Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрд гологдож, засагтаа адлагдсан Налайхын уурхайн 100 жилийн ой

Төрд гологдож, засагтаа адлагдсан Налайхын уурхайн 100 жилийн ойТэртээх 100 жилийн өмнө анх Богд хааны лүндэнгээр орос,  хятад голдуу олборлогчид Налайхын уурхайгаас чулуун нүүрс олборлож эхэлснээр энэ уурхайн түүх эхлэжээ. Нийслэл хотын түүх Налайхын уурхайтай салшгүй холбоотой гэж хэлж болно. Ингэх хэлэхийн учир нь бас бий.

Оросын нэрт  эрдэмтэн И.Майский  Монголоор аялаад 1921 онд нутагтаа очоод  хэвлүүлсэн "Орчин үеийн Монгол”  номондоо: "Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар нь өргөөгөөс 35 бээрийн зайд орших Налайхын чулуун нүүрсний уурхай юм.Оросын мэргэжилтнүүдийн удирдлаган дор Богд хаант засгийн газрын ашиглаж буй энэ уурхай 1915 онд ашиглалтанд орсон өгөөд 40 гаруй хүн ажилладаг байна” гэжээ.

Төрд гологдож, засагтаа адлагдсан Налайхын уурхайн 100 жилийн ой

Ийнхүү Налайхын уурхай 1915 оноос Нийслэл хотод элч гэрлээ түгээх их үйлсээ эхлүүлсэн байна. 1922 оны 12 сарын 25-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, Налайхын уурхайг төрийн мэдэлд авч, жилдээ 800 тн нүүрс олборлох хүчин чадал бүхий 12 ажилтантай жижиг үйлдвэр байгуулжээ.

Энэ л цагаас эхлэн 1990 он хүртэл Налайхын уурхайн жижиг үйлдвэрээс улс орны хэмжээний том уурхай болтлоо байнга өсөн дэвжиж ирсэн байдаг.

Газар ухах бүү хэл, газарт гадас шаахдаа ч эмзэглэж ханддаг байсан нүүдэлчин Монголчууд Налайхын уурхайгаас нүүрс олборлон, гэр орноо дулаацуулж, элч гэрлийг түгээж болдогийг мэдсэн иргэд  Налайхын уурхайд ажиллахаар улс орны өнцөг булан бүрээс зорин ирсэн ажээ.

Налайхын уурхайн хөгжил 1940-аад оноос эхэлж 1980-иад оны эхэн үе хүртэл  тасралтгүй үргэлжилж байжээ. Энэ цаг үед Налайхын уурхайд "амьдрал  буцалж”, нүүрсийг олборлох, зөөвөрлөх ажиллагаанд механикжсэн төхөөрөмжүүд нэвтэрч, нүүрс тээвэрлэх төмөр зам баригдаж, олон арван уурхайчид өдөр, сар, жилийн нормоо давуулан биелүүлж, Нийслэлчүүдийг элч гэрэл, дулаан цахилгаанаар тасралтгүй хангах үйл хэргийг амжилттай явуулж, бүтээлч хөдөлмөрийн олон сайчууд, Хөдөлмөрийн баатрууд, гавьяат уурхайчид Налайхын уурхайгаас төрөн гарсан байдаг.

Харамсалтай нь нийгмийн ороо бусгаа цаг үе, 1990 оны цагаан морин жилийн хувьсгалтай эн зэрэгцэн  уурхай эзгүйдсэн нь үе үеийн уухайчид  болон Налайхчуудын амьдралд  хүнд цохилт болжээ.

Эл цаг үеэс амьдрахын эрхээр урьд нь ашиглаж байсан уурхайн нүх цооногыг түшиглэн гар аргаар нүүрс олборлолт явуулах болсон нь уурхайчдын хувьд хөдөлмөр аюулгүй байдлын горим алдагдсан, тэдний эрүүл мэнд, амь насанд халтай байдлаар нүүрс олборлох ажиллагаа явагдах болсон байна. Ийнхүү хөгжиж цэцэглэж байсан уурхайн түүх эргээд 60-70 жилээр ухарсан боловч өнөөг хүртэл нүүрс олборлох ажиллагаа тасралтгүй үргэлжилж ирсэн  ажээ.

Налайхын уурхайн 100 жилийн ойд яам тамгын газар, нийслэлээс ач холбогдол өгч зохион байгуулах ёстой ч харамсалтай нь эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний хомсдолтой гэсэн шалтгааны улмаас  тухайн байгууллагууд уурхайн 100 жилийн ойн арга хэмжээнд ач  холбогдол өгсөнгүй.

Уг нь 2014 оны 09-р сарын 08-ны өдөр НИТХ-ын 154 тоот тогтоолоор 2015  оны 12 сарын 25-ны өдрийг Налайхын уурхай үүсэн байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  шийдвэр гарсан боловч мөнөөх шалтгаанаар төр засгийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулсангүй.

Тэр бүү хэл Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Налайх хотын захирагчийн албанаас  Налайхын их уурхайн 100 жилий ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар тэмдэглэхээс "татгалзсан” тухай мэдээлэл байна.  Монголчууд "хийе гэвэл арга олон, хийхгүй гэвэл шалтаг олон” гэж ярьдаг.

Налайх дүүргийн ЗДТГ, удирдлагууд Налайхын уурхайнхаа 100 жилийн ойг тэмдэглэн  өнгөрүүлэх үйл хэргийг зардал хөрөнгө мөнгө гэхгүйгээр идэвх санаачлага гарган хэрэгжүүлж болох ч тэд Налайхын уурхайд хамааралгүй мэтээр хандан,  уурхайн 100 жилийн ойд арга хэмжээнд ач холбогдол өгөхгүй байгаад Налайхын үе үеийн уурхайчид, тэдний үр хүүхдүүд төр засагтаа  гомдож байгаагаа илэрхийлнэ билээ.DSC00378

Харин  Налайхын уурхайн 100 жилийн ойн арга хэмжээг Налайх  дүүргээс НИТХ-д сонгогдсон С.Амарсайхан анхааралдаа авч, "Эрдэнэт-хүн Холбоо” ТББ-ын тэргүүн, Налайх дүүргийн ИТХ-ын дарга асан А.Ганболд, Налайх дүүргийн уугуул, Оргил худалдааны төвийн Ерөнхий захирал Ж.Ганбаатар нарын хамтаар ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүлсэн нь уурхайчдын талархалыг хүлээсэн үйл хэрэг боллоо.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан уурхайчидад хүндэтгэл үзүүлэх баярын хуралд хэлсэн үгэндээ: "…бид өнгөрсөн түүхээ мартах учиргүй, тиймээс бид үе үеийн уурхайчиддаа хүндэтгэл үзүүлж, тэднийхээ дурсамж дуртгалыг сэргээж, өнгөрсөн түүхээ эргэн харж, өнөөдрийнхөө нөхцөл байдлыг харьцуулж, ирээдүйд уурхайчдынхаа ажил амьдралыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлыг  зайлшгүй хөндөж, зөвлөлдөх ёстой асуудал гэж би хувьдаа ойлгодог…, Налайхын үе үеийн уурхайчид бол ажил хөдөлмөр, эр зориг, улаан гар, халуун хөлсөөрөө улс орны  нийслэлд элч гэрэл, дулаан цахилгааныг түгээсэн, аж үйлдвэржилтийн эхлэлийг тавьсан гавьяатнууд юм…, үе үеийн уурхайчдын алдар гавьяаг бид  мартах учиргүй, мартах ч ёсгүй, харин  өнө мөнхөд үнэлэгдэх ёстой ” гэсэн юм.

Ийнхүү төр засаг нь мартаж,  дүүрэг хотын  удирдлага нь үл тоосон Налайхын их уурхайн 100 жилийн ойн баярын арга хэмжээ нь НИТХ-ын төлөөлөгч С.Асарсайханы санаачлага, идэвх зүтгэлээр  даруухан атлаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Эх сурвалж: Ord.mn

Төрд гологдож, засагтаа адлагдсан Налайхын уурхайн 100 жилийн ой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани