе, айлаас эрхээр авдраа хамт уудлая гэж гуйв. Аав нь хэлэв: "Үгүй ээ, хүү минь чи хүлээ.Ойрын болон холын хөршүүдтэйгээ нийлээд энэ гэр орноо сайхан төвхнүүлнэ, 5 настай отгон дүүд чинь би энэ ажлыг хариуцуулна, чамд тэр үед хийх аахар шаахар ажил зөндөө олдноо гэв. 20 настай хүү нь хэлэв: "Үгүй ээ ааваа, би өдий хүртэл таны бодлоор, таны удирдлагаар л явж ирсэн. Гэхдээ өнгөтэй, өөдтэй айлуудыг хараад байхнээ тэд эхлээд хүүхдүүдээ өсгөж эрийн цээнд хүргэчихээд, дараа нь тэдэнтэйгээ хамт амь амьжиргаагаа хэрхэн яаж дээшлүүлэхээ зөвлөж ярилцаад хөрөнгө чинээ, хүч, эрх мэдлийг нь зөв хувиарлаад хол, ойрын хөршүүдтэйгээ хамтарч хийх ажил байвал хийгээд явдаг юм байна лээ. Тэрнээс биш хүүхдүүдээ голоод хөршүүдээ шилээд явдаггүй юм байна лээ шүү "Аав нь: "За чи дут! Энэ авдрын доторхийг зөв ашиглах талаар аав нь аль хэдийн бодчихсон. Хол, ойрын хөршүүдтэйгээ нийлж ашиглаад хэдэн үеэрээ баян тарган явах болно. Хүн бүрд тэгш хувь хүртээнэ, хүү минь чи ч бас хүртэнэ хотол олноороо сайхан жарганаа.Харин наана нь хол, ойрын хөршүүдийгээ уралдуулаад хэн их зоос амалсанд нь хоймрын авдраа нээнэ дээ…

Хүүхдүүд та нарыгаа болон хол ойрын ураг төрлөө л бодож ингэх гэж байна аав нь…” гэв.
20 настай хүү нь хэлэв: "Аав таны агуу ухааныг хүү нь хүндэлж байгаа ч гэсэн хэлж сануулах хэдэн зүйл байна. Авдрын доторхи маань уул нь аав таных ч биш минийх ч биш ах дүү, ураг төрөл бид бүгдийнх гэж эцэг өвгөд минь өвлөн үлдээж өнөө үед хуульчлагдан батлагдсан бусуу? Аав минь та үр хүүхэд биднийхээ мэргэн бодлогыг тань дагаж отгон, дунд, ууган хүүхдүүд чинь бүгд нийлээд авдран доторхоо ухаж ашиг тусыг нь гаргая, хол ойрын хөршүүдээ хүндэлж хамтран нэгдээд зүтгэе, харин эзэн нь юмаа мэддэг ёсоор эцэг өвгөдийнхөө энэ өвийг аав таныхаа дэмжлэгээр аваад цааш нь явая гэсэн санал бодлыг юунд үл ойшооно? Хойд талын хөрш маань хорин жил бидэнд нүүр өгсөнгүй, урд талын хөрш маань уриалгахан зантай ч угийн холч бодолтой, холын хөрш маань 2 хөршийг маань хазаарладаг ч наймаанд найзгүй гэж ханддаг байхад та юунд хүүхдүүдээ бус хөршүүдээ чухалчилна вэ?” гэв. Аав нь хэлэв:”Хүү чиний үг надад өнгөрснийг бодогдуулж ирээдүйг сануулав. Өнөөдрийнхөө гачланд хэтэрхий зовж өнийн холыг аав нь үл харав. Өвгөдийнхөө сургаалыг дагаж үр хүүхэд та нартайгаа зөвлөе би, өнөөдрийн уушигнаас илүү маргаашийн өөхийг бодое би…”

Эцэг, хүүгийн үлгэр ингэж жаргалтай төгсдөг. Энэнээс өөрөөр төгсөх нь ч бий. Эцэг нь хүүхдүүдийнхээ хэлснийг үл тоомсорлон өөрийнхөөрөө зүтгэж төгсдөг ч бий. Харин Таван толгойн асуудлаар төр, хувийн хэвшлийн "Үлгэр” хэрхэн төгсөх бол?!

МҮХАҮТАНХИМ
2010 он

www.angelnexus.com буюу эцэг хүүгийн үлгэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани