Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Энержи Ресурс”-ийн удирдлагууд ажилчдаа Солонгос яв гэчихээд ажлаас халжээ

“Энержи Ресурс”-ийн удирдлагууд ажилчдаа Солонгос яв гэчихээд ажлаас халжээ Хүний нөөц нь  үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр бүртгүүлсэн байжээ

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, "Энержи ресурс” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбоод  хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. "Энержи ресурс” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээлж буйгаар тус компани өнгөрсөн сарын сүүлчээс нийтдээ 200 орчим ажилчдад 45 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг нь цуцлах болсноо мэдэгдэж эхэлсэн байна.

Улмаар энэ хугацаанд нийгмийн даатгалыг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж, цалин, сул зогсолтын мөнгө олголгүй гэрээг нэг талын хүсэлтээр шууд цуцална гэдгээ онцолжээ. Цомхотгол нэрээр гэнэт ажлаасаа халагдах мэдэгдэл авсан ажилчид нь Үйлдвэрчний эвлэл байгуулан, асуудлаа удирдлагууддаа хүргэх гэтэл аль 2010 онд уг байгууллагыг байгуулсан нь мэдэгдсэн байна.

Гэтэл 2010 оноос хойш "Энержи ресурс” компанид тасралтгүй ажиллаж буй ажилчид байгууллагаа үйлдвэрчний эвлэлтэй гэж огт мэдээгүй явжээ. Учир нь энэ хугацаанд байгууллагаас нь үйлдвэрчний эвлэлийн талаар ганц ч мэдээлэл хийж байгаагүй аж. Хамгийн хачирхалтай нь эрхээ хамгаалахаар нэгдсэн ажилчид Сүхбаатар дүүргийн үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг нь авч шалгатал захиргааны ажилтнууд нь нэгж ажилчдын өмнөөс гарын үсэг зурсан байж.

Түүгээр ч зогсохгүй ажилчид эрх ашгаа хамгаалан асуулга тавих бүрд "зохицуулна, дарга нарт уламжлана” гэх үгээр амыг нь хааж, цаг хождог хүний нөөцийн дарга н.Батгэрэл гэх хүн тэрүүлэгч гишүүнээр бүртгүүлсэн байсан нь олны гайхшийг төрүүлсэн байна.

Удирдлагууд нь ажилчдаа Солонгос яв гэж хэлчихээд гэрээг нь цуцласан гэв

"Энержи ресурс” компани өнгөрсөн долдугаар сараас хойш сул зогсолт хийж буй. Хөдөлмөрийн хуулийн дагуу компани сул зогсолтын хугацаанд үндсэн цалингийн 60 ба түүнээс хувийг ажилтанд олгох учиртай.  Сул зогсолт эхлэх үеэр компанийн удирдлагууд нь ажилчидтай уулзаж, "Та нар Солонгос явж ажил хийцгээ. Бид сул зогсолтын мөнгийг тань олгоно. Энэ хугацаанд нийгмийн даатгалыг чинь ч таслахгүй. Тэнд ажил хийж байгаад ирээд ажилдаа ороорой” гэж.

Ингээд долдугаар сараас хойш "Энержи ресурс” компанийн 40-60 ажилтан Солонгос руу гурван сарын жуулчны визтэйгээр гарсан байна. Сул зогсолтын мөнгийг компани нь 7-8 дугаар саруудад олгоод нам зогсоож. Улмаар Солонгос явсан ажилчдын хөдөлмөрийн гэрээг шууд цуцлан, нийгмийн даатгалыг нь зогсоосон байна. Солонгост байгаа  ажилчид компанийнхаа шийдвэрийг сонсоод, эх орон луугаа ирж, асуудлаа цэгцлэх гэсэн боловч эндээс зээл тавиад явчихсан тул арга буюу тэндээ мөнгөний ажил хийхээс өөр аргагүй байгаа аж. Одоо Солонгост ажил бага олддог улирал нь эхэлсэн тул наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь онцоллоо.

Улмаар өнгөрсөн арвадугаар сараас хойш БНСУ хойш "Энержи ресурс” компанийн ажилчдад виз олгохоо албан ёсоор зогсоож, яагаад нэг компанийн ажилчид олноороо виз мэдүүлж буй талаар асуулгыг тус компанид хүргүүлсэн байна.

Ажилчдын төлөөлөл юу хүсэв?

"Энержи ресурс” компанийн гэрээ цулах мэдэгдэл хүргүүлсэн 200 орчим ажилчдын дийлэнх нь нийслэлд оршин суудаг иргэн байна. Компани шилжин суурьшсан буюу орон нутгийн ажилчдаа халалгүй, нийслэлээс ирж ажилладаг ажилчдаа шахах бодлого барьсан нь энэ бололтой.

Өмнө нь сул зогсолтын мөнгөний асуудлаар удирдлагуудтайгаа уулзахад "Асуудлыг удахгүй шийднэ. Та бүхэн энэ тэмцлээ зогсоож бай. Ходоод хагаравч тогоон дотроо гэдэг” гэхчлэн ятгаад үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг түр саармагжуулжээ. Түүнээс хойш сар болоогүй хугацаанд дээрх ажилчдын төлөөллийг шууд цомхотголд оруулах болсноо мэдэгдсэн байна.

Ингэхдээ нэг ба түүнээс дээш сарын хугацаанд олгогдвол зохих цалингийн дундажтай тэнцэх мөнгөн тэтгэлэг өгнө гэж амаар мэдэгдсэн ч биелэх нь тодорхойгүй байгаа аж. Ажилчид үйлдвэрчний эвлэлийнхээ тамга тэмдгийг авч, Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Ажилчдын төлөөлөл өөрсдөд нь мэдэгдэлгүй хамтын гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөвшилцөөгүй зэрэг асуудлаар гомдолтой байгаа аж.

Түүнчлэн сул зогсолтын мөнгийг албан ёсоор олгож, гэнэт халагдсаны тэтгэмжээ асуудалгүй авах зэрэг асуудлын хүрээнд шаардлагаа тавьж байгаа гэдгээ онцоллоо.


Б.Үнэнсайхан: Даргын хүн л биш бол ажилчид зүгээр сууж байгаа

Мэдээллийн үеэр "Энержи ресурс” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Үнэнсайханаас дараах тодруулгыг авлаа.

- Та бүхний шаардлагыг компанийн зүгээс хүлээн авахгүй тохиолдолд цаашид хэрхэх бэ?

- Бид биелүүлж болохгүй хүнд шаардлага тавиагүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж байна. Шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд бид тайван жагсаал зохион байгуулах болон бусад хэлбэрээр  тэмцлээ үргэлжлүүлнэ. Гэхдээ хуулийн хүрээнд л тэмцлээ явуулна. Нийгэм бухимдалтай байна, үүнд хүчтэй нөлөөлөл үзүүлж болохгүй гэж харж, тэвчиж байгаа.

- Компанийн зүгээс гэнэт 200 орчим ажилтан гэнэт халах болсноо юу гэж тайлбарласан бэ? 

- Компани бидэнд цомхотгол гэж тайлбарласан.  Нийт 600 гаруй ажилтантай компани 200 ажилтнаа цомхотгоно гэдэг нь бидэнд хэтэрхий үнэмшилгүй санагдаж байгаа. Мэдэгдлийг сул зогсолтын үеэр хүргүүлсэн. Энэ нь ч эргээд хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа. Компанийн удирдлагуудтай уулзах гэхээр бидэнд ер олдохгүй байгаа. Сүүлдээ утсаа ч авахаа байсан.

- Одоо ажиллаж байгаа ажилчдын хувь цалин нь хэвийн олгогдож байгаа юу?

- "Энержи ресурс” компани цалингийн системдээ томоохон өөрчлөлт оруулсан. Ажиллах  хоногийг нь цөөрүүлж, хийснээрээ цалинжаад ирэхээр ажилчид маш их дарамтад орж байгаа. Даргадаа таалагдахгүй л бол ажилгүй. Даргын хүн биш бол ажилчид гэртээ сууж байна. Дөрөвдүгээр ээлж нэртэй. Ажилчдыг ялгаварлах байдал компанид дээд цэгтээ хүрсэн. 

- Тодруулга өгсөнд баярлалаа. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
“Энержи Ресурс”-ийн удирдлагууд ажилчдаа Солонгос яв гэчихээд ажлаас халжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани