Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордыг гацаанаас гаргая

Гацууртын ордыг гацаанаас гаргая

 

"Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж үг бий. Үүний утгыг олон өнцгөөр тайлбарлаж болно. Гэхдээ хамгийн дөт, тодорхой утга нь "Явсан нохой яс зууна” гэдэгтэй дүйцнэ. Тиймд эдгээр үгийг өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдалд туйлаас тохирох үг хэмээн мунхаглаж байна. Улс орныг нуман тулгуурт оруулаад буй эдийн засгийн хямралтай, хөрөнгө оруулалтын хомсдолтой байгаа байдлаас бид сууж бус, явж гарна гэсэн үг л дээ. Томоохон төслүүдээ хөдөлгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Оюутолгой, Гацууртыг гацаасны балгийг бүх нийтээрээ л амсаж байна. Буруут-нууд нь явж явж өнөөх хэдэн популист улстөрчид болох нь нотлогдлоо. Ямар нэг хөрөнгө оруулалт орж ирэх, эс бөгөөс томоохон төслийг хөдөлгөх гэхээр л эх оронч, ард түмэнч дүр эсгэсэн нөхдүүд гарч ирээд л гацааж орхидог үзэгдэл хавтгайрсны гай өнөөдөр гарч байна. Үүнийг "Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэж хэлдэг.

Оюутолгой, Гацуурт зэрэг том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэж ярьсан нь эх оронч бус, урвагч, хулгайч гэгдэж, харин улсын эдийн засгийн элгээр нь мөлхүүлэх гавьяа байгуулсан гацаагчид эсрэгээрээ эх оронч болж харагдаж буй их сонин үзэгдлийн гэрч бол бид. Хамгийн тод жишээ нь Гацууртын ордын гацаа.

Гацууртын ордын нөөцийг Монгол Улсын ашигг малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв. Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ. Энэ орд Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй аж. Цаашид олборлолт мөн хайгуул үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра Гоулд Монголиа" ХХК юм. Тэд Бороогийн ордыг ашиглаж байх үеэсээ л Гацууртыг ашиглахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Гацууртын ордыг эзэмших тухай асуудал эхлэх үеэсээ л асуудал дэгдсэн. Энэ хооронд гурав, дөрвөн ч Засгийн газар солигдсон. Урт нэртэй хууль гарснаар тус ордыг ашиглах боломж үнэндээ алга болсон юм. Учир Нь, Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрөл "Урт нэртэй” хуулийн хамрах хүрээнд багтсан. "Урт нэртэй” хуулиар бол Гацуурт нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон бүсэд оршиж байгаа ба  гагцхүү стратегийн ордод энэ хориглох заалт нь үйлчлэхгүйгээр хуульчлагдсан байдаг.
 
Тиймд ордын эдийн засгийн үр өгөөжийг олж харсан Засгийн газар, УИХ стратегийн ордод хамруулахаар шийдвэрлэснээр эргэн ашиглаж болох нөхцөл үүссэн билээ. Эндээс л зөрчил тэмцэл эхэлсэн. Гацууртын уурхайг ашиглуулахгүй гэсэн хэсэг бүлэг тэмцэгчид бий болж "Ноён уулаа аврах хөдөлгөөн” гээчийг байгуулав. Тэдний гол акц нь Гацууртын орд Хүннүгийн дурсгал олноор байдаг Ноён уулын дэргэд оршдог тул шүтээн уулаа ухуулахгүй гэсэн тэмцэл байсан юм. Харамсалтай нь, төрийн шийдвэр аль нэг талд гараагүй гацсан байдалтай байгаа ийм үед Ноён уул хэзээний ухуулаад эхэлсэн нь гунигтай. Ямар ч зөвшөөрөлгүй, албан ёсны бүртгэлгүй бүлэг хүмүүс, бидний нэрлэж заншсанаар "нинжа” нар өнөөдөр тэнд алт олборлож, ёстой л засаг замбараагүй онгичиж байна. Гэтэл ухуулахгүй гэж улайран тэмцэж байсан хүмүүс таг чиг. Ухуулахгүй байх л зорилготой байсан бол хэнээр ч ухуулахгүй гэсэн тэмцэл байх учиртай биш үү. Гэтэл "нинжа” нар ухаж болно, харин хуулийн дагуу татвараа төлөөд явах "Сентерра гоулд Монголиа” гэх компани ухаж болохгүй гэсэн явцуу эрх ашиг л тэдэнд байсан бололтой юм.

ШУА-ийн Археологийн хү-рээлэнгийн төлөөллүүд Ноён уулын Хүннүгийн үеийн дурсгалаас Гацууртын алтны орд 5.8 км зайтай. Алтны бүс байгаа хэсэгг түүхийн ямар нэгэн олдвор илрээгүй гэсэн мэдээлэл хийсэн. Ноён ууланд байдаг Хүннүгийн цошолбор дурсгал нь уг уулын Сүжигт, Зурамт, Хужирт зэрэг газар байрладаг бөгөөд энэ нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутагт хамаардаг. Тэгэхээр иргэний хөдөлгөөнүүд юуны төлөө тэмцдэг хийгээд тэд бодит баримтыг хэрхэн өөрсдийн зэвсэг, шалтаг болгон хувиргаж чаддаг тухайд энд нурших нь илүүц байх. Хамгийн чухал баримт нь гацааснаас болж үүсч байгаа үр дагавар нь гацаахгүй байх хувилбараасаа илүү хохирол тарьж байгааг зөвтгөж боломгүй. Албан ёс-ны зөвшөөрөлтэй, татварт бүртгэлтэй, гэрээний тохиролцсон нөхцөлтэй компани нь ашиглаад, ашиг бий болгоод, тэндээс нь төр өөрийн хувиа эзэмшээд явах нь үр өгөөжийг хувьд илүү санагдаж байна. Эзэнгүй айлын эд хөрөнгө хэрхэн үрэгддэгийн жишээ Гацуурт орд дээр биежих вий гэсэн айдас төрөх болсон тул яаж ч бодсон дээрх хувилбар нь илүү. Ядаж л улсад татвар хэлбэрээр мөнгө орж ирнэ. "Нинжа” нар татвар төлдөг тухай баримт одоогоор олдоогүй.

Уг ордыг эргэлтэд оруулахад уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, 1000 орчим ажлын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна. Мөн тус ордоос олборлосон алтыг Монгол банкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх юм. УИХ-аас тус ордын 50 орчим тонн алтыг бүгдийг нь Монголбанкинд тушаах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч компанид зөвшөөрөл олгосон. 50 орчим тонн алт Монголбанкинд тушаагдана гэдэг ам.долларын ханш тэр хэмжээгээр буурна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр ордыг ашиглах явцад бий болох нийт мөнгөн урсгалын 80 гаруй хувь нь Монголдоо үлдэнэ гэсэн судалгааг ч салбарын яамныхан хийсэн юм билээ. Бороогийн алтны ордыг гартаа оруулсан Канадын "Сентерра Гоулд” компани хүдэр баяжуулах үйлдвэрт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2003 оны эцэст ашиглалтад оруулжээ. Энэ баяжуулах үйлдвэрийн өнөөгийн үнэ ханш гурван тэрбум төгрөгөөс хол давна хэмээдэг. Одоо яригдаж байгаа Гацууртын орд нь уг баяжуулах үйлдвэрээс 40 км зайтай. Эдийн засгийн үр нөлөөг нь чамлаж болохгүй олон үзүүлэлт Гацууртын ордоос харагдаж буй. Харин өнөөдрийн ашиглаж байгаа нөхцөлөөс эдийн засагт унах ашиг гэхээр зүйл мэдээж байхгүй. Хэдэн бүртгэлгүй "нинжа” нарын бүлэг Ноён уулыг ноорхой тал болтол ухаж орхиод л тарцгаахыг үгүй гэх газаргүй. Шийдэж чадахгүй суусаар байх зуур бий болгож болох байсан олон үнэ цэнийг бид алдсаар л байх болно. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг дээ. Бидний одоогийн нөхцөл байдал
өнөөдрийн уушгийг сонгоход хүргэж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой байх. Бидэнд яг одоо цамаан зан зохихгүй. Оюутолгойг зориглон хөдөлгөсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг муулах ч боломж бий, сайлах ч боломж бий. Хожмоо сайн мууг дэнслэх цаг хугацаа олдоно. Гагцхүү тус том төсөл хөдлөхгүй таг гацсанаас илүү урагшлах нь өнөөдрийн уушиг юм гэдгийг хүлээн зөвшөөрсөнд л учир байгаа юм. Тэгвэл Оюутолгойн араас Гацууртын ордыг хөдөлгөх хэрэгтэй. Монголын хууль тогтоох дээд байгууллагаас Гацууртын ордыг ашиглаж болно гэж шийдвэр гаргасан атлаа өдий хүртэл гацаасаар суугаа нь ямар учиртай юм бол. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч ‘ хойшлуулчихлаа. Ингэж гацааж, хойшлуулж, шийдгүй суусаар байх хооронд энэ улс орны өрөг хэцүүдэх төлөвтэй. Ямар нэг нүүдэл хийгээсэй билээ.
 
 
Д.ЗОЛБОО /АРДЫН ЭРХ/

Гацууртын ордыг гацаанаас гаргая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани