Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой”-д орж ирэх зээл аз уу, эз үү?!

“Оюутолгой”-д орж ирэх зээл аз уу, эз үү?!– Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болж байна. Цаашид Оюутолгой зээлийн асуудлаар Рио Тинтотой төдийгүй 15 банктай ярилцах болно. Яагаад гэвэл тэдгээрт Монголын Оюутолгой ордын лицензүүд барьцаалагдсан-

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд өнөөдөр нэгэн "баярын” өдөр. Түүний Засгийн газрын бодлого өнгөрсөн хугацаанд ердөө гурван субьектэд үйлчилсний нэг нь Рио Тинто гэж манай сайт өчигдөрхэн бичсэн бол өнөөдөр яах аргагүй манай хамтрагч Рио Тинтод хамаарах ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд оролцож байна.

Зөвхөн Ч.Сайханбилэгийн ч биш 2009 оноос хойшхи, үүнээс цаашхи бүхий л Засгийн газар Оюутолгойн ордыг Рио Тинтотой хамтран эзэмших нь тодорхой юм. Энэ утгаараа Риогийн эрх ашиг бол манай Засгийн газрын эрх ашиг мөн учраас түүнд үйлчлэхээс ч өөр аргагүй биз ээ.

Оюутолгойн ордын нөөцийн 80 хувь руу бид зөвхөн далд уурхайгаар дамжин хүрэх ба Хьюго Норт-1 хэмээх далд уурхайг байгуулахад шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын 15 арилжааны банкнаас зээлээр авсны баярын ёслол өнөөдөр Улаанбаатар хотноо болно. Гацаад байсан төсөл урагшлахаар болж буй нь Засгийн газрын хувьд баяр мөн байх. Харин эдийн засгийн агуулгаар нь харвал энэ зээлтэй зөвхөн баяр дагалдан ирж байгаа гэвэл худал болно.

Оюутолгойн орд одоогийн байдлаар зөвхөн ил уурхайн олборлолт явуулж буй бөгөөд нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.

Эхний ээлжинд Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулах ба үүнд шаардагдах зардалд өнөөдөр орж ирж буй 4.4 тэрбум ам.долларыг зориулах юм. Бусад далд уурхайг хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй төдийгүй бусад далд уурхайг байгуулахад хэчнээн ам.доллар шаардлагатайг одоогоор хэн ч яриагүй байгаа гэхэд болно. Нэг удаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гишүүн С.Ганбаатарын асуултад хариулах үеэрээ "нийт 24 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж дуугарч байжээ.

Тэгвэл цаашид 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаас одоогийн байдлаар 10 тэрбум ам.долларыг нь зарцуулаад байна. Үүний 7 тэрбум ам.доллар нь бүтээн байгуулалтын зардал бол гурван тэрбум ам.доллар нь үйл ажиллагааны зардал юм. Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд түүндээ ногдох хөрөнгө оруулалтыг гаргах үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх 10 тэрбум ам.долларын зардлын өөрт оногдох хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байгаа юм. Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Тио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л "Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад байна.

Гарын үсэг зурах, ёслолын арга хэмжээ зохион байгуулж, оргилуун дарс буудуулах мэдээжийн хэрэг таатай боловч үүний цаана олон "зовлон” нүүрээ нууж байгаа юм. Үүнийг олон нийтээс булзааруулах, тэдэнд бодох зай үлдээхгүй байх нь Засгийн газрын PR-ийн зорилго. Яагаад?

Өнөөдөр олон улсын арилжааны банкуудаас авч буй 4.4 тэрбум ам.долларын зээлийг Хьюго Норт-1 уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахдаа бүгдийг нэг дор гаргаад цацчихгүй нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эхний жилийн ажилд 800 саяас нэг тэрбум ам.долларыг зарцуулна гэх байдлаар жил жилд бага багаар хуваарилна. Учир нь далд уурхай барих ажил нэг дор дуусахгүй долоон жил үргэлжлэх ба үүнийг дагаж ажлын зардал тухайн жилийн гүйцэтгэлээс хамааран хэсэг, хэсгээр данснаас гарах учиртай. Харин энэ хугацаанд 4.4 тэрбумын үлдэгдлийг хаана, хэн, ямар нөхцөлтэйгээр "хадгалах” вэ? Үүний хариултад л ихээхэн учир бий аж.

Тэгвэл гэрэл гэгээ татуулан ирж байгаа 4.4 тэрбум ам.долларын дээрх зээлийг захиран зарцуулах эрх Рио Тинто компанид шилжин очихыг юуны өмнө дуулгая. Монголын арилжааны банкуудад байршина гэж горьдож буй бол ёстой горьдсоны гарз аж. Яагаад гэвэл одоогийн байдлаар санхүүгийн бүх ачааллыг үүрч байгаа "Рио Тинто” дарамтаа бууруулах, өөрөөр хэлбэл өөрийн хамтрагч болох Монголын Засгийн газартай ачаагаа хуваах хүсэл эрмэлзэлтэй. Энэ утгаараа Рио халааснаасаа нэгэнт гаргаад байгаа 7.5 тэрбумын хувь нийлүүлэгчийн зээлдээ 4.4 тэрбум ам.долларыг суутган авах нөхцөлийг манайтай тохирсон юм байна. Ингэснээр Риогоос Оюутолгойд оруулаад байгаа 7.5 тэрбумын зээлийн 4.4 тэрбум төлөгдөж, цаана нь 3.1 тэрбумын зээл хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Рио Тинто өмнө оруулсан мөнгөө арилжааны банкуудын мөнгөөр сольж байна гэсэн үг. Үүнийг дахин санхүүжилт гэж хэлдэг. Дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ хэцүүхэн байгаа энэ үед 4.4 тэрбум ам.долларын зээл олох амаргүй байсан байх. Мөн хамтрагчийнхаа ачааллыг бид бодолцох нь ч зөв байсан байх. Хамгийн гол нь Оюутолгой хөдөлгөөнд орж, үүнийг даган ханган нийлүүлэгч компаниудын ажил үйлчилгээ, ашиг орлого нэмэгдэх нь эдийн засагт дам нөлөөтэй учраас Ч.Сайханбилэг баярлах нь ч зөв байх. Гэхдээ энэ бүхэн төлөөстэйг мартах учиргүй.

Харин одоо Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болчихлоо. Цаашид Оюутолгой компани зээлийн асуудлаар Рио Тинтотой төдийгүй 15 банктай ярилцах болно. Тэр зээлийг олж ирснээрээ Рио Тинто л тэр банкуудтайгаа учраа олно биз гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэдгээрт Монголын Оюутолгой ордын лицензүүд барьцаалагдсан байгаа аж. Улаанбаатарт удирдагчид маань баярын хундага тулгах тэр мөчөөс эхлэн бид өмнөхөөс хүнд нөхцөл рүү оргилуун дарсны бөглөө шиг огцом шидэгдсэн гэсэн үг.

Рио өмнө нь "хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларын зээлийг дан биш давхар дээлтэй гаргаад байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зээл 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгогддог. Хьюго Норт-1 уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал болох 4.4 тэрбумыг энэ удаад бүтнээр нь дансандаа оруулсан Рио дараа дараагийн жилүүдийн зардлыг цувуулан гаргахдаа Оюутолгойд өмнөхийн адил 6.5% + libor хүүтэйгээр зээлдүүлнэ. Гэтэл банкуудаас авсан зээл дунджаар 3.78%+ libor хүүтэйгээр олгогдсон юм. Өнөөдөр дарга нарын маань хундага харшуулан хүлээн авч байгаа арилжааны банкны зээлийн ард ямархуу дагалдах нөхцөл үүсч байгааг одоо ойлгосон болов уу.

Баярлах уу, гутрах уу гэдгээ шийдэх бололцоог олон нийтэд олгох үүднээс ёслолын хөшигийг сөхвөл иймэрхүү гашуун үнэн ил болж байна.

Зээлийг зүгээр нэг авч болохгүй, ажлыг зүгээр нэг урагшлуулж болохгүй заавал тайзан дээр дурангийн өмнө ёслол үйлдэж, жүжиг тоглодог "уламжлал”-аас Ч.Сайханбилэг татгалзах боломжгүйн учир нь тэр юм.

Оюутолгой ордыг эргэлтэд оруулах бизнес төслийн менежер нь Рио-Тинто. Энэ акул менежментийн төлбөр авдаг. Магадгүй төслийн зардал өсөх тусам менежментийн төлбөр өсдөг байхыг үгүйсгэхгүй. Асуудлыг бүхэлд нь харвал, Оюутолгойг ашиглах тухай яриа үүсч байх 2007 онд хөрөнгө оруулалтын зардал 2.7 тэрбум ам.доллараар яригдаж, 2009 онд гэрээ байгуулахад 5.1 тэрбум ам.доллараар батлагдаж, 2013 онд зардал батлагдсанаасаа хоёр тэрбумаар хэтрэн 7.1 тэрбумд хүрснээр хоёр талын хооронд үл ойлголцол үүсч ажил зогссон. Өнөөдөр дахиад л 4.4 тэрбум ам.доллар шаардлагатай болж, үүнийг арилжааны банкуудаас зээлээр авчихаад байгаа нь энэ. Цаашид ордыг бүтнээр нь ашиглана гэвэл зардал улам бүр өснө, магадгүй Н.Алтанхуягийн нэгэнтээ ам алдсанаар 24 тэрбум хүртэл ам.доллар шаардлагатай болбол үүнийг хэрхэн босгох вэ. Юугаа барьцаанд тавьж, хаанаас зээлэх вэ гэх асуудал ч үүсч болзошгүй.

Юутай ч зардал өсөх хэрээр Риогийн давуу байдал томорч, Монголын талын хүртэх ашиг хойшилсоор, холдсоор. Хүлээлт аажим аажмаар бөхсөөр өнөөдрийг хүрэв.

Эх сурвалж: Politik.mn
“Оюутолгой”-д орж ирэх зээл аз уу, эз үү?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани