Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Галд суусан “галзууруулагч” жил

Галд суусан “галзууруулагч” жилӨөрийгөө шатааж олныг хирдхийлгэсэн "Эрдэнэс Таван толгой” компанийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэжээ. Хагалгаа амжилттай болж, биеийн байдал нь хэвийн болсон гэнэ. "Засгийн газар огцрох ёстой, энэ компанийн хариуцлагагүй удирдлагуудад бүгдэд нь хариуцлага тооцох ёстой гэсэн улс төрийн шинжтэй шаардлагаа анх удаагаа тавьж байна” хэмээн мэдэгдээд өөрийгөө шатаасан С.Эрдэнийн үйлдэл нийгмийг цочирдуулсан хэрэг байлаа.

 

С.Эрдэнийн эмчилгээний зардал хэдий хэмжээний төгрөг болох нь эрүүл мэндийн байдлаасаа шалтгаална. Өнгөрсөн хугацаанд Монголдоо,  ГССҮТ-д эмчлүүлсэн төлбөр ч шалиагүй биз ээ. Өөрөө эрүүл мэндийн дэвтэртэй, шаардлагатай эм тариаг гаднаас худалдан авлаа ч татвар төлөгч бидний мөнгө талын нэг урсчихлаа гээд гоншигноод байх зүйлгүй. Ихдээ л таван сая төгрөгт хүрээ биз гэж тооцъё. Гэтэл С.Эрдэнийн зөвхөн  БНСУ-д хийлгэсэн арьс нөхөх хагалгааны нийт зардал 150 сая төгрөгт хүрчээ гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр цацагдав.

 

ГССҮТ-д эмчлүүлж байсан тэрбээр арьс нөхөх хагалгааг БНСУ-д  хийлгэх хүсэлт гаргажээ.  Уг нь ч арьс нөхөх хагалгаа байтугайг амжилттай, мэргэжлийн өндөр түвшинд хийдэг алтан гартай эмч нар  олон л доо манайд, ГССҮТ-ийнхөн гологдлоо гэхэд.

 

С.Эрдэнийг  харгалзагч эмчээс нь гадна эхнэр, хоёр хүүхэд нь дагалдаж явсан байна.   Ингээд  С.Эрдэнийн эмчилгээний зардал хийгээд, байрлах буудлын зардал, онгоцны тийз зэрэг нь нийлээд 150 орчим сая төгрөг болсон аж. Цаашлаад эрүүл мэндийн байдал, наанадаж хэдэн сарын дараа давтан үзлэгт орохоор Солонгос улсыг зорих байх. Гэхдээ энэ бүхэнд гэр бүлээрээ  нисэн буугаад байвал татвар төлөгчдийн мөнгө дундрахгүй ч хэмнэгдэхгүй  танагдаад л байх нь.  

 

Түүний эмчилгээний зардлыг "Эрдэнэс Таван толгой” компани гаргаж байгаа. Энэ нь "Эрдэнэс Таван толгой” компанийн гэхээсээ татвар төлөгчид бидний мөнгө. Эдийн засгийн хямралтай, хэмнэлтийн горимд шилжсэн улсын төсөвтэй энэ жилүүдэд шаардлагатай л бус бол урсгал зардлаа танахыг төсвийн байгууллагуудад үүрэгдсэн. Тэр дундаа  ашигтай бус алдагдалтай ажиллаж байгаа "Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд татвар төлөгч бидний мөнгөөр үйл ажиллагааны зардал нь нөхөгдөж байгаа. Тиймээс ч С.Эрдэнийн эмчилгээний зардлыг "Эрдэнэс Тавантолгой” ХК гэхээсээ иргэдийн татварын мөнгөнөөс гаргаж байгаа гэвэл үнэнд ойр.

 

Гэхдээ түүний энэ үйлдэл нийгэмд сөрөг үр дагавар авчрах вий гэх болгоомжлол байна.

 

Дээр нь зарим жудаггүй нөхөд хоолоо залгуулж  байгаа газраасаа хэтийдсэн шаардлага тавиад өөрийгөө болон бусдын өмчийг шатааж дөвчигнөж, хохирлын зардал мөнгийг   компаниасаа гаргуулдаг ийм жишиг тогтох вий. Жишээлэхэд, "Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг татвараас зайлхийж, нэг хэсэг иргэдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэж шоудаж олныг бужигнуулсан. Гэтэл С.Эрдэнийг өөрийгөө шатаасан үйл явдлын дараагаар хатагтай Г.Майцэцэг үйлдвэрлэсэн хувцаснуудаа үнэгүй тараах биш шатаана хэмээн жиргэсэн.

 

Цаашлаад С.Эрдэнийн уг үйлдлийн дараахан  архидан согтуурсан нөхөр эхнэр хүүхдэдээ агсам тавьж, гэр рүүгээ болон өөр рүүгээ бензин цацаж шатаахыг завдсан  хэрэг гарсныг цагдаагийнхан зогсоосон байдаг. Иймээс энэ мэт сөрөг үзэгдлийг эмзэглэн эсэргүүцэн хүлээж авах нь аргагүй.

 

Иргэний нийгэм, байгууллага хамт олноос эхлээд оюутнууд, жирийн иргэд ч төр, засагт үгээ хэлж, шүүмжилж, шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан ч зохион байгуулдаг. Ингэж иргэн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх эрхтэй ч өөрийгөө болон өрөөл бусдын эд зүйлийг шатаах үйлдлийг давтмааргүй байна. Ер нь олон нийт хэн нэгний үгээ хэлэх, тэмцэх үйлдлийг, эрхийг нь энгийнээр хүлээж авдаг ч арга барил нь буруу бол нийгмийн зэвүүцлийг төрүүлдэг. Саяхны жишээ дурдахад, МАН-ынхан жагсаал зохион байгуулж, сонгогчдын саналыг гараар дахин тоолох талаар УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг эрх баригчдаас шаардсан. Энэ үеэрээ санал тоолох "хар машин”-ыг төв талбай дээр шатааж, тавьтиргүйтэв. Улс төрийн ууган, тулхтай улс төрийн хүчин хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг нам нь ингэж галдан шатаах үйлдлийг дэвэргэж байгаа нь хэр зохистой үйлдэл билээ. Нийгэмд энэ мэт сөрөг үйлдэл гарч байгаа нь зохисгүй. Өөрийгөө болон өрөөлийг шатаах С.Эрдэнэ”-ийн үйлдлийг цаашид олшруулж болохгүйсэн. Учир нь миний эрх хүний эрхээр хязгаарлагддаг.

 

 

 

Н.Нягт

Галд суусан “галзууруулагч” жил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани