Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гангийн тухай ганган мэдээ

"Болд төмөр-Ерөө гол" компанийн Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад оржээ. Энэ уурхайгаас Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэр хийдэг байсан нь дурсамж болж үлдлээ. Эдийн засгийн талаасаа энэ замыг барих нь зайлшгүй чухал байсан тул хөрөнгө хаяж шийдсэн байж таарна. Хамгийн гол нь энэ замыг Монголын төмөр замчид барьжээ.

 

 

XX зууны түүхэн дэх Монголын анхны төмөр зам 43 км байсан бол /хуучнаар ЗХУ-ын цэргийн барилгачид барьсан/ XXI зуунд 34.5 км-ийг Монголын төмөр замчид өөрсдөө барилаа. Хол ойрын хэмжүүрт 34.5 километр зай өдөртөө алхаад хүрчих газар боловч энэ төмөр замыг өөрсдөө тавьсан гэдгээрээ бол урт зай юм. Энэ замаар эргэлдэх эдийн засгийн хаялгад 2017 онд анх удаа гангаа дотооддоо үйлдвэрлэн 100 хувь хэрэгцээгээ хангана гэсэн ганган мэдээ дуулдаж байна. Явах замд нь улс төрийн хормойдолт орчихгүй бол төмрийн хүдрээ борлуулж олсон мөнгөөрөө Төмөртэй, Хуст-Уул, Баянгол, Төмөр толгойн бүлэг ордыг ашиглаж төмрийн хүдрээс ган металл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр барих томоохон төсөл бүтээн байгуулалтдаа орно гэж байна.

 

250 км төмөр замтай 6 жил зууралдаж, 10000 "замчин” цэргийн хүчээр босгохоор болоод байгаа төмөр замын салбарт "бид хийлээ” гэсэн анхны гэмээр сайн мэдээ энэ байх. УБТЗ-ын барилгын анги энэ төмөр замын газар шорооны ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн бол гурван сарын хугацаанд төмөр замыг амжилттай барьж өгчээ гэж хэвлэлүүд үг харамгүй магтаж, иргэд сайшаалын комментоор шагнаж байна. Төмрийн хүдрээс ган металл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр барьж чадвал бид нүүрснээс арай дээр мөнгийг эдийн засагтаа оруулдаг шинэ боломжийг бий болгож магад.

 

Жоохон хальж мэдэмхийрэх юм бол дэлхий дахины геополитикийн сөргөлдөөнт байдал намжих бус дэвэрсээр байх хандлагатай байгаа. Өмнөд хөршүүд тэр дундаа Хятад улс цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулалтаа байнга нэмэгдүүлж байна. Металл үгүйгээр танк, хөлөг онгоц, нисэх онгоцыг бүтээхгүй. Үүнийг дагаад аж үйлдвэрийн металлын үнэ цаашид ч өснө гэж ажиглагчид хэлж байгаа юм билээ. Батлан хамгаалах нь өндөр төсөвтэй хоёр том хөршийнхөө дунд суугаа бид төмрийн хүдрээсээ ган металл бүтээгдэхүүн гаргадаг хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэрийн цогцолбортой гээд томорч байвал өөр л түвшинд гараад ирнэ дээ.

 

Манай улсын төмрийн хүдрийн нийт таамаг нөөц хоёр тэрбум тонн гэж байгаа бол баталгаажсан нь 600 сая тонн. Үүний 450 сая нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт байгаа гэж тодорхойлогджээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хэтдээ жилд зургаан сая тонн төмрийн хүдрийг экспортлохоор төлөвлөж "Болд төмөр-Ерөө гол” компани найман сая тонныг нь борлуулахаар шийдвэрлэсэн нь жилдээ 14 сая тонн болох юм байна. Их нөөцийг мөнгө болгох зам тавигджээ. Хүн төрөлхтөн эдүгээ 150 төрлийн эрдэс түүхий эд ашиглаж буй. Эрдэмтдийн судалгаагаар ашигт малтмалын хэрэглээ 10-15 жилд хоёр дахин нэмэгддэг гэсэн. Энэ талаас нь гэрэл гэгээтэй, амны билэгтэй талдаа харвал бид хийж чадна гэсэн бахархал өгснөөрөө Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам ирээдүйн төсөөлөл 3400 км замтай тэнцэхээр л жишээ боллоо.

 

Төрөөс эрх зүйн орчныг дээрдүүлэхэд анхаарснаар зөвхөн алтны нийлүүлэлтээр 2014 онд 500 гаруй сая ам.доллар улсад орсон бол энэ жил 600 гаруй сая ам.доллар оруулаад байгаа мэдээ байна.

 

"Зээл, өр биш дотоод нөөц бололцоогоороо энэ хэмжээний доллар олчихож байна гэж” Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд олзуурхан ярилцлага өгчээ. Цаашид тэрбум байтугайг алтнаас олох боломжтой л гэсэн байна. Харамгүй лайк дармаар. 5 тонноос 15 тонн хүртэл 3 дахин өссөн хөрвөх чадвартай, үнэ цэнтэй эрдэс баялаг. Алтны энэ мэдээ муу сөрөг бүхнийг ярьдаг болсон энэ цагт бас л алт шиг мэдээ байна. Нэмээд хөөрөхөд Батлан хамгаалахын салбар гэхэд хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.

 

Монгол минь туулж буй хямралыг даваад гарах нь цаг хугацааны асуудал. Харин тэр цагийг дөтлүүлж намчирхаж талцсан одоогийн төр ядаж л мөрөөрөө яваа бизнесээс урт гараа татаж улсаа л зөв удирддаг болчихвол...

 

Төмөр зам байтугайг босгох хүч нөөц бидэнд байна. Энэ нь ташаагүй үнэн болохыг XXI зууны төмөр замчдын зурайлгасан  34.5 км ган зам харууллаа даа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Гангийн тухай ганган мэдээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани