Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ ЭРИН ДУУСЛАА

 

Арваннэгдүгээр сарын 30-нд Францын нийслэл Парис хотноо эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал өндөрлөлөө. Энэ удаагийн хурал нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн дээд хэмжээний уулзалтын 21 дүгээр чуулган бөгөөд 195 орны 50 мянган төлөөлөгч
оролцсон юм. Конвенцид нэгд-сэн орнуудын уулзалтууд 1992 оноос хойш жил бүр болдог хэдий ч энэ удаагийнх шиг ийм өндөр түвшинд, өргөн хүрээтэй хэлэлцэж байсан удаагүй билээ. Өнгөрсөн бямба гарагт Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус гэрээний төслийг улс орны төлөөлөгчдөд танилцуулан энэхүү гэрээг дэмжин ажиллахыг уриалжээ.

Тэрбээр "Хуралд оролцогчдод хандан хэрвээ бид энэ удаа бүтэлгүйтвэл, дахин эхлүүлэх зүрх зориг үлдэхгүй. Ирээдүй хойч, үр хүүхдүүд маань биднийг хэзээ ч уучлахгүй” хэмээв.

• НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "Оршин тогтнохын тулд эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Ажил дууслаа. Үр дүнг нь харах үлдлээ” гэж хэлжээ.

• Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд "Энэ бол дэлхийн түүхэн эргэлтийн цэг байх болно. УлС орон бүр хэрэгжүүлэх боломжтой” гэв.

• БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Гао Фен "Өнөөдрийн итгэл найдварыг бид бүтээлээ” гэжээ.
• АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Бид хамтдаа хичээвэл юуг ч хийж болно гэдгийг харуулсан түүхэн гэрээ боллоо. Гэхдээ төгс гэж хэлж болохгүй байх. Эх дэлхийгээ аврах хамгийн оновчтой боломж энэхүү гэрээ байх болно гэдэгт итгэж байна”

• Афганистан Улсын төлөөлөгч "Энэ хурал олон жилийн өмнө болох ёстой байсан юм. Парисын гэрээ улс орон бүрт тэгш боломж олгосон, түүхэн гэрээ болж чадлаа”

Яриа хэлэлцээ өнгөрсөн бямба гарагийн өглөө хүртэл үргэлжилсэн бөгөөд гэрээний эцсийн зорилго нь дэлхийн агаарын температурыг цельсийн хоёр градусаар бууруулахад чиглэсэн байна. Мөн 2020 он гэхэд Уур амьсгалын ногоон санд 100 тэрбум ам.доллар хуримтлуулахаар болжээ.

ГЭРЭЭНИЙ төслийн XАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ

Энэ зууны хоёрдугаар хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг хэвийн хэмжээнд хүргэх

Дэлхийн агаарын температурыг цельсийн хоёр градусаар бууруулах

Таван жил тутам дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж буй эсэхэд хяналт тавих

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын тусламжтайгаар 2020 он гэхэд 100 тэрбум ам.доллар хуримтлуулж, ядуу буурай орнуудад хүлэмжийн хийгээ бууруулахад тусламж болгон олгох

Уулзалт зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байх.
ШИНЖЭЭЧИД

Дэлхийн байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Дэвид Нусбаум "Тодорхой зорилготой, урт хугацааны гэрээ боллоо. Парисын гэрээ зөвхөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад анхаараад зогсохгүй, дэлхийн дулаарлын улмаас эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй улс оронд ч анхаарлаа хандууллаа”

Их Британийн Уур амьс-галын өөрчлөлтийн судалгааны төвийн захирал Коринн Ле Күерре "Хурлаар олон орон нүүрсийг хэрэглээнээс халахаа амласан, гэхдээ чулуужсан түлшний цаана олон мянган хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, ард иргэд бий гэдгийг мартаж болохгүй”

Уур амьсгалын өөрчлөл-тийн учруулж буй хор нөлөөг судалдаг "Потсдам”

Иоахим Шеллинхубер "Бизнес эрхлэгчид, иргэд, ялангуяа хөрөнгө оруулагчид нүүрсээр галладаг цахилгаан станцад бус сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулна гэдэгт итгэж байна”

ХУРЛААР УЛС ОРНУУДЫН ӨГСӨН АМЛАЛТААС:

БНХАУ-2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 60-65 хувиар бууруулж, нүүрсийг хэрэглээнээс хална.

ОХУ-2030 он гэхэд 1990 онтой харьцуулахад хүлэмжийн хийн ялгаруулалтаа 70 хувиар бууруулна.

ИХ БРИТАНИ-2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 онтой харьцуулахад 80 хувиар бууруулна.

ЭНЭТХЭГ-Эрчим хүчний уламжлалт эх сурвалжийг богино хугацаанд байхгүй болгоно гэдэг бараг л бүтэхгүй. Харин цэвэр болгох хэрэгтэй. Хөгжингүй орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад илүү үүрэг хүлээх ёстой. Тус улсын Холбооны сайд Пиюш Гоял "Энэтхэг 2017 он гэхэд чулуужсан нүүрс импортлох шаардлагагүй болно. Харин сэргээгдэх эрчим хүчний чадлаа тав дахин нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгджээ.

КАНАД-Дэлхийн уур амьсгалынөөрчлөлтийн

асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна. Засгийн газраас хөгжингүй улс ор-нуудыг хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахад нь дэмжлэг болгон гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн

ЯПОН-Киотогийн протоколыг баталснаас хойш дэлхийн дулаарал буурах бус улам нэмэгдсэн. Энэ удаагийн гэрээний төслийг бодит ажил болгохыг хичээн ажиллах болно гэжээ.

БРАЗИЛ-Таван жил тутам улс орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулсан эсэхийг хянахыг дэмжиж байгаа.

АФГАНИСТАН-2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 13.6 хувиар бууруулна.

Африкийн хэд хэдэн улс болон арлын орнууд гэрээний  эцсийн хувилбарыг харалгүй, түүхэн гэрээ болж чадсан хэмээгээд дэмжин ажиллана гэдгээ амлажээ.

1997 оны уулзалтаар баталсан Киотогийн протокол уур амьсгалын өөрчлөлт дэх хөгжингүй орнуудын үүрэг ролийг тодотгосон гэрээ байсан юм. Америк тэргүүтэй том гүрнүүд Хятад шиг уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж буй хөгжиж буй орнууд адилхан хариуцлага хүлээхгүй байна гэсэн үндэслэлээр гэрээнд нэгдээгүй нь яваандаа Киотогийн протокол анх төлөвлөж байснаас хавьгүй бага үр нөлөө, өөрчлөлт авчирсан гэрээ болж хувирахад ихэд нөлөөлсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 15 дахь чуулган буюу 2009 оны Копенгагений уулзалтаар гишүүн орнууд хөгжингүй болон хөгжиж буй орнууд ялгаагүй бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн ч зорилтуудаа тодорхойлсон гэрээг баталж чадаагүй. 2011 онд Өмнөд Африкийн Дурбанд болсон 17 дахь уулзалтаар Европын орнууд, хамгийн бага хөгжилтэй орнууд (LDC) болон Латин Америкийн орнууд хамтран Америк, Хятад, Япон улсыг зөвшилцөлд хүрсэн гэрээ батлахыг дэмжихэд түлхэц өгсөн бол хөгжиж буй орнууд бүх улс хөгжлийн түвшнээс үл шалтгаалан уур амьсгалын эсрэг зайлшгүй болон сайн дурын арга хэмжээг адилхан авах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Улс орнуудыг өргөн хүрээнд хамарсан гэрээ гэвч батлагдаагүй хэвээр байсан юм.

1992 оноос хойш жил бүр хийж буй Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад улс орны төрийн тэргүүнүүд ихээхэн ач холбогдол өгдөггүй байсан бөгөөд дэлхий нийтэд хүлээлт, итгэл найдвар бий болгож байсан Киотогийн протокол, Копенгагений гэрээ нь зөвхөн цаасан дээр л үлдэж, бодит амьдрал хэрэгжсэн нь үгүй билээ. Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалт урьд урьдны уулзалтуудаас ихээхэн ялгаатай болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтад дэлхийн бүх улс орон оролцсон бө-гөөд зөвхөн дэлхийн дулаарал болон хүлэмжийн хийг бууруулахад анхаарлаа хандуулаад зогсохгүй, дэлхийн дулаарлаас үүдэн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа улс орнуудад тусламж үзүүлэхээр болов. Мөн улс орнуудаас хатуу амлалт шаардаагүй, улс орон бүр өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ мэдэгдсэн. Гэрээний хэрэгжилт, үйл явцийн талаар таван жил тутам шалгалт хийж ахиц дэвшил саад бэрхшээлийн талаар хэлэлцэжбайхаарболсон гэх мэт олон давуу талтай хурал болж өндөрлөв. Зарим улсын төрийн тэргүүн дахин Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал зохион байгуулах шаардлагагүй боллоо. Одоо зөвхөн энэ гэрээний үр дүнг хүлээх үлдлээ хэмээж байсан бол бусад нь энэ удаагийн хурал олон жилийн өмнө болох ёстой байсан юм хэмээж байлаа.
 
Ц.ДАВААСАМБУУ
 
ҮНДЭСНИЙ ШУУДАН

НҮҮРСНИЙ ЭРИН ДУУСЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани