Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баруун, зүүн хязгаарт шатахууны үнэ буурлаа

Баруун, зүүн хязгаарт шатахууны үнэ буурлааТог тог тог... хаалга тогшино. Гэрийн эзэгтэй "Хэн бэ” гэхэд "150-220 төгрөгөөр буурсан шатахууны үнэ байна” гэв. Ийнхүү айл, өрх бүрт шатахууны үнэ буурсан нь шинэ оны бэлэг боллоо.
 
Баруун хязгаараас эхэлсэн ажил зүүн аймагт үргэлжилсэн нь энэ. Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны дүнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо төвшинд хүрсэн юм.
 
Ийнхүү шатахууны үнэ буурахад голлон нөлөөлсөн хүчин зүйлс бий. Тухайлбал, онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Мөн шатахуун импортлогчидтой хийсэн хэлэлцээ амжилттай болсны үр дүн хэмээн албаныхан онцолж байна.
 
Дорнод аймгийн иргэн Д.Цэрэндэжид оросоос бараа импортлон наймаа эрхэлдэг байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт наймаандаа явах байснаа шатахууны үнэ буурах сургаар ням гаригийг хүлээснээ бидэнд ярьж байв. Энэ мэтчилэн хот, хөдөө, хаа нэг тийшээ ажил амжуулахаар зэхэж байсан хүмүүс үнийн бууралтыг хүлээсэн бололтой. Гэхдээ хүлээлт талаар болсонгүй.
 
 
 
Г.Өлзийбүрэн: ШАТАХУУН ИМПОРТ­ЛОГЧИД­ТОЙГОО БАГ БОЛЖ АЖИЛЛАСАН
 
 
Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 
 
-Алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг баруун хязгаараас эхлэн буулгалаа. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар тактик баримталж ажилласан бэ?
 
-Шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд нэлээд амаргүй даваа давсан. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэг баррель нь 100 гаруй ам.доллар болсон. Мөн манай улсад валютын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл үүссэн үед чөлөөт зах зээлийн зарчмаар явсан бол шатахууны үнэ 2000 хол давах байсан нь бодит үнэн. Гэхдээ бид шатахуун импортлогчиддоо хөнгөлөлттэй зээл өгч, валютын форвард хэлцлүүдийг амжилттай хийсэн юм.
 
Түүнчлэн гадна талын эх үүсвэрүүдтэйгээ баг болж ажилласны дүнд 300-400 ам.доллараар хямдруулан, дэлхийн зах зээлийн үнээр авч эхэлсэн. Мэдээж үүнд нөлөөлсөн хүчин зүйл бий. Тухайлбал, манай улсын газрын тосны олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн хайгуулын ажил эрчимжсэн нь бодитой нөлөө үзүүлж, тостой байхын давуу талыг ашиглан гэрээний нөхцлөө сайжруулан, сайн хэлэлцээ хийсэн. Өнгөрсөн жил бид Роснефть компанитай таван жилийн гэрээ хийж тус компаниас авах шатахууны үнийг олон улсын төвшинтэй ижил хэмжээнд байхаар тусгаж чадсан.
 
-Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр бууж байгаа. Энэ хүрээнд аймгуудын шатахууны үнийг бууруулж байна гэж ойлгож болох уу?
 
-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа боломжийг ашиглан дотоодод үнийн болон татварын зохицуулалт хийсэн. Ингэснээр оны эхнээс онцгой албан татварыг бүтнээр нь авч эхэлсэн. Түүнчлэн бусад хөнгөлөлтийг больсон юм. Тэгэхээр эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед жижиглэнгийн үнийг бууруулахгүйгээр татвараа авах нь зүйтэй гэж үзсэн хэрэг.
 
Харин боломжийг баруун, зүүн бүсийн алслагдсан нутгийн шатахууны үнийг бууруулахад чиглүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж байна. Баруун, зүүн хязгаар аймгийн шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо төвшинд аваачих ажил амжилттай боллоо. Мэдээж өөр хийх олон ажил бий. Тухайлбал, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумдын шатахууны үнийг бууруулахад анхаарлаа хандуулж байна.
 
-Хязгаар нутагт шатахууны үнийг бууруулах шийдвэрийг нефть импортлогч компаниуд хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэйгээ бид баг болж ажиллаж чадсан. Хамгийн гол нь гадаад зах зээл дээрх нөхцөл байдлыг өөрчлөхөд гол нөлөө үзүүлсэн. Мэдээж дотоод талдаа өрсөлдөөн байх учиртай. Тиймээс зах зээлийн зарчмаар бизнесээ хийх ёстой.
 
Гэхдээ импортлогч компаниуд маань нийгмийн хариуцлагаа үүрч энэхүү шийдвэрийг гаргасан. Үнэхээр тус компаниуд санаачлага гаргаж ажилласанд талархаж байна. Тэгэхээр аль ч салбарынхан нэг цонхны бодлогоор баг болон хамтарч ажиллавал дорвитой үр дүнд хүрч болдог гэдгийг харууллаа. Мөн манай улсын газрын тосны олборлолт өсч байна.
 
-Газрын тосны олборлолт өсөхийн хэрээр гадаад талдаа нөлөөлөл нь нэмэгдэх үү. Магадгүй шатахууны үнэ буурахад голлох нөлөөг үзүүлэх болов уу?
 
-Энэ жилийн тухайд 1.1 сая тонн газрын тос олборлож мөн хэмжээний нефть гаднаас худалдаж авна. Тэгэхээр олборлолт, импорт хоёр тэнцэж байгаа юм. Ирэх жилээс тосны олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс нефть боловсруулах түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болж байгаа учраас боловсруулах үйлдвэрийн асуудлыг ярих болно.
 
Ингэснээр дотооддоо боловсруулах үйлдвэрээ барьж, дараа, дараагийн зохицуулалтыг хийх бүрэн бололцоотой. Өөрөөр хэлбэл, гадаад талын зах зээлийн нөлөөлөлд автахгүй байх боломж бүрдэж байгаа юм. Энэ удаагийн шатахууны үнийн бууралт нь айл өрхийн орлогын 5-15 хувьтай дүйцэнэ. Жишээлбэл, 100 мянган төгрөгийн 5000-15000 төгрөг хэмнэгдэж байна гэсэн үг.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Баруун, зүүн хязгаарт шатахууны үнэ буурлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани