Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДОЛЛАР НОЁН БОЛСОН ТУХАЙ

ДОЛЛАР НОЁН БОЛСОН ТУХАЙДэлхийн санхүүгийн холбогдолтой асуудал хөндөх бүрт долларын сэдэв хөндөгдөх. Зарим уншигчдад би долларын тухай бичнэ гэж амласан юм. Тэгээд л амлалтаа биелүүлж байна…
Доллар бидний амьдралд гүнзгий орж, түүнгүйгээр бид өнөөгийн бодит байдлыг төсөөлж ч чадахгүй болсон. Доллар бол бидний ахуйн барометр (термометр, таксометр шиг), манай координатын үндсэн систем юм.
Бид нэлээд эртнээс бүх тооцоогоо доллараар хийх болсон. Ямар ч худалдааг бид шууд л "ногоонд”-д шилжүүлж боддог заншилтай болсон. Доллар цалин, тэтгэвэр, машин, байр, зээл зэрэг бүх юмтай холбоотой. Бурхны авралаар одоохондоо дэлгүүр үйлчилгээний газруудад төгрөгөөр үйлчилж байгаа.
Гэхдээ энэ ногоон цаас ямар учиртай юм ? гэж боддог хүн их цөөхөн. Яагаад швейцар франк, эсвэл япон йен биш, хятад юань биш, заавал доллар дэлхийн санхүүгийн системийн тулгуур болчихдог билээ.
 
 
Бреттон-Вудын гэрээ
Үүнд хариулахын тулд 1944 оныг санах хэрэгтэй. Тэр үед америкийн Бреттон-Вуд хэмээх жижигхэн хотноо дэлхийн бүх үндсэн орнууд цугласан Олон Улсын Валют-санхүүгийн бага хурал болсон юм. Энэ үеэс эхлэн америк доллар дэлхийн гол валют болсон юм.
Дэлхийн дайнууд АНУ-ыг хэт их гүрэн болгосон юм. Ард түмнүүд бие биенээ алж хядаж байхад Америк хязгааргүй дам хийж байлдагч талуудыг нийлүүлэлтээрээ шахан баялгаа ихэсгэж байлаа.
Дэлхийн I дайнаар Европын улсууд Америкаас нийтдээ 11 миллиард долларын зээл авсан ба америкийн эдийн засгийн цэвэр ашиг тэр үед 33,6 миллиард доллар болж байв. Тэр үед доллар өнөөдрийнхөөс олон дахин үнэтэй байсныг бодолцвол энэ нь асар их мөнгө байсан юм.
Дараа нь дэлхийн II дайн дуусахад Америк дэлхий алтны нөөцийн 70 хувийг эзэмших болж, ленд лизээр нийлүүлсэн техник, хүнснийхээ оронд холбоотнуудаасаа зөвхөн "жигшүүрт металл” авч байлаа. Энэ үед бүхий л цаасан валют үнэгүйдсэн байлаа.
Жишээ авъя. 1938 онд АНУ-ын алтан нөөц 13 мянган тонн байв. 1947 онд 17,7 мянган тонн болов. Харин 1949 онд 21,8 мянган тонн болжээ. Өөрөөр хэлбэл гайхалтай юм болж байна: АНУ дайтаж буй мэт боловч эдийн засаг нь нэрвэгдээгүйгээр барахгүй харин ч БАЯЖИЖ байна. Гэтэл орос, англи, франц, немцүүд дайны үеэр бүхий л алтан нөөцөө зарцуулав.
 
 
Бреттон-Вудын олон улсын хурлаар долларыг дэлхийн үндсэн валют гэж тодорхойлсон төдийгүй түүнийг алтан баталгаагаар хангаж өгсөн билээ. Долларын албан ёсны ханшийг 35 доллар нь 1 трой унц буюу ойролцоогоор 31,1 грамм алттай тэнцэнэ гэж тогтоов. 1 $ ойролцоогоор 1 грамм алттай тэнцүү гэсэн энэ тоог санавал зүгээрсэн. Дашрамд дурдахад энэ цугларалтаар одоо бидний сайн мэдэх Олон Улсын Валюын Сан, Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн банкны үндсийг сайтар тавьж өгсөн билээ.
Энгийнээр хэлбэл доллар үнэн хэрэг дээрээ алттай эн зэрэгцэх болж алтан долларын стандарт тогтоосон юм. Өөр ямар ч валют алттай ингэж шууд хөрвөдөггүй; одоо бол фунт, крон, марк мэтийн бусад бүх валют зөвхөн долларын тусламжтайгаар л хөрвөдөг. Бараг хорин жилийн турш энэ систем ямар ч гацаагүй ажилласан юм. Америк жилээс жилд баяжиж, хүн бүхний шуналын галыг өдөөж, наад зах нь тэр үед тэгж санагдаж байлаа.
 
 
Де Голлийн шалгалт
Гэтэл 1965 онд Францын Ерөнхийлөгч Шарль де Голль тэр их магтаад байгаа "алтан долларын стандартын” бат бөхийг шалгахаар гэнэт шийджээ.
Голль Шарль де. (1890-1970) францын төр, цэрэг, улс төрийн зүтгэлтэн. Францын гурван удаагийн Ерөнхийлөгч. Нацистууд Францад довтлох үед де Голль ердөө хурандаа цолтой, хуягт танкийн дивизийн дарга байв. Гэхдээ тэр эрэлхэг тулалдаж бүгд найрамдах улсын бараг сүүлчийн өдрүүдэд генерал болжээ. Франц эзлэгдсэний дараа тэр Англид гарч, "Чөлөөт Франц” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, дүрвэгсдийн түр засгийн газрыг байгуулжээ. 1945 оны 5 дугаар сард бууж өгөх гэрээнд орос, америк, англичуудтай хамт бас францчууд гарын үсэг зурсан юм. Баярын хоолны дараа францын нэг генерал согтож ширээний ард унтаж байгааг харсан холбоотны нэгэн хүн нөгөөдөө: "Хараач, энэ францчууд бүх дайныг ингэж унтаж өнгөрөөсөн” гэж хэлсэн гэдэг.
Тэр Европын бусад манлайлагчдад үлгэр дууриал болж америкчуудад ямар ч хүндэтгэлгүй ханддаг байв. Энэ мэдрэмж хоёр талын байсан агаад Ерөнхийлөгч Рузвельт хүртэл түүнийг "ааш муутай сүйт бүсгүй” гэж нэрлэн Мадакскарын захирагчаар явуулахыг санал болгож байжээ.
Тэрхүү Бреттон-Вудын гэрээгээр дурын орон дурын үед АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас бэлэн доллараар алт сольж авахыг шаардах эрхтэй байсан юм. Үүнийг л де Голль ашигласан байна.
 
 
Америк валютын ганхашгүйн тухай домгийг үүрд эвдэхэд түүнд маш бага хагас цагаас бага хугацаа шаардагдсан бөгөөд үүнийгээ де Голль хожим нь "эдийн засгийн Аустерлиц” байсан гэж дурссан байдаг.
1965 оны 2 дугаар сард болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр одооноос эхлэн Франц олон улсын тооцоондоо бодит алтанд шилжиж байгаагаа бүхэнд сонсогдохоор: "Бид бүхэн олон улсын арилжаа дэлхийн агуу их гай гамшгаас өмнө байсан шигээ аль нэг тодорхой орны тамга тэмдэггүй, маргашгүй үндэстэй байх ёстой гэж үзэж байна…алтнаас өөр ямар нэг өөр стандарт байна гэж төсөөлөхөд хүнд юм” гэж мэдэгдсэн юм.
Ингээд де Голль Францын Үндэсний банкинд хуримтлагдсан 1,5 миллиард долларыг яг тогтсон ханшаар нь алт болгож өгөхийг Вашингтоноос шаардсан юм. Энэ тоо бол аварга их ойролцоогоор 16,5 мянган тонн алт болсон юм. Энэ нь АНУ-ын нийт алтан нөөцийн дөрөвний гуравтай тэнцэж байлаа.
 
 
Мэдээж хэрэг америкчууд ингэж төлөхийг ердөө ч хүссэнгүй. Америкууд үймээнч генералыг номхотгох гэж есөн жорын юм сэдэв. Гэтэл шал дэмий юм болов. Франц ердөө л сануулга болгохдоо НАТО-оос гарч, өөрийн газар нутаг дээр байгаа далайн чанад дахь бүх цэргийн баазаа хаав.
Гэтэл хамгийн сонин юм ойлгомжгүй болов. Америкчууд дэлхийг хорин жил ноёрхох үедээ ямар нэг алтан баталгааны тухай ор тас мартчихсан аж, тэгээд хэвлэх машинуудаа улайстал ажиллуулдаг байж. Эмиссийн хэмжээ буюу энгийнээр хэлбэл гүйлгээнд гаргаж буй долларын хэмжээг америкчуудаас өөр хэн ч хянадаггүй байжээ.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын алтан нөөц цаашид үндэсний валютаа хагаж чадахгүй, тэдний алт нь бага, ногоон мөнгө нь их болжээ. Холбооны Нөөцийн Сан хэт ашиг хөөцөлдөн биеэ барьж чадалгүй, зах зээлд жил тутам хэдэн миллиардын цаасан мөнгө оруулж байжээ. Америкчууд яг л тоос сорогч шиг бүх дэлхийн нөөцийг сорон авч оронд нь хоосон, юугаар ч баталгаажаагүй, өөрсдөө үйлдвэрлэсэн цаасаар төлбөр хийж байжээ.
Хожим нь эдийн засагчдын тооцсоноор 1960-1971 оны хооронд АНУ-ын бодитой бүтээсэн мөнгийг давсан долларын зээлийн эмисс тооцоогоор хэлэхэд ч аймаар 468.952.000 кг алт болсон байна. Тэр үед хүн төрөлхтөн бүхий л түүхийнхээ туршид ердөө 130.000 кг алт олборлож чадсан байдаг.
Энэ бол хамгийн энгийн пирамид юм. Ном ёсоороо бол ямар ч пирамид цагаа болтол ганхашгүй үүрд мөнхийн мэт санагдана, тэгээд хувиа эргүүлэн татсан де Голлийнх шиг тохиолдолд бүх хийцээрээ ганхаж, нурна.
Францын Ерөнхийлөгч солиотой инженер Гарины явдлын тухай Алексей Толстойн (Лев Толстой биш шүү-Х.Д.Г.) зөгнөлт романыг арай ч уншаагүй байх, гэхдээ л тэр энэ номын гол үйл явдлыг яс давтсан юм. Монгол хэлээр гарсан энэ зохиолыг бидний үеийнхэн сайн мэднэ. Гэхдээ манай залуучууд мэдэхгүй байж болох учир товч агуулгыг дурдая.
Инженер Гарин зугаа цэнгэлийн төлөө биш, зөвхөн шунахайн зорилгоор алдарт гиперболоид бүтээнэ. Тэгээд Номхон далайн захад байх ямар нэг Оливиновийн бүсэд өрөмдлөг хийж, тэнд буй асар их алтны нөөцийг авч дэлхийг эзэгнэхийг хүснэ. Тэр бүсээ өрөмдөж цоолно. Алтаа ч олно. Ингээд дэлхийн эдийн засгийг сүйрүүлэхийн тулд алтан гулдмайг нэг килограммыг нь 2,5 долларын хөгийн хямд үнээр зарна. Энэ ажил нэн харамсалтай дуусч, эцсийн эцэст Гарин мөнгө, эрх мэдлээсээ хагацна, түүнд гиперболоид ч үлдэхгүй.
Де Голль зарим талаар утга зохиолын энэ солиотой баатрын хувь заяаг давтсан юм. 1969 онд тэр арга буюу хугацаанаасаа өмнө огцорч, удалгүй нас барсан билээ. Гэхдээ тэр тухайн үедээ америкийн монопольд нэгэнт нөхөж баршгүй цохилт өгч чадсан юм. АНУ дефольтын аюулын өмнө ирэв. Алтаа өгөхийг тэд хүссэнгүй, өгч ч чадахгүй байлаа. Гэхдээ өгөхгүй байж бас л чадахгүй байв, учир нь өгөхгүй бол Вашингтон дэлхийн гол кассчины ажлаасаа үүрд салах байв.
 
 
Ингээд дууссангүй, францчуудын араас америкаас алт авах гэж немц, канад, япон зэрэг бусад нь орнууд дугаарлах болов. Бүх улс орнууд аль болох их доллар орхиж, аль болох их алт нөөцлөхийг хичээв.
1968 оны гуравдугаар сард америкийн засгийн газар долларыг алтанд чөлөөтэй хөрвөх явдлыг арга буюу хязгаарлав. Энэ хязгаарлалт нь улсын банкуудыг хөндөөгүй, зөвхөн хувийн арилжааг хамарсныг дурдах нь шударга хэрэг болно. Гэхдээ л үндэсний банкны хувьд шажигнасан дэвсгэртүүдийг хүйтэн цутгамалаар солих ажил удаан их саадтай, зовлонтой явагдав. Жишээлбэл, францчууд гэхэд л анх нэхсэн бүтэн хагас миллиардынхаа хагасыг л буцаан авсан юм.
1970-аад оны эхэнд АНУ-ын алтны нөөц 10 миллиард хүртэл буурч дайны өмнөхөөсөө бага болов. Гэтэл будлиан намжсангүй. Солилцоо хийхийг хүсэгчид улам олон болсоор байв. Ингээд америкчууд эсвэл өөрсдөө дампуурснаа хүлээн зөвшөөрөх, эсвэл бүх зээлдэгчдийг дампууруулах муу ёрын сонголтын өмнө тулж ирсэн юм.
"Ногооны” нууц
Вашингтон алийг нь сонгосон гэж бодож байна ? Мэдээж сүүлчийнхийг нь сонгож таараа.
1971 оны 8 дугаар сарын 15-нд америкчууд нүдээ анивчин байж өөрсдийн санаачилсан Бреттон-Вуддсийн гэрээг зөрчиж долларын алтан баталгааг бүрэн халснаа мэдэгдэв. Үүнийг энгийн хэлэнд хөрвүүлбэл өр авлагатай бүхнийг өршөөж байна, одоо бүгдээрээ тайван амгалан явж үзье гэсэн хэрэг юм.
Үүний дараа долларын дэс дараалсан девальваци эхлэв. Эхлээд тройн унци алтны үнийг 35 доллар байсныг 38 доллар болгов. Дараа нь 42,2 болгов. Чингэхдээ энэ өсөлт бол цаасан дээр хийсэн цэвэр хиймэл виртуаль өсөлт байлаа; долларыг алтаар урьдын адил солихыг хэн ч хүсэхгүй байв.
Дэлхийн гүрнүүд санхүүгийн шинэ хуралд цуглаж түүнийгээ энэ удаад Парижид хийв. Болж байгаа биз ! Ингээд эдийн засгийн шинэ системийг тохиролцоод тэр нь 1973 оны 3 дугаар сарын 16-аас эхлэн ажиллаж эхлэв.
Энэ үеэс эхлэн мөнгөний алтан агуулга үл оршихуйд үүрд алга болов. Энэ үеэс валютын ханш алтан нөөцийн хэмжээнээс хамаарахгүй болов, мөнгө нь зах зээлээс бусад олон улсын ямар ч гэрээ, хуулиар баталгаажаагүй ердийн таваар болон хувирав. Одоо бол өөрийн мөнгөн системийн эрэлтийг улс орон бүр бие даан тогтоох болов, хэд л бол хэдэн хүссэнээрээ мөнгөн дэвгэрт хэвлэх эрхтэй болов. Түүний дотор АНУ ч гэсэн бас л адилхан…
 
 
Хэдий ийм ч хүссэн болгон "цаас” хэвлээд хүн хуураад байж болохгүй нь мэдээж хэрэг. "Цаасыг” улс төр, дипломат, эдийн засаг, санхүүгийн аргаар хамгаалж чадсанд нь хэвлэж болно. Ийм орон хэдхэн байдаг юм. Гол улс нь АНУ байх нь мэдээжийн хэрэг.
Үүнээс хойш долларын алттай харьцах харьцаа нэг бус удаа өөрчлөгдсөн юм; шар үнэт металлын үнэ нэг бол унаж, нэг бол өсөж байлаа. XX зууны оргил үе нь 1980 он болсон бөгөөд энэ үед тройн унци алт 800-875 "ногоон” болж байв. Энэ далимд дурдахад анхны 35 долларын хэмжээндээ доллар хэзээ ч ойртож байгаагүй ба жигшүүрт металл хоёр зуун доллараас доош хэзээ ч орж байгаагүй юм.
Алтны үнэ зүгээр л өсдөг гэж яагаад ч юм үзээд заншжээ, тэгвэл нефть, нүүрс ч гэсэн адилхан үнэтэй байдаг биз дээ. Гэтэл алт үнэтэй болоогүй, харин доллар хямдарсан гэж бодож болно биз дээ. Де Голлийн "Аустерлиц” эхэлснээс хойш өнгөрсөн дөч гаруй жилд дэлхийн гол валют яг 30 дахин үнэгүйдсэн юм.
 
 
Чухам энд л дэлхийн олон хямралын гол гогцоо, учир начир байдаг юм. Украины асуудал ч үүнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой…
Жич: Надад "дайн” зарласан, надтай өрсөлдөх гэсэн нусан буунууд Та нар яаж ч хичээгээд, яаж ч горьдоод ёстой хоншоор чинь дутна. Та нарыг нэг шүлстэй коммент бичих хооронд би нэг өгүүлэл бичиж чадна. Ингэхэд би ч гэсэн коммент бичиж л байгаа ш дээ. Гэхдээ хамаг ажил, ухаан мэдрэлээ алдчихаагүй л байна. Оюуны ажил хийнэ гэж үүнийг хэлдэг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 22.
ДОЛЛАР НОЁН БОЛСОН ТУХАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани