Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.БАТТӨМӨР: Гацууртын орд газрыг нэн даруй ашиглалтад оруулах шаардлаг байна

Д.БАТТӨМӨР: Гацууртын орд газрыг нэн даруй ашиглалтад оруулах шаардлаг байна

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Баттөмөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 
байрлах Ноён уулын "Сентерра гоулд” компанийн эзэмшлийн Гацууртын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь орон нутгийн иргэдэд ихээхэн ач холдогдолтой талаар ярилаа. Тэрбээр Гацууртын орд газрыг ашиглах шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд нэн даруй гаргах хэрэгтэй. Учир нь энэ компани үйл ажиллагаа явуулж эхэлбэл Баянгол, Мандал, Түнхэл зэрэг сумын 600 гаруй иргэн тогтмол ажлын байртай болж, амьжиргаа нь тодорхой хэмжээнд дээшилж, үүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэнэ. Үүнээс гадна Ноён уул орчмоос хууль бусаар алт олборлож байгаа хүмүүс ч цэгцэнд орно” гэсэн юм.

 

-Бид Ноён уулын салбар нуруунаас алт олборлож байгаа хүмүүсийн байдалтай танилцаж, сурвалжлага бэлтгэж байв. Тэр үед Гацууртын орд газрыг ашиглавал тухай ойр орчмын газар нутаг, байгаль сүйдэхээр харагдаж байсан. Харин та төрийн түшээд энэ орд газрыг ашиглах шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй тухай ярихаар иржээ?
-Тийм ээ, Гацууртын орд газрыг ашиглах хэд хэдэн шаардлага байна. Тодруулбал, "Сентерра гоулд” компани энэ орд газрыг ашиглаж эхэлснээр эхний ээлжинд Баянгол, Мандал, Түнхэл зэрэг сумын 600 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагдах юм. Одоо эдгээр хүн гэртээ ажилгүй, амьжиргаагаа залгуулж чадахтай үгүйтэй амьдарч байна. Тэд өмнө нь "Бороо гоулд” компанид ажиллаж байсан тодорхой дадпага туршлагатай учраас эхний ээлжинд ажлын байраар хангагдах хүмүүс гэж онцлоод байгаа юм. Манай Баянгол сумаас гэхэд 140 гаруй иргэн ажлын байртай болно. Уг компани үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл бүтээгдэхүүн, мах, сүү гэх мэтийг нийлүүлдэг компаниуд ч идэвхжиж, эдийн засгийн эргэлт үүснэ. "Бороо гоулд” компани үйл ажиллагаа явуулж байхдаа орон нутгийн төсөвт жилд 250 мянган ам.доллар өгдөг байсан. Энэ жишиг "Сентерра гоулд”-д ч байгаа. Тиймээс энэ нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс гадна орон нутгийн эдийн засагт тодорхой тус нэмэртэй. Ийм учраас бид Засгийн газрын шийдвэр гаргах түвшний хүмүүс "Сентерра гоулд”-ын эзэмшлийн талбай болох Гацууртын орд газрыг эдийн засгийн эргэлтэд нэн даруй оруулах шийдвэр гаргаж өгөөч гэж хэвлэл мэдээллээр дамжуулж байгаа юм.

 

-Эдийн засгийн эргэлтээ бодоод байгаль орчинд учрах хор хөнөөлийг цааш нь тавья гэж үү?
-Байгаль орчны үнэлгээ, үйл ажиллагаа явагдаад эхэлбэл учрах хор хөнөөлийн талаар мэргэжлийн хүмүүс нь судлаад, ямар хариу арга хэмжээ авах вэ гэх мэтээр төлөвлөчихсөн байдаг юм билээ. Түүнээс биш ямар ч судалгаа, төлөвлөгөөгүйгээр уг ажлыг хийхгүй шүү дээ. Үүнээс гадна бид байгаль дэлхийгээ хамгаалъя гээд байгаа, ашиглаж болох зүйлсээ хойш тавиад өөрсдөө орлогогүй, амьжиргаагаа залгуулж чадахгүй суугаад байж таарахгүй. Дэлхийн хэмжээний энэ компани үйлдвэрлэл явуулснаар байгаль орчинд ямар хор хөнөөл учрах вэ гэдгийг судалсан л байж таарна. Өмнө нь ч тус компанийнӨнгөрсөн хугацаанд тэдний олборлосон алт хаашаа, хэний гарт ороод алга болсныг хэн ч ллэдэхгуй. Улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгуйгээр Хятад руу гарчихаж байна. Ноёнуулыг ухуулахгуй гэж өлсгөлөн зарлахдаа тулж байсан иргэний нийгмийнхэн, иргэдийн төлөөллийн нэг нь ч өнөөдөр алга. Өөрсдөө алт ухаад явж байгаа сураг байсан.
Гэтэл Ноён уулын хиргисуур, булшыг ухдаг сүлжээ гарч, ухаж, төнхөж эхэлсэн тухай яриа олны дунд гарсан байна лээ. л л охин компани "Бороо гоулд” ийм жишгээр ажиллаж байсан.

 

-"Бороо гоулд” компанийнхан ашигласан талбайнхаа тодорхой хэсгийг нөхөн сэргээгээгүй орхисон тухай яриа өнөөдөр ч гарсаар байгаа. Бодит байдал ийм байхад бид дахин итгэж болох уу?
-Нөхөн сэргээлт хийх технологи, туршлага нь манайд нэвтрээгүй тухай яриа байдаг. Гэхдээ энэ талаар судалж байгаа байх. "Сентерра гоулд” компанийн хувьд ийм асуудал гаргахгүй байх гэж бодож байна. Орон нутгийн удирдлагууд, Үйлдвэрчний эвлэлийн холбоод энэ тал дээр анхаарч ажиллана.

 

-Та Ноён ууланд очиж үзсэн үү. Одоогийн нөхцөл байдал ямар байгаа бол?
-Би хэд хэдэн удаа тус газрыг ямар байдалтай байна вэ гэдгийг үзэхээр очсон. Байгаль орчин нь үнэхээр сүйдсэн байна лээ. Түүнийг гар аргаар алт олборлогчид нөхөн сэргээхгүй шүү дээ. Харин тодорхой хариуцах эзэнтэй бол хариуцлага ярьж болно. Хамгийн сүүлийн мэдээллээр өчигдөр гэхэд тус ууланд 100 гаруй хувиараа алт олборлогч байна гэсэн. Өдрийн цагаар 30-40 хүн, шөнөөр 100 гаруй болж нэмэгдэж байна гэсэн. Эдгээр иргэний амь нас, эрүүл мэндийг бас бодолцох хэрэгтэй. Эзэмшлийн талбайгаа "Сентерра гоулд” компанийнхан ашиглаад эхэлбэл хувиараа алт олборлогчид тэнд үүрлэхгүй. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд тэдний олборлосон алт хаашаа, хэний гарт ороод алга болсньгг хэн ч мэдэхгүй. Улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр Хятад руу гарчихаж байна. Ноён уулыг ухуулахгүй гэж өлсгөлөн зарлахдаа тулж байсан иргэний нийгмийнхэн, иргэдийн төлөөллийн нэг нь ч өнөөдөр алга. Өөрсдөө алт ухаад явж байгаа сураг байсан. Гэтэл Ноён уулын хиргисүүр, булшийг ухдаг сүлжээ гарч, ухаж, төнхөж эхэлсэн тухай яриа олны дунд гарсан байна лээ.

 

-Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хүн бий юү?

-Одоогоор надад алга. Амнаас ам дамжиж ирсэн яриа. Гэхдээ аль газраас ямар хиргисүүр, булш ухаж, юуг нь авсныг одоо очоод хэн ч мэдэх боломжгүй шүү дээ.

 

-Үүнээс гадна гурван ч хүн амиа алдаж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн. Иргэдийг хууль бусаар алт олборлуулахгүй, ажлын байраар хангах тал дээр танай сумынхан ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хууль бус үйл ажиллагааг дагаж маш олон сөрөг үр дагавар гардгийн нэг жишээ нь гурван хүн амиа алдсан явдал. Хэрвээ Засгийн газар "Сентерра гоулд” компанид ашиглалтын эрхийг өгчихсөн байсан бол энэ гурван хүн үхэхгүй ч байсан юм бил үү. Үүнээс гадна тэнд хулгай дээрмийн асуудал нэлээд хурцадмал болсон тухай яриа их бий. Хамгаалагчид, сумын цагдаа нар машинтай нь уг уул руу явуулахгүй байгаатай холбоотойгоор ойр орчмын малчдын адууг хулгайлж унаж, ууланд хүрээд буцаагаад тавьчихсан тохиолдол хэд хэд гарсныг хүмүүс ярьж байсан. Энэ мэт нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсаар байна.

Иргэдийг ажлын байраар хангах, тоггмол ажилтай байлгах тал дээр сум, орон нутгийн удирдлагууд хэчнээн хичээгээд ч төсвийн мөнгөөр шинэ ажлын байр гаргалтай биш, нутгийн иргэдээ хамруулж чадахгүй байна.

 

-Орон нутгийн иргэдийн амьжиргаанд хэрэгтэй учраас Ноён уул орчмын Гацууртын орд газрын үйл ажиллагааг даруй эхлүүлье гэж Баянгол, Мандал зэрэг сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоод үзэж байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ уурхай хамгийн багадаа 10 жил ашиглагдахаар ТЭЗҮ нь боловсруулагдсан юм билээ. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн зарим сумын иргэд 10 жилдээ тогтвортой ажлын байраар хангагдах юм. Гацууртын орд газарт 20 орчим компани лиценз эзэмшдэг. Гэтэл эдний дундаас гаднын хөрөнгө оруулалттай, эдийн засгийн хувьд хүчтэй компанийн үйл ажиллагаанд төр хориг тавьж, энгийн нэг компанийн ажилд оролцож байгаа нь харамсалтай байгаа юм.



Х.Бөртэ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Д.БАТТӨМӨР: Гацууртын орд газрыг нэн даруй ашиглалтад оруулах шаардлаг байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани